(Сөүл хотноо болсон“Алтай овгийн хэлтнүүдийн соёлын нөхөрлөл”
хэмээх хуралд хэлсэн
Баабарын үг)
Өнөөгийн хүн төрлөхтөн хомо сапенс хэмээх биологийн нэг л зүйлд хамаардаг, 100
мянган жилийн өмнө үүссэн бодгал билээ. Африкт үүсэж аажмаар бүхий л дэлхийгээр
тарж байрласан энэ зүйл түүхийн урт хугацаанд эхлээд антропологийн хувьд, дараа
нь соёлын хувьд, тэгээд иргэншлийн хувьд, сүүлдээ үндэстний хувьд бие биенээсээ
ялгарч эхэлсэн юм. Өнөөдөр дэлхий дээр буй 6 мянга орчим хэл аялагыг төрөл
зүйлээр нь ангилбал 10 орчим том бүлэгт хуваагддаг. Орчин үеийн хэл одоогоос
15-20 мянган жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Ингэхээр бие даасан хэд
хэдэн цэгүүдэд хэлүүд бие даасан байдлаар үүсч, тэр хэлээр ярилцагч ах дүүс тал
тал тийш нүүн хоорондоо ялгарч улмаар үндэстэн үүссэн бололтой.
Өнөөдөр хамгийн сайн судлагдсан угсаатны нэгдэл
бол Энэтхэг - европ овгийн хэлтнүүд юм. Химлайн нуруу хавиар нутаглаж байсан
энэтхэг европчууд олон мянган жилийн өмнө санскрит, эсвэл өвөг санскрит хэлээр
ярьж байжээ. Тэд хэдэн мянган жилийн өмнө Химлайгаас баруун тийш нүүн Европ орж
суурьшсан ба тэндээсээ зарим нь дундад зууны үед Хойд, Өмнөд Америк, Өмнөд
Африк, Австрали руу шилжин суурьшсан байна. Энэ явцдаа ч дотрохи ялгарал бас
үргэлжлэн ах дүү нар хэдэн зуун жил өнгөрөхөд тус тусдаа этникийн хувьд бие
даасан үндэстэн болжээ. Хоёр мянган жилийн өмнө нэг хэлээр ярьдаг нэг үндэстэн
эртний ромчууд түүхийн явцад испани, итали, франц, румын зэрэг өөр үндэстнүүд
болсон байна.
Энэтхэг европчуудаас гадна, хамит - самитчууд,
хятад – төвдүүд, угро- финчүүд, дарвидууд, алеут – эскимосчууд гэсэн хэл нь
тусдаа үүссэн бүлэг ах дүү нар байдгийн нэг нь алтайчууд юм. Лавтай 15 мянгаас
цааш жилийн өмнө нэг угсаатан үндэстэн байсан алтайчууд өнөөдөр Хар тэнгисээс
Номхон далайн хоорон дахь өргөн уудам нутагт 200 гаруй саяулаа амьдарч
байна.
Хэл бол угсаатны гарал үүсэл, ах дүү, соёлын
нийтлэг эх сурвалж зэргийг тодорхойлох хамгийн дөт, ил хэрэглэгдэхүүн мөн.
Алтайчуудыг хэлээр нь солонгос, манж-тунгус, монгол, түрэг гэж дөрвөн бүлэгт
ангилдаг. Солонгос нь манжтай, манж нь монголтой, монгол нь түрэгтэй илүү ойр
байдаг мөртөө энэ дараалал алгасахаараа ижил төс нь улам холддогоос үзэхэд
магадгүй алтайчууд Уссури, Сунгари хавиас анх үүсэн улмаар баруун тийш улам
улам нүүсээр Европ тив хүрсэн байж болох юм.
Солонгос, монгол хэл нь өөрийн бүлэг дотроо
өнчин хэл байдаг. Манж бүлгийн манж, тунгус, эвенк, солон, эвен гэсэн цөөн хэл
өнөөдөр үлдсэн, эдгээр хэлээр хэлэлцэгсэдийн тоо ч 100 мянга хүрэхгүй цөөн
үлджээ. Жишээ нь 2000 оны тооллогоор тогтоосноор манж хэлээр хэлэлцэгч 100
орчим хүн буйн дийлэнх нь 90 нас өнгөрсөн хүмүүс байв. Харин түрэг бүлгийн маш
олон үндэстэн бий нь Түрэг, Азербаджан, Узбекстан, Казахстан, Түркстан, Киргиз
гэсэн бие даасан улсуудын албан ёсны хэл болж байгаа юм. Үүнээс гадна Оросын
холбооны субъект болсон Татарстан, Башкир, Алтай, Каракалпак, Крымын татаар,
Якут, мөн Хятадын Шинжаанд Уйгар гэсэн үндэстнүүдийн ард түмний голлон хэлэлцэх
хэл юм. Үүнээс гадна аваар, ногай, хазаар гэх мэт цаана нь мундахгүй олон
үндэстнүүд бий. Түрэг бүлгийн хэлээр өнөөдөр 120 орчим сая хүн ярьж байна.
