Өнөөдрийн
зочин маань дэлхийн хамгийн том компаниудын нэг Google-д ажилладаг монгол
инженер. 1998 онд Гүүгл-ийг үүсгэн байгуулагдсаны дараахан 11-р сургуулийг олон
улсын математикийн олимпиадын мөнгө, хүрэл, улсын математикийн олимпиадын хошой
алт, мөн физик, мэдээлэл зүйн медалиудтай төгссөн тэрбээр КТМС-д элсэн орж,
тэндээсээ Солонгос улсад суралцан бакалавр, магистрын зэргээ хамгаалжээ. Улмаар
2008 онд Гүүгл компанийг ид шуугиулж, шинэхэн төгсөгчдийн мөрөөдөл болж байх
үед шалгалт өгөн тэнцэж, Гүүглийн анхны монгол ажилтан болж байж. Гүүглийн
Солонгос дахь оффист 6 жил ажиллаад 2 жилийн өмнө дэлхийн мэдээллийн
технологийн салбарын “тархи” нь болсон Цахиур хөндий дэх компанийнхаа төв
оффист шилжин ирж, орон орны шилдэг инженерүүдтэй хамтран, та бидний өдөр тутам
хэрэглэдэг олон олон бүтээгдэхүүний ардах нарийн технологи дээр ажиллаж байна.
Үндсэн ажлынхаа зэрэгцээ Б.Баттулга инженер Монголынхоо хоёр ч технологийн
стартап компанид зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
Байршил: АНУ, Калифорниа муж, Маунтайн Вью
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Google компанийн ахлах софтвэйр инженер
Хэрэглэдэг гар утас: Nexus 5
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro Retina
Сошиал хуудсууд: @battulga11 (твиттер)

Гүүгл бол инженерт
суурилсан бүтэцтэй компани. Компанийн бүхий л шийдвэрүүдийг инженерүүд тооцоо
судалгаан дээр үндэслэн гаргаж байдаг. Инженерүүд удирдах ажил хийх
шаардлагагүй, харин менежер хүн бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр
гаргадаггүй. Харин тэд инженерүүдийг тав тухтай ажиллах боломжоор хангаж өгөх
үүрэгтэй байдаг. Гүйцэтгэх захиралтай ижил түвшний хоёр ч инженер Гүүгл-д бий.
Тэд менежерийн ажил огт хийдэггүй зөвхөн код бичдэг байх жишээтэй. Тийм учраас
Гүүглд инженер байх нь код бичихдээ зуун хувь төвлөрч, өчүүхэн жижиг зүйлсийг
хүртэл анхаарах боломжтой болгодог.
Код бичихэд ажиллах орчин их чухал. Миний хувьд код бичдэг кийбордоо байнга авч явдаг. Кийбордоо өөрт болон хэрэглэдэг програмдаа тохируулж өөрчилсөн болохоор, өөрийн кийбордыг хэрэглэснээр цаг их хэмнэдэг. Жишээлэхэд, VIM гэсэн editor-т зориулан “Caps Lock” болон “Ctrl” товчуудыг сольсон. Мөн хулгана болон кийбордын хооронд гараа зөөхөд их цаг алддаг учраас богиносгосон кийборд хэрэглэдэг. Хулгана хэрэглэх үед бугуйнд их ачаалал өгдөг учраас ажил дээрээ баруун, зүүн гарын хоёр хулгана хэрэглэх жишээтэй. Эдгээр нь жижиг юм шиг хэрнээ яах аргагүй ажлын бүтээмжид нөлөөлж байдаг.
