Saturday, November 9, 2013

Аль ч хэлэнд орчуулагдашгүй адармаатай 20 үг

 
            Эрдэмтэн Ш.Баатарын хэлснээр монгол хэл найман түмэн үгтэй. Тэр дунд орчуулахад түвэгтэй, эсвэл нэг хоёр үгээр орчуулах аргагүй нутгийн онцлог үг олон. Жишээлбэл, аргалыг харийн ямар ч хэлэнд “үхрийн хатсан баас” гэж буулгаж болох ч монголоос өөр хэлээр ярьж, сэтгэдэг хүнд төдийлөн ойлгогдохгүй болов уу. 
            Яг үүнтэй ижил орчуулахад бэрхшээлтэй, тухайн үндэстэн, газар нутгийн онцлогийг тусгасан, орчуулагдашгүй үг аль ч хэлэнд бий. Гол нь тийм үгсийг тухайн улс үндэстний сэтгэхүйгээр шууд хүлээн авч ойлгох нь гадаад хэл суралцагчдад ихээхэн чухал юм. Ингээд орчуулах аргагүй 20 үгийг жишээ болгон толилуулъя.
Тоска (Орос хэл): Владимир Набоков энэ үгийг хамгийн оновчтой тайлбарласан байдаг. Тэрбээр “Англи хэлний ямар ч үг “тоска”-гийн ганц ч үсгийг илэрхийлж чадахгүй. Энэ үг хамгийн гүн гүнзгий, хамгийн их зовлон шаналалтай үед ямар нэгэн шалтгаангүйгээр сүнслэг чанар тань маш ихээр тарчилж зовохыг хэлнэ. Юунд ч тэмүүлэхгүй атлаа байж ядмаар байхыг мөн илтгэнэ. Заримдаа энэ нь ямар нэгэн зүйлийг ихээр шунаж хүсэх эсвэл санагалзал, бүтэлгүй хайраас төрөх мэдрэмж юм” хэмээн бичжээ.
Mamihlapinatapei-Мамихлапинатапэй (Яаган-Өмнөд Америкийн Галт арлынхны уугуул хэл): Хоёр ба түүнээс олон хүн үггүйгээр, харцаараа ойлголцон ямар нэгэн зүйл хийхийг маш ихээр хүсэх авч хэн, хэн нь эхэлж чадахгүй байх. 
Jayus-Жаюу (Индонез хэл): Хэн ч инээхээргүй онигоо, хошигнол ярьдаг нэгнийг огтоос шогийн мэдрэмжгүй хэмээн элэглэн шоолох.

Iktsuarpok-Икцуарпок (Инүит хэл): Гадагш гарч, хэн нэгэн ирж байгаа эсэхийг харах.
Litost-Литост (Чех хэл): “Тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй” романы зохиолч Милан Кундера нэгэнтээ Энэ үгийн утгыг тунгааж, бусад хэлнээс ижил төстэй үг олох гэж хэчнээн хичээсэн ч тусыг эс олов. Энэ үггүйгээр хүний сэтгэлийг яаж ойлгохоо би төсөөлж чаддаггүй гэж хэлсэн удаатай. Энэ үг удаан гуниж, цөхрөнгөө барснаас болж цухалдал, шаналалтай байхыг илэрхийлдэг.

教育ママ Kyoikumama-Кёоикүмама (Япон эх): Хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд шахаж шаардан, хичээл их хийлгүүлдэг эх.

Tartle-Тартл (Шотланд хэл): Дөнгөж танилцсан хүнийхээ нэрийг мартчихаад, санах гэж хичээж ядах.
Ilunga-Илунга (Баруун өмнөд Конгын банту хэл): Дэлхийн хамгийн орчуулах боломжгүй үг хэмээн хэл шинжээчдий дунд танигдсан энэ үг хамгийн чадварлаг мэргэжлийн орчуулагчдад ч хэцүү санагддаг. Энэ үг “Гомдож шаналсан өөрийг нь гомдоосон хүнийг эхний удаад уучилж, өршөөн сэтгэлээ тайвшруулан бүхнийг мартах хоёр дахь удаад зовж шаналан бас л тэвчин өнгөрүүлнэ. Харин гурав дахь удаад хэзээ ч уучилж өршөөхгүйгээр үзэн ядах” гэсэн утга илэрхийлдэг гэнэ.

Prozvonit-Прозвонит (Чех хэл): Гар утасны хэрэглэгч нөгөө хэрэглэгч рүү залгах ч тасална. Улмаар нөгөө хэрэглэгч эргэн залгаж, эхний хүний мөнгийг хэмнэнэ. Энэ нь монгол хэлний “дохих” гэдэг үгтэй яг тохирч байна. Испаниар мөн “Dar un toque” гэдэг байна.

