Monday, December 16, 2013

Орчуулгын уралдаанд оролцсон оюутнууддаа баяр хүргэе

Орчуулгын клубээс зохион байгуулдаг Шүлгийн орчуулгын энэ хичээлийн жилийн уралдаанд 50 орчим оюутан оролцож хэл соёлын мэдлэг, орчуулах эрдмээ сорьлоо. Оюутнууд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд судлан үздэг долоон гадаад хэл дээрх шүлгээс сонгон орчуулсан байна. Орчуулгын уралдаанд амжилттай оролцсон дараах оюутнууддаа баяр хүргэж, хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.
Франц хэл                                   анги
1.         О.Тулга                                3-9
2.         М.Онон                               3-7
3.         О.Энхтүвшин                     4-5
4.         Б.Золжаргал                        3-7
5.         Ж. Чойдулам                      4-5
6.         Д. Баярмаа                          4-р курс
7.         П. Отгонжаргал                 3-р курс
8.         Б. Хатанзаяа                       3-7
9.         А. Осормаа                         2-4

Англи хэл
10.      М.Жаргал                           3-26
11.      Н.Азжаргал                        3-30
12.      Х.Алтантамир                   1-55
13.      Э.Баяржаргал                     3-17
14.      Х.Ичинхорлоо                   1-9
15.      Э.Булгантамир                  2-2
16.      Б.Пүрэвсүрэн                    2-2
17.      Б.Ариунсайхан                  1-55
18.      Н.Алтанчимэг                    3-25
19.      Ж.Ариунсайхан                 2-1
20.      Э.Уянга                              2-1
21.      Б.Сэрчмаа                          2-1
22.      Д.Өгөөмөр                         1-13

Орос хэл
23.      О.Тулга                                3-9
24.      О.Мишээл                           4-11
25.      А.Гарыш                              4-1
26.      Х.Мядагмаа                        2-8
27.      Мөнх-Ундрах                     2-8
28.      Ц.Боролдой                        3-3
29.      Ч. Загдноров                       2-8
30.      Б. Базаргарьд                      2-8
31.      М. Одончимэг                    2-8
32.      Ч. Дариймаа                       2-8
33.      Э. Мягмардорж                  2-8
34.      У. Биндэръяа                      2-8
35.      Б. Цэцэг-Эрдэнэ                2-8
36.      Э. Галдан                            2-8
37.      Н. Мөнх-Эрдэнэ                2-8

Хятад хэл
38.      Л.Түвшинзаяа                     3-4
39.      Төмөрхүү                            2-12
40.      Д.Энхмаа                            3-4

Япон хэл
41.      Х.Алтантамир                   1-55
Солонгос хэл
42.      Н.Алтанчимэг                   3-25

Герман хэл
43.      Г.Цэцэгсүрэн                     4-4
44.      М.Билгүүн                         4-4
45.      С.Оюунтөгс                       2-5
46.      Мөнгөнсувд                      4-4
47.      Н.Лхагвадулам                  2-5
48.      Ч.Оюу-Эрдэнэ                  2-5


Thursday, December 12, 2013

Гүүгл-Монгол хэл-Хэл шинжлэл

Эх сурвалж: news.mn нийтлэлч Индра



Гүүгл дээр монгол хэл оржээ. Одоохондоо үгийн сан цөөн, ойр зуурын холбоо үг, энгийн өгүүлбэр төдийг орчуулж байна. Мэдээж засварлах зүйл байгаа ч энэ бол гайхамшигтай сайхан үйлс. Энд гэхдээ гүүглийн монгол хэл ямар байгаа тухай ярих гэсэнгүй. 

Харин манай хэл шинжлэлийнхний хандлагын тухай илүү хошуулмаар байх юм. Дэлхийн хэл шинжлэл зөвхөн үсэг, үг, өгүүлбэрийн тухай ярихаа болиод, хэлийг олон шинжлэх ухааны уулзвар дээр судлаад удаж байна шүү дээ.

