Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн 12 оюутан шүүмжийн бүтээлээ хэлэлцүүлснээс ХИС-ийн ХСС-ийн Англи хэлний багш-орчуулагчийн 3-аар курсын оюутан Б.Оюундэлгэр Ж.Д. Сэлинжерийн "The Catcher in the Rye" зохиолын монгол орчуулгын шүүмжээр ТЭРГҮҮН байр, МУИС-ШУС-ХУС-ийн Орос хэлний салбарын 3-аар курсын оюутан Б. Гэрэлмаа, Э. Мөнх-Очир нар В. Распутины "Уроки Французского" зохиолын орчуулгын шүүмжээр ДЭД байр, ХИС-ийн Олон улсын харилцаа-орчуулагчийн 4-ээр курсын оюутан Т. Зориг В. Распутины "Уроки Французского" зохиолын орчуулгын шүүмжээр ГУТГААР байр, ХИС-ийн ХСС-ийн Англи хэлний багш-орчуулагчийн 4-ээр курсын оюутан О. Анар-Эрдэнэ Ж. Д. Сэлинжерийн "The Catcher in the Rye" зохиолын орчуулгын шүүмжээр ТУСГАЙ байрыг тус тус эзэллээ.
Орчуулгын клубээс дээрх оюутнуудыг ХИС-ийн 35 жилийн ойн нэрэмжит тэтгэлэг, өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан байна. Түүнчлэн, шагналт байранд шалгарсан бүтээлүүдийг ХИС-ийн Оюутны эрдэм шинжилгээний бичигт нийтлэх ажээ.
Уралдаанд ХИС, МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Улаанбаатар Их Сургуулийн 26 оюутан оролцож англи, франц, герман, орос, хятад, солонгос, япон зохиолуудын монгол орчуулгын талаар бичсэн шүүмж ирүүлжээ.
No comments:
Post a Comment