Майкрософт компанийн орчуулгийн аппликэйшн Microsoft Translator нь гар утас компьютер, ухаалаг цаг, таблет зэрэг хүссэн төхөөрөмж дээрээсээ хүссэн цагтаа 50 өөр хэл рүү орчуулга хийх боломжийг олгож буй бүтээгдэхүүн юм. Та энгийн текстээс авахуулаад яриа, вэб сайт, рестораны меню, гудамжны тэмдгийг хүртэл гар утасны камераараа зургийг нь аваад л орчуулна.
Андройд үйлдлийн системтэй төхөөрөмжүүдэд зориулсан аппликейшн нь хиймэл оюун ухаан (AI) хэлбэрийн механизм ашиглан интернэтгүй (offline) орчинд ажиллах болжээ. Харин үүний тулд эхлээд төлбөргүй Франц, Герман, Хятад, Итали, Орос, Польш, Вьетнам, Испани, Португал хэлнүүдийн багцыг татаж авах ёстой.
Харин iOS хувилбар нь камераар авсан текстийг таньж уншаад орчуулна.
Microsoft Translator-ын өөрт тохирох аппликейшныг ЭНД-ээс татаж аваарай.
No comments:
Post a Comment