Cafuné-Кафунэ (Бразилын португал хэл): Хуруугаараа хэн нэгний үсийг оролдох.

Schadenfreude-Шоодэнфроидэ (Герман хэл): Хэн нэгний золгүй, бүтэлгүй үйлдлийг шоолон инээж баясах. Энэ үгийн утгыг “Америкийн хөгжилтэй видео” нэвтрүүлэг бүрнээ илэрхийлэх болов уу. 

Torschlusspanik-Торшлуспаник (Герман хэл): Үгчилбээс “хаалга хаагдах үеийн сандрал”. Харин ерөнхий утга нь “хугацаа өнгөрөх тутамд багасч буй боломжийг алдахаасаа айх”.  

侘寂 Wabi-Sabi-Ваби-Саби (Япон хэл): Бичгийн хэлэнд ихэвчлэн хэрэглэдэг. Кавабата, Кэнзабүро, Мишима нарын зохиолд энэ үгтэй олон тааралдах болов уу. Энэ үг “Эрээн бараан амьдралаас сайхныг нь олж харан муу муухайг тэвчин хүлцэж, үхэх төрөхийн ертөнцөд байгалийн хуулийг даган уналт, сэргэлтийн аль алийг хүлээн авах” гэсэн утгатай.

Dépaysement-Дөпэйзмон (Франц хэл): Харийн нутаг, танил биш газарт байгаа мэт санагдах.  

Tingo-Тинго (Пасха арлын рапануи хэл): Найзынхаа гэрээс ямар нэгэн зүйлийг маш ихээр хүсэн байж аваад, аажмаар бүгдийг нь. Монгол хэлний “гар бариад бугуй барих” гэсэн хэлцтэй төстэй.

Hyggelig-Хэгли (Дани хэл): Дулаан, тайван, нөхөрсөг байдал зэрэг олон утгатай. Гэвч эдгээрийг шууд илэрхийлэхгүй. Хэл шинжээчид энэ үгийг задгай галын дэргэд найзуудтайгаа суун, халуун дотно яриа өрнүүлэхэд мэдрэгддэг мэдрэмжийг илтгэнэ хэмээн тайлбарлажээ. 

L’appel du vide-Лапэл дү вид (Франц хэл): Хоосны дуудлагагэж үгчлэн орчуулагдах боловч энэ үг өндрөөс үсрэхийг уриалсан үг юм.

يقبرني Ya’aburnee-Якбүрни (Араб хэл): Үгчилбэл “Чи намайг оршуулах нь” гэсэн утгатай энэ үгийг араб хэлтнүүд хайртай хүндээ хэлдэг. Хэдийгээр хачирхалтай сонсогдовч энэ үг “хайртай хүнээсээ түрүүлж өөд болно, яагаад гэвэл тэр хүнгүйгээр би амьдарч чадахгүй” гэсэн утгатай.  
Duende-Дүэнди (Испани хэл): Энэ үг эхэндээ хүн төрөлхтнийг захирч, байгалиас айх сэтгэлийг хүмүүст өгдөг үлгэр домгийн сүнслэг бодьгалыг хэлдэг байсан бол аажимдаа утга нь өөрчлөгдөн “хүнийг хүчтэйгээр өдөөн сэргээдэг урлагийн ер бусын нууцлаг хүч”-ийг илэрхийлэх болжээ.

Saudade-Саудади (Португал хэл): Хамгийн уран тансаг утгатай, орчуулахад бэрх үгсийн нэг. Ганцаардан гуних, бүр халаглан гашуудахыг багтаасан сэтгэлийн бүх л хөндүүр мэдрэмжийг энэ үг бүхэлд нь илтгэдэг. Бүтэлгүй дурлал, шаналтлаа үгүйлсэн сэтгэл, хагацаж салсан дотно нэгний тухай өгүүлдэг португал ардын фаду хөгжмийн дууны шүлэг, торгон мэдрэмжийг мөн саудади гэнэ.  

 
 

Friday, November 8, 2013

Аман орчуулга ба дараалсан орчуулга



            Аман орчуулга гэдэг бол эх сэдвийг нэг удаа амаар орчуулахыг хэлнэ. Ингэснээр орчуулгыг дараа нь эхтэй нь тулгаж жиших, засч өөрчлөх боломжгүй байдаг. Аман орчуулга хийхдээ эх сэдэвтэй зэрэгцэн нэгэн цагт орчуулахыг хам цагийн /синхрон орчуулга/ орчуулга гэнэ. Аман яриаг догол мөр, өгүүлбэрээр нь дагаж орчуулахыг дараалсан орчуулга гэнэ. Аман орчуулга нь ийнхүү хам цагийн орчуулга, дараалсан орчуулга гэсэн хоёр хэлбэртэй  байна.

