Хүмүүнлэгийн
Ухааны Их Сургуулийн Орчуулгын клубээс зохион байгуулсан эссэ болон богино
өгүүллэгийг орчуулах уралдааны дүн
гарлаа. Орчуулгын уралдаанд их дээд сургуулийн 40 гаруй оюутан оролцож орчуулах
авъяас чадвараа сорьжээ.
Уралдаанд оролцогчид ХИС-д судлан үздэг англи, орос,
франц, герман, япон, солонгос, хятад хэлний эссэ эсвэл өгүүллэгийн аль нэгийг
орчуулж өрсөлдсөн байна.
Уралдаанд
оролцогчдын бүтээлийг хэл тус бүрээр нь шалгаруулснаас Тэргүүн байрыг Т. Зориг /орос хэл/, Э. Цагаанцоож /франц хэл/, Б. Цэлмэг
/хятад хэл/, М. Амаржаргал /англи хэл/, Дэд байрыг Г. Дэлгэрмаа /орос хэл/, Д.
Цэцэнбаяр /солонгос хэл/, Ц. Цэнгүүмаа /хятад хэл/, М. Онон /франц хэл/, Х.
Эгшиглэн /англи хэл/, Гутгаар байрыг Ц. Боролдой /орос хэл/, Ц. Энхмөрөн, М.
Дэлгэрмаа /герман хэл/, Б. Хишигбаяр /хятад хэл/, Г. Лхам-Эрдэнэ, Ж. Дэлгэрмаа /франц хэл/, Х. Алтантамир /япон
хэл/, Д. Энх-Амгалан /англи хэл/ нар тус тус эзэллээ. Орчуулах эрдэм, авъяас
билгээрээ манлайлж орчуулсан бүтээл нь шалгарсан дээрх хүмүүсийг Хүндэт
өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ ирүүлсэн бүх
хүчтэй өрсөлдөгчиддөө, тэдгээрийн дотроос ХИС-ийн оюутан Э. Намуундарь, Азжаргал,
МУИС-ийн оюутан Мөнхсайхан, Шүрэнцэцэг, Баянхонгор аймгийн ХҮДС-ийн оюутан М.
Пүрэвсүрэн, Б. Должин, ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн оюутан Т. Мягмарнаран, ,
хувиараа хөдөлмөр эрхлэгч О. Жавхаа нарт хичээл сурлага, ажил хөдөлмөрийн өндөр
амжилт хүсэн ерөөе.
Шалгарсан
бүтээлүүдийг удахгүй блогт оруулна.
No comments:
Post a Comment