1-5
группийн Э. Жаргалмаагийн герман хэлнээс орчуулсан өгүүллэг.
Орчуулгын уралдаанд 2-р байр эзэлсэн. Эх зохиолыг Орчуулгын
уралдаан цэснээс үзээрэй.
Би нэгэн настай эрийн тухай өгүүлэх
гэсэн юм, уурлахдаа ч инээхдээ ч ядруу царайтай харагдах тэр нэгэн эрийн
тухай...
Тэрээр нэгэн жижигхэн хотод байрлах
гудамжны эцэст, замын уулзвартай ойролцоохон амьдардаг байв. Түүнийг дүрслэн тодорхойлоход
бусдаас ялгарах зүйл түүнд бараг л байхгүй. Тэр саарал малгай, саарал өмд, саарал
хүрэм, өвөлдөө урт саарал пaльто
өмсдөг. Мөн арьс нь холцруутаж үрчлээтсэн нарийхан хүзүүтэй, түүнд нь цамцных
нь цагаан цамц хэтэрхий томдох ажээ.
Байшингийн хамгийн дээд давхарт тэрээр нэгэн
өрөөтэй, магадгүй тэр урьд нь гэрлэж үр хүүхэдтэй байсан байх эсвэл өөр хотод
амьдарч байсан ч байж болох. Эмээгийнх нь зургийн цомогноос түүнийг харахад
тэрээр томчуулын хайрыг татсан хүүхэд байжээ. Түүний өрөөнд хоёр сандал, нэг ширээ, хивс, ор бас
шүүгээ бий. Жижигхэн ширээнийх нь дээр нэгэн сэрүүлэгтэй цаг, түүнийх нь хажууд
хуучин сонин мөн зургийн цомог тавиастай байх ба хананд нь толь, зураг өлгөөстэй байдаг байв.
Өвгөн өглөө бас үдээс хойш болгон салхинд алхаж, хөрштэйгээ хэдэн үг солилцоод
орой нь
ширээнийхээ ард сууна. Энэ нь хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Ням гаригт ч бас яг
л ийм хэвээр үргэлжилнэ. Түүнийг ширээнд суух тоолонд цагны чаг чаг гэх дуу
сонсогдоно.
Хүүхдүүд тоглож хөөрөлдсөн, найрсаг хүмүүс,
шувуудын жиргээтэй халуун ч биш хүйтэн ч биш нэгэн нарлаг онцгой өдөр байв.
Түүнд энэ бүх зүйл гэнэт таалагдсан болохоор онцгой санагдаж байлаа. Одоо бүгд
өөрчлөгдөх болно гэж тэр бодов. Өвгөн цамцныхаа дээд товчыг мултлаад малгайгаа
гартаа барин алхаагаа түргэсэн явахад өвдөг нь чичрэн догдолж байв. Тэр
гудамжиндаа ирээд хүүхдүүд рүү толгойгоо дохичихоод байшингийнхаа урд ирэн
шатаар өгсөөд халааснаасаа түлхүүрээ гарган үүдээ онгойлголоо. Харин өрөөн
доторхи бүх зүйл нэг л хэвийн, урьдын л адил нэг ширээ, хоёр сандал, нэг ор
түүнийг угтлаа. Өвгөнийг суухад дахиад л нөгөө цагын чаг чаг дуу сонсогдоход
юуч өөрчлөгдөөгүй байгаад түний бүх баяр баясал замхран одов. Тэр маш их уур
хилэнд автан улайсан царайгаа толинд хараад нүдээ онийлгож гараа зангидан
ширээний тавцанг цохив. Эхлээд нэг дараа нь дахиад нэг цохиод ширээгээ
бөмбөрдөж гарав. Өөрөө мөн зэрэгцэн хашгирч байлаа. Ямар нэгэн юм өөрчлөгдөх л
ёстой. Түүнд цагны дуу сонсогдохоо болилоо. Өвгөний гар өвдөж эхлэхэд дахиад л цагний дуу сонсогдов, юу ч
өөрчлөгдсөнгүй. Өнөөх л ширээ, нөгөө л нэг зураг, ор, сандалнууд.
Би ширээг ширээ, зургийг зураг, орыг
ор гэдэг яагаад тэгдэг юм болоо?
Францууд орыг “Li”, ширээг “Tabl”, зургийг “Tablo”, сандалыг “schaes” гэж нэрлээд
хоорондоо ойлголцдог. Хятууд ч бас. Яагаад орыг зураг гэж нэрлэж болоогүй юм бэ?
гэж тэр бодоод чанга чанга инээд алдлаа.
Хөрш нь ханыг нь тогшин чимээгүй байгаач гэж хэлэх хүртэл тэр инээсээр байв.
Одоо өөрчилнөө гэж хэлээд тэр орыг
зураг гэж нэрлэлээ. Би ядарч байна, би зурагруугаа явмаар байна гэж тэр хэлэв.
