"Орчуулах эрдмийг эрхэм болгохуй" ХИС-ийн эрдэмтдийн бүтээлийн эмхтгэлээс
Т. Алтанцэцэг, докторант
'' POUVOIR" ҮЙЛ ҮГИЙН БАЙМЖ УТГА , МОНГОЛ
ОРЧУУЛГА
Утга зүйн судалгаа хэлний бүх түвшинд улам хөгжин нарийсч байгаа энэ үед
баймжийн айн судалгаа ач холбогдолтой болж байна. Хэл шинжээчид баймжийн ай
буюу modalité тухай нарийн томёолол
өгөхөд бэрхшээлтэй гэдгийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг билээ. Хэл шинжлэлийн
толь бичигт баймжийн айг олон янзаар тодорхойлжээ. Жишээ нь: Ш. Балли "Өгүүлбэрийн логик анализ дахь баймж гэдэг бол өгүүлэгч
этгээдийн огтхон ч оролцоогүй цэвэр процесс бөгөөд өгүүлбэр бүр ил (apparente)
ба далд баймж (implicite) чанартай байна. Үйл үгтэй холбоотой
дүрмийн категориуд нь баймжийн айг илэрхийлэх олон аргуудын нэг юм” гэсэн бол
Генеративны хэл зүйд “Баймж нь өгүүлбэрийн цөмтэй нэгдэн суурь өгүүлбэрийн шууд
бүрдүүлэгч болно. Баймжийн уг бүрдүүлэгч нь зайлшгүй элемент буюу Мэдээлэх (Déclaratif
), Асуух (Interrogatif),
Анхааруулах (Exclamatif), Захиран
тушаах (Impératif), зайлшгүй бус элемент emphase буюу (signifié), Үгүйсгэл ба Батлах (Négatif ou
Affirmatif), Актив ба Пассив-ыг илэрхийлээд
өгүүлбэрийн статусыг тодорхойлно” гэжээ. А. Мартине баймжийг “өгүүлбэрийн
функцыг илэрхийлэх чадваргүй дүрмийн монем ( элементарный утга бүхий нэгж болох
үг язгуур, аффикс залгавар нөхцөл simple mot, un radical, un affixe, une désinence)” гэж бичсэн байна. Тэгвэл логик баймж чанар гэдэг
нь өгүүлбэрийн предикацын үнэн байх, хэрэгтэй байх (nécessaire), боломжтой (possible)
байхыг төсөөлөх янз бүрийн байдал юм. Хэрэгтэй ба боломжтой баймжийг туслах үйл
үгийн тусламжтайгаар, үнэний баймжийг үйл үгийн цагаар илэрхийлдэг
гэж тус тус тодорхойлсон байна. Логик баймжийн гол ойлголтыг Ж. Лайонз тодорхойлохдоо: Хэрэгтэй ба Бололцоотойгоор дамжуулан үнэхээр үнэн
байх уу эсвэл үнэн байж болох уу гэдгийг харуулахыг хэлнэ гэжээ.
Уг илтгэлд франц хэлний боломжтой баймжийг туслах
үйл үг pouvoir-чадах үйл үгийн утгыг
судлан, монгол хэл дэх орчуулгыг нь (зэрэгцүүлэн) үзэж
дүгнэлт хийхийг зорьсон болно.
Pouvoir- үйл үгийн полисемик, моносемикийн талаар
эрдэмтэд өөр өөрийн байр суурьтай байдаг. Энэ сэдвээр хийсэн судалгаа болон
ажиглалтаас түүнийг полисемик гэж үзэж байна. Гэвч энэ үгийн олон утгыг
тусгаарлах, салан ялгах нь бас амаргүй ажил юм. Хэрвээ бид ерөнхийд нь pouvoir - зөвхөн зөвшөөрөлийн үүргийг
илэрхийлнэ гээд орхивол цаана нь үлдэж хоцрох чадвар (capacité), бололцоо
(possibilité), магадлал (probabilité) гэнэтийн боломж бололцоо (éventualité),
зэрэг бусад утгыг яах билээ. Перифраз хоорондын харьцаа, өгүүлбэрийн дистрибуц,
өгүүлбэр хоорондын эсрэгцэл зэрэг нь энэ үйл үгийн ялгаатай утгуудыг салган
харах бололцоог олгож байна.
