Thursday, November 21, 2013

АИБХСТ-ээс оюутнуудынхаа дунд орчуулгын уралдаан зарлаж байна


Хэл Соёлын Сургуулийн Америк, Их Британий Хэл Соёлын Тэнхмээс зохион байгуулж байгаа “Англи хэлний долоо хоног” арга хэмжээний хүрээнд  англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудынхаа дунд богино өгүүллэгийн орчуулгын уралдааныг зарлаж байна. 
Уралдаанд оролцогч нь Ирландын үргэлжилсэн үгийн зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч  Оскар Уайлдын The Selfish Giant хэмээх богино өгүүллэгийг орчуулах юм.
Орчуулсан бүтээлээ 12-р сарын 2-ны дотор АИБХСТ-д ирүүлэх ба уралдааны дүнг 12-р сарын 6-ны өдөр зарлаж, шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан шагнах юм.
The Selfish Giant өгүүллэгийг тус блогын “Орчуулгын уралдаан” цэснээс эсвэл АИБХСТ-ээс ирж авна уу.

АИБХСТ

2013-11-21

No comments:

Post a Comment