Sunday, March 19, 2017

ОРЧУУЛГЫН УРАЛДААНАА ЗАРЛАЛАА

ОРЧУУЛГЫН УРАЛДААН

ХИС-ийн Орчуулгын клуб ээлжит орчуулгын уралдаанаа зарлаж байна.
Уралдаанд оролцогч нь Орчуулгын клубээс бэлтгэсэн англи, орос, герман, франц, хятад, япон, солонгос хэл дээрх богино өгүүллэгээс сонгон монгол хэл рүү орчуулна.
Шагнал
1-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
2-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/
3-р байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал /Хэл тус бүрээр/

Шагналын нийт сан хоёр сая төгрөг.

Шалгарсан бүтээлүүдийг  Орчуулгын клубын блог, фэйсбүүк, Оюутны орчуулгын бүтээлийн эмхтгэл зэрэгт нийтэлж нийтийн хүртээл болгоно.
Орчуулах өгүүллэгийг Орчуулгын клуб эсвэл www.translationclub.blogspot.com –ын Орчуулгын уралдаан цэснээс авна уу. Уралдааны дүнг 4-р сарын 12-ны  өдөр зарлаж, шалгарсан оюутнуудад шагнал гардуулна.
Орчуулга хүлээн авах
Орчуулгаа Calibri үсгийн 11 хэмжээгээр бичих ба 4-р сарын 5-ыг хүртэлх өдрүүдэд цаасаар Орчуулгын клубт, цахимаар humanitiestranslate@gmail.com хаягаар ирүүлнэ. Орчуулга дээр овог нэр, анги мэргэжил, утасны дугаараа заавал бичнэ үү.

Харилцах утас: 95959194

ОРЧУУЛГЫН КЛУБ


No comments:

Post a Comment