Monday, June 3, 2013

Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаан эхэллээ


2013 оны 5 сарын 30
Өнөөдөр Монголын номын зах зээл дээр бэстселлэр буюу шилдэг борлуулалттай орчуулгын уран зохиолын ном бүтээл дийлэнх байр суурийг эзэлж байгаа билээ. Гэтэл хүүхэд, залуучуудын хүмүүжил хийгээд боловсролд дорвитой хувь нэмэр оруулах учиртай дэлхийн сонгодог зохиолуудын орчуулгын ном зохиол өдрийн од шиг хэвлэгдэн гарч байгаа нь утга зохиолын орчуулагчдын сэтгэлийг зовоож байна. Борлуулалт хийгээд ашиг, орлого хөөцөлдсөн, ямар ч өгөөжгүй “ном”-ны бизнес эрхэлж буй хэвлэлийн газрууд ч дээрх асуудалд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Тиймээс Монголын Орчуулагчдын Эвлэл залуу орчуулагчдын авьяасыг нээж, дэлхийн сонгодог зохиолын орчуулгын ирээдүйн дуун хөрвүүлэгчдийг бэлтгэх зорилгоор сонгодог богино өгүүллэгийн уралдаан зарлаж байна.

Орчуулгын шилдэг бүтээлийг шалгаруулах болзол
Уралдааны зорилго
Монголын Орчуулагчдын Эвлэл үүсэн байгуулагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын орчуулгыг шинэ түвшинд гаргах, орчуулагчдын ирээдүй хойч залуу үеийг бэлтгэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, орчуулгын бүтээлийг цаашид бүх талаар хөхиүлэн дэмжихэд уралдааны зорилго чиглэнэ.

Оролцогчид болон хамрагдах бүтээл  
Уралдаанд утга зохиолын орчуулга хийх хүсэл тэмүүлэл, авьяас сонирхол,  мэдлэг чадвартай 18-40 хүртэлх насны залуус оролцох боломжтой. Оролцогчид урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаагүй, дэлхийн утга зохиолын сор болсон сонгодог богино өгүүллэгийн бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан оролцоно. Дэлхийн аль ч хэлнээс эх хэлнээ хөрвүүлсэн хичнээн ч бүтээлээр оролцож болно.

Уралдааны шалгаруулалт 
Нэгдүгээр байр- 1. Өргөмжлөл, 500.000 төгрөг, Дэлхийн сонгодог зохиолын дээжис
Хоёрдугаар байр- 1. Өргөмжлөл, 300.000 төгрөг, Дэлхийн сонгодог зохиолын дээжис
Гуравдугаар байр- 1. Өргөмжлөл, 200.000 төгрөг, Дэлхийн сонгодог зохиолын дээжис
Тусгай шагнал- 5. Өргөмжлөл, Дэлхийн сонгодог зохиолын дээжис

Уралдааны шалгаруулалтын дүнг 2013 оны долдугаар сарын 08-ны өдөр нийтэд зарлана. Уралдааны дүнг Монголын Орчуулагчдын Эвлэлийн мэдээллийн түнш- Монголын Сайтын Холбооны гишүүн сайтуудаар мэдээлж, шалгарсан бүтээлүүдээр ном гаргаж уншигч олон нийтийн хүртээл болгоно.

Бүтээл хүлээн авах хугацаа
Хөрвүүлсэн бүтээлийг 2013 оны зургаадугаар сарын 01-нээс 2013 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  “Монгол шаазан” ХК-ийн байран дахь Монголын Орчуулагчдын Эвлэлийн 8 тоот өрөөнд хүлээн авна. Мөн Төв шуудан ш/х-668 /захидлаар/, mongol.translators@gmail.com цахим хаягаар хүлээж авна.
Харилцах утас: 9494-7606

Ерөнхий зохион байгуулагч: 
Монголын Орчуулагчдын Эвлэл

Хамтран зохион байгуулагч: 
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн түнш:
Монголын Сайтын Холбоо

Эх сурвалж www.wikimon.mn

No comments:

Post a Comment

There was an error in this gadget