Тухайлбал, хэл-сэтгэхүйн холбоон дээр хэлийг судалж байгаагийн учир нь хэл яриа харилцааны хэрэглүүрээс гадна бас сэтгэн бодохуйн хэрэглүүрийн үүрэг гүйцэтгэдэг учраас тэр. Ямарч үгийн ард түүнийг төлөөлсөн утга байж хүний тархинд бууна, танин мэднэ, улмаар үүндээ тулгуурлан цааш сэтгэн бодож хөгждөг ... Хэл ийм сэтгэн бодох хэрэглүүр юм бол ... Энэ хэрэглүүр гажвал яах бол ... Ингэхээр магадгүй хэл бол эргээд сэтгэхүйг эвдэгч ч байж чадах хүчит хэрэгсэл гэсэн үг. Бид яагаад 100 жилийн өмнө Жамсрангийн Цэвээний орчуулсан “Декамерон” шиг нүдэнд ургатал уран, цэгцтэй ярьж бичиж, бодлоо илэрхийлж чадахгүй байгаа вэ ... эх бичгээ сольсонтой холбоотой юм болов уу, сайн мэдэхгүй юм ... энэ бол хэл шинжлэлийнхний ажил ... хэлээ эвдсэн учраас сэтгэхүй маань хэдэн үе өнгөрөхөд өөрчлөлт орсон юм болов уу, хэрэв ингэж нотловол эх бичгээ даруй сэргээх шийдвэр гаргах шаардлагатай, эсрэгээр нотловол тааллаараа болох биз. Магадгүй билгүүн номч Б.Ренчин гуай энэ л шатлгаанаар эрс эсэргүүцэж явсан юм болов уу...

Дэлхийн улсууд хэлийг бас байгалийн шинжлэх ухаантай холбож, тэр арга зүйгээр судалж байна. Хүний хэлээр хүн л ярина, байгалиас ярих чадварыг амьтанд биш хүнд заяасан. Хэл ийм заяагдмал учраас тархины хөгжилтэй холбож судалж байна. Хүний тархи нээлттэй систем болохын хувьд хэл шинжлэлд физикийн оно­лууд, математик загваруудыг ашиглах болсон. Энэ тал дээр Хүмүүнлэгийн захирал Б.Чулуундорж монголдоо тасарчихсан, монголын хэл шинжлэлийг дэлхийн жишиг рүү чирж яваа ганц хүн.

Хэлийг бас сэтгэл судлалтай холбож авч үзээд удаж байна. Когнитив хэмээх сэтгэл судлалын салбарыг хэл шинжлэлтэй холбож, хүн хэлийг хэрхэн эзэмшиж буй үйл явц, хэлийг яаж өөрийн болгож буй дадал, бүтэц зохион байгуулалттайгаар сурч буй зэргийг нь судлана гэсэн үг. Ингэж судалснаар ялангуяа гадаад хэл эзэмшихэд, нэг хэлний системээс нөгөө хэлний систем руу шилжих, шилжүүлэхэд когнитив хэл шинжлэлийн судалгаа тусалж мэдэх юм. Гүүглийн орчуулга амжилттай явж буйн нэг шалтгаан энэ шинжлэх ухааны хөгжлийн үр дүн биз. 

Энэ мэтчилэн хэлийг тал бүрээс олон сонихролтой аргаар судалж байгаа нь ядаж л дэлхийн олон хэл өөр хоорондоо хялбар хөрвөдөг болоход тусаа өгчээ. Орчуулах үйл явц бол үгсийн хэлхээс төдий биш, ялангуяа хоёр өөр системийн хэлийг машинаар хөрвүүлэхийн тулд хэл сэтгэхүйн ялгаатай байдлыг дээрх олон янзын аргаар танин мэдэх шаардлага тулгарна. Хэлний системээр дамжуулаад тархи, сэтгэх үйл явцыг судалснаар цаашлаад “хиймэл оюун ухаан” гаргаж авах тухай ч яриа бий.