Үүнээс гадна хаанаас ч, хэзээ ч ажлаа хийх боломжтой орчинг бүрдүүлж чадвал их ажлыг зэрэг амжуулах боломжтой болдог. Үүний тулд лаптоп дээрээ код бичдэггүй. Кодоо хаанаас ч хандах боломжтойгоор cloud дээр бичээд лаптоп болон ажлын компьютерaa уг код руугаа хандахад ашигладаг. Ингэснээр хийж байгаа ажлаа шууд орхиод гарахад, дараа нь хаанаас ч гэсэн яг хийж байснаасаа үргэлжлүүлэх боломжтой. Ажиллах үед хамгийн их цаг алддаг зүйл бол хулгана удирдах байдаг. Тиймээс хэрэглэж байгаа програмуудаа аль болох кийбордоор удирдах боломжтой болговол их хурдтай ажиллах боломтой. Жишээлэхэд өдөрт ирдэг 200-300 имэйл тус бүрийг хулганаар click хийхэд л зөндөө цаг алдана. Тиймээс gmail-ийн shortcut-ийг хэрэглэнэ. Мөн дэлгэцийн хооронд шилжих, tab-уудын хооронд шилжихэд мөн shortcut хэрэглэснээр хурдаа нэмэгдүүлэх боломжтой. Тэр байтугай, тоо нэмэж хасах болон хөрвүүлэх зэрэг энгийн үйлдлүүдийг chrome browser-ийн javascript develop tool-ийг ашиглавал маш хурдтайгаар хулганад хүрэлгүй хийх боломжтой байдаг.
Ажлын явцад бусад харьцах гол хэрэгслүүд маань имэйл болон чат. Тиймээс имэйл болон чат хэрэглэхдээ дараах дүрмийг баримталдаг: Имэйлийн гарчгийг хараад унших эсэхээ шийдэх боломжтойгоор гол агуулгыг гарчиг дээрээ оруулах. Цаад хүн маань өдөрт магадгүй өдөрт хэдэн зуун имэйл аваад харалгүй өнгөрөөсөн байж магадгүй тул 2-3 имэйл бичээд, богино хугацаанд хариу авахгүй бол чатаар имэйл явуулсан тухайгаа бичдэг. Чатаар бичихдээ заавал зорилгоо шууд бичээд үлдээдэг. Ингэснээр нөгөө хүн маань цаг алдалгүй бодож үзээр хариугаа үлдээх боломжтой. Зүгээр “Hi” гэж бичээд үлдээдэг хүмүүс бий. Энэ бол том алдаа.

ТА
ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ
НЭРЛЭНЭ ҮҮ?
Realforce-ийн кэйборд ашиглах дуртай. VIM, VIM Screen-ийг
ашиглах дуртай. C+ дээр ихэвчлэн код бичнэ. Бусдаар бол ихэнх тохиолдолд
Гүүглийн аппуудыг хэрэглэдэг юм байна. Gmail, Docs, Maps, Sites гээд.
Ер нь Гүүгл-д бүх л зүйлийг код бичиж хийдэг. Код бичдэггүй ажил гэж ер нь байхгүй. Документ бэлдэхдээ ч код бичнэ, бүхий л үйлдлүүд код бичиж явагддаг. Ингэснээр хэзээ, хэн, юуг, яаж өөрчилснийг бүрэн мэдэх боломжтой байдаг. Тийм учраас код бичих хэрэгслүүдтэй байнга харьцана.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
2-3 өөр хэлбэрийн ажлыг зэрэг хийх зүгээр байдаг. Заримдаа файл
compile хийх гэх мэт хэдэн минутын сул зай гарах үед нөгөө ажлууд руугаа шилжин
ажилладаг. Эдгээр дотор компанийн ч ажлууд байна, хувийнх ч байна. Үүнээс олон
ажил зэрэг амжуулъя гэвэл анхаарал сарниад, үр дүнтэй болохгүй л дээ.
ТА
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?
Хийх ажлын жагсаалтаа улирлаар гаргадаг. Ингэхдээ хамгийн чухал
гэсэн зүйлсээ л бичнэ. Өдөр тутамд бол тусгайлан хөтөлдөггүй. Харин өдөр тутамд
эргэж санах шаардлагатай зүйлс байнга гарч байдаг. Эдгээрийг нэг online
document үүсгээд түүн дээрээ лог маягаар нэмээд явдаг. Нэмэхдээ дараа санаанд
орох түлхүүр үгүүд болон бага зэрэг хэрэгцээтэй мэдээлэл, линкүүдийг бичиж
үлдээдэг. Энэ документаа урт хугацааны санах ой маягаар хэрэглэдэг. Ингэснээр
юуг ч мартахгүй, нэг хийсэн зүйлээ дахиж ухах шаардлагагүй болдог.