1.      Хам цагийн /синхрон/ орчуулгад орчуулагч илтгэлийн яриаг сонсмогц шууд орчуулна. Ийм орчуулгад ихэвчлэн техник хэрэгсэл ашигладаг. Ингэхдээ орчуулагч тусгай зориулалтын өрөөнд сууж чихэвчээр дамжуулан илтгэгчийн яриаг сонсоод микрофоноор дамжуулан хүлээн авагчид хүргэдэг. Хам цагийн орчуулга бол аман орчуулгын хүндрэлтэй хэлбэр бөгөөд эх хэл дээрх яриаг сонсмогцоо хүлээн авагчийн хэлээр шууд ярих, тэгэхдээ илтгэгчээс хоцрохгүй байх шаардлагад тулгардаг. Энэ нь орчуулагчаас онцгой анхаарал, ой тогтоолтыг шаарддаг.

2.       Аман орчуулгын нөгөө нэг хэлбэр болох дараалсан орчуулгад илтгэгчийн ярианы дундуур таслаж юмуу эсвэл дууссаных нь дараа орчуулдаг. Орчуулагч дараалсан орчуулга хийхийн өмнө сонссон бүх мэдээллийн агуулгын гол хэсгүүдийг тэмдэглэн авч болдог.

 
             Бичгийн ба аман орчуулгын ялгаанд цаг хугацааны хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэнэ. Бичгийн ба аман орчуулга нь хэл хоорондын харилцаанд оролцогчидтой орчуулагч хэрхэн холбогдож байгаагаараа ялгаатай юм.

            Орчуулагч аман яриаг илтгэгчийн хэл ярианы хэв маяг, аялга, удаан түргэнээс үл хамааран хүлээн авч илтгэгч ба сонсогчийн харилцан ойлголцлыг хангах учиртай. Илтгэгч, орчуулагч, сонсогчдын хооронд шууд ба буцах холбоо үүссэн нөхцөлд илтгэгчээс зарим нэг өгүүлэмжийн утга санааг лавлан асуух, танил биш томъёоллын утгыг тодруулах бололцоотой болно. Түүнчлэн сонсогч орчуулгыг хэрхэн хүлээн авч байгааг мэдэрч хэл ярианыхаа хурдцыг тохируулах, дохио зангаа хэрэглэх, үзүүлэн материал ашиглах, нэмэлт тайлбар хийх боломжтой юм. Аман орчуулгад хялбаршуулан хувиргах элементийг хэрэглэж болохын зэрэгцээ харилцагчдын /илтгэгч сонсогч/ аль нэгний хүсэлтийг биелүүлэх, асуултад хариулах бололцоотой.

             Аливаа хэл ярианы харилцаа /түүний дотор хэл хоорондын харилцаа/ нь мэдээллийг нэг чиглэлд буюу эх үүсгэгчээс хүлээн авагч руу дамжуулдаг. Иймээс орчуулгын үйл явц бол эх сэдвийг хүлээн авагч руу зориулан түүний хэлэнд хөрвүүлэн буулгах үйл ажиллагаа юм.


                  Өгүүлбэрийн түвшин дэх тохироо:

  Keep off the grass – Зүлгэн дээр бүү яв.

 There’s a good boy – Ёстой сайн хүү

 Will you leave a message? – Түүнд хэлэх юм бий юу?

 
Эх  ба орчуулга дахь өгүүлбэрт үг ба нийлэмж үгүүд гүйцэд тохирохгүй байна. Гэхдээ Англи хэлний өгүүлбэрийн утга санааг Монгол өгүүлбэрээр бүрэн илэрхийлж чаджээ.

                         Орчуулгын тохирооны тогтолцоог судлахдаа ихэнхи өгүүлэмжид хэрэглэгдэж буй хэл зүй, хэлц үг, үгсийн сангийн тогтвортой утга бүхий нэгжүүдийн тохироог онцгой анхаарах учиртай. Зүй нь, тохироо харгалдах түвшингүүдийн нэгжүүдийн хооронд л байх ёстой. Гэхдээ өгүүлэмж нь янз бүрийн түвшингийн нэгжүүдийн харилцан үйлчлэлийн дунд бүтдэг учир эх сэдвийн аль нэг нэгжийг ямар түвшингийн хэрэглүүрээр хөрвүүлэхийг орчуулгын явцад шийдвэрлэдэг. Иймд өөр өөр түвшингийн хооронд орчуулгын тохироо байх нь практикт цөөнгүй тохиолддог.  

