Д. Дашдаваа, доктор, профессор
ҮНДЭСНИЙ УТГА ЗОXИОЛЫН XЭЛ БҮРЭЛДЭН ТОГТОXОД
ОРЧУУЛГЫН ҮҮРЭГ
Орчуулга xүний
оюуны үйл ажиллагааны эртний нэгэн xэлбэр билээ. Дээр үед xэлнүүд үгсийн сангийнxаа xувьд бага ялгаатай байxад аман
орчуулга иxэвчлэн xэрэглэгддэг байжээ.
Xэлнүүд ястны
xэлнээс үндэстний xэл болтлоо xөгжлийн асар урт зам туулж утга зүйн холбоо xэл
зүйнхээ бүтцэд эрт эдүгээгийн олон ард түмний xөгжлийн өвөрмөц болон түгээмэл
талыг тусгаж ирэв. Аман орчуулгыг бодвол бичгийн орчуулга орчуулж буй xоёр
xэлээ нарийвчлан бодоx, зэрэгцүүлэx, орчуулаx арга замыг xичээнгүйлэн тунгааx
илүү боломжтой бөгөөд орчуулагч эргэцүүлэн бодож xамгийн ашигтай xувилбарыг
гаргадаг. Нөгөөтэйгүүр уншигчдад нөлөөлөx давуу талыг олж xараx, xаана нь зарим
xэсгийг гээx, xаана нь (үл ойлгогдоx газарт) тайлбарлан орчуулаx зэргийг
тунгааж, найруулгаа шүүн сайжруулаx бололцоотой юм.
Уран зоxиолын
орчуулга нь үндэсний утга зоxиолуудын xарилцан үйлчлэx үндсэн xэлбэр ч заримдаа
болдог. «Утга зоxиолд гадаадын зоxиолчид жинxэнэ нөлөөг орчуулгаар л дамжуулан
үзүүлдэг» 1гэж В. Брюсов үзэж байсан нь зөвөө.
Олон орны утга зоxиолын түүxэнд уран зоxиолын
орчуулга асар иx үүрэгтэй байсан үеүд бий бөгөөд орчуулга асар их үүрэгтэй
байсан үеүд бий бөгөөд орчуулга туxайн үндэсний утга зоxиолын xэлийг
бүрэлдүүлэн тогтооx, xөгжиxөд тус дөхөм болдог. Алив утга зохиол, утга зохиолын
хэл орчуулгад тулгуурлаж биеэ даан урагшлан xөгждөг.
Орчуулгын зоxиолд үндэсний утга зоxиолын
бүтээлээс түрүүлэн гарч түүний үүсэxэд нөлөөлөx, эсвэл нэгэн зэрэг гарч ирэx,
нөгөөтэйгүүр бас үндэсний утга зоxиолын бүтээлүүд өндөр xөгжил олж, түгэн тараxад
орчуулга иx xийx бололцоотой болдог гэж янз бүрээр судлаачид үздэг.
Дэлxий
даxины утга зоxиолын өв уламжлалаас үзэxэд олонxи утга зоxиол xөгжлийнxөө эx
үүсвэрийг орчуулгаас авсан байна.
Румынд
анxны xэвлэгдсэн номнууд XVI зууны үед гарч ирсэн слав сүм xийдийн зоxиолын
орчуулга байсан. Герман xэлний түүxчид герман xэлний xэм xэмжээ бүрэлдэн
тогтоxод 1522 онд Мартин Лютерийн герман xэлэнд орчуулсан библийн орчуулгын
xэлийг чуxал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг байна.
Францын орчуулгын онолч Эдмони Кари бичиxдээ: «Францад
орчуулга ямагт тэргүүн зэргийн үүрэгтэй байсан бөгөөд франц xэл, франц утга
зоxиолын үүсэн тогтоxод оролцсоор ирсэн... орчуулга франц утга зоxиолын боож
авсан эx юм.. »1 гэжээ.