POUVOIR Хүснэгт 1
i
|
Interprétations déontiques деонтик утга
Modalité de Faire хийх-ийн баймж
Зөвшөөрөх
|
a. Permission théorique source: animé humain
Guillaume peut venir (puisque je l'autorise)
|
а. зөвшөөрөл эх сурвалж:
хүн Гийом ирж болно учир нь би зөвшөөрч байна
|
Véridicible үнэн
|
B. Auto-permission (capacité) source qualité du
sujet
Guillaume peut venir (puisque sa santé s'est
rétablie)
|
B. Өөрөө өөртөө өгөх зөвшөөрөл /чадвар
эх сурвалж : субьектын чанар
Гийом ирж чадна. (учир нь бие нь
сайжирсан)
|
|||
C. Permission matérielle source conditions matérielle
Guillaume peut venir (puisque les travaux sur la
route sont terminés)
|
C. Бодит боломж эх сурвалж : бодит боломж
байдал Гийом
ирж чадна. (учир нь засварын ажил дууссан)
|
|||
ii
|
Interprétations épistémiques
Modalité d'Être
|
a. Eventualité Guillaume peut venir
|
Гэнэтийн боломж Гийом ирж магадгүй, болох юм.
|
Montrable баталж болох
|
b. sporadique Jean peut
être odieux
|
Спорадик Жон (хааяа) гутмаар муухай байдаг
|
Véridicible үнэн
|
NE PAS POUVOIR хүснэгт
2
i
|
Modalité de Faire хийх-ийн баймж
Хориглох
|
a. Interdiction théorique source: animé humain
Guillaume ne peut pas venir (puisque
je ne l'autorise pas)
|
a. Хориглох эх сурвалж : хүн Гийом ирж болохгүй (Учир нь би
зөвшөөрөхгүй)
|
Véridicible үнэн
|
b. Incapacité source: qualité du sujet
Guillaume ne peut pas venir
(Puisqu'il est malade)
|
B. чадваргүй байх эх сурвалж: субьектын чанар Гийом ирж чадахгүй. (Учир нь тэр өвдсөн.)
|
|||
c. Impossibilité matérielle source conditions matérielles
Guillaume ne peut pas venir
|
c. бодит боломжгүй байх эх сурвалж:
материаллаг нөхцөл байдал
Гийом ирж чадахгүй
|
|||
ii
|
Modalité d'Être Байх-ын баймж
|
a. Improbabilité Guillaume ne peut pas venir
|
a. Илэрхий бус, тодорхой бус
Гийом ирж чадахгүй байж магадгүй болох юм.
|
Montrable баталж болох
|
b. Certitude (que non p) Jean ne pas venir
|
b. Илэрхий тодорхой Жон ирэхгүй нь
|
Véridicible үнэн
|
Дээрх ангилалыг Т.Р. Хоффманы /1969/ онд хийсэн
уламжлалт радикал буюу эпистемик ангилалын гурван утга дээр Ж.П. Сүерын /1979/
нэг утга нэмж баяжуулсан болон бусад эрдэмтдийн / Х. Кроннин, К. Ветерс/
баяжуулсанаар бүдүүвчиллээ. Дээрх хүснэгтээс /1/ харахад деонтик баймж нь
зөвшөөрөл илэрхийлэх ба эпистемик баймж нь пропозицын үнэн байхтай холбоотой
байна. Деонтологи гэдэг нь ёс суртахууны шаардлага хэм хэмжээнд тохирсон сайн
сайхан үйл бүхнийг гүйцэтгэх үүргийн тухай ёс зүйн салбар юм. Деонтологи гэдэг
нэр томьёог анх өнгөрсөн зууны 30-аад оны үед английн гүн ухаантан Ч. Бентан
"үүргийн тухай ухаан" гэсэн утгаар хэрэглэсэн байна. Спорадик нэр
томьёог Л. Боид, Ж.П. Торн гаргаж ирсэн бөгөөд спорадик утгын үед үйл үг pouvoir-ыг оршин байх тоог заадаг дайвар
үг-хааяа-гийн үүргээр хэрэглэнэ.