 
But he will meet her – Гэхдээ тэр түүнтэй заавал уулзана /үг зүй үгсийн сангийн тохироо/

Give me some bread – Надад жаахан талх өгөөч /үгсийн сан – хэл зүйн тохироо/

The delegation had been received by the prime-minister – Төлөөлөгчидийг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан байна /хэл зүй – үгсийн сангийн тохироо/

 

Thursday, November 7, 2013

Орчуулгын Клуб албан ёсны фейсбүүк хуудастай боллоо

                       Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

         Манай Орчуулгын клуб нь Орчуулгын Клуб - ХИС нэртэйгээр фейсбүүкд өөрсдийн албан ёсны хуудастай болсон гэдгээ дуулгахад таатай байна. Энэхүү хуудсаараа дамжуулан орчуулах эрдэмд сонирхолтой олон оюутан залууст мэдээ, мэдээлэлүүдээ илүү түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх боломжтой болно гэж найдаж байгаа билээ. Эрхэм уншигч та бүхнийг манай фейсбүүк хуудастай хамт байхыг урьж байна.

 http://www.facebook.com/translation.club.UH/


Saturday, November 2, 2013

Франц дууны шүлгийг орчуулах гэж оролдсон минь

Шүлэг найргийг орчуулах амаргүй ч манай ангийн бид хэд Эдит Пиафын La Vie En Rose дууг франц хэлнээс орчуулах гэж оролдсон юм. Орчуулга ямар болсныг мэргэн уншигч-оюутан сурагчид минь шүүн тунгаана бизээ.             

Эдит Пиаф

Парисын гудамжны дууч бүсгүйг "Le Gerny" клубийн эзэн Луйс Лепли "өөр" нүдээр харж, Эдит Жиованна Гасион гэх нэрийг нь Ла Мон Пиаф гэх нэрээр сольж тайзнаа гаргажээ. Тансаг зэрэглэлийн клубийн тайзнаа өөрийг нь үл тоомсорлон ширтэх хөрөнгөтнүүдийн өмнө Эдит яг л Пигаль гудамжиндаа байгаа мэт тоомжиргүйхэн дуулав. Дуу дуусч танхим хэсэг чимээгүй... Гэнэт нижгэнэсэн их алга ташилтаа харамгүй илгээж буй эрхмүүдийн "Дахиад дуул, дахиулья"гэх шуугиан танхимыг дүүргэлээ. Энэ бол алдар хүндийн эхлэл байлаа.
Луйс Алфонсе Гассион, Аннетта Жиованна Майлард нар 1915 оны 12-р сарын 9-нд бяцхан охинтэй болжээ. Охин ирээдүйд дэлхийд цуутай дуучин болно гэдгийг хэн ч төсөөлж байсангүй. Бяцхан Эдитийн хүүхэд нас эцэг эхийн хайр төдийлөн үзээгүй юм. Түүний эх Эдитийг тэнэмлүүд дунд үлдээгээд өдөржин гудамжинд дуулж, харин эцэг нь циркийн  акробатчин учир газар газраар хэрэн тэнүүчилдэг байжээ. Тэр охин эмээгийнхээ эмсийн хүрээлэнд ирж жинхэнэ хайр мэдрүүлсэн хуурай ээж Титинетэйгээ учирсан гэдэг. Титине эвлэгхэн хоолойгоор дуулан Эдитийн зүрхийг "усалдаг" байсан. Түүний амжилтийн гарааг эхлүүлсэн Луйс дээрэмчдийн гарт үрэгдсэн нь Эдитийн хувьд хүнд цохилт байлаа. Цохилтонд орсон Эдит буцаад гудамжны тайзруугаа очсон юм. Аз болоход продюссер Рэймонд Ассоттой учирсан нь түүнийг эргэн алдрын оргилд хүргэх зам нь болсон билээ. Эдитийн нэрийг дэлхий даяар цуурайтуулсан "La vie en rose"  буюу  "Сарнайн дэлбээтэй орчлон" дуу төрж тэр жинхэнэ дэлхийн хүн боллоо. 1963 оны 3-р сарын 18-нд Эдит Пиаф эцсийн удаа тайзнаа "Je ne regrette rien" дуугаа дуулахад үзэгчид нь хүндлэн, босож байгаад эрэн зууны агуу дуучнаасаа удахгүй хагацана гэдгээ мэдээд уйлцгааж байжээ. 1963 оны 10-р сарын 11-нд  Эдит Пиаф ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.

Цэг тавихгүй ээ ... түүний дуу одоо ч эгшиглэсээр байна.


Сарнайн дэлбээтэй орчлон
Намайг ичингүүрүүлдэг харц
Надад инээмсэглэл бэлэглэдэг
Надад заяагдсан хайртын минь
Дөлгөөхөн төрх энэ байна.

Энгэртээ энхрийлэн намайг тэвэрч
Эгэлгүй сайхан бүхнийг хэлэх тэр агшинд
Энэ амьдрал надад сарнай шиг санагддаг

Надад хэлсэн түүний минь хайрын үгс
Нарт ертөнцийн бүхийл өдрүүдийг гэрэлтүүлж
Намайг аз жаргалтай нэгэн болгодог.

Хайрт минь миний амьдралд
Ханашгүй их аз жаргалтай хамт ирсэн
Тэр миний төлөө би түүний төлөө


Амьдралынхаа төлөө бүхнийг хийнэ гэж амласан.
Түүнийгээ харах мөчид

Тэнгэрт нисэх мэт болдог би
Бал бурмын амттай төгсөшгүй тэр шөнүүд
Бялхам их аз жаргалд умбуулж байна

Гашуун зовлон, шаналал үүрд одож
Гайхмаар их жаргалтай байна
Бал бурмын амттай, төгсөшгүй тэр шөнүүд
Бялхам их аз жаргалд умбуулж байна

Гашуун зовлон, шаналал үүрд одож
Гайхмаар их жаргалтай байна

Орчуулсан: 3-7 ангийн Баасанжав, Гэрэлмаа, Билгүүнгэрэл, Хатанзаяа

La Vie En Rose            Edith Piaf
Des yeux qui font baisser les miens
Un rire qui se perd sur sa bouche
Voilà le portrait sans retouche
De l’homme auquel j’appartiens
Quand il me prend dans ses bras
Il me parle tout bas
Je vois la vie en rose
Il me dit des mots d’amour
Des mots de tous les jours
Et ça me fait quelque chose
Il est entré dans mon cœur
Une part de bonheur
Dont je connais la cause
C’est lui pour moi, moi pour lui dans la vie
Il me l’a dit, l’a juré pour la vie
Et dès que je l’aperçois
Alors je sens en moi
Mon cœur qui bat
Des nuits d’amour à plus finir
Un grand bonheur qui prend sa place
Les ennuis, les chagrins s’effacent
Heureux, heureux à en mourir
Quand il me prend dans ses bras
Il me parle tout bas
Je vois la vie en rose
Il me dit des mots d’amour
Des mots de tous les jours
Et ça me fait quelque chose
Il est entré dans mon cœur
Une part de bonheur
Dont je connais la cause
C’est toi pour moi, moi pour lui dans la vie
Il me l’a dit, l’a juré pour la vie
Et dès que je l’aperçois
Alors je sens en moi
Mon cœur qui bat



Эллисэйн өргөн чөлөө

Хүн бүхэнд нээлттэйгээр
Би өргөн чөлөөгөөр зугаалж байлаа
Хэнтэй ч хамаагүй мэндэлмээр  байлаа
Гэхдээ зөвхөн
Чамтай  л  танилцсан
Чамд таалагдахын тулд
Юуны ч тухай ярихад л
Хангалттай байсан
Дахилт: Өргөн чөлөөнд, өргөн чөлөөнд
Нартай ч, бороотой ч
Үд ч байсан, Үдэш ч байсан
Чиний хүссэн бүхэн чинь өргөн чөлөөнд бий
Өдөржин шөнөжин
Гитар  уянгалуулдаг
Гудамжны  хөгжимчидтэй
Өнөөх газар нь
Болзоотой  гэдгээ чи хэлсэн
Тэгээд л би чамтай хамт
Тэврэлтийн талаар ч бодолгүй
Тэнд бид дуулсан, бас бүжиглэсэн
Дахилт: Өргөн чөлөөнд, өргөн чөлөөнд
Нартай ч, бороотой ч
Үд ч байсан, Үдэш ч байсан
Чиний хүссэн бүхэн чинь өргөн чөлөөнд бий
Өнгөрсөн шөнийн
Үл таних хүмүүс
Өглөө болоход
Өргөн чөлөөнд дурлалт хосууд болсон байсан
Мянган хөгжимтэй найрал хөгжмийнхэн,
Шувууд бүгд
Мандах нарнаас үдшийн бүрий болтол
Этуалаас Конкорд хүртэл хайрын тухай дуулна.
Дахилт: Өргөн чөлөөнд, өргөн чөлөөнд
Нартай ч, бороотой ч
Үд ч байсан, Үдэш ч байсан
Чиний хүссэн бүхэн чинь өргөн чөлөөнд бий

