Хэл хэл өөр. Яагаад гэвэл үндэстэн
бүр өөр. Үүнд газар зүйн байрлалаа дагасан уур амьсгал, идэш ууш, аж ахуй гээд
олон зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, дэлхий шиг дэлгэр газартай монголчууд бидний эрхэмлэн
хайрладаг молор эрдэнэ морийг арлын япончууд чихэнд нь алт хийсэн ч, ус хийсэн
ч сэгсэрдэг тэнэг амьтан болгоно. Япон морь тэнэгтээ биш л дээ. Газар тариалан
эрхэлдэг япончуудад тариан талбай дээр ажиллах тарган морь хэрэгтэй болохоор
чүчээнд тэжээлээр бордсоор байгаад өөрсдөө л хашин болгочихсон юм. Харин тэдэнд далайн загас шиг чухал амьтан байхгүй.
Бид дөлгөөн, зөөлөн хүмүүсээ “Хонь
шиг номхон” гэдэг. Ийм сайхан амьтныг оросууд мулгуу мангарын туйл болгож “Хонь
шиг тэнэг” гэнэ. Элсэн далайн Арабад балга ус нэхэлгүй хэдэн хоног хээвнэг
явж, хэрэг зоригийг нь бүтээдэг тэмээ шиг буянтай амьтан байхгүй. Тийм ч учраас
“Тэнэг хүнтэй ханилснаас тэмээний нөмөрт амьдар” гэж муухан хүнээс илүүд үзнэ.
Зөвхөн мал, амьтан дээр яриад байгаа юм биш. Юм юман дээр энэ ялгааг харж
болно.
“Егөөтэй 99
тайлбар” номын “Орчуулагч биш орон, соёл судлаач болох хэрэгтэй” өгүүллийн
хэсгээс
No comments:
Post a Comment