Saturday, March 12, 2016

Wi-Fi төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэх 10 арга


Та Wi-Fi төхөөрөмжөө хамгийн өндөр хурдаар ажиллуулж болох үр дүнтэй аргуудаас сонирхоод үзээрэй.

Ажиллагаа удаашрах, өгөгдлийн урсгал тасалдах, Wi-Fi сигнал унах зэрэг бэрхшээл онлайн ертөнц бий болсноос хойш бид бүхний дунд тулгарах болсон бөгөөд утасгүй интернет орчин ус агаар мэт чухал болсон билээ. Арай ч ус агаар шиг биш байх л даа, гэхдээ л чухал байр суурь эзлэх болсон. Доорх аргууд таны сүлжээний орчинг сайжруулахад туслах ба ер нь хамгийн сайн арга бол Wi-Fi төхөөрөмж байгаа өрөөнөөсөө сүлжээнд холбогдох явдал юм.
Утасгүй интернетийн сигнал тодорхой хязгаарлагдмал зайд л тардаг. Wi-Fi төхөөрөмжийн хүчин чадлаас илүү их зай талбайд хэрэглэх, эсвэл хана, булан тохойгоор хүрээлэгдсэн тохиолдолд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Мөн хөндлөнгийн нөлөө ихтэй буюу хүн ам ихтэй орчинд амьдардаг бол бас асуудалтай. Өөр бусад утасгүй интернет орчин болон бусад электрон төхөөрөмжөөс гарч буй сигналууд нь хурданд нөлөө үзүүлдэг бөгөөд физик биет, жишээ нь хана туурга зэрэг нь мөн нөлөөлдөг байна. Гар утас болон бусад утасгүй интернет дэмждэг төхөөрөмжүүд ч сигналийг булаацалддаг. Сүүлийн үеийн гар утасны систем нь DECT.6.0 гэх технологийн хэрэглэж байгаа ба энэ нь стандарт Wi-Fi төхөөрөмжтэй төгс хосолдог.
Өөр бусад долгион болон сүлжээнээс шалтгаалахгүйгээр мөн асуудал гарах магадлалтай. Түүнчлэн гадны зочин таны сүлжээг нууцаар ашиглаад байгаа юм биш биз? Та өөрийн админ эрхээрээ таны Wi-Fi-д хэдэн төхөөрөмж холбогдсон байгааг тогтмол хянаж болно. Эсвэл сүлжээнд анализ хийдэг програм ашиглан зөвшөөрөлгүй нэвтэрсэн төхөөрөмжийг харж болно. Хэрэв таны Wi-Fi сүлжээ бусдад нээлттэй байлаг бол хаалттай болгох нь зөв. Хамгаалалтын WEP бус, WPA2-ыг сонгон бусдыг нэвтрэхэд хэцүү нууц үгийг хийх хэрэгтэй.
Таны санасанд хүртэл ажиллахгүй өөр олон шалтгаан байдаг. Бидэнд зарим нэг асуудлыг шийдвэрлэх арга байгаа ба ихэнх нь таниас зардал мөнгө шаардахгүй хялбар.
1.     Төхөөрөмжийнхөө системд шинэчлэл хий
Магадгүй, таны Wi-Fi төхөөрөмжид системийн шинэчлэл хийх шаардлагатай байж болно. Төхөөрөмж үйлдвэрлэгчид төхөөрөмжийн хүчин чадал, хурдыг нэмэгдүүлэх зорилгоор шинэ програм хангамж зохиож байдаг. Уг програмыг шинэчлэхэд хэр хүндрэлтэй, хэр амархан байх нь таны төхөөрөмжийн үйлдвэрлэгч болон төхөөрөмжийн тань маркаас хамаарна. Өнөөгийн ихэнх төхөөрөмж админы хэсэгтэй бөгөөд firmware update гэсэн товчин дээр дарахад л шинэчлэл хийгдэнэ. Зарим хуучин загварын төхөөрөмжүүд системийн шинэ хувилбарыг үйлдвэрлэгчийн албан ёсны веб хуудаснаас татаж авахыг шаарддаг. Энэ нь төвөгтэй хэдий ч  үүнийг хийх нь зөв зүйтэй алхам юм.
Хэдийгээр таны утасгүй интернет хэвийн ажиллагаатай байсан ч гэсэн системийн шинэчлэл хийгээрэй. Энэ нь хүчин чадал, өөр бусад боломжууд болон хамгаалалтыг давхар нэмэгдүүлж байдаг юм шүү.