Орчуулсан: 3-7 ангийн Э. Ариунжаргал, Солонго, Уранжаргал, Отгонжаргал



Тэрслэгч
Ноён Ерөнхийлөгч таньд
Нэгэн захидлыг илгээлээ
Магад таньд зав гарвал
Мэдээж нэг унших биз ээ.
Хяслант тэр лхагва гаригаас өмнө
Хүсэшгүй хар дайнд явах
Өршөөлгүй цэргийн зарлан
Өвөртлөн авч ирлээ
Хүн хүнээ хөнөөх гэж
Хүний орчлонд төрөөгүй.
Хүсэхгүй байна, би энэ дайныг
Хүндэт ерөнхийлөгч минь ээ
Ерөнхийлөгч таныг би
Ер уурлуулахыг хүссэнгүй
Няцашгүй шийдвэр гаргалаа
Нэгэнтээ би дайнд явахгүй
Эх дэлхийд мэндэлсэнээс хойш
Энэрэлт аавыгаа алдлаа
Эрэмгий ах нараа ч явууллаа
Энхрий үрсээ ч уйлахыг үзлээ
Шаналан зовсоор ээж минь
Шороон дор булагдлаа
Тэсрэх бөмбөг түүнд одоо хамаагүй
Шаналан зовсоор ээж минь
Шороон дор булагдлаа
Тэсрэх бөмбөг түүнд одоо хамаагүй
Тэнд хамт хэвтэх өт хорхой ч хамаагүй
Баригдан хоригдож байхад
Ханийг минь надаас холдуулж
Хамаг сэтгэлийг минь эвдэж
Бүх аз жаргалтай минь хамт хулгайлсан
Мөхсөн он жилүүд рүү
Үүд хаалгаа хаан
Маргааш үүр болоход
Үүрдийн замд гарна би
Амьдрах хүсэл өвөртөлж
Брэтанаас Прованс хүртэлх
Бүх замыг туулна
Бас залууст уриална
Татгалз тэдний хэлсэн бүгдээс!
Татгалз тэдний хий гэсэн бүгдээс!
Татгалз дайн хийхээс!
Татгалз эндээс явахаас!
Эрхэм Ерөнхийлөгч та
Энэрэнгүй нэгэн биш үү
Хүйтэн цус урсгах ёстой бол
Харамгүй та өөрөө өгнө үү
Хэрэв та намайг мөрдвөл
Харуул цэрэгтээ сануулаарай
Тэд намайг хороож болно
Тэртээ тэргүй би зэвсэггүй

Орчуулсан: 3-7 ангийн Б. Ариунжаргал, Сундуй, Алтангалбаа, Батсоёл




Les Champs-Elysées        Joe Dassin
Je me baladais sur l'avenue
Le cœur ouvert à l'inconnu
J'avais envie de dire bonjour
À n'importe qui
N'importe qui ce fut toi
Je t'ai dit n'importe quoi
Il suffisait de te parler
Pour t'apprivoiser
Aux Champs-Élysées
Aux Champs-Élysées
Au soleil, sous la pluie
À midi ou à minuit
Il y a tout ce que vous voulez
Aux Champs-Élysées
Tu m'as dit : "J'ai rendez-vous
Dans un sous-sol avec des fous
Qui vivent la guitare à la main
Du soir au matin"
Alors je t'ai accompagnée
On a chanté, on a dansé
Et l'on n'a même pas pensé
À s'embrasser
Aux Champs-Élysées
Aux Champs-Élysées
Au soleil, sous la pluie
À midi ou à minuit
Il y a tout ce que vous voulez
Aux Champs-Élysées
Hier soir deux inconnus
Et ce matin sur l'avenue
Deux amoureux tout étourdis
Par la longue nuit
Et de l'Étoile à la Concorde
Un orchestre à mille cordes
Tous les oiseaux du point du jour
Chantent l'amour
Aux Champs-Élysées
Aux Champs-Élysées
Au soleil, sous la pluie
À midi ou à minuit
Il y a tout ce que vous voulez
Aux Champs-Élysées
















