ХИС-ийн Орчуулгын клуб жил бүр оюутнуудынхаа дунд үргэлжилсэн үг, яруу найргийн орчуулгын уралдааныг зохион байгуулдаг билээ. Харин энэ удаад англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэлнээс эссэ болон богино өгүүллэг орчуулах уралдаан зарлалаа. Мөн тус клуб 2014 оны 11-р сард их дээд сургуулиудын дунд орчуулгын шүүмжийн уралдааныг зохион байгуулсан байна.
Уралдааны болзол
ОРЧУУЛГЫН УРАЛДААН
Уралдаанд оролцогч нь Орчуулгын
клубээс бэлтгэсэн англи,
орос, герман, франц, хятад, япон, солонгос хэл дээрх эссэ болон өгүүллэгийн аль
нэгийг сонгон монгол хэл рүү орчуулна.
Шагнал
1-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл
тус бүрээр/
2-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл
тус бүрээр/
3-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн
шагнал /Хэл тус бүрээр/
Шагналын нийт сан нэг сая төгрөг.
Шалгарсан
бүтээлүүдийг Орчуулгын клубын блог,
фэйсбүүк, Оюутны орчуулгын бүтээлийн эмхтгэл зэрэгт нийтэлж нийтийн хүртээл
болгоно.
Орчуулах эссэ, өгүүллэгийг Орчуулгын клуб эсвэл www.translationclub.blogspot.com –ын Орчуулгын уралдаан цэснээс авна уу. Уралдааны дүнг 4-р сарын
3-ны өдөр зарлаж, шалгарсан оюутнуудад шагнал
гардуулна.
Орчуулга хүлээн авах
Орчуулгаа Calibri үсгийн 11 хэмжээгээр бичих ба 3-р сарын 31-ийг
хүртэлх өдрүүдэд цаасаар Орчуулгын клубт, цахимаар humanitiestranslate@gmail.com хаягт ирүүлнэ.
Харилцах утас:
95959194
ОРЧУУЛГЫН КЛУБ
No comments:
Post a Comment