Англи хэлнээс
Hope is the thing with feathers by Emily Dickinson
Hope is the thing with feathers
That perches in the soul
And sings the tune without the words
And never stops at all
And sweetest in the Gale is heard
And sore must be the storm
That could abash the little bird
That kept so many warm
I’ve heard it in the chillest land
And on the strangest Sea
Yet never in extremity,
It asked a crumb of me.
That perches in the soul
And sings the tune without the words
And never stops at all
And sweetest in the Gale is heard
And sore must be the storm
That could abash the little bird
That kept so many warm
I’ve heard it in the chillest land
And on the strangest Sea
Yet never in extremity,
It asked a crumb of me.
Англи
хэл 1-р байр
Англи-Орос хэлний багш 2-2 ангийн оюутан Э.Булгантамир
Итгэл
найдварын шувуухай
Итгэл найдварын шувуухай
Зүрх сэтгэлийн минь гүнд оршдог
Зүгээр л өгүүлэх үггүй атлаа
Зүрхэнд минь мөнхөд эгшиглэх аялгуу
Хөөрхий
бяцхан шувууг айлган цочоодог
Хар
салхинд ч чихэнд минь сонсогдсон хамгийн сайхан аялгуу
Хэмжээлшгүй
их хайр, халамжийг биедээ шингээсэн
Хамгийн
үнэнч анд минь
Хамгийн аймшигтай өдрүүдэд ч
Хамгийн хүнд үед ч
Энэ л шувуу намайг зоригжуулсансан
Эргээд харин тэр надаас юу ч гуйж байсангүй ээ.
Итгэл гэдэг жигүүр лүгээ
Сэтгэл зүрхийг өндөрт өргөж
Үггүй аялгуугаар хөглөж
Хэзээ ч үл зогсоно
Хүчтэй шуурганд ч уянгалаг сонсогдож
Сэтгэл зүрх минь хөндүүрлэхэд
Итгэлийн бяцхан шувуухай ичингүйрүүлж
Сэтгэлд дулаан санагдана
Миний сонссон жихүүцэм газарт ч
Хязгааргүй тэнгис далайд ч
Хэзээд ч, эцсийн хязгаарт ч
Сэтгэл зүрхэнд минь оршино
Англи
хэл 3-р байр ОУ-ГХ 1-9 ангийн Х.Ичинхорлоо
Итгэл
найдвар бол сэтгэлийн жигүүр юм
Итгэл найдвар бол
Сэтгэл зүрхэнд оршин
Үггүйгээр дуулах
Үүрд мөнхийн даль жигүүртэн билээ
Хүчтэй
шуургатайд ч итгэл
Хамгийн
сайхнаараа сонсогдож
Илүү
хүчтэй догшин болсон ч
Итгэл
үнэ цэнээ хэвээр хадгалана.
Тэсгим хүйтэн газраас эхлээд
Таньж мэдэхгүй аралд ч итгэл надтай хамт байдаг
Харин тэрээр надаас
Хэзээ ч, юу ч нэхдэггүй юм.
Герман хэлнээс
Герман хэл 1-р байр 4-4 ангийн М.Билгүүн
Герман хэл 2-р байр 2-5 ангийн Ч. Оюу-Эрдэнэ
Герман хэл 3-р байр Герман хэлний
орчуулагч 4-4 ангийн Г.Цэцэгсүрэн
Герман хэлнээс
Герман хэл 1-р байр 4-4 ангийн М.Билгүүн
Борооноос илгээсэн илгээмж
Дусал дуслаар
Дээврээс дээвэр бөмбөрдөн орох
бороо
Хөндүүр өвчин сэдрэх шиг
Хүсээгүй илгээмжийг минь
дагуулан авч ирнэ.