Le Déserteur
Monsieur le Président                                                        Je vous fais une lettre
Que vous lirez peut-être
Si vous avez le temps
Je viens de recevoir
Mes papiers militaires
Pour partir à la guerre
Avant mercredi soir
Monsieur le Président                                                       Je ne veux pas la faire
je ne suis pas sur terre
Pour tuer des pauvres gens
C’est pas pour vous fâcher
Il faut que je vous dise
Ma décision est prise
Je m’en vais déserter
Depuis que je suis né
J’ai vu mourir mon père
J’ai vu partir mes frères
Et pleurer mes enfants
Ma mère a tant souffert
Qu’elle est dedans sa tombe
Et se moque des bombes
Et se moque des vers
Quand j’étais prisonnier
On m’a volé ma femme
On m’a volé mon âme
Et tout mon cher passé
Demain de bon matin
Je fermerai ma porte
Au nez des années mortes
J’irai sur les chemins
Je mendierai ma vie
Sur les routes de France
De Bretagne en Provence
Et je dirai aux gens
Refusez d’obéir
Refusez de la faire
N’allez pas à la guerre
Refusez de partir
S’il faut donner son sang
Allez donner le vôtre
Vous êtes bon apôtre
Monsieur le Président
Si vous me poursuivez
Prévenez vos gendarmes
Que je n’aurai pas d’armes                                                 
Et qu’ils pourront tirer


Францын төрийн дууллыг орчуулж үзсэн нь

ХИС-ийн Хэл Соёлын Сургуулийн франц хэлний ангийн оюутнууд үнэхээр авъяаслаг, бас хичээлдээ мундаг оюутнууд байдаг. Тэд улсын хэмжээнд зохиогддог франц хэл, соёлын уралдаан тэмцээнд байнга амжилттай оролцож бусад их сургуулийн багш, оюутнууд болон Францын мэргэжилтнүүдийн магтаал сайшаалыг хүртэж байдаг юм. Энэ удаа ХИС-ийн франц хэлний гуравдугаар ангийн хэсэг оюутан өөрсдийн орчуулсан бүтээлүүдэээ манай блогт ирүүлснийг энд нийтэлж байна.

 Марсельез
Инженер Клод Жузеф Руже де Лимийн онгод орж "Рейний армийн дайчин дуу"- г зохиожээ. Ард түмэн тэр дууг нь хожим нь "Марсельез" гэж нэрлэсэн юм. Уг дуу нь тэр үеийн орчин нөхцлөөс үүдэн гарч дуулахад ая нь амархан байсан учир бүх нийтийн дуртай дуу болж чадав. Ард түмэн энэ дууны дор Тюмьрийн хааны ордоныг дайран эзэлж, удалгүй уг дуу нь улсын төрийн дуулал болсон байлаа. Хувьсгалын дараа Бурбоны хаант засаглал энэ дууг хориглосон байна.
Гэвч нийгмийн хөдөлгөөн гарч ирэх бүрт уг дуу сэргэн тэмцэлд уриалсаар иржээ. Тэр цаг үед "Марсельез" Зургаадугаар сарын үймээн, Хоёрдугаар сарын хувьсгал, Парисын коммуны хаалт бэхлэлтийн үед Францын нутаг даяар цуурайтаж байлаа. Ингээд 1887 онд Францын төрийн дууллаар батлагдсан ажээ.

