Tuesday, March 25, 2014

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи хэлний орчуулагчийн ангийнхан "Хамтдаа орчуулъя" фейсбүүк групп нээлээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орчуулга сонирхогч та бүхнийг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи хэлний орчуулагчийн ангийнхны шинээр нээсэн "Хамтдаа орчуулъя" groupд нэгдэхийг урьж байна.

"Монголын нууц товчоо" сонгомол эх болон Francis Woodman Cleaves ( Америкийн зохиолч, түүхч, хятад улс судлаач)-ийн орчуулсан "The Secret History of the Mongols "( Монголын нууц товчоог М...онгол-Англи хэлэнд орчуулсан хамгийн сайн бүтээлүүдийн 1 ) номнуудын хооронд орчуулгын анализ хийж эхэлсэн байна.

Та бүхэн бидэнтэй нэгдэж Монголынхоо түүх соёлын хосгүй өв болсон Монголын нууц товчоог илүү сайн мэддэг болохоос гадна орчуулах чадвараа сайжруулж,цагийг үр бүтээлтэй сонирхолтойгоор өнгөрүүлээрэй!

Холбоос: https://www.facebook.com/groups/hamtdaaorchuulya/

Wednesday, March 19, 2014

Орчуулгын уралдааны шүлэг

2014-03-18
Орчуулгын клуб энэ удаагийн орчуулгын уралдаанд Данзангийн Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн таван бадгийг сонгон авлаа. Энэхүү шүлгийг тус тусын хэлэнд буулгахдаа шүлгийн бүтэц, зохион байгуулалт, мөр шадын хэмжээг оновчтой дүйцүүлж, сүүл толгой холболт зэргийг сайтар анхаарна уу.  Түүнчлэн, үгийн сонголт, уран яруу байдлыг зөв хадгалж орчуулахыг хүсье.

Д.Нямсүрэн   Дөрвөн цаг
Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Навч ганц нэг унах нь сайхан
Нар толгодын цаанаас гарах сайхан
Сэв сэв салхи үүсэх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан

Өглөө босоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялбалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвгэнэх нь сайхан


Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох нь сайхан.

Tuesday, March 18, 2014

Орчуулгын уралдаан зарлаж байна

Орчуулгын клуб ээлжит орчуулгын уралдаанаа ХИС-ийн 35 жилийн ойд зориулан гадаад хэл, соёл, орчуулах эрдэмд шимтэгч оюутнуудын дунд зарлаж байна.  

Энэхүү уралдааны зорилго нь ХИС-д суралцаж буй оюутнуудын хэл соёлын мэдлэг, орчуулах авъяас чадварыг хөхүүлэн дэмжихэд оршино. 

Уралдаанд оролцогч нь Орчуулгын клубээс бэлтгэсэн монгол шүлгийг тус тусын судлан үзэж буй  хэлрүү орчуулна.  

Уралдааны шалгаруулалт
Нэгдүгээр байр/хэл тус бүр/- 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Хоёрдугаар байр/хэл тус бүр/- 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гуравдугаар байр/хэл тус бүр/- 1. Өргөмжлөл, мөнгөн шагнал

Шагналын нийт сан нэг сая төгрөг.

Уралдаанд орчуулах Д. Нямсүрэнгийн "Дөрвөн цаг" шүлгийг www.translationclub.blogspot.com, www.facebook.com/translation.club.UH цахим хаягаар авна уу.

Шалгарсан бүтээлийг 2014 оны 04 сарын 05-ны өдөр нийтэд зарлан ХИС, ХСС, Орчуулгын клубын цахим хуудас, фэйсбүүкээр мэдээллэнэ.

Орчуулга хүлээн авах хугацаа
Орчуулгыг 2014 оны 03 сарын 24-өөс 2014 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Орчуулгын клуб 1-р байрны 207, 204 тоотод болон humanitiestranslate@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Харилцах утас: 88243702
          
Орчуулгын клуб


Tuesday, March 4, 2014

Бизнесийн нэр томьёоны орчуулгын тухай



Тусгай салбаруудад хэрэглэгддэг нэр томьёо нь ихэвчлэн онцлог шинжийг илтгэсэн ганц утгатай байдаг учраас орчуулагч алдаатай орчуулахаас зайлсхийж маш няхуур хандах хэрэгтэй. Бизнесийн нэр томьёог орчуулахын тулд орчуулагч дараах 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