Хананы цаана цонхны тавцан дуугарч
Тарчигнан үсгүүд өрөгдөнө
Зөвхөн миний л мэдэх тэр л хэлээр
Бороо надтай ярилцана
Цочиж мэгдсэн надад
Цөхрөл үгүйрэл бас зэмлэлийг
авч ирэхэд
Минийх хэмээн би шанална
Харин би ямар ч бурууг үл
мэдэрнэ
Хэзээ нэгэн цагт гарч очоод би
Түүний дүрэм журам, зэмлэл
Бас энэхүү илгээмжийг илгээсэн
Түүнээс огтхон ч айхгүй гэдгээ
Түүнд би чангаар хэлэх болно.
Борооны мэдээ
Надад хандсан энэ мэдээлэл
Нижгэнэж буй борооноос бороонд
Занараас тоосгон дээвэрт
Яг л өвчин шиг ирж
Авахыг үл хүсэх зүйлийг
Надад дамжуулах мэт.
Ханийн цаана цонх доргиож
Харжигнах үсгийг угсарч, бороо өгүүлнэ
Энэ хэлэнд юу өгүүлэхийг
Надаас гадна хэн ч мэдэхгүй гэж би итгэнэ.
Надаас гадна хэн ч мэдэхгүй гэж би итгэнэ.
Цөхрөл гутралын мэдээ
Ядуурал хоосролын мэдээ
Бас зэмлэлийн мэдээг
Олж сонсоод цочирдоно би
Би өөрийгөө гэм буруугүйгээр
мэдрэхэд
Энэ зүйл надад хандаж байгаа нь
Намайг эмзэглүүлж байна.
Чиний зэмлэл намайг айлгахгүй
Тэр ч бүү хэл,
мэдээ чинь ч айлгахгүй байна
Нэгэн сайхан цагт би
Нэгэн сайхан цагт би
Гадаа гараад чамд хариулна гэдгээ
Чангаар хэлж байна.
Чангаар хэлж байна.
Борооны
элч
Асгаран орох борооны дусал
болгоны
Аяа надад хэлэх үг нь тодорхой
байлаа
Занар дээвэрээс вааран дээвэрт
Өвчин шаналал шиг ирэх
Хууль бус зүйлийг хэн нэгэнд
авчрах
Энэ бүхэн байж болохгүй-
Хананы цаанаас цонхны
төмрийн чимээ сонсдоно
Харжигнах тэр чимээ үсэг болж
эвлэж таарна
Бороо хэлж байна
Надаас өөр хэн ч түүнийг
мэдэхгүй
Би түүний ярианд итгэж байна
Цөхрөл гутралын элчийг
Үгүйрэл хоосролын элчийг
Зэмлэл буруушаалын элчийг
Би түүнээс олж сонсоод
цочирдсон
Би өөрийнхөө ямар ч гэм
буруугүй гэдгээ мэдэрдэг болохоор
Би түүний надад хандаж хэлсэн
үгэнд гомдоллож байна
Би чиний дүрэм журмаас айхгүй
Бас гомдлохгүй гэдгээ
Бороо түүнийг надад илгээсэн
Би сайн сайхан цагруу хөтөлнө
Мөн би түүнд хариулах болно
гэдгээ
Чанга гэгч нь би илэрхийлмээр
байна.
Орос хэлнээс
Орос хэлнээс
Орос
хэл 1-р байр Олон улсын харилцаа-орчуулагч 4-11ангийн О.Мишээл
Сергей Есенин
Алимын модноос хөөрөх манан шиг
Аливаа юм үеэ өнгөрөөнө, харамсах, дуудах, уйлах хэрэг
алга.
Алтран шаргалтаж хагдрах мод шиг
Ахиад би залуу болохгүй ээ.
Хүйт
даасан зүрх минь тэгээд
Халуунаар
булгилан цохихоо болино
Хусаар
бүрхэгдсэн өргөн тал нутгаар
Хөл
нүцгэн хөөрөн гүйх хүсэл үгүй болно.
Алсад төөрсөн бодол санаа минь
Амаар гал дөл мэт үгсийг хэлэхээ больжээ.
Алдагдсан залуу халуун нас минь
Нүдэнд гал, сэтгэлд дөл бадраадагсан.
Хүсч
мөрөөдөх зүйл багасчээ
Хүний
амьдрал зүүд мэт байдаг юм уу.