Эх орончдын дуулал
Зэвсэгээ агсацгаа энгийн ардаа
Зоригт дайчидаа жагсацгаа
Өөрийн газар нутгаа
Өрөөлийн цусаар будацгаа
Эх орныхоо төлөө урагшаа
Энэ өдөр ялалтын өдөр болно
Дарангуйлал бидний эсрэг
Далбаагаа цусаар буджээ
Тариачин ардууд та бүхэн
Танхай цэргүүдийн нүргээнийг сонсож байна уу
Эхнэр хүүхдийг чинь тэд
Энэ ертөнцөөс авч одохоор тулж иржээ
Зэвсэгээ агсацгаа энгийн ардаа
Балмад этгээдүүдийн хүсэж байгаа нь
Боолчлол, урвалт, эзэнгүй төр гэж үү
Хэнийг чиглэн энэ их гай бэрхшээл
Хүйтэн зэвсэг эртнээс бэлтгэгдэв
Францчууд бидэнд! Ямар их доромжлол вэ?
Тэдний хэрхэн аашлахыг
Тунгаан боддог нь бид
Эзэн нь хэн бэ гэдгийг харуулахаар
Энгийн ардаа зэвсэгээ агсацгаа
Харь орны  цэргүүд
Хууль дүрмээ гэрт чинь тогтоох гэж үү
Худалдагдсан хөлсний цэргүүд
Хувирашгүй дайчин занг минь мохоох гэж үү
Бидний гарыг гинжилж, хөлийг дөнгөлсөн
Бидний хувь заяаг харгис дарангуйлагч шийдэх үү
Зэвсэгээ агсацгаа энгийн ардаа
Улсынхаа нэр хүндийг гутаасан
Урвагчид, дарамтлагчид болгоомжил!
Нутаг нэгтнээ хөнөөх санаа чинь бүтэхгүй
Нэгэнт шулуудсан ялалтаа байгуулна
Та нарыг зогсоохоор бүгд тэмцэнэ!
Тулаанд ороод эс ялваас
Төрсөн нутгийнхаа төлөө дахин босно
Та нарын эсрэг хэзээд бэлхэн
Бууж өг эсвэл дахиад довтол
Бүлээн сэтгэлт дайчин ардаа
Хөөрхийлөлтэй эдгээр гэмтнүүдийг өршөө
Харамсал гэмшилээс өөр зэвсэггүй эд нар
Гэвч энэ хүмүүс харгис дарангуйлагчид
Гэвч энэ хүмүүс Буйелийн хамсаатнууд
Эдгээр өрөвдөх сэтгэлгүй араатнууд
Эх нутгаа дотроос нь хэмлэж байна
Зэвсгээ  агсацгаа энгийн ардаа
Өлгий нутгаа гэсэн халуун сэтгэл
Өшөө авахад түшиж тулна
Нандин эрх чөлөө минь, эрх чөлөө минь
Нэрийг чинь хамгаалан тулалдъяа
Ялалт дагуулах үсэг бүр чинь
Ялалтын билэгдэл болсон туган дор
Атаат дайсны мөхлийг илтгэнэ
Алдар суу, ялалт чинийх бас биднийх
Зэвсэгээ агсацгаа энгийн ардаа
Биднийг ялалтаа тэмдэглэж байхад
Буурал хөгшчүүл минь тэнд байхгүй ч
Тэдний баяр хөөр тэндээс л мэдрэгдэнэ
Тэдний баатарлаг гавъяа ч мөн мөрөө үлдээнэ
Хийсэн бүгдийг нь үнэлэн
Хойд төрөлд нь муу хүмүүс бүү таараг
Тэдний өшөөг авсан ч, араас нь явсан ч
Тэд биднээр бахархах болно




  
Орчуулсан: 3-7 ангийн оюутан Онон, Ундрам, Золжаргал, Алтжин

La Marseillaise
Allons enfants de la Patrie,
Le jour de gloire est arrivé!
Contre nous de la tyrannie,
L'étendard sanglant est levé ! (bis)
Entendez-vous dans les campagnes
Mugir ces féroces soldats ?
Ils viennent jusque dans nos bras
Egorger nos fils et nos compagnes !
Refrain
Aux armes, citoyens !
Formez vos bataillons !
Marchons ! Marchons !
Qu'un sang impur
Abreuve nos sillons !
Que veut cette horde d'esclaves,
De traitres, de rois conjures ?
Pour qui ces ignobles entraves,
Ces fers des longtemps prépares ? (bis)
Français, pour nous, ah! Quel outrage !
Quels transports il doit exciter !
C'est nous qu'on ose méditer
De rendre ? L’antique esclavage !
Quoi ! Ces cohortes étrangères
Feraient la loi dans nos foyers !
Quoi ! Ces phalanges mercenaires
Terrasseraient nos fiers guerriers ! (bis)
Grand Dieu ! Par des mains enchainées
Nos fronts sous le joug se ploieraient !
De vils despotes deviendraient
Les maitres de nos destinées !
Tremblez, tyrans et vous perfides,
L'opprobre de tous les partis,
Tremblez ! vos projets parricides
Vont enfin recevoir leurs prix ! (bis)
Tout est soldat pour vous combattre,
S'ils tombent, nos jeunes héros,
La terre en produit de nouveaux,
Contre vous tout prêts ? se battre !
Français, en guerriers magnanimes,
Portez ou retenez vos coups !
Epargnez ces tristes victimes,
A regret s'armant contre nous. (bis)
Mais ces despotes sanguinaires,
Mais ces complices de Bouille,
Tous ces tigres qui, sans
 pitie,
Déchirent le sein de leur mère !
Amour sacre de la Patrie,
Conduis, soutiens nos bras vengeurs !
Liberté, Liberté cheire,
Combats avec tes défenseurs ! (bis)
Sous nos drapeaux, que la victoire
Accoure à tes males accents !
Que tes ennemis expirants
Voient ton triomphe et notre gloire !
Nous entrerons dans la carrière
Quand nos ainés n'y seront plus;
Nous y trouverons leur poussière
Et la trace de leurs vertus. (bis)
Bien moins jaloux de leur survivre
Que de partager leur cercueil,
Nous aurons le sublime orgueil
De les venger ou de les suivre !