Wednesday, May 2, 2018

Англи хэлний улсын олимпиадын шилдгүүд тодорчээ



МУИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын нийт их, дээд сургуулийн оюутнуудын англи хэлний улсын олимпиад 2018 оны  4 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиад нь мэргэжлийн болон мэргэжлийн бус ангилалд хоёр үе шаттай явагддаг бөгөөд энэ удаад улсын болон хувийн хэвшлийн 22 их, дээд сургуулийн оюутнууд оролцжээ. Мэргэжлийн ангилалд А.Мөнхзул (МУБИС), Э.Батхишиг (ХИС), Х.Талгат (ХИС) эхний гурван байрыг, Халиун (МУИС-ХУС) тусгай байрыг эзэллээ. 
Хоёр, гуравдугаар байрт шалгарсан Э. Батхишиг, Х. Талгат нар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцдаг бөгөөд Англи хэлний багш-орчуулагчийн ангийн оюутан Х.Талгат тус олимпиадад гурван жил дараалан тэргүүн байруудыг эзэлж англи хэлний мэдлэг чадвараараа манлайллаа.

Э. Батхишиг, Х. Талгат нартаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХИС-ийн Хэл Соёлын Сургууль,
Англи хэлний тэнхим, 
Орчуулгын клуб

No comments:

Post a Comment