2.     Төхөөрөмжөө зөв газарт байрлуулах
Өрөө тасалгаа, зай, нүх сүв бүр төхөөрөмж суурилуулахад тохиромжтой бүтээгдэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та төхөөрөмжөө хаана тавьснаас хамааран утасгүй интернетийн хамрах хүрээ тодорхойлогдоно. Мэдээж өрөөн дотроо, хүний зам дээрээс хол, кабель хаанаас орж ирж байгаагаас шалтгаалан байрлуулдаг ч энэ нь чухал биш. Харин утасгүй интернет төхөөрөмжийг ил, хана болон бусад обьектоос хол байрлуулах хэрэгтэй. Дан физик обьект гэлтгүй томоохон цахилгаан хэрэгсэл, электрөн төхөөрөмжүүд ч Wi-Fi-ийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг байна.
Хэрэв таны төхөөрөмж антентай бол түүнийг нь босоо байрлалтай болгох хэрэгтэй. Мөн төхөөрөмжөө аль болох дээш нь өндөрлөг газар байрлуулахыг хичээгээрэй. Ханан дээр, юм уу ширээн дээр тавих нь сигналийг илүү хүртээмжтэй болгодог.    Wi-Fi цацалтын чадлыг харуулах олон програм байдаг. Миний хувьд Heatmapper, Office-ын inSSIDer гэх програмууд давгүй санагддаг ба эдгээр нь цацалт сул байгаа болон хүчтэй байгаа цэгүүдийн аль алинг нь харуулдаг. Мөн Netgear’s Wi-Fi Analytics гэх гар утсанд зориулагдсан аппликейшнууд ч бий.
3.     Таны төхөөрөмжийн давтамж хэд вэ?
Та өөрийн сүлжээний админ хэсгээс төхөөрөмжийн тохиргоогоо оновчтой хийгдсэн эсэхийг харах хэрэгтэй. Хэрвээ таны төхөөрөмж хос холбоост бол та нийтлэг хэрэглэгддэг 2,4Ghz-н оронд 5Ghz-ийг сонгох нь зөв юм. Ингэснээр таны сүлжээ өөр сүлжээ болон бусад төхөөрөмжүүдтэй давхцахгүй, учир нь 5Ghz нь тэр болгон хэрэглэгдээд байдаггүй. Уг тохиргоог солиход их хялбархан. Wi-Fi төхөөрөмжийнхөө админ хэсгээс 5Ghz сонгохыг зөвлөсөн эсэх мэдээлэл байгааг хараарай. Хэрэв тийм бол уг сонголтыг идэвхижүүлээд сүлжээгээ ердийн байдлаар хэвээр ашиглаарай.
4.     Сувгаа соль
Та хүүхэд байхдаа богино долгионы тоглоомон станц /Walkie Talkie/-аар тоглож байсан уу? Хэрвээ та санаж байгаа бол хоёр станц нэг ижил суваг сонгохгүй бол хоорондоо холбогдож чаддаггүй шүү дээ. Мөн та өөр суваг сонгоход өөр хүмүүсийн хоорондын яриаг сонсдог. Яг л хүүхэд насны уг явдалтай адил.
Дээрх зарчимтай адил бөгөөд сүүлийн үеийн бүх Wi-Fi төхөөрөмжүүд олон сувагтай болсон ба эдгээр сувгуудыг тохируулан таны Wi-Fi хүлээн авагчтай холбогддог юм. Таны Wi-Fi төхөөрөмж үндсэн тохиргооны дагуу байхаас эс хамааран, хэрвээ хөршийнх тань таныхтай ижил суваг ашиглаж байвал хэт ачаалал үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм.  Таньд Windows үйлдлийн системтэй компьютер байхад та хөршөө ямар суваг ашиглаж байгааг харах боломжтой. Та Windows 7-ын командын мөрөнд netsh wlan show all командыг бичсэнээр өөрийнхөө ойр орчинд буй бүх утасгүй интернет сүлжээг ашиглаж буй сувгийнх нь хамт харж болно. Тухайлбал, манай компьютерийн лаборатори болон хөршүүдийн сүлжээ голдуу 6 болон 11-ээр сувгийг ашиглаж байх жишээтэй.
Ямар сувгууд ашиглаж байгааг мэдсэний дараа та өөрөө хамгийн бага ашиглагдаж буй сувгийг Wi-Fi төхөөрөмжөөсөө сонгох хэрэгтэй. Уг тохиргоо нь таны утасгүй интернет төхөөрөмжийн админ цэсэнд байдаг. Үйлдвэрлэгч болон төхөөрөмжийн тань маркаас хамаараад уг цэс өөр байвал ердийн утасгүй интернетийн тохиргоо цэс рүү орж үзээрэй.
