Sunday, March 31, 2013




Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд нь!

Эх сурвалж: bayarkhuu.niitlelch.mn 2013 оны 3 сарын 29
Бичсэн: Д. Баярхүү

Монгол хэл маань төрийн хамгаалалтад байх ёстой, эх хэлээ мартвал тусгаар тогтнолоо алдахын цондон ...  гэж ирээд л  манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд үе үе хуралдаж сүйд болдог. Ардчиллын 23 жилд иймэрхүү агуулгатай хурал зөвлөлгөөн, санал дүгнэлт, ярилцлага, уриалга, өргөх бичиг тоогоо алдсан даа. УИХ-д суугаа 76 нөхөрт монгол хэлний хичээл заа гэвэл уухайлаад очиход яг бэлэн. Төрийн яамд, агентлагуудаар монгол хэлний курс дугуйлан байгуулаадхавал манай багш нар яасан дуртай очицгоох бол?

Гол учир нь Монголын төр төрөлх монгол хэлээ ойшоож үзэхгүй байгаад биш юм аа. Харин ч төрийн хэлээ, албан бичгийн хэлээ Монголын төр хамгаалсаар хөгжүүлсээр яваа гэдгийг төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд би сөргүүлж хэлмээр байна. Хаа очиж манай улс Төрийн 4 тэргүүний нүүр үзэхэд тэд нь төрөлх монгол хэлээ төгс төгөлдөр эзэмшсэн хүмүүс байж ирсэн ба тэдний монгол хэлний боловсролд эх хэл минь гээд өнөөдөр халаглаад суугаа тэдгээр эрдэмтэд багшилж гэгээрүүлээд байсан нь юу л бол?

Ц.Элбэгдоржийн урнаар илтгэх чадвар, үгийн барагдашгүй их баялаг, орос боловсролтой  С.Баярын монгол хэлээрээ үгийн ганц ч хий гаргахгүй ярих чадвар, тэс хөндлөгийн биохимич Баабарын монгол хэл бичгийн яндашгүй их чадвар, хэвлэлийн инженер Ц.Гомбосүрэнгийн хөрвүүлгийн их авьяасыг манай хэл бичгийн эрдэмтэн мэргэд хөглөж хурцалж өгсөн гэдэгт би л лав итгэхгүй байна. Харин ч эдэн шиг ярьж илтгэж, бичиж, орчуулж чаддаг монгол хэлний эрдэмтэн ховор байх шүү. Эд бол насан туршдаа монгол хэлэндээ сурч суралцаж байгаа хүмүүс. Хүнээсээ л шалтгаална гэсэн дүгнэлт хийж байна.

Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэдгийн эсрэг би байдаг боловч үндэсний хэл бичгээ хайр гамгүй хэрэглэн эрэмдэглэж байгааг хэл бичгийн эрдэмтдийн адил бас хүлээн зөвшөөрдөг. Тэгэхдээ учир шалтгааныг нь реалистаар зөв олж харах хэрэгтэй хэмээн халаглагч эрдэмтэд мэргэддээ зөвлөмөөр байдаг юм.
 

Энэ чинь хаалттай тэр социализмын үе маань биш шүү дээ. Дэлхийд нээлттэй Монгол. Хөгжил гэрлийн хурдаар. Даяаршил нь дангааршлаасаа давчихсан мэдээллийн эрин зуун. Цахим технологиор дамжаад Монголд өдөр бүр, цаг тутам шинэ мэдлэг мэдээлэл нэвтэрч байна. Монгол хэлнээ хөрвүүлж буулгаж хүчрэхээргүй өдий төдий үг хэллэг, нэр томъёо орж ирж байна. Даяаршлын хурдны аяыг эх хэл маань дааж хүчрэхгүй байна гэдгийг бас зөвшөөрөх хэрэгтэй.
 

Эх хэлэнд маань аюулын харанга дэлдлээ гэж хавтгайд нь харлуулж, төрдөө гоморхож суухаар юуны өмнө тэр эрэмдэглэж хаясан тодорхой эзэд рүү нь хандмаар байна.
 
·        Эзэд гэдэгт хэнийг нэрлэх вэ гэвэл юуны өмнө манай хэл бичгийн эрдэмтэн мэргэдийн өөрсдийнх нь сургаж боловсруулж бэлтгэн гаргаж буй монгол хэл–уран зохиолын багш нарын томоос том арми байна. Битгий голгодол гарга, тэднийгээ жинхэнэ националистууд болгож бэлтгэ гэж уриалмаар байна.
·        Эзэд гэдэгт манай сэтгүүлчдийн томоос том арми араас нь жагсана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл–сонин, телевиз, FM ажиллуулагч, бичигч хөтлөгч энэ олон мянган нөхөд бол эх хэлээ чухам нүдний цөцгий мэт хайрлах ёстой үүрэгтнүүд биш гэж үү? Хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгаач ээ хэмээн би бараг 20 жил бичиж байна. Ялгасан юм байхгүй мэдэмхийрэх сэтгүүлчид минь орчуулгын уран зохиолын ном их уншаач, дээр үеийн гадаадын уран зохиолын орчуулгыг судлаач ээ гэж уриалмаар байна. 
·        Шар сониныхон гэж сэтгүүлчид дотроо хамгийн их нөлөөтэй нь. Чухам шар сонин л орчин цагийн монгол хэлийг тодорхойлж байгаа нь худал биш гэж үү? Шар сонины сэтгүүлчидтэй монгол хэлний эрдэмтэд минь очиж ажиллаач ээ гэж би уриалж байна
·        Эзэд гэдэгт манай урлагийнхан хүндтэй байрыг эзэлнэ. Энд шог хошин урлагийн жүжигчид маань хэл бичгийн эрдэмтэн мэргэдээс хамаагүй дээгүүр нэр хүнд,  нөлөөтэй, ард түмэнд. Ард түмний олонхийн тархийг эд л ёстой угааж байх шиг. Шог хошин урлагийн жүжигчидтэй монгол хэлний эрдэмтэд минь очиж ажиллаач ээ гэж би уриалж байна. Шашин бол ард түмнийг мунхруулагч хар  тамхи мөн гэдэг шиг наад хошин урлаг чинь ард түмэнд ёстой хар тамхи мэт очиж нөлөөлж байна. Үнэнийг хэлэхэд орчин цагийн монгол хэлийг хошин урлаг л тодорхойлж байгаа бус уу? 
·        Хошин урлагийнхны араас нийтийн ба зохиолын дууны арми жагсана. Үг зохиогч нар минь эх хэлээ хайрлаж хамгаалаач ээ. Та нар эх хэлний оршин тогтнолд маш том үүрэг хариуцлага үүрч байгаа шүү гэж уриалъя. 
·        Эх хэлээ эрэмдэглэж хаясан эзэд гэдэгт орчуулгын киноныхон бас хүндтэй байрыг эзэлнэ. Үзүүлж л байвал барав гэсэн алтан дүрэм тэнд үйлчлэх ба түүнд эх хэлний хэмжүүр, зохиогчийн эрх гэх юм алга. Гадаадын энэ олон киног хувийн ТВ-үүд уралдан үзүүлж байгааг харахлаар цаадуул нь зохиогчийн эрхийн асуудал босгож тавиад олон улсын оюуны өмчийн байгууллагаар дамжин шүүхдвэл яана даа гэж би айдаг юм. 
·        Реклам зар сурталчилгааны бүхэл бүтэн арми байна. Сурталчилж борлуулж л байвал барав гэсэн алтан дүрэм тэнд үйлчлэх ба түүнд эх хэлний хэмжүүр ёстой падгүй.
·        Гандан хийд, Дашчойлон хийд, бусад том том хийдүүд бол орчин цагийн монгол хэлний оршин тогтнох, хөгжин дэвжихэд ихээхэн үүрэгтэй мэт. Мэдэхгүй тангад хэлээр хурал номоо дүнгэнүүлэх бус, монгол хэлээрээ суртлаа явуулах цаг болсон юм биш үү? Оройтлоо!
·        Айл болгон бөөтэй болчихсон гээд байгаа. Бөөгийн шашны бөө, удган, зайран нар минь эх хэлээ мөхөөчихгүй, авч үлдэх тэмцэлд Та нар ихээхэн үүрэгтэй болох нь байна шүү!
Манай хэл бичгийн эрдэмтэн мэргэдийн ажиллах талбар, ажиллах эздийг би дээр заагаад өгчихлөө. Миний манж хэлний багш Ц.Шархүү гэж ёстой нэг эрдэмтэн МУИС-д багшилж байв. Бидэнд юу гэж захидаг байсан гээч. “Явж явж бид Өвөр Монголоос монгол бичгийн багш нараа залах үе ирнэ шүү. Уйгаржин монгол бичгээ тэднээр заалгаж хөглөнө дөө!” гэсэн юм. Аль 1970-аад онд тэгж хэлж байсан нь мөн холыг харсных. Өвөр Монголын “Монгол одон телевиз” монгол хэлний сонголт, найруулга, хэллэгээрээ манай зарим хувийн ТВ-ээс давж байх шиг санагддаг юм даа. Дүгнэлтээ хий!  

