Орчуулгын клубээс
Богино өгүүллэгийн орчуулгын уралдаан зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Уралдаанд 30-аад оюутан оролцож Хэл Соёлын Сургуульд судлан үздэг гадаад
хэлнүүд дээрх богино өгүүллэгүүдээс орчуулж авьяас чадвараа сорьжээ. Бүтээл нь уралдаанд
шалгарсан оюутнуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Шагналыг Орчуулгын
клубын гишүүн оюутнуудад зориулан зохион байгуулсан лекц дээр гардуулан өглөө.
Уралдааны нэгдүгээр байрыг 3-4 группийн Б. Очирбат
герман хэлнээс, 4-8 группийн Ш. Гансүх орос хэлнээс, 4-9 группийн Б. Эгшиглэн
англи хэлнээс орчуулж, хоёрдугаар байрыг
1-5 группийн Э. Жаргалмаа герман хэлнээс, 2-3 группийн Ц. Боролдой орос хэлнээс,
4-9 группийн Н. Халиун англи хэлнээс, 3-5 группийн О. Энхтүвшин франц хэлнээс
орчуулж, гуравдугаар байрыг 1-5
группийн С. Алтан-Од герман хэлнээс, 4-8 группийн В. Одмаа орос хэлнээс, 4-12 группийн Г. Уранзаяа англи хэлнээс, 3-7
группийн А. Саяизүми хятад хэлнээс орчуулж, харин тусгай байрыг 1-1 группийн Б.
Оюундэлгэр англи хэлнээс орчуулж тус тус
эзэлсэн байна.
Уралдаанд шалгарсан
орчуулгын өгүүллэг болон эх зохиолыг Орчуулах авьяас цэснээс сонирхоно уу.
No comments:
Post a Comment