5.     Чанарыг хянах
Сүүлийн үеийн ихэнх Wi-Fi төхөөрөмжүүд зурвасын өргөнд хязгаарлалт хийдэг Quality of Service (QoS) гэх програмтай болсон. Энэ нь их энгийн зүйл, та видео, аудио мэдээллийн урсгалыг ашиглаж байлаа гэж бодъё л доо. Хэн нэгэн dropbox-оосоо томоохон хэмжээний видео татаж байхад та өөрийн аудио, видеоний чанарыг бууруулна шүү дээ. Харин та ямар үйлчилгээ, програмыг эхний ээлжинд ачааллахыг тохируулж, татаж авах үйл ажиллагааг хойшлуулж тодорхой цагт явуулахыг зааж болох юм. Уг файлыг татаж дуусах хугацаа уртсах нь мэдээж. Гэхдээ уг сүлжээг ашиглаж буй бусад хүмүүст энэ нь ач тустай. QoS тохиргоо ерөнхийдөө сүлжээний администратор / network's administrator interface/ цэсний advanced settings дотор байдаг.
6.     Хуучирсан төхөөрөмжөөсөө татгалз
Дээрх зөвлөмжүүдийн ихэнх нь таны одоо ашиглаж буй төхөөрөмжид тустай байлаа ч таны төхөөрөмж хуучирсан бол өндөр хурдаар ажиллах боломжгүй. Бид ашиглалтын хугацаа дууссан төхөөрөмжинд “эвдрээгүй, ажиллаж байгаа л бол солих шаардлага байхгүй ээ” гэсэн үзэл баримталдаг. Нэн ялангуяа сүлжээний төхөөрөмж дээр. Хэрэв та төхөөрөмжөө хэдэн жилийн өмнө авсан бол энэ нь 802.11g стандартых байна гэсэн үг. 802.11b/a гэсэн стандартын төхөөрөмжүүд ч өнөөг хүртэл байсаар байна. Дээрх стандарттай утасгүй интернет төхөөрөмжүүд нь маш бага хэмжээний мэдээллийг л цацдаг. Тиймээс дээр дурдсан стандартын төхөөрөмжтэй байхад таны ажил урагшлахгүй нь байна. 802.11g стандарттай төхөөрөмжийн дээд хурд 54Mbps байдаг. Арай хожуу гарсан 802.11n стандартынх үүнтэй харьцуулахад 300Mbps. Харин хамгийн сүүлийн үеийн 802.11ac стандарт нь 1Gbps хурдаар ажилладаг. Бидний шилдгээр нэрлэж буй дээрх Wi-Fi төхөөрөмжийг сонгох нь зөв сонголт байх болно.
Зөвхөн Wi-Fi төхөөрөмжийн насжилт бус та өөр нэг зүйлийн тухай бодоод үзээрэй. Та компьютераа хэдэн жилийн өмнө авч байсан бол таны компьютерийн Wi-Fi хүлээн авагч 802.11ac стандартынх, хамгийн сайндаа л 802.11.n стандарттай байгаа. Тиймээс та уг хүлээн авагчийг солих шаардлагатай. Харин таны зөөврийн компьютер хуучны хүлээн авагчтай бол та USB wireless хүлээн авагчийг сонгоорой. Зарим тохиолдолд илүү сайн ажилладаг ба хэрэв таны Wi-Fi төхөөрөмж 802.11ac стандартынх байгаад удаан ажиллаад байвал та Wi-Fi хүлээн авагч адаптераа солиод үз. Энэ нь харьцангуй хямд бөгөөд сольсны дараа томоохон өөрчлөлтийг таньд мэдрүүлэх болно.
7.     Антенаа соль
Таны Wi-Fi төхөөрөмж антентай бол шинэ загварын антен нэмж тавих нь зүйтэй. Сүүлийн үеийн антен илүү хүчтэй сигнал цацдаг. Төхөөрөмж үйлдвэрлэгчид omnidirectional буюу олон чиглэлд сигнал цацдаг, directional буюу тодорхой 1 чигт сигнал цацдаг антениуд үйлдвэрлэдэг. Ихэнх төхөөрөмжид omnidirectional антен дагалддаг бөгөөд та нэмэлтээр антен авч тавьснаар “өндөр хүчин чадал”-ын ялгааг мэдрэх болно. Нэг чиглэлд сигнал цацдаг нь илүү давуу талтай. Олон чиглэлд цацдаг антентай газар аль нэг хэсэгт сигнал муу байдаг. Нэмэлт антеныг сигнал бага байгаа зүгт чиглүүлнэ. Ингэснээр сигналыг тэнцвэртэй цацах юм. Антеныг хэрхэн худалдан авч болохыг төхөөрөмж үйлдвэрлэгчийн цахим хуудаснаас хараарай.
