Манай блог уншигчиддаа зориулж орчуулагч, яруу найрагч Ж. Оюунцэцэгийн орчуулгын бүтээлүүдээс цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад алдарт дуучин Дэмис Руссосын нэгэн дууг монгол хэлрүү орчуулсныг Ж. Оюунцэцэг шүүмжилж, өөрийн орчуулгыг санал болгожээ. Залуус та бүхэн ч "Goodbye my love goodbye" дууны шүлгийг орчуулж өөрийгөө нэг сорьж үзэхэд яагаад болохгүй гэж.
Дэмис Руссосын нэгэн дууг Баясгалан, М.Саруул-Эрдэнэ хоёр
орчуулсныг үзээд энэ хоёрыг зад шүүмжилж, нэг хоёр санал хэлье гэж
зориглолоо. Энэ хоёр орчуулгыг уншихад утга санаа зөв боловч хэлэхэд
хэл хугалмаар хатуу үгс хэрэглэснээрээ дууны орчуулга биш болжээ.
Англи хэл дээрээ тун зөөлхөн хэлэхэд амархан үг хэллэг байгааг анзаарсангүй
нь тун харамсалтай. Дууны шүлэгийг аль болох дуулах, хэлэх, сонсоход
ойлгомжтой богино үгээр бичдэг бичигдээгүй хууль байдаг билээ.
Басхүү урт эгшиг хэрэглэж үгээ зөөллөдөг туршлага ахмад, дууны
үгийн яруу найрагчдын туршлага бидэнд бий шүү дээ. Энэ бол орчуулга гээд
санаагаа баримтлаад аялгууг гээгдүүлж болохгүй. Аль болох л санаагаа ч
баримталж, тэр дууныхаа амин сүнс болсон аялгууг ч бас буулгаж, болж өгвөл
дуулж байгаад “өлгийдвөл” сая нэг юм ойртож очих буйзаа. Шүлэг, яруу найраг,
дууны яруу найргийг орчуулахдаа тэр яруу найрагчийн дууныхаа шүлгийг бичиж байх
үеийн дүрд бүрэн “орох” хэрэгтэй байх.
Баясгалангийн
орчуулгад,
Энхэр чамайгаа орхиод явж буйг минь тэр мэдэж байна...
...тэнүүчилж явах газар
бүрт минь тэд...
... Эсвээс аяны урт замын
туршид...
...Гэрээд минь намайг
удаалгүй хөтөлж өгөөч гэж би тэдэнд
Гиюүрэн суух үеүүддээ
залбирч байх болно...
...торгоож байгаарай,
намайг зүүднээсээ... гэх мэтийн дуулах битгий
хэл шүлэг гээд хэлэхэд хэл
хугалчихмаар, уншихад ухаан хүрч ойлгоход
хэцүүхэн хэллэгүүд олон байна даа.
М.Саруул-Эрдэнийн
орчуулганд,
Асгаруулан чиг уйлаад
хэрэггүй дээ, хонгор минь
Алсын замдаа би чинь
гуниггүйхэн мордмоор байна...гэх мэтийн яруухан хэлсэн орчуулга байгаа боловч бас л нүдэнд торсон,
шүлгийн орчуулга гэмээргүй үгс байна.
Тэнүүчлэн гялалзах оддыг
ажиглаарай, хайрт минь
Гиюүрч ганцаардсан шөнө
бүрээ би залбиран гуйна... гэж яажшуухан хэлж дуулах болж байнаа.
Бас “ялгуун” сар нь уйтгарт дуу “аялдаг” нь нэг ойлгомжгүй.
Залуу орчуулагч дүү нар цаашдын уран бүтээлдээ анхааран аваасай
гэж энэхүү ажигласан зүйлээ чин сэтгэлийн угаас сургамж болгон хэлж байгааг
ойлгох буйзаа. Түүгээр ч үл баран, өөрийнхөө орчуулгыг зүрхлэн толилуулья. Яруу
найргийн орчуулга бол тэтгэвэрт гараад ч юмуу, завтай цагтаа ч юмуу, гарын
үзүүрээр хийдэг ажил биш гэдгийг дашрамд хэлье.
ЭНХРИЙ
МИНЬ БАЯРТАЙ БАЯРТАЙ.
Энхрий минь баяртай, баяртай.
Салхи гунигийн дуу шившихийг сонсооч
Салж чамаасаа одохыг шивнээд байна шүү.
Алсад дөрөөлөхдөө зүрх минь зогсвол яанаа
Асгартал уйлаад чиг яахым дээ, хонгор минь.
Энхрий минь баяртай, баяртай.
Эргээд уулзталаа баяртай, баяртай.
Элгэндээ намайгаа тээж яваа болохоор чинь
Эгнэгт чамтайгаа хамт шүү, би чинь.
Энхрий минь баяртай, баяртай.
Энэ насаараа үнэнч шүү, чамдаа
Буцаад ирэх өдрийг минь тогтоогоорой.
Булгилах зүүдэндээ уулзаж байя даа.
Хээр хөдөөгүй намайг дагасан
Дээр анивчих оддоос асуугаарай.
Мөдхөн харих замыг минь заагаач гээд
Өнчин шөнөдөө залбирсаар явна даа, би чинь.
Орчуулсан
Жамсрандоржийн Оюунцэцэг.
Goodbye My Love Goodbye
Hear the wind, sing a
sad old song
it knows I'm leaving you today
please don't cry or my heart will break
when I go on my way
Goodbye my love goodbye
goodbye and au revoir
as long as you remember me
I'll never be too far
Goodbye my love goodbye
I always will be true
so hold me in your dreams
till I come back to you
See the stars in the skies above
they'll shine wherever I may roam
I will pray every lonely night
that soon they'll guide me home
Goodbye my love goodbye
goodbye and au revoir
as long as you remember me
I'll never be too far
Goodbye my love goodbye
I always will be true
so hold me in your dreams
till I come back to you
please don't cry or my heart will break
when I go on my way
Goodbye my love goodbye
goodbye and au revoir
as long as you remember me
I'll never be too far
Goodbye my love goodbye
I always will be true
so hold me in your dreams
till I come back to you
See the stars in the skies above
they'll shine wherever I may roam
I will pray every lonely night
that soon they'll guide me home
Goodbye my love goodbye
goodbye and au revoir
as long as you remember me
I'll never be too far
Goodbye my love goodbye
I always will be true
so hold me in your dreams
till I come back to you
No comments:
Post a Comment