Monday, April 17, 2017

Орчуулгын уралдааны шалгаруулалт боллоо


ХИС-ийн Орчуулгын клубээс зарласан богино өгүүллэгийн орчуулгын уралдааны шалгаруулалт болж байр эзэлсэн оюутнуудад шагналыг гардуулан өглөө.
Уралдаанд 30 гаруй оюутан оролцож орчуулах авъяас, эрдмээ сорьсноос ТЭРГҮҮН байранд орос өгүүллэгийн орчуулгаар Орос хэлний багш-орчуулагчийн 4-ээр ангийн оюутан Г. Цэнгэлмаа, англи өгүүллэгийн орчуулгаар ОУХ-Орчуулагчийн  4-ээр ангийн оюутан С. Энхбилгүүн нар, ДЭД байранд орос өгүүллэгийн орчуулгаар Орос хэлний багш-орчуулагчийн 4-ээр ангийн оюутан С. Отгонбилэг, англи өгүүллэгийн орчуулгаар ОУ-ын Худалдаа-Орчуулагчийн  4-ээр ангийн оюутан Б. Мөнхзул, герман өгүүллэгийн орчуулгаар Герман хэлний 4-ээр ангийн оюутан Н. Лхагвадулам нар шалгарчээ. 
Харин ГУТГААР байрыг  Орос хэлний багш-орчуулагчийн 4-ээр ангийн оюутан Г. Ганцэцэг (орос хэл), ОУ-ын Харилцаа-Орчуулагчийн  3-аар ангийн оюутан Э. Наранзаяа (англи хэл) нар тус тус эзэлсэн байна.
Шагналыг Орчуулгын клубээс зохион байгуулдаг ХИС-ийн ХСС-ийн төгсөгчдийн уулзалтын үеэр ХСС-ийн захирал Т. Алтанцэцэг,  ЁХТ-ийн эрхлэгч Б. Болормаа, тус сургуулийг төгсөгч Гётё Институтын төслийн удирдагч Ё. Отгонтөгс, NANTO ХХК-ийн Зөвлөх Б. Долгорлхам нар гардуулан өглөө.
Уралдаанд оролцсон нийт оюутнууддаа хичээл сурлагын өндөр амжилт хүсье.


ОРЧУУЛГЫН КЛУБ

No comments:

Post a Comment