Гучин таван жилийн
тэртээ орос
хэлний багш, орчуулагч бэлтгэхээр байгуулагдсан
Орос Хэлний Дээд Сургууль өнөөдөр гадаад хэл, хэл шинжлэл, боловсрол судлал, эдийн засаг, бизнес,
олон улсын харилцаа, байгаль хамгаалал, экологи, мэдээлэл
харилцааны технологи зэрэг хүмүүнлэгийн ба нийгмийн ухаан чиглэлээр 60 орчим
мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн, эрдэмтэн бэлтгэдэг
нэр хүндтэй их сургууль болон хөгжиж байна.
Хүмүүнлэгийн Ухааны
Их Сургуулийн сургалт, судалгааны анхны чиглэл гадаад хэл шинжлэл, орчуулга
судлалын салбараас олон арван эрдэмтэн, судлаач төрөн гарсан билээ. Манай сургуульд Монголын орос хэлний салбарын
анхны эрдэмтэд ажиллаж байсан ба 35 жилийн хугацаанд манай эрдэмтэд
орос төдийгүй англи, франц, герман, хятад, япон, солонгос хэлний шинжлэл, орчуулга судлалын олон зуун бүтээл туурвиж Монголд болон олон
улсад шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ.
Хүмүүнлэгийн Ухааны
Их Сургуулийн Орчуулгын Клубээс эрхлэн залуу судлаач, оюутнууддаа зориулан Орос
Хэлний Багшийн Дээд Сургууль, Гадаад Хэлний Дээд Сургуульд ажиллаж, эрдэм
шинжилгээний бүтээлээ туурвиж байсан эрдэмтэн мэргэд, өдгөө Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд сургалт
судалгааны ажлаа хийж буй эрдэмтэн, судлаачдынхаа орчуулга судлалын чиглэлийн
бүтээлүүдээс түүвэрлэн "Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" эмхтгэлийг гаргаж байна.
Энэхүү эмхтгэлд орсон бүтээлүүдийг оюутан залуустаа цувралаар хүргэж байна.
Эрдэмтэн мэргэд,
судлаачдын маань бүтээл туурвилын нэгээхэн энэ хэсэг оюутан, магистрант,
докторант, ер орчуулга сонирхогч хэн бүхний хэрэгцээнд хүрч, сэтгэлд нийцэн,
мэдлэг туршлагад тань дусал нэмэр болох болтугай.
Номын утга нь тэнгэр мэт
агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн
байг.
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ
ОРЧУУЛГЫН КЛУБ
Т. Алтанцэцэг, докторант
НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ Х. ХЕССЕГИЙН "СИДДХАРТХА" ЗОХИОЛЫН
ОРЧУУЛГАНД ТОХИОЛДСОН БЭРХШЭЭЛ, ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Орчуулга гэдэг нь тухайн
нэг хэлний үг өгүүлэмжийг өөр нэг хэл рүү утга болон
илэрхийлэлийн дүйцлийг ханган хөрвүүлэх,
оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Монголчууд орчуулгын өв уламжлал аривантай
билээ. Бүр VIII зуунаас эхлэн хятад хэлнээс түүх судар, цаг тооны бичиг /X зуун/, гүн ухааны ном, хууль цааз орчуулж, тайлбар толиудыг зохиож
Орчуулгын олон
дотроос уран зохиолын орчуулгын ач холбогдол
асар өндөр бөгөөд олон улс гүрэн утга зохиолынхоо хөгжлийн эх үүсвэрийг эндээс
авсан байдаг. Энэ тухай Францын орчуулгын онолч Эдмони Кари "Францад
орчуулга ямагт тэргүүн зэргийн үүрэгтэй байсан бөгөөд франц хэл, франц утга
зохиолын боож авсан эх юм" гэж тэмдэглэсэн байдаг.
Монголчууд бид гадаадын
уран зохиол, тэр дундаа хүмүүн төрөлхтөн нэгэн үе соёл урлаг, хөгжил дэвшил
гэдгийг Франц орноор хэмжиж, эрдэм боловсролтой байна гэдгийг франц хэл мэдлэг,
мэдлэггүйгээр хэмжиж байсан энэ орны уран зохиолын охь дээжистэй орчуулгын
ачаар XX зууны эхэн үеээс эхлэн танилцаж, амтархан
унших боломж олдсон. Франц-монгол уран зохиолын нийт орчуулгад роман, тууж,
өгүүллэгийн орчуулга голлох ба нийт орчуулсан бүтээлүүдийн 52%-ийг орос хэлнээс
дам, үлдсэн 48%-ийг эх хэлнээс нь шууд орчуулсан байдаг.