Ингэхээр гүүглийн ч бай ерөөсөө монгол хэлийг, монгол хэлээр дамжиж илэрч, хөгжиж буй энэ сэтгэхүйг системтэйгээр судлах нь орчин цагийн монголын хэл шинжлэлчдийн хийх шаардлагатай ажил, чухал судлагдахуун баймаар санагдах юм. Тэрнээс биш цагаан толгойн дөрвөн үсгийг хасах уу даа болих уу даа гээд мунгинаад суух биш л дээ. 

Эцэст нь хэлэхэд (миний л бодол) монгол хэл эвдэрнэ гэдэг үсэг буруу бичсэнийг хэлэхгүй, англи хэлний дүрмийн алдааг автоматаар засдаг шиг программ байхад л нэг журманд орчих зүйл. Монгол хэлэнд гадаад үгс олноор нэвтэрч буйг ч хэлэхгүй, араажив, цонх шиг л монголжиж болно. Харин монгол хүн санаа бодлоо эх хэлээрээ логик алдаагүй, онч, баялаг, уран, цэгцтэй илэрхийлж чадахгүй, тэгж сэтгэж чадахгүй байгааг л жинхэнэ хэл эвдэрч байна гэж хэлмээр санагдаад байдаг юм. 

Monday, December 9, 2013

Шүлгийн орчуулгын уралдаан өндөрлөж дүнгээ гаргажээ

Орос, англи, герман, франц, япон, солонгос, хятад зэрэг долоон хэлний шүлэг найргаас монгол хэл рүү орчуулах уралдааныг Орчуулгын клуб жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн уралдаан 11-р сарын 20-оос 12-р сарын 5-ны хооронд болж ХИС-д суралцдаг 40 гаруй оюутан оролцож орчуулах авъяас чадвар, хэл соёлын мэдлэгээ сорьлоо. 

Эдгээр авъяаслаг оюутнаас шүлгийн яруу чанар, гүн далд утга, үндэстний сэтгэлгээний онцлог зэргийг нарийн мэдэрч уран сайхан хөрвүүлсэн 4-11 ангийн О. Мишээл орос хэлнээс, 2-2 ангийн Э. Булгантамир англи хэлнээс, 4-4 ангийн М. Билгүүн герман хэлнээс, 3-7 ангийн М. Онон, 4-5 ангийн О. Энхтүвшин нар франц хэлнээс тус тус орчуулж тэргүүн байр эзэлсэн бол, 2-8 ангийн Х. Мядагмаа орос хэлнээс, 1-55 ангийн Б. Ариунсайхан англи хэлнээс, 2-5 ангийн Ч. Оюун-Эрдэнэ герман хэлнээс, 3-4 ангийн Л. Түвшинзаяа хятад хэлнээс, 3-9 ангийн О. Тулга франц хэлнээс, 1-55 ангийн Х. Алтантамир япон хэлнээс орчуулж дэд байрыг авчээ. Харин 2-8 ангийн Мөнх-Ундрах, 3-3 ангийн Ц. Боролдой нар орос хэл,  1-9 ангийн Х. Ичинхорлоо англи хэл, 4-4 ангийн Г. Цэцэгсүрэн герман хэл, 3-4 ангийн Д. Энхмаа хятад хэл, 3-7 ангийн Б. Золжаргал франц хэлнээс шүлэг найраг орчуулж уралдааны гуравдугаар байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар авъяас чадвараа мялаалгасан байна.

Удахгүй эдгээр оюутны орчуулсан шүлгийг нийтлэх болно.