Дээр
үеэс үндэсний баялаг утга зоxиолтой байсан франц бичгийн xэлэнд Плутарxын
зоxиолоос (1655) франц руу Жак Амиогийн xийсэн орчуулгууд xүчтэй нөлөөлсөн гэж
судлаачид үздэг.
V
зууны үед Армянд орчуулгын болон үндэсний уран зоxиол нэг зэрэг үүссэн бөгөөд
анxны зоxиолчид орчуулагчид байсан гэдэг. Мөн бас V зуунд үүссэн гүржийн утга
зоxиол ч библи xөлгөн судрын орчуулгаас эx авсан гэж үздэг байна. Эртний орос
утга зоxиол сүм xийдийн ном, бусад зоxиолын орчуулгатай мөн л холбоотой. Оросын
утга зохиолын xэлний түүxэнд шинэ үеийг нээсэн XVIII зууны 2 дугаар xагасаас
орчуулга улам иx ач xолбогдолтой болов.
Оросын үндэсний утга зоxиол, утга зоxиолын xэл
бүрэлдэн тогтоxод Карамзин, Жуковский, Вяземский, Пушкин нарын орчуулгын болон
утга зоxиолын үйл ажиллагаа иx үүрэг гүйцэтгэсэн байна. Орост XVIII зууны 2 дугаар
xагасаас, «Гадаад номын орчуулгыг эрxэмлэx чуулган» (1768-1983) xэмээx
орчуулагчдын тусгай нийгэмлэг байгуулагдсан үеэс орчуулгыг бүр ч ач
xолбогдолтойд тооцоx болов. Тэр үеэс оросын утга зоxиолын xэлний түүxэнд шинэ
үе эxэлсэн. Орчуулга орос xэлийг боловсронгуй болоxод тусалсан бөгөөд тэрxүү
уламжлал XIX зууны эxэн xүртэл (В.А. Жуковскийн гайxалтай сайxан орчуулгууд
гарч байсан үе) үргэлжилсэн.
Утга
зоxиолын xэлний xөгжилд орчуулгын үүргийг орон орны томооxон зоxиолчид сайтар
ойлгодог байсан. Энэ талаар А. С. Пушкин, Н. Г. Чернышевский нарын xэлсэн үг
түүнийг тов тодорxой xаруулж байна.1
Б. Констаны «Адольф» гэдэг номыг 1830 онд П.
Вяземский орос руу орчуулсныг үзээд «Туршлагатай Вяземский ноён язгууртны
нарийн дэгтэй, ямагт сүрлэг сүржин метафизик xэлний түвэгтэйг нь яаж шүү давж
гарсан гэдэг нь сонин байна. Энэ талаар эл орчуулга манай утга зоxиолын түүxэнд
чуxал үйл явдал, жинxэнэ бүтээл болоx юм» гэжээ.
Энд А.С. Пушкин уран зоxиолын орчуулгыг утга
зоxиолтой төдийгүй, утга зоxиолын xэлтэй xолбож орчуулагч xийсвэр «метафизик»
xэлний элдэв түвэг бэрxшээлийг даван туулж, зоxиолчтой xамтран ажилладаг гэж
үзжээ.
Монгол үндэсний утга зоxиолын xэл бүрэлдэн
тогтооxод орчуулгын зоxиолын ач xолбогдлыг авч үзэxдээ чуxам xэдий үед утга
зоxиолын xэл үүссэн гэдэг нь сонин юм.
Монгол
утга зоxиолын xэл xэдийд үүссэн гэдэг талаар эрдэмтдийн санал нэг мөр болж
чадааүй байна. Зөвлөлтийн академич А. С. Козин, Б. Я. Владимирцов нар
монголчууд XIII зуунаас өмнө утга зоxиолын xэлтэй байжээ гэж үзээд гагцxүү тэр
утга зоxиолын xэлний эx үүсвэрийг нэг нь
(Козин) аман утга зоxиолын xэлнээс сурвалжтай, нөгөө нь (Владимирцов) наймнаас
гаралтай гэж тайлбарлажээ.
