Tuesday, March 18, 2014

Орчуулгын уралдаан зарлаж байна

Орчуулгын клуб ээлжит орчуулгын уралдаанаа ХИС-ийн 35 жилийн ойд зориулан гадаад хэл, соёл, орчуулах эрдэмд шимтэгч оюутнуудын дунд зарлаж байна.  

Энэхүү уралдааны зорилго нь ХИС-д суралцаж буй оюутнуудын хэл соёлын мэдлэг, орчуулах авъяас чадварыг хөхүүлэн дэмжихэд оршино. 

Уралдаанд оролцогч нь Орчуулгын клубээс бэлтгэсэн монгол шүлгийг тус тусын судлан үзэж буй  хэлрүү орчуулна.  

Уралдааны шалгаруулалт
Нэгдүгээр байр/хэл тус бүр/- 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдугаар байр/хэл тус бүр/- 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гуравдугаар байр/хэл тус бүр/- 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал

Шагналын нийт сан нэг сая төгрөг.

Уралдаанд орчуулах Д. Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг www.translationclub.blogspot.com, www.facebook.com/translation.club.UH цахим хаягаар авна уу.

Шалгарсан бүтээлийг 2014 оны 04 сарын 05-ны өдөр нийтэд зарлан ХИС, ХСС, Орчуулгын клубын цахим хуудас, фэйсбүүкээр мэдээллэнэ.

Орчуулга хүлээн авах хугацаа
Орчуулгыг 2014 оны 03 сарын 24-өөс 2014 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Орчуулгын клуб 1-р байрны 207, 204 тоотод болон humanitiestranslate@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Харилцах утас: 88243702
          
Орчуулгын клуб


No comments:

Post a Comment