Баг бүр өөр өөрийн онцлогтой. Манай баг бол өдөр тутмын ажил болон уулзалтын тоог маш бага байлгахыг хичээдэг. Ингэснээр их цаг хэмнэдэг. Мөн код бичихээс гадна тусдаа давхар бичиг баримт үйлдэхгүйг хичээдэг. Бүх зүйлийг код дотроо коммент хэлбэрээр бичээд үлдээдэг. Ингэснээр код болон бичиг баримт хоорондоо зөрөх, мөн давхар ажил хийхийг багасгадаг.

ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Хэцүү асуулт байна (инээв). Зөв, чухал, үр нөлөөтэй ажлыг олж
сонгож хийхдээ дажгүй болов уу. Аливаа ажлыг барьж авахаасаа өмнө их боддог.
Хэрэггүй, чухал биш зүйл хийхээс зайлсхийдэг.
ХИЙЖ
БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД
НЬ ЮУ ВЭ?
Гүүглийн Солонгос дахь салбарт байхдаа хайлтын системийн үр дүнг
эрэмбэлэх алгоритм, “trends detection”, “showtimes” зэрэг төслүүд дээр ажиллаж
байсан. Эдгээр нь шууд хэрэглэгчид хүрдэг бүтээгдэхүүн байсан. Энэ үед, олон
тэрбум хүний интернэт хэрэглээг судлах янз бүрийн туршилтууд явуулж,
хэрэглэгчийн талаар их зүйлийг сурч авсан. Сүүлдээ бүтээгдэхүүн дээрх ямар
өөрчлөлтийг хэрэглэгчид яаж хүлээж авахыг ерөнхийд нь мэдэх мэдрэмжтэй болдог
юм билээ.
Тэгээд Гүүглийн төв оффист ажиллан өөрийгөө сорих гэж Цахиурын хөндийд 2 жилийн өмнө ирээд, одоо user action prediction engine дээр буюу хэрэглэгчдийн дараагийн үйлдлийг таамаглах систем дээр ажиллаж байна. Дэд бүтэц дээр ажиллах нь эцсийн бүтээгдэхүүн дээр ажиллахаас их өөр л дөө. Маш олон баг манай систем дээр түшиглэн өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлдэг учраас олон зүйлийг бодолцож ажиллах ёстой байдаг. Youtube, Search, Google Now зэрэг 30 орчим бүтээгдэхүүн энэ системийг ашигладаг. Үйлчлүүлэгч багууд маань жил орчим нэг төсөл дээр ажиллаад бүтээгдэхүүнээ эцэслэн гаргах үедээ их ачаалалтай ажилладаг. Харин бидний хувьд 30 орчим багийн яг тэр ачаалалтай үед нь хамтран ажилладаг учраас байнгын өндөр ачаалалтай байхаас өөр аргагүй. Системийн ажиллагаанд хэзээ ч алдаа гарч мэднэ. 15 минутын дотор шийдэхгүй бол асуудал аваарын түвшинд шилжих аюултай. Ингэвэл асар богино хугацаанд олон сая долларын алдагдал учирна. Тиймээс хэзээ ч утсаа унтрааж болохгүй.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?
Яг одоо амралтаараа Монголд ирчихээд байна. Гэхдээ ажлаасаа бүрэн
хөндийрөх бололцоо байхгүй л дээ. Өнөө өглөө л гэхэд 160 имэйл ирж.