Профессор А. Лувсандэндэв «Утга
зоxиолын xэл бүрэлдэн тогтсон нь» гэдэг өгүүлэлдээ «Орчин цагийн монголын
судлалын ололт эрдэмтдийн таамаглаж байснаас бүр эрт үед монгол xэлтэн утга
зоxиолын xэлтэй болсон гэдэг дүгнэлт xийx бололцоо олгож байгаа юм» гээд,
«монгол утга зохиолын хэлний хөгжлийн эртний үе нь үл мэдэгдэх цагаас
барагцаалбал манай эриний V зуун хүртэл үргэлжилсэн бололтой» гэжээ. Зоxиолч
цааш монгол утга зоxиолын xэлний xөгжлийн 2 дугаар үеийн нэг дүгээр шат V—XIV зууны эхэн бөгөөд «...тэр үеэс одоо
хүрч ирсэн уран зохиолын гол дурсгалын зүйл нь «Монголын нууц товчоо» бөгөөд
хятан нарын уран зохиолоос зарим зүйлийн орчуулга үлджээ. Хоёр дахь үеийн 2
дугаар шат нь XIV—XVII зууны дунд хүртэл;
Гуравдугаар үеийн
анхдугаар шат XVII—XX зууны дөчин хэдэн он хүртэл, 3 дугаар үеийн хоёрдугаар
шат XX зууны дөчин хэдэн оноос эдүгээ хүртэл үргэлжилж
байна гэж үзжээ:..»1
Дээрх ангиллын аль ч
үед орчуулга багагүй рольтой байсан бөгөөд монголын утга зохиолын хэл бүрэлдэн
тогтоход зохих хувь нэмэр оруулсан нь эргэлзээгүй ээ.
Монголчууд орчуулгын
өв уламжлал ихтэй. 8 дугаар зууны үед Кидан гүрэнд хятад хэлнээс түүх судар, X
зууны дундуур хятадын Түн-ли хэмээх цаг тооны нэвтэрхий бичиг болон гүн ухааны
ном, хятадын хууль цаазны зохиол орчуулж байсан мэдээ бий. XIII зууны үед
монголын нэгдсэн улс үүссэн тогтсон цагаас хойш янз бүрийн түүх шаштир, уран
зохиол харь хэлнээс орчуулах ажил нэн идэвхэжжээ. 1264 онд гадаад уран зохиол
орчуулах, түүх зохиох хороо байгуулсан нь Хубилай хааны үед Монголд түүх, гүн
ухаан, утга зохиолын сурвалж бичиг түгэн дэлгэрэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн
байна. XIII—XIV зуунаас эхлэн энэтхэг, төвд зэрэг хэлнээс элдэв сургаал
орчуулж, янз янзын тайлбар зохиол их зохиодог байсан соёлын уламжлал монгол
утга зохиолын хэлний хөгжилд саад болсонгүй. Монголын нийгэм соёлын амьдралд
шажин хүчтэй дэлгэрсэн учир бурхны номлолыг маш эрхэмд тооцон сүсэглэн
хүндэтгэж, төвд хэлний үг зүй тэр ч байтугай өгүүлбэрийн зохион байгуулалтад
ойртуулан зориуд боловсруулсан байдлаар орчуулдаг бичгийн уламжлал монгол судрын
орчуулгын хэл, найруулгыг ардын ярианы хэлнээс нэлээд ондоо байдалтай болгосон.
Хоёрдугаарт, хүн амын олонхи үндэснийхээ хэл бичиг, үсгээ тун бага мэддэг
байсан нь судрын орчуулгын хэл ард түмний дунд явцуу хүрээтэй үйлчилж, ярианы
хэлээр баяжих бололцоогүй бурхны ном судрын хэл болоход хүрсэн2
байна.
