Saturday, December 21, 2013

МОЭ оны шилдэгүүдээ тодрууллаа

Эх сурвалж: www.deed.mn
         Монголын Орчуулагчдын Эвлэл өнөөдөр шилдэгүүдээ тодруулав. Энэ үеэр ахмад орчуулагч Д.Цэдэв, Ж.Нэргүй нар МОЭ-ийн “Дуун хөрвүүлэгч” хэмээх цалин цагаан мөнгөн тэмдгээр энгэрээ мялааж, МОЭ-ийн ерөнхийлөгч асан, нэрт орчуулагч Го.Аким гуайд “Дуун хөрвүүлэгч” цал мөнгөн тэмдгийг нь нөхөж олгосон юм. 
          Түүнчлэн тус эвлэлээс зарласан “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-д оролцсон залуу орчуулагчдын ирүүлсэн бүтээлийг нэгтгэн гаргасан “Сонгодог өгүүллэгийн дээжис” номын нээлт болсон бөгөөд энэ үеэр цугласан орчуулагчдад МОЭ-ийн гүйцэтгэх захирал С.Батбилиг монголч эрдэмтэн Вальтер Хайссигийн 100 жилийн ойд зориулан орчуулсан “Шар гүрний хаяа нутаг” номоо бүгдэд нь бэлэг болгон өргөн барьсан бол ахмад орчуулагч Го.Аким “Туульс хайлдаг уулс” номынхоо дээжээс О.Чинбаярт гардуулав.
       МОЭ-ийн ерөнхийлөгч О.Чинбаяр, СГЗ, зохиолч Г.Аюурзана нарын орчуулсан Буриадын яруу найрагч А.Мухраевын “Запомни жизнь” буюу “Амьдралаа сана” яруу найргийн номыг мөн үеэр танилцуулжээ. Уг арга хэмжээний үеэр ахмад орчуулагчид залуу орчуулагчдадаа хандан амжилт хүсч, урмын үг хэлсэн бөгөөд үнэтэй зөвлөгөө хайрласан аж.
                                 

No comments:

Post a Comment