Үндсэн ажлынхаа хажуугаар би Монголд стартап орчныг бий болгох, дутагдаад байгаа юмыг нөхөж өгөх зорилгоор хоёр монгол стартапад анхан шатны хөрөнгө оруулалт, менторын туслалцаа үзүүлж байгаа. Нэг нь интернэт худалдаа, нөгөө нь видео чиглэлийн стартап. Технологийн салбарт хөрөнгө оруулагчид ямар нэг санаанд биш хүнд хөрөнгө оруулдаг тул шинэ залуусыг дэмжиж, хэн гэдгээ таниулахад нь хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Мөн яваандаа венчур капиталд ажиллаж, хөрөнгө оруулалтын нарийн ширийнийг судлахыг хүсдэг.

МОНГОЛЫН
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУД ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ АЖИЛЛАХ ТҮВШИНД
ХҮРСЭН ҮҮ? ТА ЭНЭ ТАЛААР ЮУ ГЭЖ ДҮГНЭДЭГ ВЭ?
Одоохондоо монгол компаниуд гадны зах зээлд амжилт үнэхээр амаргүй
юм билээ. Бидэнд хамгийн гол нь чадварлаг инженерүүд дутагдалтай байгаа. 10 жил
мэргэжлийн түвшинд код бичсэн монгол хүн гарын 10 хуруунд багтахаар цөөхөн
байна. Миний хувьд одоо л 8, 9 жил мэргэжлийн түвшинд код бичиж байна. Харин 10
жил мэргэжлийн түвшинд код бичсэн инженер 1000 орчим байвал Монголоос жинхэнэ
өндөр зэрэглэлийн компани байгуулах боломж бүрдэнэ. Ер нь аль ч улсын хөгжил
энэ тооноос шууд хамааралтай болж байгаа.
Манай Монголд нэг буруу хандлага байдаг нь тухайн хүн ажилдаа яг мэргэшээд ирэхээрээ “дарга” болоод юм уу өөр ажил хийгээд эхэлдэг. Бусдыгаа чирэх жинхэнэ экспертүүд л компанийг нуруун дээрээ үүрч явдаг. Үүнтэй холбоотойгоор нэг том жишээ хэлэхэд, Гүүглийн 2 топ инженерийн нэг нь Жефф Дийн гэж хүн байдаг. АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүн. Энэ хүн орчин цагийн компьютерийн шинжлэх ухааныг үндэслэгч гэж хэлэхэд бараг хилсдэхгүй. Зөвхөн судлаач биш, Гүүгл компанийн бүхий л суурь кодуудыг энэ хүн бичсэн. Одоо ч өдөржингөө код бичдэг, зэрэглэлээрээ гүйцэтгэх захирлын түвшний хүн хэрнээ. АНУ-д л ийм хэмжээний экспертүүдийг бэлдэж чадаж байна. Стартап экосистем бүрдэхэд ийм экспертүүдээс гадна, санхүүгийн эрсдэлийг даах хөрөнгө оруулагчид, амьдралаараа дэнчин тавих энтрепренерүүд, судалгаа хийдэг профессорууд, оюутнууд гээд олон талын хүмүүс хэрэгтэй. Солонгост жишээ нь бусад бүх зүйл нь байгаа ч ийм шилдэг экспертүүд байхгүйгээс экосистем нь сайн бүрдэхгүй байгаа. Үүнийгээ ч тэд мэдээд шийдэх арга замыг эрэлхийлсээр байна. Тийм ч учраас би жинхэнэ эксперт болж, бас энэ салбарт хөл тавьж буй залууст ирээдүйд эксперт болоход нь үлгэр дууриал үзүүлэх зорилготой.
Түүнээс гадна монголчууд чадна гэдгийг бид хараахан баталж нотолж хараахан чадаагүй байна. Бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаад түүндээ Монгол гэдэг нэр оруулахад л хөрөнгө оруулагчид шууд нүүр буруулах магадлалтай. Монголын 3 сая хүнтэй зах зээлд дэндүү жижиг учраас бусдын анхаарлыг татдаггүй. Тиймээс монгол гэдгээ тодотголгүй, том зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн гаргаж байж дэмжлэг авах магадлалтай. Харин Монголынхоо зах зээлд бүтээгдэхүүнээ туршин дата цуглуулж, туршилт ийм боллоо гэж датагаа үзүүлээд, бусад зах зээлд ийм байх боломжтой гээд явахад боломжтой санагдсан. Харин туршаагүй санааг барьж авч гадны зах зээлд гарах боломж тун бага.

