Tuesday, March 4, 2014

Бизнесийн нэр томьёоны орчуулгын тухай



Тусгай салбаруудад хэрэглэгддэг нэр томьёо нь ихэвчлэн онцлог шинжийг илтгэсэн ганц утгатай байдаг учраас орчуулагч алдаатай орчуулахаас зайлсхийж маш няхуур хандах хэрэгтэй. Бизнесийн нэр томьёог орчуулахын тулд орчуулагч дараах 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

* Үг хэллэг болон хам сэдвийн хооронд харилцаа хамаарлын онлог шинжийг мэдэх,
* Нэр томьёог оруулах ерөнхий арга барилыг нарийн судлах, эх хэл дээрээ шинжлэх ухааны тухайн салбарын зохих мэдлэгтэй байх
* Ойролцоо утгатай үг, нийлэмж үгийг тухайн хэлнээсээ чадварлаг сонгодог байх,
* Шинэ нэр томьёог орчуулахын тулд хамгийн үр дүнтэй гэсэн аргыг сонгож ашиглах,

Нэр томьёоны орчуулгад тухайн улсын судалгаа шинжилгээний байгууллагаас албан ёсоор тогтоосон нэр томьёоны стандартыг ёслон мөрдөхгүй бол их зохиолын санааг гажуудуулан их ноцтой алдаанд хүргэх осолтой. Бизнесийн нэр томьёог бие даасан бөгөөд хоёрдмол утгагүй байх ёстой гэсэн санаанд хэт хөтлөгдөн хам сэдвээс хөндийрүүлж салгавал орчуулгад мөн л алдаа гарна.

Ялангуяа хийсвэр утгатай үгсийг орчуулахдаа хам сэдэвтэй нягт уялдуулан,тухайн нэр томьёоны жинхэнэ утгыг үнэн зөв тодорхойлохын тулд маш нарийн нягт хандах учиртай юм. Ер нь аль ч хэлний нэр томьёонд бүрхэг буюу хоёрдмол санаа төрөхүйц, жинхэнэ утгаасаа холдсон сонин хачин утга агуулсан үгс их байдаг нь үгийн олон салаа утгаас огт өөр бөгөөд чухамдаа утга зүйн өгүүлэхийн нэг төрөл болдог.

Заримдаа нэр томьёоны үүрэгтэй хэрэглэгддэг иймэрхүү үгсийн хэлбэрийг дагуулан үгчлэн орчуулж болохгүй.

Жишээ нь “dollar export” гэдэг үгийг үгчилбэл “долларын бүсийн орнуудад бараа таваар гаргах” гэсэн утгыг илгэнэ.Мөн “Parking industry”-г үгчилбэл “савлах үйлдвэр” болох боловч жинхэнэ утга нь”нөөцийн үйлдвэр” юм.

Бизнесийн нэр томьёог дараах аргаар орчуулна.

· Үгчлэн орчуулах-зарим англи үгсийг монгол хэлнээ буулгахдаа яг эхний байгаа утгаар нь орчуулдаг.

Жишээ нь:
capacity-багтаамж, чадвар, чадал
crude-түүхий, дутуу
quantity-тоо хэмжээ
calculation of cost-үнийн тооцоо
price-үнэ өртөг
market-зах зээл гэх мэт.

· Утгачилан орчуулах-Энэ арга нь үгчлэн орчуулахдаа ижил боловч үгийг эхний утгаар нь бус ерөнхий утгаар нь буулгадаг.

Жишээ нь:
copyrights-зохиогчийн эрх
government spending-улсын зардал
heavy expenses-их зардал

· Галиглан буюу хуулбарлах буулгах-Энэ аргыг олон улсын шинжтэй үг хэллэгиийгорчуулахад нийтлэг өргөн хэрэглэдэг бөгөөд бусад хэлэнд ч ижил утгатай.

Жишээ нь:
business-бизнес
concession-консейшн
bond-бонд
consortium-консерциум гэх мэтийн үгсийг үсэгчлэн хуулбарлан буулгадаг.

* Тайлбарлан орчуулах. Хам сэдвээс нь хамааран зарим үг хэллэгийн утгыг нэмэлт маягаар тайлбарлан орчуулна.

Жишээ нь:
freeze-үнийг тогтвортой байлгах
maturity date-буцааж төлөх хугацаа
inventories-тоолого, дан, нууц
breakeven-орлого зарлагыг тэнцүүлнэ.

* Ойролцоо утгатай үг, нийлэмж үгээр нь орчуулах. Ойролцоо утгатай үг болон бусад үгтэй хавсарган гол утгыг хадгалан орчуулна.

Жишээ нь:
hard cash-бэлэн мөнгө
charges against avenue-орлогын хураамж
balance of debt-өрийн баланс, өрийн хэмжээ.

No comments:

Post a Comment