Залуу
насандаа өглөө эрт үүрээр
Жаргалын
моринд ташуур өгөөд давхисан мэт.
Алаг хорвоод мөнх юм гэж үгүй
Агч модны навч зэс өнгөнд хувирна.
Мөнхөд амар жимэр байхыг ерөөе
Мөхөл, цэцэглэсэн бүхэнд тохионо.
Орос
хэл 2-р байр Орос хэлний багш, орчуулагч 2-8 ангийн Х.Мядагмаа
Сергей Есенин
Хүсээгүй, уйлаагүй, дуудаагүй байхад
Хүрээд ирэх юм хөгшрөл
Яг л алимны цагаан будаа шиг
Алт шиг залуу нас минь ард хоцорч байна.
Чи одоо
хүчтэй цохилохгүй гэхээр
Зүрх
сэтгэл минь хүйт дааж
Эх
орныхоо хусан ой зүлгэн дээр
Хөл
нүцгэн гүйхгүй гэхээр гунигтай
Гал дөл шиг улалзсан үг
Гэгээлэг цог шиг бодол минь гээгдэж
Оч шиг явсан бүхэн
Ор хоосон нүдэнд минь бүрэлзэн өнгөрнө.
Миний
хүсэл эрмэлзлэл бүдгэрч
Өнгөрсөн
амьдрал минь зүүдлэгдэж
Тал
дундуур сарнай цэцгийн үнэрт
Тааваараа
морь унан давхих мэт
Ертөнц дээрх бүгд мөнх бус
Яг л агч модны навчис мэт
Намрын салхинд намуухан ганц ганцаар унах мэт
Харин хавар нь ахиад л унана
Тиймээ төрсөн бол үхэх нь үнэн- навчис мэт.
Орос
хэл 3-р байр Орос хэлний багш-орчуулагч 2-8 ангийн Мөнх-Ундрах
Сергей Есенин
Харамсаж, дуудаж уйлахгүй ээ би
Алимны цагаан модноос утаа сарних мэт бүх зүйл болоод
өнгөрнө.
Алтаар бүрхэгдэн гандаж
Залуу чигээрээ үлдэхгүй би
Хүйтэнд
царцсан зүрх минь чи
Дахиж
өмнөх шиг ээ цохилохгүй
Эрээн
хусны орон намайг
Хөл
нүцгэн алхаач гэж урхидахгүй
Тэнүүлч сэтгэл минь чи
Улам л ховорхон амыг минь хөдөлгөж байна
Ээ халаг!
Миний сарнисан залуу үе,
Нүдний минь цог, мэдрэмжийн минь урсгал.
Би
хүслээ хүртэл хязгаарлах болжээ
Энэ
амьдрал уу эсвэл чи надад зүүдлэгдэв үү?
Хавар
эртлэн зугаалахаар
Ягаан
морьтой давхих шиг санагдлаа
Энэ хорвоод хэн хэнгүй бид мөнх бус
Агч модны навчнаас бал зөөлхөн дусална
Зуу зуун жил чи адислагдаг
Ирсэн бүхэн цэцэглэж бас үхдэг.
Орос
хэл 3-р байр 3-3 ангийн оюутан Ц.Боролдой
Алимны модны утаа шиг цайрсаар л бүгд арилахад
Араас нь харамсахгүй, дуудах ч үгүй, уйлах ч үгүй ээ
Алтадмал манан хуурайшиж замхарахын адил
Ахин надад залуу нас хэзээ ч заяахгүй ээ
Үүнээс л
хаацайлж чи тэмцэж чадахгүй гэх шиг
Өр
зүрхэнд минь жихүүдэс хургасаар л
Эрээн
даавуу шиг хус нь найгах эх орондоо
Эгээ л
хөл нүцгэн гүйнэ дээ гэж хууртахгүй ээ
Тэнүүлч сүнс минь чи улам л ид шидийг олсоор
Тэмүүлэх галын дөл шиг чимээгүйхэн цоролзоно
Ай миний л алдагдсан эрчим гэгээ минь ээ
Анилдах нүд, үерлэх их нарийн мэдрэмж минь ээ
Одоо би
цаг хугацааг мөрөөдлөөсөө ч харамланам
Орчих
амьдралдаа би ингэж л зүүдлэх шигээ
Яруухан
хавраар өглөөний сэнгэнэсэн агаарт
Ягаахан
мориороо давхин тойрч явна даа гэж.