ТЕХНОЛОГИЙН
САЛБАРТ ОДОО ЯВАГДАЖ БУЙ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ, ИРЭЭДҮЙН ХАНДЛАГЫН ТАЛААР ТА МАНАЙ
УНШИГЧДАД СОНИРХУУЛАХГҮЙ ЮУ?
Химийн урвалууд, цөмийн физик, механик инженеринг гээд бүх л зүйлд
маш их алдаа гардаг. Харин хүн төрөлхтөн 100 удирдаж буй нэг л зүйл байгаа нь
дижитал ертөнц юм. Тиймдээ ч цаашид бүх зүйлийг дижитал болгох сонирхол бий.
Интернет, мобайл гээд бидний амьдралыг орвонгоор эргүүлсэн том өөрчлөлтүүд бүгд
л софтвер дээр суурилсан. Одоо дэлхийн топ компаниудын хэд нь софтверийн
компани болж хувирсныг хараарай. Apple, Google, Microsoft, Facebook, Alibaba,
Amazon гэсэн энэ тоо цаашаа улам нэмэгдэнэ. Бизнесийн бүх салбарт софтверийн
тусламжтайгаар асар их өөрчлөлтийн эрин үе ирж байна. Airbnb, Tesla, Square, Uberбол
үүний тод жишээ. Цахиурын хөндий одоо бизнесийн бүхий л салбаруудыг эзэлж эхэлж
байна.
Одоо бид IoT буюу “Зүйлсийн интернэт”-ийн үед явж байгаа. Энэ бол асар том өөрчлөлт. Компьютер гэлтгүй бүх л төхөөрөмж интернэтэд холбогдон ухаалаг ажиллагаатай болж байна. Тун удахгүй хүн төрөлхтнийг Artificial intelligence буюу “Хиймэл оюун” гэсэн үүнээс том өөрчлөлтийн үе угтах болно. Мөн л софтверийн салбар. Томоохон компаниуд хүний уураг тархинаас илүү үзүүлэлттэй хиймэл тархинуудыг бүтээгдэхүүндээ ашиглаж эхэлж байна. Жишээ нь зураг таних, яриаг текст болгох гээд тодорхой үйлдлүүдийг машин хүнээс илүү гүйцэтгэж чаддаг болсон. Энэ бол зөвхөн эхлэл. Одоогийн хиймэл оюунд хэрэглэгдэж буй аргачлалууд маань цоо шинэ юм биш л дээ. 1960, 70-аад оны үеэс гарч эхэлсэн санаанууд. Харин одоо яагаад дэвшил гараад байна вэ гэвэл их хэмжээний мэдээллийг боловсруулах төхөөрөмжүүд бий болж байна. Фэйсбүүк, Гүүгл зэрэг том компаниудад буй топ инженерүүд хиймэл оюун дээр ажиллаж эхэлсний үр дүн эхнээсээ гарч байна. Саяхан Гүүглийн хөгжүүлж буй хиймэл оюун ухааны алгоритм AlphaGo дэлхийн хамгийн түвэгтэй оюун ухааны спорт гэгддэг го даамын дэлхийн хамгийн шилдэг тамирчин Ли Седолыг ялж шуугиан дэгдээлээ. Жил бүр 200 шинэ нүүдэл нээгдэж, боломжит нүүдлийн тоо нь 10-ын 761 зэрэгтэй тэнцдэг, энэ тоглоомын хамгийн шилдэг тамирчны эсрэг өөрөө суралцдаг зарчимтай алгоритм бүхий AlphaGo эхний гурван тоглолтондоо дараалан ялсан. Эндээс машин, хүн хоёр ялгаагүй юм байна гэсэн үр дүн гарч байна. Сэтгэн бодох нь хүний өмч гэсэн үзэл няцаагдлаа гэсэн үг.