Уг илтгэлд (герман хэлээр бүтээлээ туурвиж байсан) уран
зохиолын Нобелийн болон Гётегийн шагналт, Герман - Швейцарын зохиолч Херман
Хессегийн "Сиддхартха" романыг
франц хэлнээс монгол хэл рүү орчуулахад тохиолдсон бэрхшээлээс үгийн
түвшингийн хэдэн жишээ дээр авч үзье.
Эхлээд, тухайн зохиогч,
зохиол болон романыг сонгосон тухайгаа товч танилцуулья. Х. Хессе 1877онд
Германы Калв гэдэг жижигхэн хотод шашны номлогчийн гэр бүлд төржээ. Эцэг нь
түүнийг өөртэйгөө адилхан шашны хүн болгохыг хүссэн боловч Хессе дургүйцэн, 15
настайдаа, 1892 онд Маулбронны сүмээс зугтан, янз бүрийн ажил хийж байжээ. 1899
онд Швейцар улсад суурьшин, удалгүй яруу найргийн шүлгүүд нь хэвлэгдэж гарсан даруйд
олны анхааралыг татсан “Петер Камензинд” /1904 онд/ романаа бичжээ. Яруу
найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч түүнчлэн гүн ухаантан Хессе оюун санаа,
араатан зан тэнцүүхэн байх өв тэгш соёл иргэншлийг хүсч, тэмүүлж байжээ. Эсрэг,
тэсрэгийг эвлэрүүлэхийг хүсч байсан нь "Гертрүд" /1910/, " Талын
чоно" /1927/, "Нарсисс Голдмүнд хоёр" /1930/ "Дорно зүгт
аялсан нь" зохиолуудаас нь тод харагддаг.
Хессе 1924 онд
Швейцарын иргэн болсон ба 1946 онд уран
зохиолын Нобелийн шагнал хүртсэн. Гётегийн шагналтай. 1962 онд Швейцарын
Монтагнолад нас баржээ.
Х. Хессе "
Сиддхартха" романыг 1922 онд бичсэн бөгөөд 1951 онд /29 жилийн дараа/
АНУ-д хэвлэгдсэн байна. Уг романыг 1960-аад онд дэлхий даяар таних болсон. 1972
онд уг зохиолоор Конрад Рукс кино хийсэн байдаг. Зохиолд брахманы хөвгүүн
Сиддхартхагийн оюун санааны хөгжлийн тухай
.
Брахман, Саманас байж, Буддагийн сургаал дагасныхаа дараа, багшаас шавьд мэдлэг
дамжуулдаг шиг ухаан дамжуулж болохгүй, харин хүн өөрөө олох ёстой гэж
дүгнэдэг. Амьдралын бартаат зам туулан, Сиддхартха дотор хүн "би"-ээс
салах зорилгодоо хүрдэг. Завьчин Васудевагийн дэргэд амьдралынхаа үлдсэн
хугацааг өнгөрөөж, дотоод сэтгэлийн амар амгалангуйг олж, Нирваанд хүрдэг.
Олон хэл дамжсан
орчуулганд утгын гажуудал, болон эх бичвэрийн өнгө аяс олон талаар гээгддэг
гэдгийг ухамсарлан, франц зохиолчийн
франц хэл дээр бичсэн зохиолыг сонгож болох байсан ч зохиогдсоноосоо хойш бараг
90 жил болж байгаа атлаа өнөөг хүртэл францчуудын шимтэн уншдаг зохиол хэвээрээ
байгаа, бараг франц зохиолчийн бүтээл шиг болсон энэ романыг монгол хэл рүү
хөрвүүлж, уншигчдад хүргэх нь амьдрал хийгээд хорвоо ертөнцийг ойлгох,
амьдралын гүн ухаан, өөрийгөө таних, оюуныхаа хэрэгцээг хангахад тус болох төдийгүй гадаадын
зохиолчийн шилдэг бүтээлийн нэгтэй танилцах олон талын боломж гэж үзсэнийх юм.