Энэ дэлхийд оршин буй хэдэн мянган хэл аялага
дотор гагцхүү алтай овгийнхон залгамал хэлээр ярьдаг. Гиннесийн номонд түрэг
хэлний 28 авианаас бүтсэн үгийг хамгийн урт үг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл
монгол хэлэнд “ца” гэсэн язгуураас үүсэн араас нь залгасаар байгаад
“цахилгаанжуулалтынхантайгаараа” гэсэн гуч орчим авианаас бүтсэн дан ганц үг ч
байна.
Алтайчууд түүхийн хэдэн мянган жилийн туршид
японы, хятадын, персийн, лалын, христосын том иргэншлүүдтэй хөршлөн амьдарч
байсны хувьд энэ иргэншлүүдийн соёлыг өөртөө их шингээсэн. Дорно зүгт
солонгосчууд хятад, японы иргэншлийн асар их нөлөөнд орсон бол, өрнө зүгт түрэгүүд
лал болон өрнийн иргэншлийн том нөлөөнд орсон юм.
Энэтхэг, Хятад, Япон, Египт, Перс, Ром Герег
болон Христосын өрнийн тус тусдаа буй болсон том иргэншлийг нэн эртнээс хооронд
нь холбож өгсөн угсаатан бол алтайчууд билээ. Алтай угсаатнууд өөрийн гэх
оргинал иргэншил үүсгэж байгаагүй ч гэсэн өрнө дорно, өмнө умрын энэ олон
иргэншлийг холбож, хэдэн мянган жилийн аян дайн, миграциараа соёлын солилцоо
хийж байснаараа хүний соёл иргэншлийн түүхэнд магадгүй хамгийн чухал үүргийн
нэгийг гүйцэтгэсэн юм. Хятадын иргэншил соёлыг Япон руу зөөх гол суваг нь
солонгосчууд байсан бол, лал ба өрнийн иргэншлийн солилцооны суваг нь түрэгүүд,
хятад ба өрнийн соёлын солилцооны тээгч нь монголчууд, энэтхэг ба өрнийн соёлын
гол тээгч нь моголчууд байсан билээ. Эртний Ром ба Хань династийг холбосон
алдарт торгоны замын хамгийн хүнд хэцүү зам болох уулс, цөлийн хэсгийг түрэг
угснаатнууд гүйцэтгэж байсан.
Алтайчууд нэн эртнээс аян
дайн, нүүдэл их хийдэг, тэр утгаараа дэлхийгээр нэг тарсан учир өөрийн соёл
иргэншил бүхий газруудад олноор суурьшсан байдаг. Иранд Азербаджанд байгаагаас
олон азербаджанчууд, Хятадад Монголд байгаагаас олон монголчууд амьдардаг бол
Берлинд Стамбулд байгаа шиг олон түрэгүүд аж төрж, Москвагийн хүн амын 20
хувийг татарчууд эзэлдэг, Казахстан, Узбекстаны хүн амын багагүй хувийг
солонгосчууд бүрдүүлдэг. Европт Каспийн тэнгисийн эрэгт Ижил мөрний хөвөөнөө
300 гаруй жилийн турш Халимаг улсад монголчууд амьдарч байна.
Өнөөдөр дэлхий даяаршин хавтгай
болж иргэншлүүд ижилшиж, соёлууд улам ойртон адилхан болж байгаа үе билээ.
Гэхдээ энэхүү даяаршил нь үндэстнүүдийн соёлын өвийг хадгалах, хэл, зан
заншлийг хэвээр үлдээхтэй зэрэгцүүлэх ёстой юм.
Иймээс нэг гарал үүсэлтэй,
соёлын нэг эхтэй алтайчууд өнөөгийн даяаршиж буй ертөнцөд өөрийн өвөрмөц
онцлог, хэдэн мянганыг дамнасан зан заншил хэл соёлоо хадгалан үлдэхийн тулд
хамтарсан соёлын холбоо байгуулж харилцан туслалцан хамтран ажиллах
шаардлагатай. Энэ угсааныханд нийтлэг байдаг нэгэн
сонин шинж бол аливаа шинэтгэл, реформыг талархан хүлээж авдаг төдийгүй, нэг их
гадуурхалгүйгээр өөриймшүүлдэг явдал юм.