* Үг хэллэг болон хам сэдвийн хооронд харилцаа хамаарлын онлог шинжийг мэдэх,
* Нэр томьёог оруулах ерөнхий арга барилыг нарийн судлах, эх хэл дээрээ шинжлэх ухааны тухайн салбарын зохих мэдлэгтэй байх
* Ойролцоо утгатай үг, нийлэмж үгийг тухайн хэлнээсээ чадварлаг сонгодог байх,
* Шинэ нэр томьёог орчуулахын тулд хамгийн үр дүнтэй гэсэн аргыг сонгож ашиглах,

Нэр томьёоны орчуулгад тухайн улсын судалгаа шинжилгээний байгууллагаас албан ёсоор тогтоосон нэр томьёоны стандартыг ёслон мөрдөхгүй бол их зохиолын санааг гажуудуулан их ноцтой алдаанд хүргэх осолтой. Бизнесийн нэр томьёог бие даасан бөгөөд хоёрдмол утгагүй байх ёстой гэсэн санаанд хэт хөтлөгдөн хам сэдвээс хөндийрүүлж салгавал орчуулгад мөн л алдаа гарна.

Ялангуяа хийсвэр утгатай үгсийг орчуулахдаа хам сэдэвтэй нягт уялдуулан,тухайн нэр томьёоны жинхэнэ утгыг үнэн зөв тодорхойлохын тулд маш нарийн нягт хандах учиртай юм. Ер нь аль ч хэлний нэр томьёонд бүрхэг буюу хоёрдмол санаа төрөхүйц, жинхэнэ утгаасаа холдсон сонин хачин утга агуулсан үгс их байдаг нь үгийн олон салаа утгаас огт өөр бөгөөд чухамдаа утга зүйн өгүүлэхийн нэг төрөл болдог.

Заримдаа нэр томьёоны үүрэгтэй хэрэглэгддэг иймэрхүү үгсийн хэлбэрийг дагуулан үгчлэн орчуулж болохгүй.

Жишээ нь “dollar export” гэдэг үгийг үгчилбэл “долларын бүсийн орнуудад бараа таваар гаргах” гэсэн утгыг илгэнэ.Мөн “Parking industry”-г үгчилбэл “савлах үйлдвэр” болох боловч жинхэнэ утга нь”нөөцийн үйлдвэр” юм.

Бизнесийн нэр томьёог дараах аргаар орчуулна.

· Үгчлэн орчуулах-зарим англи үгсийг монгол хэлнээ буулгахдаа яг эхний байгаа утгаар нь орчуулдаг.

Жишээ нь:
capacity-багтаамж, чадвар, чадал
crude-түүхий, дутуу
quantity-тоо хэмжээ
calculation of cost-үнийн тооцоо
price-үнэ өртөг
market-зах зээл гэх мэт.

· Утгачилан орчуулах-Энэ арга нь үгчлэн орчуулахдаа ижил боловч үгийг эхний утгаар нь бус ерөнхий утгаар нь буулгадаг.

Жишээ нь:
copyrights-зохиогчийн эрх
government spending-улсын зардал
heavy expenses-их зардал

· Галиглан буюу хуулбарлах буулгах-Энэ аргыг олон улсын шинжтэй үг хэллэгиийгорчуулахад нийтлэг өргөн хэрэглэдэг бөгөөд бусад хэлэнд ч ижил утгатай.

Жишээ нь:
business-бизнес
concession-консейшн
bond-бонд
consortium-консерциум гэх мэтийн үгсийг үсэгчлэн хуулбарлан буулгадаг.

* Тайлбарлан орчуулах. Хам сэдвээс нь хамааран зарим үг хэллэгийн утгыг нэмэлт маягаар тайлбарлан орчуулна.

Жишээ нь:
freeze-үнийг тогтвортой байлгах
maturity date-буцааж төлөх хугацаа
inventories-тоолого, дан, нууц
breakeven-орлого зарлагыг тэнцүүлнэ.

* Ойролцоо утгатай үг, нийлэмж үгээр нь орчуулах. Ойролцоо утгатай үг болон бусад үгтэй хавсарган гол утгыг хадгалан орчуулна.

Жишээ нь:
hard cash-бэлэн мөнгө
charges against avenue-орлогын хураамж
balance of debt-өрийн баланс, өрийн хэмжээ.