8.     Утасгүй интернет өсгөгч суурьлуул
Бүх Wi-Fi цацагч төхөөрөмжүүд тодорхой зайд сигнал цацдаг. Уг зай хэтэрмэгц сигнал унадаг шүү дээ. Хэрэв  утасгүй интернет сүлжээ тань томоохон талбайг хамарч байгаа бол утасгүй интернетийн өсгөгч,  Wi-Fi сунгагч ч гэж нэрлэгддэг төхөөрөмж сигнал нэмэхэд тань хэрэг болно. Мөн интернет сигналыг хаах зузаан хана юм уу, ямар нэгэн биет байдаг бол энэ төрлийн төхөөрөмж ашиглах хэрэгтэй.
Wi-Fi өсгөгч нь харахад Wi-Fi төхөөрөмжтэй адил ч ажиллагаа нь өөр. Эхлээд ийм өсгөгч  Wi-Fi төхөөрөмжөөс сигнал авч цааш нь ахин цацдаг. Төхөөрөмжийн сигнал халхлагдахад дамжуулагч нь IP хаяг бүхий зөөврийн компьютер шиг хүлээн авагч  болчихдог. Иймд өсгөгч нь Wi-Fi төхөөрөмж биш учир дамжуулагчийг хаана байрлуулах тал дээр дүрэм баримтлах хэрэгтэй. Өсгөгчийг үндсэн Wi-Fi төрөөрөмжтэй ойр байрлуулснаар 80 ба түүнээс дээш хувийн сигналийг хүлээн авах ба сул сигналтай хэсгийн сигналыг сайжруулах үүрэг гүйцэтгэнэ.
Зах зээл дээр 160.99$-ын үнэтэй Netyear NightHawk AC1900 Wi-Fi range extender  зарагдаж байна. Мөн Novatech ХХК-ийн 59.99 еврогийн үнэтэй худалдаалагддаг TP-Link AC1750 Wi-Fi range extender шиг шууд тогонд залгадаг загвар ч байдаг. Та заавал Wi-Fi цацагч төхөөрөмжтэйгөө ижил үйлдвэр, загварын өсгөгч сонгох албагүй. Гагцхүү сигнал дамжуулдаг л байх хэрэгтэй. өөрөө дамжуулагчийг орлуулан хийх боломжтой.  
9.     Сүлжээний хандах цэгийг нэмэх
Өсгөгчөөс гадна хандах цэг (APs)-ийг 1 сонирхоод үзээрэй. Энэ нь их өндөр үнэ өртөгтэй боловч нэгж бүр хоорондоо сигнал солилцож, хамтран ажиллаж тогтвортой Wi-Fi сүлжээг бий болгодог. AP-ийг олон давхар барилга эсвэл олон барилгаас тогтсон цогцолбор зэрэг том талбайтай газар хэрэглэхэд тохиромжтой. The Amped Wireless High Power 700mW Dual Band AC Wi-Fi Access Point (APA20) болон Meraki MR16 Cloud Managed Wireless Access Point нь томоохон хэмжээний утасгүй сүлжээг хялбархан бий болгоход зориулагдсан ба гэрийн нөхцөлд хэрэглэхэд төдийлөн тохиромжтой бус юм.
10.  Төхөөрөмж рүүгээ нэвтэр
Төхөөрөмж рүүгээ нэвтрэн DD-WRT үйлдлийн системийг сонирхоорой. Belkin өөрийн LinkSys бүтээгдэхүүнд DD-WRT-ийг суулгасан байдаг. Мөн Buffalo, Netgear, D-Link, TrendNET ч бүтээгдэхүүндээ суулгасан байдаг. Мөн та өөрт байгаа илүү wireless төхөөрөмждөө DD-WRT-ийг татаж суулгаарай. DD-WRT нь хүчин чадлыг өсгөөд зогсохгүй таньд сүлжээний олон  боломжийг бий болгож өгдөг.
Эдгээр 10 зөвлөмжийг хэрэгжүүлэхэд өртөг бага, хямдхан мөн зарим нь таны төхөөрөмжид аль хэдийн суурилсан байгаа. Төхөөрөмжийн сүлжээний администратор / network's administrator interface/ хэсэгт байрлах бүх нуугдсан боломжийг олсноор таны төхөөрөмж ямар хурдан, хүчин чадалтай ажиллаж байгааг хараад та гайхах болно.
Харин одоо Wireless-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх чухал аргуудыг хэрэглэсэн бол доорх холбоосоор ороод интернетийнхээ хурдыг шалгаарай.  

Англи хэлнээс орчуулсан ХИС-ийн Компьютерийн програм хангамж, график дизайны ангийн оюутан Б. Ерөөлт, Л. Номундарь 

1 comment: