Tuesday, October 14, 2014

Орчуулгын шүүмжийн уралдаанд

Хятад эх зохиол


豆腐里的金耳环

睡觉前,老伴儿似乎有些得意地向李老哏透露一个坏消息:村里又冒出一家做豆腐的。李老哏听了大巴掌啪地落到了饭桌上,谁这么大胆敢和我侄儿富有争豆腐的买卖?老伴儿吓得一哆嗦,赶紧解释道,这回可不是我娘家侄儿打豆腐房的主意,你少和我吹胡子瞪眼。李老哏狐疑地问,除了他谁还有这么大的胆?老伴儿故意卖着关子说,是谁你明天就知道了。可你凭良心说,富有做豆腐是不是越来越下道儿了?豆子里掺苞米,吃着一股马尿似味儿。村里人都在背后发牢骚。说你当初不该把生产队的豆腐房留给这样的黑心人。李老哏说,他爹妈死的早,全村就他一个可怜虫,不给他给谁。老伴儿说,大伙儿买他的豆腐,也是看在你和咱儿子当乡长的面子。
多年来,在李老哏的强烈反对下,老伴儿的侄子一直没开成豆腐房,她始终对此耿耿于怀。所以她只字不提要开豆腐房的人是谁,他也没再追问。他捋胳膊挽袖气哄哄地说,屁股大个村子,一家豆腐房才勉强维持,我倒要看看谁这么不讲情面?
第二天,李老哏破天荒起了个大早。他断定,这个胆大包天的新豆腐匠,定要赶在富有前面抢生意。于是,他端着一个大碗以买豆腐的形式站在了村子中间,他想,在他的眼皮底下谁也不好意思买这个人的豆腐。
可李老哏做梦也没想到,新豆腐匠竟是高度近视的睁眼瞎。睁眼瞎喊了一道儿,也没卖出去一块豆腐。他想再卖不出去就不做了。就不做豆腐,可他又能做什么呢?如今儿子考上了大学,光靠种地根本凑不齐学费。去城里打工,他的眼睛不好,没人敢用他。
睁眼瞎挑着豆腐担子边走边想就来到了李老哏近前。他像躲债似的想绕开李老哏再往西走。聪明的李老哏看透了睁眼瞎的心思。便大声喊,站住!睁眼瞎本来就觉得做贼心虚,听李老哏这一喊,吓得赶紧撂下豆腐担子。水桶 的一声落到地上,溅了自己一身豆浆。李老哏递过大碗说,买两块豆腐!睁眼瞎先是一愣,然后,哆哆嗦嗦地给李老哏捡两块豆腐放到大碗里。随后,挑起豆腐担子像逃难似的就往前走。李老哏故意高声喊,站住!睁眼瞎吓得赶紧停住脚步。李老哏上前笑嘻嘻地说,给你豆腐钱!睁眼瞎这才半信半疑地收了钱。毕竟是卖出的第一份豆腐,而且又是本村的重量级人物,他接钱时手不免有些抖。更让睁眼瞎想不到的是,临走时,李老哏还贴在他的耳边吩咐了一件事。他不知道李老哏的葫芦里卖的是啥药,但又不敢不照办。
中午,老伴儿已经把饭做好了,他迫不急待地夹一口豆腐放到嘴里,吧嗒吧嗒嘴儿心里有了数却没说什么。老伴儿边吃边说,今儿富有这小子出息了,豆子里没搀苞米。好多年没吃到这样的豆腐了。李老哏一声不吭,呆愣愣地看着老伴儿。老伴儿问,看啥呀?看几十年了还没看够呀?李老哏一本正经地说,臭美,以为看你呢?是看你的耳环,耳环上全是灰尘,摘下来我给你擦擦。老伴儿疑惑地摘下一只耳环递给他说,今儿你是犯哪门子邪呀?说着还想摘另一只,李老哏接过这只耳环,边往外跑边说,一只就够了,借我用一下,不要和任何人说。
李老哏胸有成竹地来到村街上。和往常一样,每当李老哏出现在村街上,大伙就围上他听他讲笑话。李老哏卖着关子说,今儿讲的笑话是关于睁眼瞎的:话说睁眼瞎新婚的日子,送走客人,他竟戴着像冰块一样厚的破眼镜玩起了深沉。有人问,睁眼瞎咋玩深沉呀?李老哏说,他不看媳妇竟看起了《红楼梦》!她媳妇一气之下把他的眼镜给摔了个粉碎,然后,跑回了娘家。睁眼瞎又偏偏死要面子,他宁可憋着也不去接媳妇,两个人就这样僵住了。没了眼镜,他也看不成《红楼梦》了,太阳刚落山他就躺在炕上梦媳妇。睁眼瞎朦胧中,果真看见媳妇回来了!她正站在地中间看着他呢!这回他也不装深沉了,他一股身从炕上爬起来,抱住媳妇就啃,边啃边说,想死我了!想死我了!那人气得喊,我不是我闺女!我是你 老丈母娘!
大伙边笑边说,你别糟蹋睁眼瞎了!这事我们怎么不知道呢?这个不算,再来个更逗乐的!
李老哏说,好!便地把大伙叫到近前,压低声音神秘地说,这次我可不是糟蹋睁眼瞎,今儿早晨我买了两块睁眼瞎的豆腐,这个傻瓜半夜里做豆腐竟把破铜线圈儿掉到豆腐里了。他妈的,差点把我的大牙硌掉,疼死我了!以后再也不买他的豆腐。说着李老哏还夸张地捂了一下腮帮儿。
大伙儿说,别替你侄儿糟蹋人家睁眼瞎了,我们大伙谁也不会买睁眼瞎的豆腐。你快讲个笑话让大伙儿开开心!再不讲没人管你叫老哏儿了,叫老哑巴!李老哏说,我没逗你们,不信你们看。说着他从兜里拿出那个铜线圈儿。大伙一看,妈呀!这不是金耳环吗!上边还有新咬的牙印呢!李老哏把脑袋摇得像拨浪鼓似的:不可能!绝对不可能!虽然睁眼瞎的眼睛不好使,俩口子怎么忙也不至于把媳妇结婚时买的金耳环掉到豆腐里。
为了证明这个被李老哏称为铜线圈儿的东西到底是金的还是铜的,大伙儿就轮流着使劲儿用牙咬它。站在一旁的李老哏心疼得直咧嘴,心里说,我都咬一个牙印了,又咬了这么多,回去咋向老伴儿交待呀?
得到证实后,各自心里都有了数。于是都没心思再听李老哏讲笑话了。大伙儿拿着装豆腐的家什争先恐后地往睁眼瞎家跑。来到睁眼瞎家,大伙儿先偷眼往睁眼瞎媳妇的耳朵上看,睁眼瞎媳妇的耳朵上果然少了耳环!睁眼瞎的豆腐很快就被抢购一空。人们尽管没在睁眼瞎的豆腐里吃出另一只耳环,但这纯正的石磨碾出的豆腐让大伙儿尝到了久违了的农家豆腐的香味。从此,睁眼瞎的豆腐房便红火起来了!
四年后,睁眼瞎的儿子大学毕业。在睁眼瞎的强烈要求下,儿子回到本乡中学做了一名老师。这天,睁眼瞎领着儿子来到李老哏家,把一副崭新的金耳环放到李老哏手上。李老哏惊讶地问,这是为啥?睁眼瞎说,报答。李老哏拍了拍睁眼瞎儿子的肩膀说,已经报答了。说着又将耳环还了回去。睁眼瞎的儿子觉出了被李老哏拍过的肩膀很重很重。
屈指算来,李老哏的侄儿富有已经有四年没理他了,他也四年没给大伙儿讲故事了。


Хятад зохиолын орчуулга

Дүфү доторхи алтан ээмэг

Алиа Ли хажуулахаар зэхэж үеэр хөгшин нь “дүфү хийж зардаг өөр нэгэн гарч дээ” хэмээн басамжилангуй хэлэхийг сонссон Алиа Ли “Муу дүүтэй минь хэн гээч барьцаж зүрхлэдэг билээ?” хэмээн ширээн шаан уурсав. Эхнэр нь айсандаа “Лав л манай дүү биш шүү. Түүнд уурсах хэрэггүй” гэж шалавхан тайлбар хийлээ. “Түүнээс зайлахгүй. Тэр л байж таараа. Тийм биз?” хэмээн Алиа Ли ам асуувал эхнэр нь “Хэн болохыг нь маргааш мэдчихэж болох байлгүй. Дүүгийн чинь дүфү улам л амтгүй болж байгааг мэднэ биз дээ. Чамд л гэж хэлэхэд дүфүндээ шиш хольж арвижуулдаг болохоор идэхийн аргагүй, шивтэр шинхэг амттай гээд л тосгоныхон тэр аяараа л ярьж байна даг. Анхнаасаа тэр өөдгүй амьтанд хамтралын дүфүний газрыг өгөх хэрэггүй байсан юм.” гэж үглэв. “Хар багаадаа эцэг эхээсээ хагацаж зовж яваа түүнд өгөхгүй хэнд өгөх байсан гэж” хэмээн Алиа Лиг асуувал, эхнэр нь “тосгоныхон хүү та хоёрыг нэр нүүрийг л бодож дүүгийн чинь дүфүг авдаг даг” хэмээн сөргөв.
            Энэ олон жилийн турш Лигийн эхнэрийн дүү дүфүний газар нээхийг хүссэн ч Ли огт халгаадаггүй байлаа. Эхнэр нь үүнд ихэд дургүйцэх авч бодохоос цаашгүй. Тиймээс ч энэ удаад дүфү хийж хан тэнгэрийн зарлиг зөрчсөн хүн хэн болохыг огт хэлсэнгүй. Алиа Ли ч дахин элдвийг шалгаасангүй. “Алга дарамхан тосгонд ганц дүфүний газар байхад барав? Гайгүй ээ чамайг, маргааш хэн болохыг чинь мэдчихье” хэмээн уурсаад хажуулав.
            Маргааш нь Алиа Ли дүүтэй нь арсалдан дүфүний наймааг нь булаахаар санаархагчийг мэдэхээр урьд урьдынхаасаа эртлэн босч дүфү авах гэсэн хүн болж гартаа аяга барин тосгоны төвд иржээ. Намайг байгаа цагт хэн нь ч дүфү авахгүй биз хэмээн тэрээр бодож зогсоно.
            Гэтэл нөгөөх гайхал нь Сохорыг байна гэж Алиа Ли зүүдлэсэн ч үгүй. Сохор дүфү зарах санаатай хэд хэд хашхираад ер хүн ирсэнгүй. “Энэ мууг зарж чадахгүй бол яршиг цаашаа болъё. Дахин дүфү энэ тэр гэхээ ч болъё. Гэхдээ ногоо тариад хүүгийнхээ сургуулийн төлбөрийг яаж ч олох билээ. Хот орж ажил хийдэг юм бил үү. Үгүй ээ, хараа муутай намайг хэн л аваа аж” хэмээн бодож алхсаар Алиа Лигийн өмнө ирснээ сая гэнэт ухаан оров. Дамнуургатай дүфү үүрсэн тэрээр Лигийн хажуугаар гэмт хүн гэлбэлзэнэ гэгчийн үлгэрээр сэм өнгөрч баруун тийш алхлаа. Энэ бүхнийг харж зогссон Алиа Ли Сохорын ухааныг ядаж төдөх зүйлгүй ойлгож, “Хөөш, зогс чи” хэмээн чанга гэгч хашгирав. Сохор ч цочин үүрч явсан дамнуургаа доош алдаж, хувинтай дүфүний зутан цацарч Сохорыг тэр чигт нь будах нь тэр. Алиа Ли аягаа сарвайн, “Хоёрыг авъя” гэвэл мань Сохор гайхаж алмайрснаа хоёр дүфү авч Лигийн аяга руу хийхдээ гар нь салгалаж байлаа. Дүфүгээ өгөв үү үгүй юу дамнуургаа авч тэгнээд нүүр буруулан шалавхан холдлоо. “Зогс” гэх Лигийн орилоход Сохор цочин зог тусч, хөл тушлаа. Алиа Ли дөхөж ирээд “май мөнгөө аваач” гэж хэлээд ихээмсэглэв. Сохор итгэж ядсан ч айсандаа сарвайсан мөнгийг үг дуугүй авав.
Ийнхүү Сохорыг дүфүний дээжийг тосгоны нэр нөлөө бүхий хүн авчээ. Алиа Ли мөнгөө өгчихөөд Сохорын чихэнд нэгийг шивнэлээ. Гайхаж хоцорсон Сохор хэрхэхээ мэдээгүй ч Лигийн хэлснээр хийхээс өөр арга байсангүй.
            Үдийн хэрд Лигийн эхнэр хоолоо хийчихээд дүфүнээс юун түрүүн авч амандаа хийгээд хэд хазсанаа “Хөөх, Баян овоо ш дээ. Дүфүндээ шиш холиогүй байна. Ийм сайхан амттай дүфү идээгүй удаж шүү” хэмээхэд Алиа Ли ганц үг ган гэсэнгүй харин түүнийг цоо ширтэж байв. “Чи чинь юугаа хараав. Таг гөлөрчих чинь” гэвэл “Хэ цэс, өөрийг нь харсан гэж бодоод байгаа хэрэг үү. Наад ээмгийг чинь харж байна. Өнгөө алдчихаж, алив аваад аль, өнгөлчихье” гэлээ. Эхнэр нь гайхсан хэдий ч ээмгээ тайлж түүн рүү сайрвайгаад “Чи чинь юу болчихоо вээ” хэмээн хэлээд өрөөсөнг нь тайлах гэтэл Алиа Ли ээмгийн шүүрэн авч “өрөөсөн нь байхад л болноо. Би одоохон. Харин хүнд хэлвээ чи” гэсээр гарч одов.
            Алиа Лиг урьдын адилаар тосгоны голд ирэхэд хүмүүс түүнийг бүчин авч үг сонсохоор тойрон зогслоо. Хөөрхий тэд Алиа Ли сэм санаа агуулж байгааг эс таана. Алиа Ли юу ч болоогүй дүр эсгэн өнөөдөр та бүхэнд Сохорт тохиолдсон хөгийг яръя. “Мань эр хуримынхаа өдөр зочид гийчдээ үдчихээд, нөгөөх зузаан шилээ зүүж аваад л таг болчихож гэнэ.” гэвэл олны дундаас хэн нэгэн “юу хийсэн болоод таг болдогийн тэр?” гэж асуулаа. “Маанаг чинь эхнэрээ тоолгүй ном шагайгаад тэр. Харин эхнэр нь хилэнгэж, шилийг нь хага шидчихээд төрхөмдөө буцахаар гарчээ. Мань эр ч нэр хичээж, эхнэрийнхээ араас хөл алдан гүйгээгүй бөгөөд хоёр талд бие биедээ тунирхан суух болжээ. Шилгүй хойно Сохор юун ном шагайх, нар шингэв үү үгүй юу халуун ханзны хэвтэртээ шургах болжээ. Нэгэн удаа хэвтэж байтал нүднийх нь өмнө хүн бололтой нэг зүйл бөртөлзөв. Хартал эхнэр байх юм гэнэ. Сохор огло харайн босч тэвэрч аваад “ямар их санаваа” гэвэл нөгөөх нь “би чиний өгөр эхнэр чинь биш, хадам ээж чинь байна” хэмээн уурссан гэдэг” хэмээн яриагаа дуусгалаа.   Хүмүүс орлилдон “юу вэ? За боль, боль. Муу Сохорыг бүү муучил. Наадхыг чинь бүгд л мэднэ. Өөрийг ярь аа” гэлээ. Алиа Ли “за, за” гэснээ олны өмнө дөхөж, “би Сохорыг гоочлох гээгүй шүү. Өнөө өглөө би Сохороос дүфү авахгүй юу. Золиг чинь шөнө дүфүгээ хийж байгаад дотор нь гуулин бэлзэгээ уначихсан болтой. Хазаадхсан чинь золтой шүд эмтэлчихсэнгүй. Өвдсөн гэж яана. Дахиж тэрнээс дүфү авалтгүй шүү” хэмээн хэлээд түүшээ дарж өвдсөн янз үзүүлэв.
            “За чи боль. Дүүгээ өмөөрч, хүн гоочилхно уу. Хэн ч түүнээс дүфү авах гээгүй байна. Олон юм яриад байлгүй сэтгэл сэргээчих эвтэйхэн зүйл байвал ярьж орхи. Үгүй бол чамайг маанаг Ли гэх болно шүү” хэмээн олныг хэлбэл Ли “би тоглоогүй шүү. Итгэхгүй бол үүнийг үз” хэмээн гуулин цагираг халааснаасаа гаргаж үзүүлэв. Хүмүүс харснаа, “хөөх энэ чинь алт биш үү. Шүдний шинэхэн ором гарчихаж” гэвэл алиа Ли “Юу яриад байна аа. Юун алт. Арай ч дээ. Хуримынхаа бэлзэгийг яалаа гэж дүфүн дотороо унагаж байх юм.” хэмээн толгой сэгэрлээ.
            Алт мөн эсэхийг нь үзэхээр хүн бүр авч хазна. Энэ бүхнийг харж зогсох Лигийн дотор арзасхийснээ “За баларлаа даа. Би нэг хазсан. Дээрээс нь эд бас, муу хөгшиндөө юу гэж хэлнээ” хэмээн бодно.
            Гар дамжуулж үзсэн олон дор бүрнээ нэгийг бодсоноо, Ли-г байгаа ч гэж тоосонгүй гэр гэр рүү яарч, сав суулгаа зэхэн Сохорынх руу уралдав. Сохорын эхнэрийн өрөөсөн ээмэг үгүй байсанд хэн ч гайхсангүй. Сохорынхоос дүфү авах нэрийдэлтэй ч бүгд өөр зүйлийг санаж дүфү авч буй нь энэ. Дүфүн дотроос алтан ээмэгний нөгөө өрөөсөнг хэн ч олоогүй авч гар аргаар, сэтгэл шингээж хийсэн сайхан дүфүний амтыг хэн хүнгүй шагширцгаав. Тэр цагаас хойш хүн бүр л Сохороос дүфүгээ авах болжээ.
            Хүүгээ сургууль дүүргэхэд нь Сохор шаардсаар байж харьж ирүүлээд тосгоныхоо сургуульд багшаар ажиллуулах болов. Нэгэн өдөр тэрээр хүүгээ дагуулан Алиа Лигийнд ирж, Литэй уулзан түүнд шинэхэн алтан ээмэг өгвөл Ли гайхан: Энэ чинь юу билээ? гэвэл, Сохор: аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэггүй бил үү хэмээхэд, Ли Сохорын хүүгийн мөрийг алгадаад та хоёр тусыг минь усаар хариулаагүй шүү гээд ээмгийг буцаан өглөө.    
            Сохорынхон дүфү хийх болсноос хойш Баян дахин дүфү хийхээ байж, Ли ч элдэвийг ярьж бусдыг гоочлох больсон ажээ.   


No comments:

Post a Comment