Thursday, March 21, 2013

Шүлгийн орчуулгын уралдаан боллоо

Энэ хичээлийн жилээс ХИС дээр оюутнуудын дунд орчуулгын клуб ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан ХСС-аас нийт оюутнуудын дунд шүлгийн орчуулгын уралдааныг зохион байгуулжээ.

Уралдаанд 50 орчим оюутан оролцож ХИС-д судлан үздэг долоон гадаад хэлээр бичсэн шүлгүүдээс сонгон орчуулж, хэл соёлын мэдлэг, орчуулах авъяас чадвараа сорьсон байна. Тус уралдааны 1-р байрыг Д. Энхмаа (2-4 хятад хэл) , Г. Анударь (япон хэл), М. Төгөлдөр (3-16 орос хэл), О. Энхтүвшин (3-5 франц хэл), Н. Лхагвадулам (1-5 герман хэл), Б. Баатархүү (4-4 англи хэл) нар, 2-р байрыг Б. Оюундэлгэр (1-1 англи хэл), Э. Жаргалмаа (герман хэл), С. Дашсүрэн (2-4 хятад хэл), Б. Өлзийтэгш (2-12 япон хэл), М. Онон (2-7 франц хэл), О. Мишээл (3-11 орос хэл) нар, 3-р байрыг Ц. Боролдой (2-3 орос хэл), Б. Түвшинзаяа (2-5 франц хэл), Д. Санчир (2-3 хятад хэл), Э. Энх-Амьдрал(4-12 хятад хэл), Х. Жаргалмаа (3-3 англи хэл) нар тус тус эзэлж гадаадын уран зохиолын ном, толь бичгээр шагнуулсан байна.

Орчуулгын клубээс ирэх улиралд богино өгүүллэг орчуулах уралдааныг зохион байгуулахын зэрэгцээ оюутнуудын мэдлэг чадварыг хөгжүүлэх бусад олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Тус клуб орчуулах мэдлэг чадвараа дээшлүүлэх, орчуулга судлалын чиглэлээр судалгааны ажил хийх, авъяас билгээ практикт сорин үзэх сонирхолтой оюутнуудыг түлхүү хамруулан ажиллах юм байна.

2 comments:

There was an error in this gadget