Wednesday, November 13, 2013

Оюутанд сурлагын амжилтыг харгалзан тэтгэлэг олгохоор болов


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшх хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
1
“Боловсролын тухай хуульд заасны дагуу, аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сургалтын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно” гэсэн саналыг  гишүүдийн олонх дэмжлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг хуулийн төслийг баталлаа.
1

No comments:

Post a Comment