Жишээлбэл: Зарим
Алзасчууд бүдүүн байдаг. Пол хааяа дур гутмаар байдаг.
Дээрх хүснэгтүүдийг гаргасны дараа, сонгож авсан
зохиол дээр ажиллаж, нийт 230-аас илүү жишээ түүж судалсны эцэст дараах
дүгнэлтийг хийж байна.
Тохиолдож байгаа давтамжаараа:
1-р хүснэгтийн хувьд:
Нэгдүгээрт: деонтик буюу радикал утгын б. өөрөө
өөртөө өгөх зөвшөөрөл буюу чадвар илэрхийлсэн зөвшөөрөх утга хамгийн их байна.
Үүнийг орчуулагч монгол хэлний боломжийн утга илэрхийлэх- чадах /дөнгөх, тэсэх, барах, дийлэх/ үйл үгээр дангаар нь, үйл үг +
чадах, эсвэл үйл үгээ дагалдан орж байгаа үйлд шингээх гэсэн томьёлолоор монгол
хэлэнд орчуулсан байна.
Жишээ нь:
1.
Je ne
pouvais pas en faire davantage
Би үүнээс
хэтэрч чадсангүй
2.
Les
femmes se font faire très beaux chariots que je ne pouvais vous décrire qu'avec
une peinture.
Бүсгүйчүүд
өөрсдөдөө маш сайхан сүйх тэрэг хийлгэх бөгөөд би уран зураг шиг дүрсэлж бичиж
чадахгүй.
3.
Si
vous ne pouveiz pas supporter je vous abandonnerai.
За тэсэхгүй
бол би та нарыг орхино шүү.
4.
S'il
ne peut pas le manger entièrement, il doit l'emporter….
Хэрэв идэж
барахгүй аваас авч явдаг ёстой.
5.
Je ne
puls rien découvrir.
Би юу ч олж
харсангүй.
6.
Les
bonnes paroles qui puissent mettre en
fuite les démons.
Ад зэтгэрийг
зайлуулах үг.
Монгол хэлэнд франц хэлний боломжийн баймж pouvoir-ийг чад, дөнгө, үйл үг+болно, үйл үг+боломжтой, үйл үг+мэднэ, үйл
үг+аргатай зэрэг задлаг хам бүтэц, баймж үг оруулсан үгийн тусламжтайгаар
илрүүлж болж байна.
Хоёрдугаарт: деонтик утгын с. материаллаг
зөвшөөрөх утга тохиолдож байгаа бөгөөд орчуулагч тэдгээрийг-өөр бусад үйл үг+
болно, үйл үг+ байсан юм, болох болой, болох юм, юм байна, болон-чадах гэдэг
үгийн тусламжтайгаар буулгасан байна.
1.
On
peut en savoir plus long par les chroniques.
Түүхийн он
цагийн бичээсээс энэ тухай дэлгэрэнгүй мэдэж болох юм.
2.
A la
cour de Mangou, tous sont rassemblés sous un yam, peuvent se voir et se rendre visite
Мөнх хааны
ордонд цөмийг нэг яаманд харьяалуулах бөгөөд, тэд нар нь уулзалдаж бие биедээ
айчилдаг юм байна.
3.
Dans
mon propre entourage, j'ai pu constater les
pratiques et les rites de la maladie et de la mort.
