Friday, January 8, 2016

600 хөтөч, тайлбарлагчийг өнөөдрөөс бүртгэнэ


АСЕМ-ын тухай товчхон: 1996 онд анхны 26 гишүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн Ази-Европын Уулзалт буюу АСЕМ нь өнөөдөр Ази тивийн 21, Европын 30 улс, 2 олон улсын байгууллага (Европын Холбооны Комисс, АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга нарын газар)-ыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. АСЕМ-ын яриа хэлэлцээ нь эрх тэгш харилцаа, харилцан хүндэтгэх зарчимд суурилах бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилготой.

11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтаас гадна 9 салбар хуралдаан, чуулган зохион байгуулагдах бөгөөд энэ арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь 600 хөтөч, тайлбарлагчийг бэлтгэх бүртгэлийн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Уг үйл ажиллагааг өнөөдөр “Чингис хаан” зочид буудлын 1 давхрын танхимд 11:00-16:00 цагт зохион байгуулна.

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:

·         Англи, Хятад, Солонгос, Япон, Орос, Герман, Франц хэлний ярианы чадвартай байх,
·         Синхроны орчуулга хийх чадвартай иргэд,
·         20-60 насны иргэд хамрагдах,
Үйлчилгээ, зохион байгуулалтын ажилд өөрийн ур чадвар, мэдлэгээс хамаарч оролцоно.

Бүрдүүлэх материал:
·         Иргэний үнэмлэх /хуулбар/
·         2% цээж зураг
·         Диплом, сертификатын хуулбар /гадаад хэлний/

Дэлгэрэнгүй мэдээлэл болон БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
Нийслэлийн Хөдөлмөрийн газар
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 7 давхар
Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502
Факс: (976)-11-329752
НЭГДСЭН ЛАВЛАХ: 1800 1896
Цахим хаяг:www.ubbirj.ub.gov.mn



НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГАЗАР

No comments:

Post a Comment