Бяцхан
Никола
Францын зохиолч Сэмпэ-Госиннийн “Le recres du petit
Nicolas” буюу “Бяцхан Никола завсарласан
нь” зохиолын “La Montre” буюу
“Бугуйн цаг” гэсэн хэсгийг франц хэлнээс монгол хэл
рүү Франц хэлний орчуулагчийн 4-5 ангийхан орчуулж оюутан нөхөддөө толилуулж байна. Сэмпэ-Госинни
энэхүү зохиолдоо бяцхан Никола хүүгийн хөгтэй явдлыг өгүүлжээ.
“Бугуйн
цаг”
Өчигдөр орой
хичээл тараад гэртээ ирэхэд шуудан зөөгч
надад нэгэн хайрцагтай зүйл авчирч өгөв. Тэр нь эмээгийн минь бэлэг байлаа. Үнэхээр гоё
бэлэг, та нар бараг юу гэдгийг нь таахгүй л байх даа: бугуйн цаг байсан гээд
боддоо.
Эмээ цаг хоёр минь жигтэйхэн хөөрхөн. Найзууд минь хараад
гайхна даа.
Аав орой ажил хэргийн уулзалттай, оройн хоолонд уригдсан
болохоор гэртээ эзгүй байлаа. Ээж цаг хэрхэн тааруулах, мөн бугуйндаа яаж зүүдгийг
надад зааж өглөө. Өнгөрсөн жилийг бодвол
би том болж, хүн болгоноос үргэлж
хэдэн цаг болж байна вэ гэж асуух
шаардлагагүй ээ, энэ тийм ч хэцүү зүйл
биш байсан байна, одоо бол би цаг хэд
болж байгааг мэддэг болсон. Цагийн хамгийн урт зүү нь бусад хоёроосоо илүү
хурдан явдаг ба нөгөө хоёр зүү нь маш анхааралтай удаан харсан ч хөдөлж байгаа
нь бараг л мэдэгдэхгүй байлаа.
Би ээжээсээ: – Урт зүү нь юу заадаг юм бэ? гэж асуухад – ээж шар нь шүүрхий байхаар өндөг болгох хугацааг мэдэхэд
хэрэг болдог юм гэж хариулав.
7 цаг 32 минут гэхэд ээж бид хоёр хооллохоор ширээнд суухад өндөг болгох хэрэггүй байсан нь
харамсалтай. Намайг цаг руугаа байн байн харж хоол идэж байгааг ээж хараад
зутан шөл хөрөх нээ гэхэд нь цагийн том зүү хоёр тойроход л би шөлөө халбагдаж
дуусгав. 7 цаг 51 минутад ээж өдрийн хоолноос үлдсэн амттай бялууны нэг зүсмийг
надад өгсөн бөгөөд 7 цаг 58 минут гэхэд бид хоолоо идэж дуусаад ширээний араас босов.
Ээж намайг бага зэрэг тоглуулж, би цагаа
чаг-чаг дуугарахыг нь чихэндээ наан сонсож байлаа. 8.15-д ээж явж унтаарай гэлээ.
Яг л хаа сайгүй сараачиж болох үзэг бэлэглэхэд нь
баярласан шиг энэ удаад ч би их баяртай байлаа. Би унтахдаа цагаа бугуйндаа
зүүсэн хэвээр байхыг хүссэн ч, ээжийг ингэвэл
цаг чинь эвдэрнэ гэхэд нь цагаа
орны дэргэдэх ширээн дээр, хажуулдаж хэвтэхэд харагдахаар газар тавихад ээж 8
цаг 30 минутад гэрэл унтраалаа.
За ингээд жигтэйхэн сайхан байлаа. Яагаад гэвэл миний
цагийн зүү, тоонууд нь харанхуйд гэрэлтэж байв! Хэрвээ би өндөгний шарыг дутуу болгон чанах
хэрэг гарсансан бол гэрэл асаах
шаардлаггүй байх байсан. Би унталгүй байнга л цаг уруугаа хараад хэвтэж байтал
манай гэрийн хаалга онгойх чимээ сонсогдлоо. Аав гэртээ ирж байгаа нь тэр. Эмээгийн
явуулсан бэлгийг түүнд харуулах болсондоо би маш их баяртай байлаа. Би босож, цагаа бугуйндаа зүүгээд өрөөнөөсөө гарав.
