Үг давхцуулах чамирхал
Зурхайд зурайдаг “эерэг
сайн, сөрөг муу” бас
л буруу хэвшсэн хэллэг. Монгол хэлний эерэг бол сайн, сөрөг бол муу гэдгийг
хэн ч мэднэ. Зурхайчид түг таг болгосон илүү “эерэг, сөрөг”-өө авчихвал сайн, муу л үлдэж энгийн сайхан болохоор байна.
Энэ мэт үгийн маяг донж хайсан хүмүүсийн илүү үг эх хэлийг минь
буртаглаад байгаа юм.
Зурхайн “Өглөөний нар 7 цаг 45 минутад мандана” гэдэг өгүүлбэр
бас л илүү үгтэй. Учир нь шөнийн нар гэж байхгүй, нар өглөө л манддаг тул
зүгээр л “Нар 7 цаг 45 минутад мандана.” гэвэл илүү юмгүй сайхан болно.
Энэ мэтээр утгагүй гангалж, ухаангүй албархсанаас болж “энэ асуудлыг ингэж ойлгож байна” мэтийн
хачин үг хэллэг үүсэж, нийтэд түгдэг болохоор учирлан тайлбарлаад байгаа юм...
“Егөөтэй
99 тайлбар” номын “Жолоо мушгихаас өмнө замд гаргасан зурхай” өгүүллийн хэсгээс
No comments:
Post a Comment