Англи хэлийг англи
хүнээс нь илүү мэт
эзэмшсэн бахдам чадвартай монгол бүсгүй сошиал медиад од болж байна. Түүний талаар ийн бичжээ.
АСЕМ-ийн үеэр Э.Содонтогос ерөнхийлөгчийн дэргэд
зогсоод орчуулахад гадаадын зочид, сэтгүүлчид өөрийн эрхгүй "Wow!"
хэмээн дуу алдсан талаар хүмүүс ярьж бичин бүр биширч байна. Энэ сэхээтнийг бид та
бүхэнд танилцуулъя.
Э.Содонтогос эх
орондоо Гадаад Хэлний Дээд Сургууль /одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль/-ийг
англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг банк,
зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хин Их Сургуулийн олон улс
судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Өөрөөр хэлбэл англи, орос, солонгос хэлэнд ус цас гэсэн үг. Бүр мэргэжлийн
төвшинд шүү.
Харин ТВ үзэгчид энэ бүсгүйг "Face to Face" англи хэл дээрх нэвтрүүлгийн хөтлөгч байснаар андахгүй. Монголд төрийн хэмжээнд өндөр төвшинд орчуулга хийдэг хүн хуруу дарам цөөн ба тэргүүнд нь энэ бүсгүй бичигддэг юм билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх, шадар туслахаар ажиллаж байгаа тэрбээр өмнө нь НҮБ, АНУ-ын Монголд хэрэгжүүлсэн томоохон төслүүд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ажиллаж байсан "лут" амьтан.
Э.Содонтогос уул уурхайн салбарт мөн л мэргэжлийн англи хэлтэйгээрээ гайхагддаг
ба хөрөнгө оруулалт томоохон төслүүдэд гар бие оролцдог. "Mongolian Mining
Journal" уул уурхайн сэтгүүлийн үүсгэн байгуулагч, санаачлагч юм. Ийм
нэгэн бүсгүй гадны төлөөлөгчдийг алмайруулан эрдэм мэдлэгээрээ улсдаа, зуун
дамжин яригдах түүхэн үйл явдалд хувь нэмэр оруулжээ.
Э. Содонтогосыг таних, мэдэх хүмүүс авъяас чадвар, мэдлэг боловсрол,
орчуулах эрдмийг нь шагшин магтахын зэрэгцээ түүний төгссөн одоогийн Хүмүүнлэгийн
Ухааны Их Сургуулийн талаар сошиал ертөнцөд “ХИС төгссөн буюу тэнд
суралцдаг оюутнууд бусдаас “чадварлаг” нь мэдэгддэг билээ. Миний бие ч гэсэн 10
орчим жилийн өмнө япон хэлнийх нь ангийг төгсөж байхдаа “орчуулга хийнэ гэдэг
чинь энэ шүү дээ”
гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч байсан юм. Үнэхээр чадварлаг багш нартай
сургууль... Гадаад хэлийг
өдөр бүр давтахгүй бол “цэцэг тарьчихаад тэрийгээ услахгүй байгаатай яг адил”
юм” хэмээн бичиж байна.
Баярлалаа,
Э.Содонтогос!
Эх сурвалж: zuvsongolt.mn, ru.vom.mn, www.facebook.com/tamirbuyan?fref=nf
No comments:
Post a Comment