Би эргэн
тойрны аж байдлаасаа өвчин болон үхлийн зан үйлийг харж байсан юм.
4.
Les
sortilèges des idolâtres ne pouvaient pas lui servir de rien.
Дүрс тахигчидын
ид шид ямар ч нэмэр болж чадсангүй.
Гуравдугаарт : деонтик утгын а зөвшөөрөх утга байх
бөгөөд орчуулгад ихэвчлэн үйл үг+ болно ба үйл үг+ биз гэж буусан байна.
1.
Si vous
voulez demeurer ici, vous le pouvez.
Эндээ байя
гэвэл үлдэж болно.
2.
Quand
nous installâmes chez le moine, il nous avertit des nous abstenir de viande,
notre serviteur pourrait en manger avec des siens.
Биднийг
гэлэнгийнд төвхнөхөд тэр манай зарцыг өөрийнхөө зарц нартай хамт хоол идэж
байна биз гэв.
3.
Je
répondis que j'avais bu une fois et
qu'on peut recevoir le sacrement qu'a jeun.
Би өмнө нь
уучихсан, өлөн элгэн дээрээ л адис хүртэж болно гэж хариуллаа.
2-р хүснэгт буюу үгүйсгэсэн үед:
Нэгдүгээрт: с. Iimpossibilité matérielle с. бодит
боломжгүй байх эх сурвалж: материаллаг нөхцөл байдлын боломжгүйн тохиолдолд
илүүтэй тохиолдож байна. Орчуулагч монгол хэлнээ боломжгүйг заах үйл үгийг
үгүйсгэсэн хэлбэрээр орчуулсан байна.
1.
Notre guide voulait en effet que j'allasse
trouver chaque chef avec un présent, à quoi nos ressources ne pouvaient
suffire.
Газарчин маань
Татарын захирагч ноён бүрт бэлэг өг гэж шахаад бидний нөөц хүрэлцэхгүйг хэлэх
үү?
2.
Un
marché suit toujours la cour de Batou, mais il était si loin de nous que nous
ne pouvions y aller.
Батын өргөөг
бараадан худалдааны нэгэн төв нүүж явдаг боловч асар зайтай тул зам хазайхын
аргагүй хол.
3.
Sans
cette boisson, il ne pourrait pas vivre dans ces déserts.
Гэтэл
айраггүйгээр энэ нутагт амрах аргагүй ажээ.
4.
Batou
ne peut permettre sans le consentement de Mangou-chan
Бат үүнийг
Мөнх хааны зөвшөөрөлгүйгээр шийдэж чадахгүй.
5.
Ce
soir- la je ne pus rien découvrir de
plus, parce que les sarrasins les évitent a tel point qu'ils se refusent même a
parler d'eux.
Энэ оройн хувьд
би өөр гойд юм олж харсангүй, учир нь гэвэл Саррацинууд тэднээс зайлсхийн бүр
ярихаас ч цааргаладаг юм байна.
Хоёрдугаарт: Incapacité -чадваргүй байх= эх
сурвалж: субьектын чанараас шалтгаалсан боломжгүйн баймж тохиолдож байна.
Монгол хэлэнд чадахгүй бол, чадваргүй бол гэх мэт үйл үг үгүйсгэлээр орчуулж
байна.
1.
Si
vous ne pouvez pas le supporter, je vous
abandonnerai en route.
За тэгэхгүй
бол би та нарыг замд орхино шүү
2.
Car
sa maison ne pouvait contenir autant d'hommes et de femmes qu'il en était vénu.
Юу гэвэл
цугларсан олон эрэгтэй, эмэгтэй хүн байшинд нь багтахгүй байжээ.
3.
Je
m'enquis du nom de la province, car nous étions désormais dans un autre
territoire, mais ils ne purent me dire autre chose que le nom de cette cité, qui était fort petite.