Sunday, December 8, 2013

Дуун хөрвүүлэгч Г. Аким гуайтай уулзлаа


ХИС-ийн ХСС-ийн сургуулийн оюутнууд МУСГЗ, доктор, профессор, нэрт дуун хөрвүүлэгч/ "гүүш" ч гэж хэлдэг/ Г. Аким гуайтай уулзаж ярилцлаа. Уулзалт-ярилцлагаар  оюутнууд Г. Аким гуайн орчуулах ажлын туршлага, орос, англи хэлнээс орчуулсан бүтээлүүдийнх нь талаар ярилцаж,  орчуулагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад өгсөн үнэтэй зөвлөгөөг нь сонслоо. 
Уулзалтыг Орчуулгын клубээс зохион байгуулсан бөгөөд Г. Аким гуай "Миний бие олон сургуулиар очиж байсан. Орчуулгын клуб ажиллаж байгаатай анх удаа таарч байна" хэмээн  Орчуулгын клубын үйл ажиллагааг сайшаан дэмжлээ.
Тэрээр уулзалт-ярилцлагын үеэр Орчуулгын клубээс зохион байгуулдаг шүлгийн орчуулгын уралдаанд амжилттай оролцсон оюутнуудад шагнал гардууллаа.

Түүний ярилцлагыг удахгүй нийтлэх болно. 


Thursday, December 5, 2013

Зарлал

ХИС-ийн Орчуулгын клубээс уламжлал болгон зохион байгуулдаг нэрт орчуулагчтай хийх уулзалт ярилцлагад МУСГЗ, доктор, профессор Г.Аким хүрэлцэн ирж ХИС-ийн оюутнуудтай уулзах тул сонирхсон оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Уулзалт: 2013 оны 12-р сарын 6-ны өдрийн 15 цагт 2-р байрны 304 өрөөнд болно.

Орчуулгын Клуб

Sunday, November 24, 2013

ШҮЛГИЙН ОРЧУУЛГЫН УРАЛДААН


Орчуулгын клубээс жил бүр зохион байгуулдаг шүлгийн орчуулгын уралдаанаа зарлаж байна.
Сонирхсон оюутнууд англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэл дээрх шүлгүүдээс аль нэгийг сонгон орчуулж уралдаанд оролцоно. Орчуулах шүлгээ Орчуулгын клуб болон www.translationclub.blogspot.com –ын Орчуулгын уралдаан цэснээс авна уу.  Уралдааны дүнг 12-р сарын 6-ний өдөр зарлана.
Шагнал
Шалгарсан бүтээлүүдийг Хүмүүн Ухаан сонин, Орчуулгын клубын блог, фэйсбүүк, Оюутны орчуулгын бүтээлийн эмхтгэл зэрэгт нийтэлж нийтийн хүртээл болгоно. Шагналын нийт сан 700 000 төгрөг.
1-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
2-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
3-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/

Орчуулга хүлээн авах
Орчуулгаа Calibri үсгийн 11 хэмжээгээр бичих ба 12-р сарын 4-ний дотор цаасаар Орчуулгын клубт, цахимаар humanitiestranslate@gmail.com хаягаар ирүүлнэ.  Харилцах утас: 88243702

ОРЧУУЛГЫН КЛУБ



Шүлгийн орчуулгын уралдаанд

Орчуулгын клубээс зохион байгуулж буй шүлгийн орчуулгын уралдааны шүлгүүд:
Доорх шүлгүүдээс аль нэгийг сонгон орчуулна уу. 








Thursday, November 21, 2013

АИБХСТ-ээс оюутнуудынхаа дунд орчуулгын уралдаан зарлаж байна


Хэл Соёлын Сургуулийн Америк, Их Британий Хэл Соёлын Тэнхмээс зохион байгуулж байгаа “Англи хэлний долоо хоног” арга хэмжээний хүрээнд  англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудынхаа дунд богино өгүүллэгийн орчуулгын уралдааныг зарлаж байна. 
Уралдаанд оролцогч нь Ирландын үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч  Оскар Уайлдын “The Selfish Giant” хэмээх богино өгүүллэгийг орчуулах юм.
Орчуулсан бүтээлээ 12-р сарын 2-ны дотор АИБХСТ-д ирүүлэх ба уралдааны дүнг 12-р сарын 6-ны өдөр зарлаж, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан шагнах юм.
The Selfish Giant” өгүүллэгийг тус блогын “Орчуулгын уралдаан” цэснээс эсвэл АИБХСТ-ээс ирж авна уу.

АИБХСТ

2013-11-21