Нэгэнт, уран зохиолын
орчуулгын тухай ярьж байгаа болохоор уран зохиолын хэл, найруулгын тухай хөндөх
учиртай. "Хүний нийгмийн аж төрлийн гүн утга учир, жам зүйг яруу тодорхой
дүрслэн илэрхийлж, хүний сэтгэлийг догдлуулан хөдөлгөж, хүмүүжүүлэх зорилгоор
үндэсний хэлний бүх баялаг, хамаг
боломж, сэлтийг уран дүрслэлд хэрэглэсэн үг яриаг уран зохиолын хэл
. Уран
зохиолын хэл болон найруулгыг эрдэмтэд олон зүйлээр тодорхойлсон ба Д. Э
Розенталь:
1. Хэлний мэдээллийн болон гоо зүйн үүрэг
нэгдсэн байдаг.
2.
Олон
найруулгын шинж хадгалсан байдаг.
3.
Дүрслэх,
илэрхийлэх арга хэрэгслүүдийг ашигладаг.
4. Уран бүтээлчийн арга барил илэрсэн байдаг гэж тодорхойлсон байдаг.
Тэгвэл уран зохиолын орчуулгын арга барилыг Р. Гүрбазар дараах байдлаар
.
1. Бүрэн төгс
2.
Үгчилсэн
3.
Хялбарчилсан
4. Тайлбарласан
Одоо, орчуулах явцад тохиолдсон бэрхшээлийг багцлан, хэрхэн шийдвэрлэсэн
тухай өгүүлье. (Зохиолыг
франц хэлнээс орчуулсан ба бэрхшээлтэй зарим тохиолдолд герман эх бичвэртэй
тулгасан).
Үгийн түвшинд
1. Оноосон нэр ба нэрийтлийн
орчуулга
Зохиолд энэтхэгийн олон шашны ойлголт нэлээд бий. Жишээ нь: Брахман, Саманас, Будда, Риг веда, Ум,
Нирваан, Маяа, Сатиам, Сансара, Кришна, Лам хувраг, Гэгээрэл... гэх мэт.
Монгол уншигчид уламжлалт шашин болсон бурхны шашины нэр, ойлголтыг /Нирваан, Будда, Гэгээрэл, өргөл барих, ном
унших, лам хувраг... гэх мэт/
төвөггүй ойлгоно. Иймд, үгийн түвшний бүрэн дүйцлээр орчуулж болж байгаа
юм. Харин тухайн соёлд байхгүй ойлголтыг хөрвүүлэхэд тохиолдох бэршээлийг
орчуулгын онолын аргуудаас хуулбарлах буюу үгчлээд тусад нь тайлбар зүүх аргыг хэрэглэлээ. Эх бичигт тайлбар шууд хийж
орчуулахдаа найруулгын тансаг сайхан амт шимтийг бууруулах, хэлний хэмнэлийн
зарчмийг зөрчдөг муу талтай. Гэвч франц орчуулагч герман хэлнээс франц хэлрүү
орчуулахдаа энэ аргыг хэрэглэсэнтэй санал нэг байна: Жишээ нь:
1. Брахман - Тахилчид.
Эртний Энэтхэгийн нийгэм дотроо Брахман буюу тахилчид, Кшатрий буюу цэрэг эрс,
Вайшьи буюу тариачид, гар урчууд, худалдаачид, Шутры буюу боолчууд, олзлогдогсод
гэсэн хэсэгт хуваагдаж байжээ.
Брахманизм нь МЭӨ нэг
мянган жилийн үеэс дэлгэрсэн шашны урсгал юм. Өмнөх үеийнхээ олон бурханг
нэгтгэж 3 үндсэн бурхан дээр тогтсон ертөнцийн тухай илүү боловсронгуй сургаал.
Брахманизмын мөн чанар нь Брахма буюу бүтээн байгуулагч, Вишну буюу энхийг
сахигч, Шива буюу эвдэн сүйтгэгч мөн.
2. Сансара гэхээсээ илүү Самсара - хорвоо, амьдрал, үхэл, хүний
ертөнцийн хувирал. Төрөх, үхэхийн далай, юмсын тогтворгүй байдал.
2. Хүний нэрийн орчуулга
Орчуулгын онолд, эрдэм шинжилгээний зохиол бүтээлд үсэгчилэхээс бусад
тохиолдолд оноосон нэрийг галиглах аргыг хэрэглэдэг гэдэг ч зохиолд гарсан
хүний нэрийг
буюу үсэгчлэх аргаар орчууллаа. Жишээ нь:
Herman Hesse
- Херман Хессе
Siddhartha - Сиддхартха
Vasudeva - Васудева - Вазудева
Kamala –
Камала
Kamaswami -Кавасвами
Gotama - Готама гэх мэт
Учир нь: франц - монгол уран зохиолын орчуулгын ихэнх нь орос хэлээр дамжсан. Одоо ч гэсэн зарим нэг орос
маягаар орчуулснаараа хэвшчихсэн. Жишээ нь : Victor Hugo - Виктор Гюго, Louis -Людовик, Henry - Генри гэх мэт
хүний нэр, Havre - Гавр хотын нэр гэх мэт. Энэ нь нэг
талаар франц хэлний H үсэг Г болж, түүнийг бид нар яг хэвээр нь авч хэрэглэдэг.