Өөр нутагт хөл
гишгэсэн тул мужийн нэрийг лавлахад улс амьтан энэ жижигхэн хотын нэрнээс өөр
юм хэлж өгч чадсангүй.
Одоо тэгвэл монгол хэлэнд боломжтойн баймжийг
хэрхэн тодорхойлдгийг харвал монгол хэлний зөвшөөрөх утгыг Ю.Мөнх-Амгалан
/х.231,1998/: Өгүүлэгч нь харилцагчийнхаа үзэл бодол, хүсэл эрмэлзлэл таашаал,
үнэлэмжийг хүлээн авч тухайн өгүүлэмжийн агуулгыг зөвшөөрөн зөвт үзэж, даган,
санал нийцэх шинжтэй утгыг зөвшөөрөх утга гэнэ гээд мэдэгдэхүүн болон
харилцааны шинж чанараар нь хэд хэдэн эгэл утгыг заагласан байна. Үүнд :
1. Өгүүлэн үнэлэгч эзэн бие ямар нэгэн юм
үзэгдлийн талаар тодорхой зөвшөөрөл олгох байдлаар Жишээ нь: За, тэгвэл үлээ үлээ
Тэг тэг
сайн аргад, хүү шиг нь аргад
2.
Харилцагч
этгээдийнхээ тодорхой санаа бодол үзэл эрмэлзлэлийн дагуу түүнд зөвшөөрсөн энэ
утга нь хүсэгч гэсэн чиглэлтэйгээр хоёр
хүний хооронд тойрог мэтээр үүсэх харилцааны маягтай байна. Үүнийг цааш нь улам
задруулж ердийн зөвшөөрөх, аргагүйдэн зөвшөөрөх, дургүйцэн зөвшөөрөх мэтчилэн
ангилж болно. Жишээ нь: За за тэг, за тэг
л дээ, тэгээч дээ, за тэгэхээс, бололгүйдээ, болох л юм, болно, яг болно
гэх мэт
3.
Харилцагч
этгээдийн захиран тушаах хандлагын хариу болсон шинжтэй зөвшөөрөх баймж утга.
Энэ нь захиран тушаагч хүлээн зөвшөөрөгч гэсэн чиглэлээр үүснэ. Мөн хүлээн зөвшөөрөх,
олзуурхан баярлаж зөвшөөрөх, дурамжхан зөвшөөрөх, аргагүйдэн зөвшөөрөх гэж
салгаж болно. Жишээ нь : За тэгье дээ, тэгье тэгье, тэгэхээс л дээ,
тэгэхээс биш, тэгэж үзэхээс, тэгэмз гэх мэт
4.
Өгүүлэгч
этгээдийн хувийн тодорхой үзэл бодол, санал дүгнэлт зэрэг нь бусад этгээдийн
өгүүлж буй зүйлтэй санал нийлж, түүнийг дэмжин зөвшөөрсөн утга Жишээ нь : Зүйтэй, даргаа бид туслана. Зөв. Олон хүүхэд
ингэж битгий зовог гэжээ.
“Хоёр хэлний баймж чанарыг харьцуулан судлах нь
хэлний когнитив гипотезийг шалгах төдийгүй, хэлний үндсэн бөгөөд универсал
ойлголт болох баймж чанар хэл өөр, өөр
өөр нийгэмд адил бусаар илэрч, юмс
үзэгдлийг илэрхийлэх соёлын релативизм ба детерминизмыг харуулж байгаа юм.” /Сафир/1968/.
Уг сэдэв нь судалгааны ажлын сонирхолтой сэдэв бөгөөд төрөлх хэлээ аливаа нэг
гадаад хэлний тодорхой асуудлын үүднээс гүнзгий судлан мэдэх нь зэрэгцүүлсэн
хэл шинжлэл төдийгүй эх хэлний судлалд илүү ач холбогдолтой гэж үзэж байна.
No comments:
Post a Comment