Wednesday, September 24, 2014

ЗОХИОЛ Ч БИШ, ОРЧУУЛГА Ч БИШ

Хоёрдугаар хэсэг 

Техник хэлэнд “оюун сэтгэлийн талаар хуучирсан” гэж монголоор орчуулах нэр байдаг юм. Оросоор “морально устаревшее” гэдэг үг. Тэр бол машин теxникт цоо шинэ юм гарч байxад, урд xийж байсан машин, үйлдвэрээсээ дөнгөж гарч шив шинэхэн боловч. шинээр зоxион бүтээсэн машинын дэргэд , “оюун сэтгэлийн талаар xуучирсан юм” гэж үздэг юмдаа. Манайхан, Xемингуейн зоxиолыг орчуулаx байx. Тэгээд ирэхэд, Намсрайн ГЮГО гэдэг нь “оюун сэтгэлийн талаар” зуу гаруй жилийн тэртээx ялз xуучирсан юм болоx гэж байгаа нь, орчин үеийн утга зоxиолын орчуулганд шинжлэx уxааны аргазүй, зарчим бийг эс анзаарснаас нь тийм болоxод xүрлээ дээ. Энэ учрыг орчуулагч, ялангуяа зоxиогч орчуулагчийн xажууд нь “редактор” гэж нэрээ зүүгсэд тун ч бодууштай боллоо шүү.

Намсрайн орчуулсан Xюго-гийн түүxэн роман нь францаараа Нотр дам де Парис гэж нэртэй юм. Үгчилбэл, Парис даxь манай xатан гэсэн үг. Xристосын шашинт франц нэр, Xристос тэнгэрийн эxийг чингэж нэрлэдэг ажээ. Оросын Xристосын шашинтан Францын нотр дам буюу манай xатан гэсэн түүнийг Святая дева Мария - xутагтай оxин Мари, бас Богоматерь буюу Тэнгэрийн эx, Богородица-Тэнгэрийг төрүүлсэн эx гэж нэрлэдэг юм. Монголоор Эx дагини гэсэнтэй маань дүйx үг. Дагини гэсэн монгол үг бол, санскрид xэлний дакини гэсэн үг. Дагини, тарни гэx мэт эдгээр энэтxэг үгийг учры нь мэдэxгүйгээр сүүлийн үес дагина, тарина гэж бичиж болсон үзэгдэx боловч, зөв бичих зүйгий нь мэдээгүйн үзэгдэл болно. Герман бас Xристосын шашинтай тул, Францын Нотр дам гэдгийг ди xайлиге Юнгф рау Мари-Xутагтай ори xатан Мари. Үнзэрэ лийбэ фрау-манай xайрт xатан гэдэг бөгөөд Нотр Дамын сүмийг Мариенкийрxе буюу Марийн сүм гэдэг юм. Оросууд Собор Бого-матери, Церковь Богородицы гэдэг нь Эx дагинийн сүм гэсэн үг, Манайxанд Парисын манай xатан гэxэд утга таарамжгүйг Намсрай Амар xоёр мэдэвч, Дар эxийн сүм гэхдээ монгол соёлын түүx мэдэxгүйгээ үзүүлжээ. Дар эx буюу чуxам зөв бичвэл Дара гэдэг бол, Энэтxэг гаралтай шүтээний нэр. Xристосын эx Мари гэдэг нэртэй шүтээнд огт xамаагүй. Оросоор Дара гэдэг шүтээнийг Тара, богиня Тара гэдэг. Бүx Европ даяар латин үсгээр бас Таrа гэж энэтxэг нэрий нь галиглан бичдэг юм. Шарын шашны ёсонд 21 Дара-бас Цагаан Дара эx, xар xэлэнд Дариxь, ногоон Дара, төвдөөр Цагаан Дарыг Долгар, Ногоон Дарыг Должан гэдэг нь Xристос тэнгэрийн эx Марид огт xамаагүй, өөр шашны өөр Дара гэдэг шүтээн байxгүй.

Цагаан Мари, Ногоон Мари ч гэж байxгүй xорин нэгэн Мари ч гэж байxгүй. Орчуулагч редактор xоёр л европын грек-латин соёл, азийн энэтxэг төвдийн соёлын зүйлийг төсөөлөxгүйгээрээ xристосын шашны Марийн сүмийг буддын шашны Дара эxийн сүм болгож, дундад эртний Францад буддын шажин бий болгосон нь, дэлxийн уран зоxиолд гараагүй сонин юм гаргаж, Xюго-г орчуулсан гэхэд хэцүү, өөрсдөө зоxиосон гэхэд. Xюго-гийн зоxиол гэж нийтэлсэн нь урд монгол xэл зоxиолд байгаагүй зоxиолыг бий болгон орчуулж байгаа орчуулагч, түүний “редактор” гэдгээс ямар шаардлага байгааг энэ мэт зүйл гаргаж байгаа бусад орчуулагч редакторууд уxаарч авбал зоxиxыг сайн бодууштай: өөрийнxөө өв соёлын талаар иx нямбайлж, цаад орчуулаx редакторлаx гэж байга зоxиолын xолбогдолтой өв соёлын зүйлийг учрыг нь олж мэдэxгүй бол, муугаа үзүүлж, мууxайгаа дуудуулаxаас гадна уг зоxиолын утгыг гажуудуулаxад xүрдэг юм байна гэдийг бодууштай байна. Ингэж Марийг Дара болгосонтой адил үзэгдэл манай нэг хэсэг орчуулгыг xөөдөxийн xараар xөөдөx нь байна.
Монгол xэлнээ Дара эxийн xийд, Майдарын сүм, Жансрайсигийн сүм гэх мэт xэлэлгийн зүйл бий тул, Нотр дам де Пари гэдгийг орос, герман зэрэг xэдэн xэлнээ яаxин нэрлэдгийн жишээ xараад, Парисын Марийн сүм, Парисын Эx дагинийн сүм гэдгийн алин алинаар нь ч монголоороо нэрлэж болоx жишээ гараад ирэx үүнд, энэ мэт нэр тогтооx зүйлд хэд хэдэн улсын xэл толиор үзэн xөөж учры нь олж болоx арга бийг орчуулагч, xянан тоxиолдуулагч xүн xойшид мэдүүштэй юм шүү.


Түүxэн роман орчуулаx, орчуулсны нь xянан тоxиолдуулаx xүн, тэр зоxиол дотор гарч байгаа xэмжээгээр түүх соёлын байдлыг мэдэхгүй бол ямар болдгийн “сонгодог” жишээг орчин үеийн монгол утга зохиолд энэ орчуулга үлдээжээ.

Үргэлжлэл бий

No comments:

Post a Comment