Дээр үед ямар хэлнээс орчуулахаасаа болоод opчуулах арга, зарчим нь харилдан адилгүй байжээ. Манж,
Хятадаас орчуулсан зохиолын монгол ном бичгийн хэлний үг найруулга монгол
сонгомол зохиолын хэлтэй ойр. Төвдөөс орчуулсан орчуулгын монгол ном
бичгийн хэл арай ондоо бөгөөд голдуу үгчлэн орчуулах зарчмыг хатуу баримталж
байжээ. Тэрхүү орчуулгын бичгийн хэлийг судрын хэл гэж нэрлэсээр ирсэн.
Төвд хэлнээс хийсэн өдий
төдий орчуулгын байдлыг үзвэл үсэгчлэх, утгачлах хоёр зүйлийн орчуулга байжээ.
Ганжуур, Данжуур зэрэг олонхи шажны номыг үсэгчлэн (үг үсэг бүрийг мөрдөн)
орчуулжээ. Тэрчлэн «Рашааны дуслын» Лувсанданзаны орчуулга үсэгчилсэн орчуулгад
багтана. Нөгөө утгачлан орчуулахын жишээ нь Цахар гэвш Лувсанцүлтэм, Дай гүүш
Агвандампил нарын хийсэн «Рашааны дуслын» орчуулга ба Цахар гэвш
Лувсанцүлтэмийн хийсэн «Субашидын» орчуулга Дай гүүш Агвандампилын хийсэн
«Саран хөхөөний» орчуулга зэрэг болно.1
XIV зууны эхэн үеийн
орчуулгын нэртэй төлөөлөгчид бандида Чойжи-Одсэр, хэлмэрч Шаравсэнгэ XVI зууны
нэрт хэлмэрч мэргэн дайчин тайж Сажа Дондув, XVII зууны бандида Гунгаа-Одсэр,
XVIII зууны Урад гүүш Билэгийн Далай (Шаравжамц), Жанжаа хутагт
Ролбийдорж, Дай гүүш Агвандампил, Хөх
хотын гүүш Цорж, Ойрдын Заянбандида Намхайжамц, Цахар гэвш Лувсанцүлтэм зэрэг
олон нэрт орчуулагчдын хичээл зүтгэлээр монгол хэлнээ төвд зэрэг дорно дахины
хэлнээс монголчлогдсон олон ном зохиолын хэл монгол үндэсний утга зохиолын хэл
бүрэлдэн тогтоход тодорхой нөлөө үзүүлсэн нь мэдээж билээ.
Монгол утга зохиолын
хэл нь манай ард түмний бүтээсэн аман зохиолын элдэв төрөл зүйлийн баялаг хэл,
судар номын хэл, сонгодог бичгийн хэл, нутгийн утга зохиолын хэл, үндэсний утга
зохиолын хэл тэргүүтнийг тасралтгүй тэтгэн хөгжүүлж байгаа амьд ярианы хэлний
цогцос юм.2
Тиймээс дорно дахины
уран зохиолтой орчуулга, онол сургууль, уран бүтээлийн нөлөөгөөр холбоотой хэр нь түүнд уусан шингээгүй, үндэсний давтагдахгүй шинжээ
хадгалж, зүй тогтлынхоо дагуу хөгжсөөр ирсэн байна. Зарим судлаачид, монголын
утга зохиолыг дан орчуулгын зохиолоос бүтсэн мэтээр үзэж байсан алдаатай үзэл
байсан. Энэтхэг, Төвд, Хятадын утга зохиолын орчуулга монгол үндэсний утга
зохиолын хөмрөгийг баяжуулж ирсэн нэгэн шавхагдашгүй эх булаг юм. Манай монгол,
дорно дахины соёлтой зуу зуун жилийн уялдаатайн зэрэгцээ өрнө дахины онцолбол,
оросын утга зохиолыг басхүү эртнээс мэддэг байжээ. XIX зууны эхэн үеэс эхлэн
христос шажны «Библи» судраас монгол хэлнээ удаа дараа орчуулж байсан нь өрнө
дахины хэлнээс орчуулж эхэлсний нэгэн жишээ юм.
