Цахим гэмт хэрэг үйлдэхэд ашигладдаг Power Worm гэх вируст өртөж цоожлогдсон файлууд ахин сэргээгдэх
боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэрэглэгчээс мөнгө нэхэмжилдэг
вирусууд ихэвчлэн хохирогчид их хэмжээний мөнгө төлсөн тохиолдолд файлуудыг нь буцаан
хэвийн байдалд оруулж өгдөг.
Харин энэ төрлийн Power Worm гэх вирус нь
файлыг хэвийн байдалд оруулахад чухал ач холбогдолтой түлхүүрүүдийг устгадаг
байна.
Хакеруудын бүтээсэн энэхүү вирус вэб
сайтуудад байршсан байдаг ба серверт сууж өгөгдлүүдийг түгждэг.
Бэлэн мөнгө шилжүүлэх
Power
Worm вирус нь Microsoft-н Word, Excel програмууд дээр
хийгдсэн файлууд руу халддаг байсан бол сүүлд гарсан хувилбар нь халдлагад
өртсөн компьютерын бусад төрлийн файлуудад ч халддаг болжээ.
Хууль бус, гэмт хэргийн чанартай
програм хангамж судлаач Натан
Скотт вирусын
шинэ хувилбар болон тус вирусыг сайжруулах явцад гаргасан алдааг нь олж
илрүүлсэн байна.
Скотт гуайн үзэж байгаагаар уг
вирус-програмыг бүтээгч этгээд файлыг буцаан сэргээх үйлдлийг хялбар болгон өөрчлөх
үедээ алдаа гаргасан аж. Мөнөөх этгээд түгжигдсэн файлыг сэргээх зөвхөн нэг
түлхүүрийг бүтээх гэсэн боловч уг үйлдлийг хийдэг процессыг устгасан байж
болзошгүй юм. Үүний улмаас төлбөр төлсөн ч далдлагдсан файлд ямар нэг түлхүүр
үүсэхээргүй болсон ажээ.
Харамсалтай нь, энэхүү вируст өртөж
хохирсон хэрэглэгчид энэ байдлаас гарах аргагүй юм. Хэрэв та уг вируст өртөж
хохирсон бол таньд компьютераа форматлахаас өөр зам байхгүй гэж вирус судлаач Лауренс Абрамс Bleeping Computer tech мэдээллийн
сайтад нийтэлжээ.
Тэрээр хэлэхдээ, Power Worm вируст өртсөн хэн
ч байсан хакеруудын шаардаад байгаа 2 bitcoin буюу 500 орчим паундтай
тэнцэх мөнгийг төлөх ямар ч хэрэггүй. Учир нь та энэхүү мөнгийг төллөө ч тэд
файлыг буцаан сэргээж чадахгүй юмсанж.
Энэ төрлийн вирус цахим ертөнцөд
хурдацтайгаар тархаж байгаа ба нэгэн гэмт бүлэглэл Linux үйлдлийн
системийн веб серверт халдахаар зэхэх болжээ. Оросын анти-вирусын програм
бүтээгч компани Dr Web дээрхи
вирустэй ижил вирус-програм болох Linux.encoder
програмыг мөн олж илрүүлсэн байна. Энэ нь add-ons систем ашигладаг сайт руу халддаг. Худалдааны ихэнх
сайтууд дээрх системийг ашигладаг юм.
Хэрэв вирус нэгэнтээ серверт суусан
бол уг вирус нь компьютерийн үндсэн болон туслах директоруудыг ашиглан бүх
төрлийн файлыг цоожилж, дахин ашиглах боломжгүй болгодог. Linux.encoder нь хохирогчдод1 bitcoin төлж өөрсдийн
файлаа хэрхэн сэргээх тухай зааварчилгааг текст файлаар үлдээдэг байна.
Цахим гэмт хэргийн ертөнцөд
хохирогчдоос их хэмжээний мөнгө нэхэмжилдэг вирус-програм нь бидэнд тулгараад
буй том асуудлуудын нэг хэмээн Palo
Alto Networks-н Европ дахь салбарын ахлах хамгаалалтын ажилтан Грег Дэй хэлжээ.
Хамгаалалт султай төлбөрийн картыг
хакерууд голчлон онилж байна. Үүнээс үүдэн вирус- програмууд хэрэглэгчдээс ахиу хэмжээний мөнгө шаардаж
байна хэмээн мөн тэрээр онцолсон байна.
Palo
Alto-ын судлаачид болон тэдний түнш байгууллагууд Cryplo Wall family гэх
томоохон вирусны цаана 325 сая ам.доллар байгаа гэж үзэж байна.
“Файлыг буцаан тайлж хэвэнд нь
оруулах нь их чухал. Үүний тод жишээ бол дээрх үнийн дүн юм” гэж ноён Дэй хэлсэн байна.
Мөн тэрбээр “компьютерийн файлуудаа
илүү хувилан нөөцөлж авч байх нь хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийг халдлагад
өртөж, хакеруудад төлбөр төлөх эрсдлээс хамгаалах юм” хэмээжээ.
Англи хэлнээс орчуулсан ХИС-ийн компьютерийн
4-29 ангийн оюутан Б. Ерөөлт
Эх сурвалж: http://www.bbc.com/news/technology-34765484
No comments:
Post a Comment