Thursday, March 28, 2013



Орчуулгын клубээс оюутнуудад  лекц уншлаа


Орчуулгын клубээс тус клубын гишүүн болон орчуулах эрдэмд сонирхолтой оюутнуудад зориулан орчуулга судлалын цуврал лекц зохион байгуулж байгаа бөгөөд эхний лекцийг Европын хэл соёлын тэнхимийн багш, орчуулгын клубын зөвлөх, доктор( PhD), профессор,  Д.Цэеэрэгзэн “Орчуулгын эквивалент чанар ба трансформаци ” сэдвээр уншлаа. Уг лекцэнд 100 гаруй оюутан оролцож хэл, соёл, орчуулгын  онол, дадлагын сонирхолтой олон асуудлын талаар сонслоо.
Лекцийн хураангуйг “Орчуулгын онол” цэснээс үзнэ үү.

Европын хэл соёлын тэнхимийн багш, орчуулгын клубын зөвлөх, доктор( PhD), профессор,  Д.Цэеэрэгзэн “Орчуулгын эквивалент чанар ба трансформаци ” лекцийн хураангуй.

Орчуулгын хэлбэр, төрөл
Аман орчуулга
Дэс дараалсан орчуулга -эртний
Хам цагийн орчуулга – синхронон орчуулга 1949 оноос эхлэлтэй
Бичгийн орчуулга
Уран зохиолын орчуулга
Мэргэжлийн салбарын орчуулга
Мэргэжлийн салбарын бичгийн орчуулгын төрөл
Шинжлэх ухааны салбарын орчуулга.
Хууль эрх зүйн орчуулга
Бизнес, эрх зүйн чиглэлийн орчуулга.
Олон нийтийн мэдээллийн салбарын орчуулга.
Орчуулгын эквивалент чанар
Эх ба орчуулга ижил байна
Агуулга бүрэн дүйцэнэ
Эквивалент чанарын нэгдүгээр төрөл. Коммуникацийн түвшингийн эквивалент.
(1) Maybe there is some chemistry between us that doesn't mix.
Хүмүүс зан ааш таарахгүй байх нь тохиолддог.
(2) A rolling stone gathers no moss.
Гэртээ тогтож суухгүй бол эд хөрөнгөтэй болохгүй.
(3) That's a pretty thing to say.
Ичдэг ч болоосой.
Хоёрдугаар төрлийн эквивалент харьцаа.
He answered the telephone.
Мань хүн утсаа авлаа

You see one bear, you have seen them all.
Бүх баавгай хоорондоо адилхан шүү дээ.

It was late in the day.
Үдэш болж байлаа.
Гуравдугаар төрлийн эквивалент харьцаа.
Scrubbing makes me bad-tempered.
Шал угаагаад бүр сэтгэлээр уначихдаг юм.
  London saw a cold winter last year.
Урьд жил Лондонд хүйтэн өвөл болсон.

You are not serious?
Та тоглоод байгаа юм уу?
Дөрөвдүгээр төрлийн эквивалент харьцаа. Өгүүлбэрийн утгын түвшин
He was never tired of old songs.
Тэрээр хуучин дуу сонсоод уйдна гэж үгүй.

I don't see that I need to convince you.
Үүнийг танд нотлоод байх хэрэггүй гэж бодож байна.


He was standing with his arms crossed and his bare head bent.
Тэрээр энгэртээ гараа зөрүүлэн  нүцгэн толгойгоо гудайлган зогсож байлаа.
Эквивалент харьцааны тавдугаар түвшин.
I saw him at the theatre.
Би тэрнийг театрт харсан.

The house was sold for 10 thousand dollars.
Байшин арван мянган доллараар зарагджээ.

The Organization is based on the principle of the sovereign equality of all its Members.
Уг байгууллага бүх гишүүний бие даасан тэгш эрхийн зарчим дээр үндэслэн байгуулагджээ.
Дискурс ба орчуулга
Is it free?  No, it isn’t. (Yes, it’s free.)
Ýíä õ¿íòýé þó? -  Õ¿íòýé. (Õ¿íã¿é)
Çäåñü çàíÿòî? Çàíÿòî\ íåò, íå çàíÿòî.