Өглөө нь өвгөн зурган дотроо удаан хэвтэн сандлыг юу гэж нэрлэх вэ? гэж
эргэцүүлэн бодоод түүнд цаг гэдэг нэр өглөө. Өвгөн өглөө зурагнаасаа өндийж
хувцаслаад хивснийхээ ард байх цаган дээрээ суугаад юуг юу гэж нэрлэсэн
тухайгаа эргэцүүлэн бодов.
Орыг зураг
Ширээг хивс
Сандалыг цаг
Сонинг ор
Толио сандал
Цагийг зургийн цомог
Шүүгээг сонин
Хивсийг шүүгээ
Зургийг ширээ
Зургийн цомогоо толь хэмээн
нэрлэжээ.
Өвгөн өглөө удаан гэгч нь ‘’зурган’’ дотроо хэвтэж
байтал яг есөн цагт ‘’зургийн
цомог’’ нь
жингнэлээ. Тэр босоод хөлөө доороосоо дааруулахгүйн тулд ‘’шүүгээгээ’’ дэвслээ, тэгээд ‘’сонингоосоо’’ хувцасаа аван
өмсчихөөд хананд өлгөөстэй буй ‘’сандал’’ руугаа хараад ‘’хивснийхээ’’ ард байх ‘’цаган’’ дээрээ суугаад
ээжийнхээ ‘’ширээг’’ олж хартал ‘’толио ‘’ эргүүлж сөхөн
сууж байлаа. Түүнд энэ нь их л хөгжилтэй санагдаж бүх л өдрийн турш шинэ
үгнүүдээ цээжлэн давтдаг байв. Одоо бүх юмны нэр өөрчлөгдсөн тэр өөрөө ч хүн
биш хөл гэдэг нэртэй болж, хөл нь өглөө, өглөө нь хүн гэдэг нэртэй боллоо. Одоо
та бүхэн энэ түүхийг өөрсдөө үргэлжлүүлэн бичээд өвгөн юу хийсэн тухай бусад үгнүүдийг мөн өөрчлөн бичээрэй.
Дуугарах гэдэгийг тавих
Даарахыг харах
Хэвтэхийг дуугарах
Босохыг даарах
Тавихыг эргүүлэх......
Ингэхлээр: Хүн болох үеэр хөгшин хөл удаан гэгч нь зурган
дотроо дуугарч байтал яг 9 цагт зургийн цомог тавив. Тэр өглөөг харахгүйн тулд
шүүгээг сөхөн хөл нь даарав.
Өвгөн өөртөө хичээлийн цэнхэр дэвтэр
худалдан аваад түүнийгээ дүүртэл шинэ үгнүүдээ бичжээ. Тэр энэ ажилдаа маш
завгүй байх бөгөөд түүнийг хүмүүс гудамжинд явахыг маш ховор хардаг болов.
Тэгээд бүхий л зүйлийг шинэ нэр томьёогоор нэрлэж сурахын хажуугаар ихэнхи зөв
үгнүүдээ мартаж эхлэв. Тэр одоо зөвхөн өөрт нь л харьяалагдах шинэ хэлтэй
болжээ. Удалгүй түүнд энэ орчуулга нь их хэцүү санагдах болов. Хуучин хэлээ
бараг л мартаж зөв үгнүүдээ дэвтэрнээсээ хайх хэрэгтэй болдог байлаа. Тэр
хүмүүстэй ярихаас ч айдаг болжээ. Хүмүүс юуг яаж хэлдэгийг тэр удаан бодож санах
шаардлагатай болдог байв.
Түүний зургийг хүмүүс ор
Хивсийг нь ширээ
Цагыг сандал
Орыг сонин
Сандалыг толь
Зургийн цомгийг цаг
Сонинг нь шүүгээ
Шүүгээг нь хивс
Толийг зургийн цомог
Ширээг нь хүмүүс зураг гэж ярьдаг.
Тэр хүмүүсийн ярилцахыг сонсоод
инээд нь хүрнэ. Хэн нэгэн хүн “Та маргааш дахиад л хөл бөмбөг тоглохоор явах
уу?” гэж асуухад эсвэл хэн нэгэн “Хоёр
саржингаа бороо орлоо” гэж хэлэхэд, бас хэн нэгэн нь “Манай авга Америкт
байдаг” гэж хэлэхэд тэр бүгдийг нь ойлгохгүй учраас инээх л болдог байсан.
Гэхдээ энэ бол хөгжилтэй түүх бишээ энэ түүх гунигтай эхлээд гунигтайгаар
төгсөж байна. Саарал пальтотой настай эр хүмүүстэй ойлголцож чадахаа больсон,
гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш. Энэнээс илүү муу нь хүмүүс түүнийг ойлгохоо
больсонд л байгаа юм. Тийм учраас л тэр юу ч ярихаа больсон. Өвгөн чив чимээгүй
байж, зөвхөн өөрөө өөртэйгээ ярилцан хэнтэй ч мэндийн зөрүүтэй байхаа больсон
юм...
No comments:
Post a Comment