Шатаар өлмий дээрээ өгсөж байгаа аавыгаа хараад би “Ааваа
эмээгийн надад өгсөн гоё цагийг хар даа” гэж хашгиртал аав цочсондоо золтой л
шатнаас уначихсангүй. Чшшш, Никола, ээж чинь сэрчихнээ!” гэж аавыг хэлэхэд гэрэл
гэнэт асаж, “Ээж нь сэрчихлээ” гээд ээж өрөөнөөсөө гарч ирээд ажил хэргийн
зориулалттай оройн хоолноос эргэж ирэх цаг болсон гэж үү гэхэд нь аав тэгтлээ
ч орой болоогүй байна шүү дээ гэв.
-11 цаг 58 минут болж байна гэж би бахархалтайгаар хэлэв.
Учир нь аав, ээждээ туслах би дуртай.
- Ээж чинь бэлэг сайн сонгож чаддаг гэж аав ээжид хэлэв.
- Жаахан хүүхдийн дэргэд
ээжий минь тухай ингэж ярих нь тохиромжгүй гэж ээж тийм ч эелдэг биш байдалтай
хэлээд “Орондоо орж, унтаж, амар, хонгор минь” гэлээ.
Би өрөөндөө ороод аав, ээжийн яриаг бага зэрэг чагнаж
байгаад 12.14 гэхэд унтлаа. 5 цаг 7 минутад намайг сэрэхэд үүр цайж байсан болохоор цагны минь тоонууд гэрэлтэх
нь багассан байсан нь харамсалтай байлаа. Хичээлгүй учраас босох гэж төдий л би
яарсангүй ч дарга нь аавыг ажилдаа
үргэлж хоцордог гэж гомдол мэдүүлдэгт нь гомддог аавдаа туслаж болох юм байна
гэж бодлоо. Би жаахан азнаад 5 цаг 12
минут гэхэд аав, ээж хоёрын өрөөнд орж
“Аав аа, өдөр болж байна, ажилдаа хоцрох нь байна та” гэж чангаар хэлэв. Аав ихэд цочсон ч шатнаас унах гэж байсныгаа
бодвол арай бага цочирдов. орондоо
байсан болохоор тэрээр унахгүй. Гэхдээ унасан юм шиг л царайлав. Ээж бас
сэрээд “Юу болсон бэ? Яасан бэ? Юу
болов? гэлээ.
- Нөгөө цаг. Өглөө болж байгаа юм шиг байна гэж аав
хэлэв.
- Тийм ээ. 5 цаг 15минут болж байна. Одоо 16 уруу дөхөж
байна гэж би хэлэв.
- Сайн байна. Одоо буцаад орондоо ор. Бид сэрчихлээ гэж
ээж хэлэв.
Би буцаад унтахаар явсан боловч аав, ээжийг сая нэг юм босох
болтол 5. 47, 6.18 , 7. 02 гээд л... 3 удаа эргэж ирэх шаардлагатай байв.
Тэгээд бид өглөөний цайгаа уухаар ширээнд суухад аав
ээжид бага зэрэг хурдлаач дээ хонгор мниь кофе уух гэсээр байтал 5 минут боллоо
гэхэд нь би 8 гэж хэлэв. Ээж над уруу их
сонин харлаа. Тэгээд кофегоо аягалж байхдаа гар нь чичрээд хулдаасан дээр бага
зэрэг асгалаа. Ээжийн минь гар нь өвдөөгүй байгаа даа.