Àíãëè             Ôðàíö                        Ãåðìàí               Îðîñ           Ìîíãîë
Aries                Belier               Widder             Îâåí                Õîíü
Taurus             Taureau           Stier                Òåëåö              ¯õýð
Gemini             Gemeaux         Zwillinge          Áëèçíåöû         Õàìòàòãàõ
Cancer             Cancer               Krebs                 Ðàê              Ìýëõèé
Lion                 Leon                Leo                  Ëåâ                   Àðñëан
Virgo               Vierge              Jungfrau           Äåâà                Îõèí
Libra                Balance                         Bilanz             Âåñû                Æèíë¿¿ð
Scorpio                         Scorpion         Scorpion          Ñêîðïèîí        Õèëýíö
Sagittarius        Sagittaire          Schutze                        Ñòðåëåö          Íóì
Capricorn         Capricorne       Steinbock         Êîçåðîã            Ìàòàð
Aquarius          Verseau           Wassermann    Âîäîëåé          Õóìõ
Pisces               Poissons           Fisch               Ðûáû               Çàãàñ

Эх ба орчуулгын хэлний үгийн денотат утгын харьцаа
       Нэг үг нэг үгтэй дүйцэх
       Үг олон утгатай байх, толь бичгээс харна
       Үг олон утгатай боловч утга нь толь бичгээс үл хамаарах- дядя, брат, сестра,
       Үгийн хэрэглээний утга “зөвхөн зохиогчийн хэрэглэсэн утга – музыка – амьдрал
       Дүйцэх утга байхгүй –эквивалентгүй үгс- денотат нь байхгүй учир
Êîíêðåòèçàöè áóþó òîäðóóëàí ÿëãàâàðëàõ àðãà
       Англи хэлээр PUPPY гэснийг монголоор гөлөг, бэлтрэг, гавар гэж ялгаварлан орчуулна.
       Мөн CUB буюу зулзага гэсэн үгийг бамбар, бамбарууш гэх мэт ялгаварлан орчуулна.
Ãåíåðàëèçàöè áóþó åðºíõèéëºí îð÷óóëàõ
       Приехала из Москвы - ирлээ
       Пришла из дома –ирлээ
       Гөлөг –PUPPY
       Бэлтрэг- PUPPY
       Гавар- PUPPY
       Скамейка- сандал
       Стул –сандал
       Табуретка- сандал
  ¯ãèéí óòãûã áóñàä ¿ãèéí óòãàíä øèíãýýí îð÷óóëàõ àðãà
Оны шилдэг хүн - Man of the year
Бүгд найрамдах улс – республика
Оросын холбооны улс – Российская Федерация
Safety first – аюулгүй байдлыг эн тэргүүнд тавъя
Эсрэгээр нь орчуулах
Хувингийн амсрыг доош нь харуулах – хувингийн ёроолыг дээш нь харуулах

Эквивалентгүй үгсийн утгыг дамжуулах арга
Транскрипциwhisky- уиски
Транслитераци- whisky –виски
Ойролцоо денотатын нэр ашиглах
сыр-орос бяслаг,
пиво-шар айраг,
Tofu – soya sheese
Santa Klaus –өвлийн өвгөн
Папа римский – Ромын хамба лам
Тайлбарлах арга.
1\ Үгэнд хуудасны доод хэсэгт зүүвэр тайлбар хийх,
2\ зохиолын эцэст зүүвэр тайлбар хийх,
3\ өгүүлбэр дотор нь багтааж тайлбар хийх гэсэн үндсэн гурван арга юм.
  Холимог арга
“Бабушка сварила вкусные щи” -“Эмээ байцаагаар щи гэдэг амттай сайхан шөл хийлээ”

Соёл ба орчуулга
....the usual sprinkling of those who eat mutton four times a week. J.Galsworthy
Төмөрийг сэрэхэд Ням хөгшин тогооноос дал, дөрвөн өндөр уур савсуулан гаргаж тавган дээр тавилаа. Лодойдамба Ч.
.... Наступила дружная весна. Зацвели сирени. К.Паустовский
.... Notre-Dame de Parisе- Собор парижской богоматери – Парижийн дарь эхийн сүм
 
Соёл өөр байгаа тохиолдолд, үгийн:
Концепт  /хавар – весна- spring үүнийг бид өөрсдийн соёлын хүрээнд сэтгэж байж болно/
Коннотаци-ийг бид мэдрэхгүй байж болно.
  