Эсрэгээс тэслэг рүү хурдан шилждэг хоёрхон
жишээг сонирхоё. Нэг нь XV-XVI зуунд буддын шашинд орж номхон даруугийн үлгэр
болсон монголчууд байна. Асуудлыг шийдэх хамгийн сайн хэрэгслэл бол илд сэлэм
хэмээн үздэг догшин Чингис хааны хөвүүдээс хорхойд хоргүй номхон Буддагийн шавь
болоход зуу хүрэхгүй жил орсон байна.
Манжийн вассал байх үед албадан
нэвтрүүлсэн хувцас гэзэг үс зэргийг төдий эсэргүүцэлгүй хүлээн авсан төдийгүй
бүр хятадыг эсэргүүцсэн өнгө аястай домог зохион өөриймшүүлж авсан байна.
Жишээлэхэд монгол эхнэрийн манж маягийн дэрэвгэр үсний домог байна.
Нөгөө талаас лал мөргөлт Түрэгт хийсэн
Ататюркийн шинэтгэл байна. Хэрвээ түрэгчүүд алтай язгуурын нүүдэлчдийн удам биш
байсан бол энэ шинэтгэл бүтэшгүй юм. Лалын өөр улс оронд эрчүүдийн
сахалыг хусч, хүүхнүүдийн гивлүүрийг хуу татан, араб үсгийг нь латинаар солиод,
шашин төрийг тусгаарлана гэвэл ер нь бүтэх бол уу?
Нүүдэлчид дээр голлон төвлөрсөн алтай язгуурын
хэлтнүүдийн шинэтгэлийг хүлээн авах, дасах шинжүүд олон зүйл дээр харагддаг.
Дэлхийг нэгэн цагт байлдан эзэлж, эзэнт гүрнээ тогтоосон монголчуудын жишээ
байна. Тэд эзэлж авсан орон нутагтаа өөрсдийн мөргөл, зан заншлаа тулгахын оронд
тэднийхийг хүлээн авах нь элбэг байжээ. Үүнийг Монголын лал мөргөлт Ил хаад,
Юань гүрнийг үндэслэгч Хубилай нарын төрийн бодлого засаглалын жишээнээс харж
болно.
Марко Поло, Елю Чуцай, Рубрук гээд олон
алдартнууд монголчуудын аядуу, хүлээн зөвшөөрөмтгий зан аашийн илрэл бололтой.
Бүх шашин тэгш эрхтэй гэдэг зарчим анх дэлхийн
талыг нэгтгэсэн Чингисийн монголчуудаас гарсан боловч энэ зарчим алтайчуудын
хувьд уламжлагдсаар буйн жишээ бол лал шашинт Түрэгт лал ба атейзм албан ёсоор
зэрэгцэн оршиж байгаа нь, Солонгос дахь буддизм, күнз, христ шүтлэгтний харьцаа
зэргээс тод харагдана. Энэ жишээг “Америкт бүх шашин тэгш эрхтэй байдаг” гэсэн
факттай хольж хутгахгүй байхыг хүсье. Энд нэг төрлийн шашинт орон маш богино
хугацаанд шинээр орж ирсэн өөр шашин, эсвэл шашингүй үзлийг хүлээн зөвшөөрч
өөриймшүүлэх тухай ярьж байгаа юм.
Алтай угсаатнууд ямар ч гадны соёл иргэншил
шашин ертөнцийг харах үзлийг хүлээж авах, өөриймшүүлэхдээ гаргууд гэдгийн олон
жишээ бий. Солонгос хэлний нэр томъёоны 10 хувь нь хятад байдаг ба өнөөдөр
англи нэр томъёо маш том хувь эзэлдэг. Солонгосчууд хятадын соёлыг Япон руу
зөөснөөс гадна өөрсдөө японы соёлоос асар их зүйлийг авч өөриймшүүлсэн билээ.
Шашны хувьд гэхэд японы шинто, энэтхэгийн буддизм, хятадын күнзийн суртал нь
солонгосчуудын соёлын салшгүй нэг хэсэг болсон ба ХХ зуунд Азийн хамгийн том
христосч орны нэг болж хувирч байна.
Лалын шашныг арабууд үүсгэж лал иргэншлийг тэд
тарааж байсан боловч дундад зууны үеэс тэнд нүүдэллэн очсон түрэгүүд өөрснөө
лалжсан төдийгүй энэ иргэншлийг нэвтрүүлэгч, оройлогч гол хүчин болж хувирчээ.
Харин тэд ХХ зуунаас эрчимтэй өрнөджиж америкжиж байна.
2009 оны 12 дугаар сар 10
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
ReplyDeleteОдоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ReplyDelete