Энэ салбарт хүлээгдэж буй зүйл бол зөвхөн хиймэл оюунд зориулагдсан машин бүтээх асуудал юм. Ийм машиныг бүтээгээд дараа нь хямд компьютерүүд гаргах шаардлагатай. Одоохондоо, хэрэглээнд гарахуйц бүтээгдэхүүн бий болгоход маш их өртөгтэй байгаа. Үүнийг зөвхөн Google, Facebook Microsoft, Amazon зэрэг компаниуйд л хэрэгжүүлэх боломжтой хэмжээнд байна. Хэрвээ үүнийг хямдаар хийх боломжтой болбол ямар бүтээгдэхүүнүүд бий болохыг таашгүй юм. Хүмүүс бид ёстой зоо паркийн амьтад шахуу болчихоод, монголчууд бид өнгөрсөн түүхээ байн байн сөхөж сэтгэлээ баясгадаг шиг нийт хүн төрөлхтөн бидний бүтээсэн роботууд тэр гарагийг эзэлж гэнэ, тэгж гэнэ, ингэж гэнэ гээд ярилцаад сууж байж мэдэх юм шүү (инээв).
Юутай ч хиймэл оюуны үе эхлэх үед мэдээллийн технологийн бус салбар гэж үндсэндээ үгүй болно. Тийм ч учраас улс орнууд өдгөө софтверийг 1-р ангийн хүүхдүүдэд зааж эхэлж байна. Бид ч үүнээс хоцрох ёсгүй юм.

АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?
Ажиллаж байгаа үед сонсдоггүй. Ажлаа дуусгасны дараа зорьж хөгжим
сонсох үе бий. Бүх л төрлийн хөгжим сонсоно. Голдуу сүүлийн үеийн.
ТАНЫ
СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?
Гүүгл-д 2 жилийн өмнөх мэдлэг мэдлэг биш болчихдог, өөрөөр хэлбэл
бүх зүйл байнга шинэчлэгдэж байдаг тул жаахан юм хийх болсон ч асар их уншиж
судлах хэрэгтэй болдог. Юу ч хийсэн, тэр нь дандаа шинэ, ойлгомжгүй зүйлс
байдаг. Учир нь Гүүгл хүний мэдэж болох юмыг хийхгүй гэдэг зарчимтай. Тухайн
зүйл нь хүний уншиж судлаад мэдчих юм байвал түүнийг автоматжуул, хүний мэдэх
боломжгүй тийм ярвигтай зүйлсийг бид хийж байх ёстой байдаг гэсэн үг. Тийм ч
учраас тухайн сэдвээр сүүлийн үеийн судалгааны ажлуудыг байнга л уншиж байдаг.
Залуус маань ч гэсэн өөрийн сонирхдог судалдаг сэдвээр сүүлийн үеийг
судалгаануудыг уншиж байх хэрэгтэй. Харин сүүлийн үед бусад салбарын ном унших
зав тун бага гарч байна даа.
ТА
ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ
НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Инженерүүд дундаа бол нээлттэй талдаа байх шүү (инээв). Би
сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Юманд хөөрч догдлох, гутарч гуниглана гэж
барагтай байхгүй. Энэ маань ажил дээр давуу тал болдог.
ТА
ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Ер нь ажил байхгүй бол 23 цагаас хэтрэлгүй унтахыг хичээдэг.
Тэгээд өглөө 7 цагт сэрүүлэггүй босчихдог. Өглөө босоод хүүхдүүдээ цэцэрлэг
сургуульд нь хүргэж өгөөд ажил руугаа явна. Шөнөжин сууж ажиллах үе бол мэдээж
зөндөө. Өдөрт 2-3 цагийн нойртой 7 хоног явах үе ч байна.
ТАНЫГ
АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Хоббинуудаа бүгдийг хаясан ш дээ (инээв). Гэртээ ирээд ажилгүй бол
унтаж амрахыг хичээдэг.
