Зүүн гар талаас 2 дахь нь Г. Сугиррагчаа |
Монголын Орчуулагчдын Эвлэлээс гурав дахь жилдээ зохион байгуулж
буй “Дэлхийн сонгодог богино өгүүллэгийн орчуулгын уралдаан”-ы дүн гарч,
шалгарсан бүтээлийн эздийг шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа "Аз
хур" номын их дэлгүүрт болж өндөрлөлөө. Энэ жилийн шалгаруулалтад 33
орчуулагчийн 50 гаруй өгүүллэг ирснээс 29 бүтээл шигшигдэж “Сонгодог
өгүүллэгийн дээжис 3” номонд багтжээ.
Оролцсон бүтээлээрээ байр эзэлсэн орчуулагчдад шагнал гардуулж, баяр хүргэхээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, өдгөө 88 насыг зооглож буй Ж.Гэндэндарам гуай, МУСГЗ, Дуун хөрвүүлэгч цолтой Ж.Нэргүй гуай иржээ.
Тусгай байрт Оросын их зохиолч Александр Иванович Куприны “Ариун хайр” өгүүллэгийн орчуулгаар Ч.Будьханд, Туркийн зохиолч Өмэр Сэефэттины “Өртөг” өгүүллэгийн орчуулгаар Т.Загарпэрэнлэй, Тусгай байрт Солонгосын зохиолч И Ги-Ёны “Ядуус” өгүүллэгийн орчуулгаар М.Амартайван нар шалгарчээ.
Харин Гутгаар байрт Америкийн зохиолч Эдгар Аллан Погийн
“Үнэнийг өчих зүрх” өгүүллэгийн орчуулгаар Б.Урангуа, Дэд байрт Америкийн
зохиолч эмэгтэй Кэйт Шопены “Аадар” өгүүллэгийн орчуулгаар Г.Сугиррагчаа нар
шалгарсан бол уралдааны Тэргүүн байрын шагналыг Японы зохиолч Ясүнари
Кавабатагийн “Изүгийн бүжигчин охин” өгүүллэгийн орчуулгаар О.Намуун хүртжээ.
Ж.Нэргүй гуай залуу
үеийнхэндээ хандаж “Эх хэлээ сайн сурч, судлаад мөсөн дээр биш
тосон дээр гулгаж буй мэт уран яруу хэллэгтэй орчуулга хийдэг болоорой” хэмээн
захисан юм.
Ийнхүү шагнал гардуулах ёслолтой хамт уралдаанд ирсэн бүтээлүүдээс
шигшиж багтаасан “Сонгодог өгүүллэгийн дээжис 3” номын нээлт болж, бүтээл нь
номонд багтсан оролцогчдод дээжээс нь бэлэглэсэн юм.
Дэд байрын шагналт Г.
Сугиррагчаа ХИС-ийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн юм.
Г. Сугиррагчаадаа ХИС-ийн
Англи хэл, соёлын тэнхмийн багш, оюутнуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж,
орчуулгын ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
No comments:
Post a Comment