Би өдрийн хоолонд цагтаа ирнээ. Орохдоо үүдэн дээр
бүртгүүлнэ гэж аав хэлэв. Би ээжээс бүртгүүлэх гэж юу хэлж байгаа юм бэ гэж
асуухад, ээж миний хэрэг биш гээд намайг
гарч тогло гэж хэлэв. Анх удаа хичээлгүй
байсандаа би харамсав. Учир нь найзууд
минь цагийг минь үзээсэй гэж би маш их хүсэж байлаа. Сургууль дээр Жоффруа л
нэг удаа цагтай ирж байсан юм. Тэр аавынхаа том, тагтай, гинжтэй цагийг авч ирж байсан. Түүний аавын
цаг маш гоё байсан ч ааваасаа зөвшөөрөлгүй авч ирсэнээсээ болоод бөөн асуудалд
ороод дахиад лав авч ирээгүй дэг. Тэгээд цагтай нь адил бид түүнтэй дахин
уулзахгүй ч байж болохоор Жоффруа ааваараа нэг сайн шийтгүүлсэн гэж бидэнд
ярьсан.
- Манай гэрийн дэргэд холгүй амьдардаг, үргэлж идэж байдаг бүдүүн Алсэстийн
гэрлүү би явлаа. Алсэст эртлэн босдог,
яагаад гэвэл өглөөний цайгаа удаан
уудгийг нь би мэдэх юм байна. Алсэст!
Гэрийнхэн гадаа ирээд гэж би
дуудлаа. Надад юу байгааг хараач, гараад ир Алсэст, гэж би хашгирав. Тэрээр
нэг гартаа боов атгаж, амандаа нэгийг үмхчихсэн гараад ирлээ. Би цагтай
болсон гээд Алсэстийн аманд байгаа
боовных нь өндөрт гараа өргөж үзүүлэв. Алсэст бяцхан хялайгаад амандахаа зальгиснаа
тийм ч гоё биш л юм байна гэв.
-Сайн явж байгаа биз, тахианы өндөг шүүрхий болгох
хугацааг заадаг зүүтэй, шөнөдөө гялтганадаг гэж би тайлбарлав.
- Дотроо тэгээд ямар юм бэ дээ гэж Алсэст надаас асуулаа.
Энэ талаар би харин бодож байгаагүй юм байна. “Байж бай”
гээд тэр гэрлүүгээ оров. Ахиад нэг боов, тонгорго барьсаар Алсэст гарч
ирлээ. “Цагаа өг дөө” би хутгаараа онгойлгоод үзье, яахын би мэднэ. Өмнө нь би
аавын цагийг онгойлгож байсан юм гэж Алсэст хэлэв. Би түүнд цагаа өгөхөд тэрээр
цагаар оролдож эхэллээ. Цагийг минь эвдчих вий дээ гэж би их айгаад “цагийг
минь буцааж өг” гэж би түүнд хэлэв. Гэвч Алсэст цагийг минь буцааж өгөлгүй
хэлээ гаргаад нээхийг оролдож байлаа. Хүчээр цагаа эргүүлж авах гэсэн боловч
Алсэстийн тонгорго нь хурууруу нь гулсахад
Алсэст хашгирч цаг нээгдэж, яг 9.10-д газар уналаа.
Намайг уйлсаар гэртээ ирэхэд, цаг минь 9 цаг 10 минутыг
заасаар л байлаа. Цаг минь явахаа больжээ. Ээж намайг тэврээд, аав чинь бүгдийг
зохицуулна гэв.
Аавыг өдрийн хоолонд ирэхэд ээж түүнд миний цагийг өглөө.
Аав цагны жижигхэн товчлуурыг эргүүлж үзээд ээжрүү нэг хараад, цагруу нэг харж,
надруу нэг хараад: Никола цаг чинь засагдахаасаа өнгөрчээ гэв. Явхгүй ч гэсэн чиний бугуйнд чинь үргэлж гоё
харагдана гэлээ. Аав, ээж хоёулаа жигтэйхэн сэтгэл хангалуун байсан
болохоор би ч гэсэн баяртай байлаа. Одоо
миний цаг үргэлж 4 цагийг заадаг. 4 цаг
бол сайн цаг, учир нь энэ үеэр
шоколадтай талх иддэг юм. Харин шөнөдөө
тоонууд нь гэрэлтдэг хэвээр. Энэ
бол эмээгийн минь өгсөн үнэхээр сайхан бэлэг юм.
Эх зохиолыг зурган файл болгож орууллаа. Харагдац муу болсон бол уучлаарай.
No comments:
Post a Comment