“Хождение по мукам” буюу “Зовлон туулсан нь” гэх зохиолын нэрийг
“Гурил дундуур туучсан нь” гэж орчуулсан гэрийн даалгаврыг нь орос багш өмнө нь
тавьж, шилэн дээгүүрээ харахад монгол оюутан хэрэг бишдсэнийг ойлгож арга
сэдлээ. Монголчууд л болсон хойно цагийг нь тулгаж, өмнөх шөнө нь нойртой
нойргүй сууж орчуулахдаа Алексей Толстойн зохиол гэдгийг нь анзаараагүй ажээ.
Сэргэлэн оюутан “Би сонсоогүй, зүгээр уншсан!” гэж хээв нэг хэлж, тэрхэн үедээ
өөрийгөө аргалжээ. “Сонссон бол мука(муука) гэж зовлонг хэлэв үү, мука (мукаа)
гэж гурилыг дуудав уу гэдгийг төвөггүй ойлгох байсан.” гэж нэмж тайлбарлав.
Хэлэнд нь урт эгшиг байхгүй болохоор орос багш амаа таглуулав.
Өргөлт гэгч нүдэнд
харагдахгүй энэ зүйл эгшгийг дандаа өргөхгүй, хааяа буулгана. Заримдаа өргөөд
буулгаж ч магадгүй, буулгаад өргөж ч мэднэ. Харин энэ бүхэнд заах утга нь
өөрчлөгдөнө. Жишээ нь хятад хэлний “МА” ээж(妈),морь(马), олс(麻), загнах(骂); “ГӨ” дуу(歌), асар(阁), зангилаа(纥); “НЯО”шувуу(鸟), шээс(尿)гэсэн хэд хэдэн утгатай.
Харин ханзаар бичдэг хятадуудад монгол оюутан шиг зовлонг гурил
болгох шалтаг
гарахгүйг та анзаараа биз ээ...
Нүдэнд үл харагдаж,
чихэнд үл мэдэг анзаарагдах өргөлт гэгчийн усыг уусгах чадлыг анзаарч, зөв дуудахзүйг анхаарууштай!
“Егөөтэй
99 тайлбар” номын “Өргөлтөөр өргүүлсэн утгын тухай” өгүүллийн хэсгээс
No comments:
Post a Comment