Агчийн гуулин шаргал навчис чимээгүйхэн эргэлдэн бууна
Алаг дэлхий дээрх бид бүхэн бас мөхөх л болно доо
Ирсэн бүгд цэцэглэн мандаж бас хагацаж оддог
Иймээс л чи эринээс эринд мөнхөд адислаач дээ.
Франц хэлнээс
Зам харгуй
Франц хэлнээс
Франц хэл 1-р байр франц хэлний
багш орчуулагч 3-7 ангийн М.Онон
Замнал
Амьдралын зам гэдэг хүн бүрт байдаг
Амьдралаа хөсөр хаясан нэгэнд ч зам бий
Болж буй бүхэн тэр замаар урсаж
Болоогүй бүхэн ч тэр л замаар урсана
Хормын зуурт өрнөж байгаа бүхэн
Хэлэхийн завдалгүй болоод л өнгөрдөг
Хойшдоо болох зүйлийг хүлээх ч үгүй
Хүрэх гэж яарах ч үгүй
Тэрлэх мөр болгон минь
Тэр л мөчдөө амилчихаад
Төд удалгүй замхран оддог
Та ч би ч өгүүлж буй үгсийнхээ адил
Хөл хөдөлгөөнд дарагдсан энэхүү ертөнцөөс
Хором тутамд балран амилж байна.
Франц
хэл 1-р байр 4-5 ангийн О.Энхтүвшин
Зам
Зам, энэ зам
Замгүйгээр ч гэсэн
Хэн нэгний явж өнгөрөх үүд
Мөн хэн нэгэн хэзээ ч алхахгүй ч
Хэн нэгний аль хэдийн явж өнгөрсөн зам
Намайг шүлэн тэрлэн суух энэ мөчид ч
Хэн нэгэн энэ замаар явж өнгөрнө
Би дахиад хүлээхгүй ч, хүрч ч бас чадахгүй
Миний бичсэн бүхий л зүйлс
Хэн нэгэнд амьдрал бэлэглэх ч
Мөн үхлийг ч авчирах зам
Үүний тухай л бичиж сууна.
Энэ чанга шуугиан
Чимээ, хашгираан дунд ч
Намайг ч гэсэн үгүй хий
Миний бичсэн энэ л зүйлс.
Франц хэл 2-р байр ОУ болон ГХ
ажилтан 3-9 ангийн О. Тулга Зам харгуй
Зам гэхэд зам ч юм шиг
Заримдаа харин жим ч юм шиг
Өнгөрсөн, одоо, ирээдүйн алинд
ч
Өнөөх л замаар бид гэлдэрч байдаг
Одоо би хэрхэх билээ
Салаа замын эхэнд ирвэл
Баруун гарын талаа дагах уу ?
Зүүн зүгт зүрхээ чагнах уу ?
Өнгөц харин дайраад гартал,
чигээс хазайсан нь элбэг юм
Зөв замдаа шургаад ортол,
намайг хүлээхгүй нь гаслантай юм
Өнгөрсөн зүйлээ орхиод одтол
Өөдгүй харгуй ирээдүйг нууна
Буруу зөвийн ойд төөрч
Будлина гэхээс би эмээж байна
Харгуй замыг төгсгөж эс чадаад
Франц хэл 3-р байр франц хэлний багш орчуулагч
3-7 ангийн Б.Золжаргал
Хувь
заяаны зам
Зам бол зам
Зам биш байсан ч
Тэр замаар явдаг
Чи хүссэн ч тэр замаар явдаг
Хүсээгүй ч тэр замаар явдаг
Өрнөж байгаа бүхэн хоромхон зуур өнгөрчихсөн байдаг
Болж өнгөрөх зүйлд очих гэж яараад хэрэггүй
Болж өнгөрөх зүйлийг хүлээх ч хэрэггүй
Би түүнд хүрэх ч үгүй
Сүүлчийн ганц амьсгал цагийн хязгааргүйд уусахад
Сүү татуулан үлдэх тодын тод зам
Энэ миний хувь заяаны зам аа.