ТА
ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Энэ асуултанд жаахан сонирхолгүй хариулах нь дээ (инээв). Сэтгэл
санааны хувьд стресст орох, тогтворгүй байх асуудал гардаггүй болохоор
төлөвлөснийхөө дагуу л ажиллаад, хийх ёстойгоо хийгээд явдаг. Эргээд харахад
карьер маань ч гэсэн яг л төлөвлөсний дагуу ямар нэгэн огцом өөрчлөлтгүй яваад
л байгаа.
ТАНЫ
АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би 10 жилдээ зөвхөн математик л нүддэг байв. Бусад хичээлээ нэг их
тоохгүй. Компьютерийн шинжлэх ухааны нэг жаахан хэсэг болох алгоритм нь
математиктай төстэй учир алгоритмоор дамжаад мэдээлэл зүйд сонирхолтой болсон.
Солонгост бакалавртаа голдуу л математикийн хичээлүүд сонгосоор байгаад давхар
математикийн мэргэжилтэй төгссөн. Магистрт орсон хойноо ч судалгаа хийхдээ
математикт илүү суурилсан судалгаа хийсэн. Математикийг төгс төгөлдөр, гоо
сайхан зүйл гэж шүтэж явсан хүн тэгж тэгж бүхэл бүтэн 8 жилийн дараа жинхэнэ
софтвер инженер ямар байх ёстой, хэнтэй хаашаа уралдах ёстойг ухаарч эхэлж
байгаа юм. Тухайн үед бидэнд яриад зөвлөх мэргэжилтнүүд байсан бол илүү хурдан
хөгжих боломжтой байсан болов уу. Тиймээс хойчийн дүү нартаа мэддэг чаддагаа
зөвлөхийг хичээдэг.
ЗАЛУУСТ
ХАНДАН НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ТА ЮУ ГЭХ ВЭ?
Төвлөрөх хэрэгтэй л гэж хэлнэ дээ. Барьж авсан зүйлдээ
тууштай, эцсийг нь хүртэл явах хэрэгтэй.
Мөн энэ далимд нэг хэлмээр байгаа зүйл бол одоо цагт технологийн том компаниудад дөнгөж их сургуулиа төгсөөд орох нь ажиллаж байгаад орохоос илүү хялбар байдаг. Дөнгөж сургууль төгссөн залуусын юу хийж бүтээснийг харахаас илүү юм хурдан сурах, хүлээж авах чадварыг нь шалгадаг. Мөн Монголд сургуулиа төгссөн залуу байлаа гэхэд, цаад хүмүүс АНУ-ын сургуулиудтай харьцуулж мэдэхгүй. Энэ тохиолдолд өөрийгөө таниулах хоёр арга бий. Нэг нь интернетээр олон улсын тэмцээнүүдэд сайн оролцох явдал. Мөн эдгээр том компаниудад буй ажиллаж буй монголчуудаас тодорхойлох захидал авах.

Эх сурвалж: www.unread.today
Я Абрам Александр, бизнесмен, который смог возродить свой умирающий лесозаготовительный бизнес с помощью отправленного Богом кредитора, известного как Бенджамин Ли, Кредитный Консультант. Проживаю в Екатеринбурге Екатеринбург. Вы пытаетесь начать бизнес, погасить свой долг, расширить свой существующий, нуждаетесь в деньгах для покупки расходных материалов. Если у вас возникли проблемы с попыткой получить хорошую кредитную линию, я хочу, чтобы вы знали, что мистер Бенджамин проведет вас до конца. Это правильное место для вас, чтобы решить все ваши финансовые проблемы, потому что я живое свидетельство, и я не могу просто оставить это при себе, когда другие ищут способ быть финансово поднятым .. Я хочу, чтобы вы все связались с этим Богом, посланным кредитором используя детали, как указано в других, чтобы принять участие в этой прекрасной возможности Электронная почта: lfdsloans@outlook.com Или WhatsApp / Text + 1-989-394-3740.
ReplyDelete