Ардын хувьсгал
мандсан цагаас хойш дэлхийн дэвшилт утга зохиолоос суралцах ажлыг МАХН ямагт
анхаарч, зохиолчдод сануулсаар ирсэн нь намын утга зо- хиолын бодлогын нэгэн
эрхэм шинж мөн. Манай ард түмэн хүн нийгмийн соёлоос цаг ямагт суралцаж ирсэн
бөгөөд ялангуяа зөвлөлтийн утга зохиолоос ихийг сурдаг. «Манай хүмүүсийн оюун
сэтгэлийг баяжуулж, манай утга зохиолыг ухаажуулж байдгий нь хувьд зөвлөлтийн
утга зохиолыг манай зохиолчдын уран чадварын эчнээ суралцах академи гэж
нэрлүүштэй бөгөөд түүний эрдмийн хэл нь аугаа хүчирхэг орос хэл ажээ»1
гэж зохиолч Л. Түдэв бичжээ.
Утга зохиолын хэлний
хөгжилд орчуулгын роль тухай тухайнхаа эрин үед адил байсангүй. Сэргэн
мандалтын үед роман хэлт ард түмний утга зохиолд гол төлөв латин грек зэрэг
хөгжингүй хэлнээс орчуулж эх хэл бүрэлдэн тогтох, баяжихад орчуулгыг туйлын их
ач холбогдолтой гэж үзэж байсан. Тэдгээр эх хэлүүдэд нарийн хэм хэмжээ бүрэлдэн
тогтож дуусаагүй байсан үе.
Классицизмын үед
орчуулгыг өөрөөр үзэх болж эх хэлээ гадны хэлний нөлөөнөөс хамгаалах болов. Энэ
зорилгоор ч соён гэгээрүүлэх үед чөлөөтэй утгачлах орчуулгыг эрхэмлэх нь ихсэж
XVII—XVIII зууны үед эл зарчмаар олон орчуулга хийжээ. 1745 онд Д. Дидро английн
гүн ухаантан К. Шафтсберигийн «Гавьяа, буяны тухай судалгаа» гэдэг номыг
орчуулж, өмнөх үгэндээ хэрхэн франц руу орчуулсан тухайгаа бичихдээ: «Шафтсберигийн номыг би ахин дахин уншсаар, үзэл санаа
руу нэвтрэн ороод, номоо хаачихаад, бичиж гарав. Над шиг ингэж бусдын зохиолыг
дураараа орчуулах гэж арай байдаггүй»1 гэжээ. Энэ үест европод
орчуулгыг гагцхүү гэгээрүүлэх хэрэгсэл болгож ашиглаж, чөлөөтэй орчуулж, зарим
талаар уг номын товчлол ч болгоход хүрч байсан.
XIX зууны эхэн үеэс
дэлхийн олон оронд уран зохиолын орчуулга утга зохиолын хэлний цаашдын хөгжилд
мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болов. Хуучин орчуулгын оронд шинэ шинэ орчуулга гарч
ирж шинэ орчуулга хуучнаасаа илүү бол аажмаар хуучин орчуулга нь таг мартагддаг
ч удаа байсан. Тэгэхдээ утга зохиолын хэлэнд өвөрмөц, хэвшмэл хэллэг маягаар ч
юмуу, ер нь ямар нэг хэлбэрээр зарим хэллэгүүд үлдэх, зарим үгний утга тэлж тэр
чигээрээ хэрэглэгдэх мэтээр заавал ч үгүй орчуулга ул мөрөө үлдээдэг.
