“Сургаал” гэхэд зөөлний тэмдэг бичнэ
бичихгүй, “авьяас” гэхэд зөөлөн биш, хатуу нь
байна гэж маргалддаг дарга, цэрэг олон. Тэгвэл энэ мэт маргаан багасаж, дарга
цэрэг бүгдээрээ дагаж мөрдөх журамтай болжээ. Төрийн хэлний зөвлөл хуулинд
заасан үүргийнхээ дагуу элдэв янзаар бичдэг 700 үгийг хэрхэн жигдэлснээс толилуулъя...
...БИЛИГ-БЭЛГЭ-БЭЛЭГ
гээд нэг хоёрхон үсгийн наана цаанаас болж толгой эргэдэг хэдэн үгийг
цэгцэлжээ. Энэ үгсийг ардах, урдах үгтэй нь хамт ингэж тогтоож аваарай. Оюун
билиг, бэлгэ тэмдэг, бэлэг дурсгал; миний доор байна, чамаас дор дуулдаг; отго
жинс, отог аймаг; гарын саарь, голын сайр; далайн түвшин, төлөв төвшин; хүүхдээ
хөхүүлэх, хөхиүлэн дэмжих; яриа хэлэлцээ, гэрээ хэлэлцээр; нүдний цэцгий,
цөцгийн тос; нас чацуу, ирэхийн сацуу; шарагчин хонин жил, шаргагчин гүү; шашны
сургаал, бурханы шажин.
Бүлтгэр
туулайн нүд бүлтгэнэнэ, харин бүлтэгнэхгүй гэж Ө, Омэт
эгшгүүд нь бөндгөнөж бондгоноод тогтож өгдөггүй, гадаад байдал дүрслэх хэсэг
үгийг үндэстэй нь бэхэлжээ, дөрөвдүгээрт. Цаашлаад бөндгөрөөс бөндгөнөх,
дарвагараас
дарваганах
үүснэ гэнэ. Энэ зарчмаар жирвэгэр, сэрвэгэр,
хавчганах,
хулчганах,
эрвэгэр
гэж Д-Г, Р-В, Ч-Г, Ж-Г гийгүүлэгчүүдийн дунд эгшиг бичихгүй нь ээ. Харин дуу
авиа дүрслэх сэржигнэ, харжигна, шаржигна гэх мэт үгсэд “-жигна, -жигнэ, -жигно, -жигнө”,
хангина,
жингэнэ,
гангина,
хүнгэнэ мэт үгсэд “-гина, -гино, -гэнэ, -гөнө” залгахаар журамласан байна...
“Егөөтэй 99 тайлбар” номын
“Дураараа дургисан долоон зуун үгийг журамлалаа” өгүүллийн хэсгээс
No comments:
Post a Comment