Хятад хэлнээс
Эргэн дурсахуй
Хятад хэл 2-р байр Хятад хэлний
багш-орчуулагч 3-4 ангийн Л.Түвшинзаяа
Санасан
сэтгэл
Хайртай юу чамд гэдгээ
Хэлж мэдэхгүй юм
Хайрласаар байгаа юм бол
Хагацаж юунд салсан юм бэ
Хайргүй болсон уу чамд гэдгээ
Хэлж бас мэдэхгүй юм
Хайргүй болсон юм бол
Хонгор цагийн аясаар урсан юунд одсонгүй вэ, тэр дурсамж
Чиниихээ инээмсэглэлийг санах бүр
Чин зүрх минь булиглан догдолно
Үзэн ядмаар бүхэн
Үүрд өнгөрөн оджээ
Урин бүжиглэх үдэш л ганцаараа
Урьдын гоо сайхан тэр янзаараа
Хятад хэл 3-р байр Хятад хэлний
багш-орчуулагч 3-4 ангийн Д.Энхмаа
Эргэн дурсахуй
Хэлж
мэдэхгүй нь
Чамайг
одоо хэрнээ хайрлаж явдаг эсэх ээ
Хэрэв
хайрласан хэвээр бол
Салах
шалтгаан юуных вэ
Хэлж мэдэхгүй нь
Чамайг
хайрлахаа больсон эсэх ээ
Хэрэв
хайргүй болсон бол
Дурсан
санах нь юуных вэ
Чиний
инээмсэглэлийг санахад
Зүрх
минь урьдынхаар догдолдог ч
Үүрд
алга болсонд нь
Үзэн
ядмаар санагдах юм
Тэнгэрийн
дор бид дахин учрахгүй болсон ч
Тэр
нэгэн үдшийн тэргэл саран үзэсгэлэнт янзаараа
Япон хэлнээс
Япон хэлнээс
Япон
хэл 2-р байр Англи хэлний орчуулагч оройн ангийн оюутан 1-55 ангийн
Х.Алтантамир
Сөгдөхгүй
сөхрөхгүй тэмүүлэхийн учиг өөрөө нэгээхэн чухал
Бороонд үл норон ,салхинд үл жиндэн
Халуун хийгээд хүйтнийг үл ажран
Би өөрөө оршсоор байхын учиг нэгээхэн чухал
Бэрхшээл бүхний өмнө тэвчээртэй ханьсаж
Бартааг би инээж туулахын учиг нэгээхэн чухал
Бага ч гэсэн зүйлээс амьдралын амтыг мэдэрч
Би өөрийгөө
танихын учиг нэгээхэн чухал
Харж мэдэрсэн бүхнийхээ
Хамаг учрыг тунгаан өөрөө би ухаарсаар байхын учиг
нэгээхэн чухал
Өргөн уудам нутгийнхаа тал дунд
Өлчир тарчуу амьдралаа ч ,өөрөө би салхийг нь мэдэрсээр
байхын учиг нэгээхэн чухал
Өлссөн ядарсан өвдсөн зовсон өтгөс нялхасыг
Өргөн дэмжихийн учиг өөрийгөө танихын нэгээхэн чухал
Сөхрөлийн нулимс хацар бүрхлээ ч
Сөгдөхгүй урагш тэмүүлэхийн учиг өөрөө нэгээхэн чухал
Өөдгүй явдал бүхнийг үл сайшаан
Өөдөө тэмүүлэхийн учиг бас л нэгээхэн чухал
Нэгээхэн чухал болгоноос өөрийгөө олж
Нэгэнтээ би оршсоор байхын учиг туйлын чухал
Солонгос шүлгийг хэн ч орчуулаагүй юм уу? Шалгарсан хүн байхгүй байх юм.
ReplyDelete