Монголоос франц хэлэнд:
Жишээ нь: Chinguis khan - Чингис
хаан. Chingis khan - Чинжис
Vasudeva - Васудева - Вазудева - франц хэлний S үсэг 2 эгшгийн дунд орохоороо Z болдог
дүрэмтэй.
Орчуулгын зарим онолд
нэгэнт зуршил болсон оноосон нэрийг нийтэд танил болж хэвшсэн ёсоор бичих нь
зүйтэй гэсэн байдаг. Жишээ нь:
Charles de Gaule - Шарль де Голль
Renault - Ренаулт.
Уг нь au үсэг / о / авиа юм.
Иймд франц, монгол аль ч хэлэнд орчуулахдаа үсэгчлэх, галигчлах аргаас
тохирохыг сонгох боломжтой мэт
санагдана.
3. Газар усны нэрийн
орчуулга
Тодруулах үг нэмж оруулсан. Жишээ нь:
un Brahman de Magda - Магда хотын
…. Arrivés à Savathi - Саватхи хотын
Орчуулгын ихэнх тольд хот, улс болон зонхилох нэрсийг хавсаргадгаас тэднийг
тодруулахгүй орчуулж болох юм.
Жишээ нь: le musée de Paris - Парисийн музей
les rues de Tokyo - Токиогийн гудамж
4. Жимс, модны нэрийн
орчуулга
Уг романд дулаан орны мод, жимсний нэр багагүй тохиолддог. Манай оронд
ургадаггүй эдгээр ургамал, жимсний нэр орчуулгын зохиолоор дамжин бидэнд
хэдийнээ орж ирсэн ч алим, гадил, бэрсүүт жүрж гэдэг шиг олон нийт төдийлөн
мэдэхгүй. “Мэргэд гарахын орон”-д зааснаар бидний сайн танидаггүй дээрх
ургамлын нэрийг монгол нэрээр дүйцүүлэн, ямар төрлийн мод, жимс гэдгийг нэмж
тодруулав. Жишээ нь :
manguier - амра жимсний мод
figuier - инжир жимсний мод
cocotier - наргил жимсний мод
liane - олсон ургамал
banyan - баниан мод
natte de baste - олсон
олбог
5. Зарим нэр үгийн орчуулга
Монгол хэлний үг бүтэх ёсны задлаг аргаар бүтсэн чөлөөт болон чөлөөт бус
үгээр орчуулсан. Монгол хэлэнд үг нийлэх болон
задлаг аргаар үүсдэг. Жишээ нь,
cœur - зүрх сэтгэл
tranquillité - амар амгалан
esprit - оюун санаа
aspiration - хүсэл тэмүүлэл
vigeur - эрч хүч ...
гэх мэт
6. Үгийн олон утга
Жишээ нь: couche / f /
1. Ор
2. Гэрлэлт
3. Хүүхдийн жихэвч
4.
en couche - төрж байгаа
Гэхдээ ор гэдэг үгийг өнөөдрийн
бидний хэрэглэдэг ор гэсэн утгаар
хүлээж авах вий гэдгээс болгоомжилж, толинд өгсөн утганаас илүү Энэтхэг үндэстэн
ямар орон дээр унтдаг байсныг судлан үзэж, уг үгийг- унтдаг газар, олбог, гэр гэж
орчууллаа.
Жишээ нь:
1. Au bout d'une heure, comme le soleil le fuyait, le brahman
se leva, fit quelques pas en long et en large sortit de la maison. Il jeta un
regard par la fenêtre de la chambre. Siddhartha se tenait toujours là bas, debout, immobile, les bras croisés.
Un rayon de lune éclairait ses jambes. Le cœur inquiet, le père revient à sa couche – гэр лүүгээ буцаж орлоо.
2. Camala est mort sur
cette même couche ou mourut ma femme autrefois - эхнэрийн маань өөд болсон олбог дээр өөд болсон.