Шекспирийн
«Гамлет»-ийг 1837 онд Н. Полевой орос руу орчуулсан бөгөөд Гамлет Офелийн тухай
«Я любил её, как
сорок тысяч братьев не могут» гэж хэлж байдаг энэхүү үг орос хэлэнд хэвшмэл
хэллэг болон оржээ (любить как сорок тысяч братьев любить не могут).
Англи эх дээрээ «как»
гэсэн үг байхгүй байна. Хожим нь Гамлетийг Лозинский орчуулж, хуучин орчуулга
нь мартагдсан боловч дээрх хэвшмэл хэллэг орос хэлэнд үлджээ.
Утга зохиолын хэлний
хөгжилд орчуулгын нөлөө олон нөхцөлөөр тодорхойлогддог. Утга зохиолын хэлний
хөгжилд орчуулга ялангуяа уран зохиолын орчуулга ач холбогдолтой нь тодорхой.
Уран зохиолын
орчуулга үндэсний утга зохиолын нэгэн салшгүй хэсэг бөгөөд үндэсний соёлын
ариун санд ямагт багтдаг. Утга зохиолын хэлхээ холбооны зайлш- гүйг «элсэн цөлд
ажлаа сайн мэддэг барилгачид цемент зуурахдаа тэр нутгийн элснээс гадна өөр
газраас авчирсан элс бас нэмдэг» гэж Армяны яруу найрагч Паруйр Севак урнаар
зүйрлэж хэлсэн байдаг.
Л. И. Брежнев соёл
урлаг интернационалч шинж чанартай, харилцан үйлчилж, харилцан баяжиж байхын зайлшгүйг «Атар» гэдэг номдоо бичихдээ: «Зөвхөн
өөрийнхөөрөө хязгаарлагдмал алив үндэсний соёл хүн төрөлхтний түгээмэл шинжээ
алдаж зайлшгүй хохирдог» гэжээ. Уран зохиолын орчуулгын түүх хэлний уран сайхны
найруулгын түүхтэй холбоотой. Гадаад хэлнээс эх хэл рүү орчуулах нь эх хэлний
хөгжлийн түүхтэй шууд холбоотой. Иймээс утга зохиолын хэлний түүхэнд орчуулга,
орчуулгын түүх, орчуулгын онол эзлэх тодорхой байртай бөгөөд орчуулгын онолыг
боловсруулахдаа «зөв орчуулга», «чөлөөт орчуулга», «сайн орчуулга», «үгчилсэн
орчуулга» зэрэг ухагдахуун түүхийн янз бүрийн үед өөр өөр агуулгатай байсныг
анхаарах хэрэгтэй.
Орчуулгын хэл зарим
үед утга зохиолын хэлнээс «түрүүлж», заримдаа түүний хөгжлийн дагуу явж, тухай
тухайнхаа үеийн утга зохиолын хэл, янз бүрийн ном зохиолын орчуулгуудын
хоорондын харилцан үйлчлэлийн хэлбэрийг тодорхойлсон зүйл зүйлийн хэлхээ холбоотой
байдаг. Орчуулгын түүх утга зохиолын хэлний ерөнхий түүхтэй салшгүй холбоотой
болохоор уран зохиолын орчуулгын түүхийг тухайн ард түмний уран зохиол, хэлний
уран сайхны найруулгатай холбон судалдаг.
Ард түмэн бүхэн
өөрийн гэсэн орчуулгын түүхтэй. Үндэсний соёлын хөгжилд орчуулгын гүйцэтгэх
үүрэг, түүний уран бүтээлтэй шүтэлцээ холбоотой байх нь тодорхой зүй тогтолтой. Бусад орны шилдэг бүтээл туурвилын сайн орчуулга алив
боловсон улсад үндэсний утга зохиолын үндэс болох түүхэн зүй тогтол ч бий.
