2014-03-18
Орчуулгын клуб
энэ удаагийн орчуулгын уралдаанд Данзангийн Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн
таван бадгийг сонгон авлаа. Энэхүү шүлгийг тус тусын хэлэнд
буулгахдаа шүлгийн бүтэц, зохион байгуулалт, мөр шадын хэмжээг оновчтой
дүйцүүлж, сүүл толгой холболт зэргийг сайтар анхаарна уу. Түүнчлэн, үгийн сонголт, уран яруу байдлыг
зөв хадгалж орчуулахыг хүсье.
Д.Нямсүрэн Дөрвөн
цаг
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.
Алтан хараацай дэргэдүүр нисэх
сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.
Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан
Өглөө босоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвгэнэх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвгэнэх нь сайхан
Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.
No comments:
Post a Comment