7. Ялгац гишүүний орчуулга
Латин хэлний "articulus" гэдэг
туслах үг "ялгац
бол энэтхэг-европын язгуурын хэлэнд нэр үгийг
тодотгодог. Тухайлах ялгац нь өгүүлэгч болон бичигч хүнд нэгэнт ойлгомжтой
байгаа, эс тухайлах нь огт мэдэгдээгүй байгаа юмыг нэрлэхэд хэрэглэнэ. Монгол
хэлэнд ялгац нарийн илэрдэггүйгээс хэрхэн орчуулах асуудал гарч ирдэг.
Жишээ нь: Un jour, 3 samanas passèrent par la ville de Siddhartha.
Un jour - Нэгэн өдөр 3 саманас Сиддхартхагийн хотоор дайрч өнгөрлөө.
Les premiers lueurs de l'aube éclairaient la chambre.
Үүрийн гэгээ өрөөг гэрэлтүүлэхэд
гэж ялгацыг орчуулахгүй орхиж болно. Эсвэл заах тэмдэг нэрээр орчуулж
болдог.
Жишээ нь: En quittant le bois, ou il laissait Gotama - Готамаг үлдээсэн тэрхүү ойгоос явахдаа
8. Үг солих:
Жишээ нь:
1. Mais, si tu mourais même dix
fois pour lui, tu ne réussirais pas à detourner de lui une parcelle de son destin.
Чи
түүний төлөө арван удаа
үхсэн ч хувь заяаных нь хэлтэрхийг ч өөрчилж чадахгүй.
2. Je te hais, tu n’es pas mon père, même si tu
étais dix fois l'amant de ma
mère
Чамайг үзэн ядаж байна. Чи, ээжийн минь нууц амраг арван удаа байсан ч
эцэг минь биш.
Монгол хэлэнд арван удаа гэдэг олон гэсэн санааг гүйцэд гаргаж өгөхгүй
гэж бодож байна. Мянга удаа (мянгантаа) үхсэн ч…, эсвэл нууц амраг нь хичнээн… гэсэн олон тооны үг хэрэглэвэл зохимжтой санагдаж байна.
Дүгнэлт
Орчуулгын явцад тохиолдсон бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэнээ үгийн түвшинд
судалж, анализ хийсний эцэст дараах дүгнэлтийг гаргаж байна. Үүнд:
1. Үг, нийлэмж үг орчуулгын үндсэн нэгж мөн.
Иймээс үгийг хамгийн зөв, оновчтой
сонгох, оноох чухал
2.
Орчуулгын
үгийн сонголтонд хам сэдэв шийдвэрлэх үүрэгтэй.
3.
Үг,
нийлэмж үгийн орчуулганд орчуулгын аргуудаас бүрэн дүйсэн, үгчилсэн, тайлбарласан
аргууд зонхилж байна.
4. Орчуулагч зөвхөн тухайн зохиолоо уншаад
зогсохгүй, тэр орны түүх, ахуй соёл, хүн ардын аж төрөх ёсны онцлог, зан
заншил, ахуй байдлыг сайтар мэдэх нь үгийн сонголт төдийгүй орчуулгын зохиолын
чанар, эх бичвэртэй хэр үнэн байхын үндэс болно.
НОМ ЗҮЙ
1. Уран зохиолын орчуулгын тухай. Д.
Дашдаваа. УБ. 1988. Хуудас 6
2.
Орчин
цагийн монгол хэл. МУБИС, Монгол судлалын тэнхим, Монгол хэл шинжлэлийн тэнхим.
УБ. 2004. Хуудас 398
3.
Франц
зохиолчидын бүтээлээс. Б. Алтангүл. УБ.
2005. Хуудас 3
4.
http://fr.wikipedia.org/wiki/Herman_Hesse
5.
Орчуулгын
онол дадлагын үндэс. Р. Гүрбазар. УБ. 1996. Хуудас 20
6.
Уран
зохиолын хэлний найруулга" магистрын ажил. Б. Наранцэцэг. УБ. 2009 Хуудас
9.
7.
Орчуулгын
онол дадлагын үндэс. Р. Гүрбазар. УБ. 1996. Хуудас 20
8.
Орчуулгын
онол дадлагын үндэс. Р. Гүрбазар. УБ. 1996. Хуудас 106
9.
Robert
Electronique. толь бичиг. Paris.2005.
10. Орчуулгын онол дадлагын үндэс. Р.
Гүрбазар. УБ. 1996. Хуудас 124
No comments:
Post a Comment