Tuesday, March 26, 2013


ХИС-ийн оюутнууд уралдаанд амжилттай оролцлоо



МУИС-ийн дэргэдэх Кунзийн институтээс жил бүр зохион байгуулдаг Хятад хэлний зохион бичлэгийн уралдаан 2012 оны 9 сарын 25-ны өдөр их дээд сургууль болон бага дунд сургуулийн гэсэн ангилалаар болсон ба уралдаанд шалгарсан оюутнуудын шагналыг  2013 оны 3 сарын 22-ны  өдөр гардууллаа.
Тус уралдаанд ХИС-аас зургаан оюутан оролцсноос дөрвөн оюутан шагналт байрт шалгарсан байна. Тусгай байрт 3-7 ангийн оюутан Б.Цэрэндолгор, 4-3 ангийн оюутан У.Нямцэцэг, гуравдугаар байрт 4-3 ангийн оюутан Цагаанаа, 2-р байр 4-34 ангийн оюутан Б.Тамир нар шалгарчээ. Түүнчлэн, оюутнуудаа өндөр хэмжээнд бэлтгэн оролцуулсан тул шилдэг зохион байгуулагч байгууллагаар ХИС-ийг шалгаруулсан байна.
Энэхүү тэмцээн 2008 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүрийн тэмцээнд манай сургуулийн оюутан залуус өндөр амжилт үзүүлсээр ирсэн билээ. Энэ амжилтын буухиаг үл таслан тав дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

2 comments:

There was an error in this gadget