Thursday, February 6, 2014

ХИС чансаагаараа 3-рт жагсчээ

Эх сурвалж:  news.mn нийтлэлч Баярхүү

Олон улсын дээд боловсролын судалгааны байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль, коллежиудын чанарт үнэлгээ хийж, рейтингийн жагсаалт гаргажээ. Нийт 200 гаруй орны 11160 их дээд сургууль, коллежийг хамруулан судалгаа хийсэн байна. Үнэлгээгээр манай боловсролын байгууллагууд дараахи байр эзэлжээ. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хувьд дэлхийн 3567 их, дээд сургуулийг ардаа орхиж, харин энэ жагсаалтдаа монголын их сургуулиудын гуравдугаарт жагссан байна.


1.    Монгол Улсын их сургууль 1375-pт
2.    Шинжлэх ухаан технологийн их сургууль 5208
3.    Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 7593
4.    Санхүү эдийн засгийн дээд сургууль 8322
5.    Хөдөө аж ахуйн их сургууль 8602
6.    Боловсролын их сургууль 8873
7.    Ховд их сургууль 8964
8.    Улаанбаатар дээд сургууль 9021
9.    Орхон их сургууль 9078
10.  Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль 9083
11.  Монгол олон улсын дээд сургууль 9470
12.  Отгонтэнгэр их сургууль 9554
13.  Улаанбаатарын их сургууль 9684
14.  Удирдлагын академи 9734
15.  Их засаг их сургууль 9817
16.  Монгол Улсын соёл урлагийн их сургууль 10010
17.  Төмөр замын коллеж 10024
Энд Монголын 17 их дээд сургуулийг оруулжээ. Оруулах ч юу байхав. Арваннэгэн мянга гаруй дотор багтсан нь энэ.  Цаана нь багтаагүй лав 80 гаруй, эсвэл 80 орчим их дээр сургууль бий гэж БШУЯ-ны албаны нэг хүн хэлж байна. Тэр ч үнэн байх. Нэг үе 200 руу дөхөж явсан их дээд сургуулийн тоо 100 орчим болсон нь маш том дэвшил гэхээс аргагүй. Бас дэлхийн 200  гаруй улс орноос 17 их дээд сургуулиа шургуулаад авсан 2.8-хан сая монголчуудаа магтахаас аргагүй, 2.8 сая хүн амд нь хувааж үзвэл яалт ч үгүй дэлхийд цойлж яваа гэлтэй.


Өөр нэг судалгаа байна. “BRICS & Emerging Economies Rankings 2014”. БРИКС эвслийн ба хөгжиж буй орнуудын их сургуулиудын рейтингийг тогтоожээ (Та энэ талаар “www.timeshighereducation.co.uk” сайт руу орж үзэж болно). Лав эхний 100 их сургуулийг жагсаахад Монголоос ганц нь ч орсонгүй. 

“Хөгжиж буй орнууд” хэмээн зориуд тодотгосон учраас би тэр “100”-г нэгд нэгэнгүй ажиглалаа, бүр тооллоо. Бидний сайн мэдэх Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль лав 10-рт байж байна. Санкт-Петербургийн улсын их сургууль тээр хойно 67-рт жагссан байх юм. 
Эхний хоёр байрыг Хятадын Бээжин их сургууль, Цинхуа их сургууль эзэлж, араас нь Кейптауны их сургууль (Өмнөд Африк) удаалжээ. Эхний 10 дотор Хятадын 4, Туркийн 3, Орос, ӨАБНУ, Тайванийн тус бүр нэг их сургууль оржээ. 

Энэ “100” дотор Хятад 23 их сургуулиа оруулжээ. Энэ үзүүлэлтээр араас нь Тайвань 21, Энэтхэг 10, Турк 7, Өмнөд Африк 5, Тайланд 5, Бразил 4, Польш 4, Чех 3, Унгар 3, Египет 3, ОХУ 2, Чили 2, Мексик 2, Эмират 2, Малайз 2, Колумб 1, Марокко 1 гэхчлэн жагсчээ.

No comments:

Post a Comment