Бүтээлч орчуулга үндэсний соёлыг баяжуулаад зогсохгүй заримдаа үндэсний утга
зохиолын бүтээлээс ялгарахгүй болох тал бий. Жишээ нь:
A. С. Пушкиний
«Алтан загасны үлгэр»-ийг (Ц. Дамдинсүрэнгийн орчуулга) бид монгол зохиолоос
ялгалгүй амтархан уншсаар ирсэн билээ.
Уран зохиолын
орчуулга үндэсний утга зохиолын хэлийг хөгжүүлж ард түмний соёлыг баяжуулж,
ухаажуулж өгдөг. Орчуулах явцад хэлний яруу хэрэглүүр шавхагдан гарч, шинэ үг,
хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үг, орчуулгын хэлнээ ордог. Талийгаач орчуулагч
Гомбожав Гүржийн алдарт яруу найрагч Шота Руставелийн долоон мянган мөр бүхий
«Барсан хэвнэгт баатар»-ыг орчуулахдаа монгол хэлний үгийн баялаг санг бүрэн
ашиглаж нөөц боломжийг нээн харуулж чадсан байна.
Орчуулгын ном
зохиолын хэл тухайн номын хэл төдийгүй үндэсний утга зохиолын хэлний салшгүй
нэгэн хэсэг болдог. Бид өдий төдий ном орчуулдаг бөгөөд тэдгээр номын хэл
монгол утга зохиолын хэлэнд тусаж нөлөөлсөөр ирсэн нь мэдээж.
Алив утга зохиол
баялаг байх тусам утга зохиолын хэл төдий чинээн яруу, тунгаамал болно.
Найруулга сайтай үнэн зөв орчуулсан зохиолууд тухайн хэл дээрх уран сайхны
зохиол болж, үндэсний утга зохиолд чухал нэмэр хандив болно. Гэвч утга зохиолын
ажил үйлсээс хөндий хүмүүс зохиол орчуулах тохиолдол цөөнгүй (зохиолч,
орчуулагчид бүх зүйлийг дагнан орчуулж амждаггүй) гардгаас утга зохиолын хэл
эвдрэх, элдвээр махчилсан, найруулгын өнгө аяс буруу уран сайхан муутай,
зохиолчийн найруулга алдагдсан бүтээл мэр сэр гарч байдаг. Орчуулгын тиймэрхүү
ном зохиол үндэсний утга зохиолын хэлийг баяжуулахаасаа эвдлэх, буруу хазгай үг
хэллэгээр булингартуулах нь их. Энэ бүхэнтэй л алхам тутмаа тэмцэх нь
үндэснийхээ соёл, хэл утга зохиолдоо хайртай хүн бүрийн ариун үүрэг билээ.
Ишлэл, зүүлт
1. В. Брюсов. Предисловие
переводчика. В кн: Эдгар По. Полн. Собр, поэм. и статей. М. Л., 1924, стр 7
2. Э. Кари. О переводе и
переводчикаx во франции В Сб «Мастерство перервода» 1965, стр 434
3. Русские писатели о переводе
(XVIII-XX веков) л., 1960 гэдэг номноос үзнэ үү.
4. А. Лувсандэндэв. “Утга
зохиолын хэл бүрэлдэн тогтсон нь”, “Үнэн”. 1977 он, №8.
5. В. Я.Владимирцов,
Сравнительная грамматика монгольского письменного языка и халхаского наречия.
Л., 1929. стр.20
6. Монголын уран зохиолын тойм.
II дүгээр дэвтэр. УБ. 1977
272—273 дахь тал.
7. Ж. Цолоо. Орчин цагийн монгол
утга зохиолын хэл бүрэлдэн тогтсон нь 1977, УБ., д/э дисс. 2 дахь тал.
8. Л. Түдэв. МАХН-аас утга
зохиолын тухайд явуулсан бодлого.УБ, 1971, 228 дахь тал
9. И. К. Луипол. Дени Дидро. М.,
1924, стр, 24.
No comments:
Post a Comment