Хэлээрээ оролдвол...
эх сурвалж: www.news.mn
Хэл зүйн хэдэн өвгөн профессорууд Монгол хэлний зөв бичгийн дүрмийг шинэчлэхээр болжээ. Шинэ дүрмийн дагуу “ь,ъ,щ,й” үсгийн хэрэглээг хязгаарлаж, хаврын урь орлоо гэхийг хаварын ури орлоо гэж бичих юм даг уу даа. Ингээд цагаан толгойн 35 үсэг 31 болж байгаа юм уу гэтэл үгүй бололтой. МУИС-ийн доктор, профессор, гавьяат багш Ж.Баянсан “Цагаан толгойн 35 үсэгт ь,ъ,щ,й байна. Хэрэглээг нь зөвхөн монгол үгэнд хязгаарлаж өгсөн. Гадаад үгэндээ хэрэглэх нь хэвээрээ” гэсэн байх юм. Бичиг үсэг дөнгөж сурч байгаа хүүхэд битгий хэл бид хүртэл энэ дүрмээр бичих юм бол толгой эргэх шинжтэй. Би лав Ж.Баянсан багшийн хэлснээр Горький гэхийг хэвээр нь, харин шинэ дүрмээр морь-мори, хань-хани, хонь-хони нүүдэлиин, зөөвриин, ээжиин, эцэгиин гээд бичнэ гэвэл хольж, хутгаад хооронд нь будилаад холион бантан болгох дэг. “Бид шинэ дүрэм зохиогоогүй, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг сайжруулж, гаж зүйлийг хялбаршуулсан” хэмээн Ж.Баянсан профессор ярьсан байна лээ. Одоо тэгээд хань минь гэхийг хани мини гэх болж байна уу. Мори уная, модноос уная- Яг адилхан бичигдэхээр болж байгаа биз. Ийм ажил сэтгэж суудаг эрдэмтэд маань завтай л байгаа шинжтэй.
Монгол хэлний зөв бичих дүрэм байсхийгээд л өөрчлөгддөг, шавьж-шавж, эрвээхэй- эрвээхий гэж бичихийг Хэл зохиолын хүрээлэнгийн хэдэн эрдэмтэд шийддэг, тэрнийгээ Монголын хоёр сая 700 мянган иргэнд тулган шаарддаг нь лав таалагдахгүй байна. Хоёр жилийн өмнө гэхэд гарьд-гарди, айхтар-айхавтар, хошуу-хушуу, хиншүү-хэншүү, цэнэ-цэн, цээжийг чээж, чармай-чармаа, эрхи-эрих гэхчилэнгээр бичихээр болж байсан.
Эх хэл гэдэг улс орны тусгаар тогтнолын нэг баталгаа, тиймээс олон жилийн туршид хэрэглэж ирсэн Монгол хэлний зөв бичгийн дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй бол үүнийг олон нийтийн санал асуулга дээр үндэслэн шийдвэрлэх ёстой байх. Өөрөөр хэлбэл, өвгөн профессоруудын гаргаж байгаа үндэслэл, санааг хүлээн зөвшөөрөх хүн ч бий, хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс цөөнгүй байгаа. Юуны төлөө бүгдээрээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг билээ.
Дугаарын хязгаарлалтыг цуцлах уу үгүй юу гэдэг асуудлаар хотын захиргаа иргэдийнхээ санал бодлыг сонсч болоод байхад эх хэл, улс орны тусгаар тогтнолтой холбоотой том асуудлыг хэдхэн хүний үзэл бодол, үнэлэмжээр шийднэ гээд тоомжиргүй орхиж болохгүй байх. Тиймээс Монгол хэлний зөв бичгийн дүрмийг өөрчлөх эсэх талаар салбарын яам нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтээс санал асуулга авах хэрэгтэй байна. Шинэ дүрэм иргэдэд таалагдаж байгаа бол маргаангүйгээр хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Хэрэвзээ олонх энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй аваас эх хэлээрээ дураараа оролддог явдлаа зогсоох ёстой болж таарах нь ээ, профессорууд аа. Нэг цэг алдсанаас бол цаазлагдах ёсгүй хүн нь цаазлагдаж, цаазаар авахуулах ёстой хүн амь гарч байсан гунигт түүх байдаг.
Монгол хэлний зөв бичгийн дүрэмд өөрчлөлт оруулсан тохиолдолд ном, сурах бичгээс эхлээд албан газруудын хаяг, иргэний үнэмлэхийг өөрчлөх их том ажлууд ундарна. Улс орны эдийн засгийн хувьд ч багагүй ачаалал авчрахыг үгүйсгэхгүй. Иргэний үнэмлэх, албан газрыг хаяг, адаглаад л энэ олон жилийн турш ашиглаж ирсэн сурах бичгийг өөрчлөхийн тулд чамгүй хөрөнгө улаас зарцуулах шаардлагатай болох нь дамжиггүй. Цаашлаад өнгөрсөн хугацаанд гаргасан ном, зохиолуудыг өөрчлөхгүй бол өнөөгийн хүүхдүүдийг гайхширалд оруулахад хүргэх байх. Том, том зохиолчдын бичсэн ном зохиол нь бөөн алдаа байвал яах уу. Багш самбар дээр хаварын ури гэж бичээд байдаг, гэтэл ном зохиол дээр хаврын урь гэж бичсэн байхыг харсан хүүхэд хэн нь худлаа, хэн нь үнэн бичээд байгаад эргэлзэхэд хүрнэ шүү дээ. Тэгээд ч хэний хүсэл зорилгоор, юуны дуудлагаар эх хэлээрээ оролдож элдэвлээд байгаагаа хэл шинжлэлийнхэн тайлбарлах хэрэгтэй байх. Учир нь шинэ дүрмээр нь бичихгүй бол хариуцлага тооцно гэж сүрдүүлсэн байна лээ. Шинэ дүрмэнд дасахын тулд иргэн бүр монгол хэлний шинэ гарч буй толь ашиглаж хэвших хэрэгтэй гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. Монгол хүн бүр энэ толийг худалдаж авна гэвэл цөм ашиг хийх гоё бизнесийн үнэр л үнэртээд байх юм.
Шинэ дүрмийн дагуу Жамъян гэдэг хүн нэрээ Жамаяан эсвэл Жамияан болгож өөрчлөхгүй бол аль гаригаас андуурч ирсэн нөхөр вэ хэмээн адлагдах байлгүй. Монголчуудын дунд ь,ъ орсон нэртэй хүн олон. Дарь, Сумъяа, Сахъяа гээд л.Тэд эх хэлний зөв бичгийн дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнө эртхэн лам бараадаж нэрээ солихгүй бол дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээж магадгүй шинжтэй.
Эхнэрээрээ оролдвол салахын цондон, эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэдэг. Эх хэлээрээ оролдвол харин юуны цондон болохыг зөв бичгийн дүрэмд өөрчлөлт оруулж байгаа хэдэн өвгөн багшаас асуумаар байх юм. Хийх ажил олдохгүй байгаа юм болов уу эсвэл хэлээрээ их оролдож хэлгий болохыг ёрлоод байна уу бүү мэд. Засгийн газрын тогтоолоор хийж байгаа гэх хэл бичгийн дүрмийн өөрчлөлт хэрэгжих аваас Засгийн газрын сайдууд дотор зөв бичдэг хүн олдохгүй байлгүй. Шинэ дүрмээр битгий хэл хуучин дүрмээрээ хүртэл алдаатай бичдэг нөхдүүд төрийн албанд цөөнгүй шүү дээ.

No comments:
Post a Comment