Приглашаю вас на Колыму. - Би таныг Колымад ирэхийг урьж байна.
Колыма- Цөллөгийн газар, “Эрдэнэ нуусан гар” кино

Орчуулгын транформаци буюу хувиргал
The Old Man And The Sea” –Өвгөн тэнгис хоёр
United States of America –Америкийн нэгдсэн улс
John was watching TV when I came in.
Намайг орж ирэхэд Жон ТВ үзэж байлаа.
He doesn’t know if Dr. Edward’s office is on this floor.
Др. Эдуардын албан тасалгаа энэ давхарт байдаг эсэхийг тэр мэдэхгүй.
Орчуулгын трансформацын төрлүүд
  1. Үг зүйн трансформаци
  2. Үгүүлбэр зүйн трансформаци
  3. Үгсийн сангийн трансформаци
Spider man – хүн аалз
Shark man – аварга загас судлаач
Shark night –аварга загастай өнгөрүүлсэн шөнө

Хувиргал хийсэн жишээг “Алтан загасны үлгэр”-ийн орчуулгаас үзнэ үү.
Сказка о рыбаке и рыбке   А.С.Пушкин

Жил старик со своею старухой
У самого синего моря;
Они жили в ветхой землянке
Ровно тридцать лет и три года.
Старик ловил неводом рыбу,
Старуха пряла свою пряжу.
Раз он в море закинул невод, -
Пришёл невод с одною тиной.
Он в другой раз закинул невод, -
Пришёл невод с травой морскою.
В третий раз закинул он невод, -
Пришёл невод с одною рыбкой.
С непростою рыбкой, - золотою.
Как взмолится золотая рыбка!
Голосом молвит человечьим:
Алтан загасны үлгэр

Хөрст алтан дэлхийн
Х
өвөө хязгаар нутаг
Х
өх цэнхэр далайн
Эрэг ирмэг газар
Эрт урьд цагт
Эмгэн
өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж т
өрөн суудаг байжээ.
Хар усан ундтай
Хад чулуун н
өмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд ш
үтэж
Гучин жил тэнэж
Д
өчин жил суув гэнэ.
Өвгөн загас барьж
Далайн х
өвөө сахина.
Эмгэн утас ээрч
Гэрийн мухар сахина


Tuesday, March 26, 2013


ХИС-ийн оюутнууд уралдаанд амжилттай оролцлоо



МУИС-ийн дэргэдэх Кунзийн институтээс жил бүр зохион байгуулдаг Хятад хэлний зохион бичлэгийн уралдаан 2012 оны 9 сарын 25-ны өдөр их дээд сургууль болон бага дунд сургуулийн гэсэн ангилалаар болсон ба уралдаанд шалгарсан оюутнуудын шагналыг  2013 оны 3 сарын 22-ны  өдөр гардууллаа.
Тус уралдаанд ХИС-аас зургаан оюутан оролцсноос дөрвөн оюутан шагналт байрт шалгарсан байна. Тусгай байрт 3-7 ангийн оюутан Б.Цэрэндолгор, 4-3 ангийн оюутан У.Нямцэцэг, гуравдугаар байрт 4-3 ангийн оюутан Цагаанаа, 2-р байр 4-34 ангийн оюутан Б.Тамир нар шалгарчээ. Түүнчлэн, оюутнуудаа өндөр хэмжээнд бэлтгэн оролцуулсан тул шилдэг зохион байгуулагч байгууллагаар ХИС-ийг шалгаруулсан байна.
Энэхүү тэмцээн 2008 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүрийн тэмцээнд манай сургуулийн оюутан залуус өндөр амжилт үзүүлсээр ирсэн билээ. Энэ амжилтын буухиаг үл таслан тав дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Бяцхан Никола
Францын зохиолч Сэмпэ-Госиннийн “Le recres du petit Nicolas” буюу “Бяцхан Никола  завсарласан нь” зохиолын “La Montre” буюу “Бугуйн цаг” гэсэн хэсгийг франц хэлнээс монгол хэл рүү Франц хэлний орчуулагчийн 4-5 ангийхан орчуулж оюутан нөхөддөө толилуулж байна. Сэмпэ-Госинни энэхүү зохиолдоо бяцхан Никола хүүгийн хөгтэй явдлыг өгүүлжээ.


“Бугуйн цаг”
Өчигдөр орой  хичээл тараад гэртээ ирэхэд шуудан зөөгч  надад нэгэн хайрцагтай зүйл авчирч өгөв. Тэр нь  эмээгийн минь бэлэг байлаа. Үнэхээр гоё бэлэг, та нар бараг юу гэдгийг нь таахгүй л байх даа: бугуйн цаг байсан гээд боддоо.
Эмээ цаг хоёр минь жигтэйхэн хөөрхөн. Найзууд минь хараад гайхна даа.
Аав орой ажил хэргийн уулзалттай, оройн хоолонд уригдсан болохоор гэртээ эзгүй байлаа. Ээж цаг хэрхэн тааруулах, мөн бугуйндаа яаж зүүдгийг надад зааж өглөө. Өнгөрсөн жилийг бодвол  би том болж,  хүн болгоноос үргэлж хэдэн цаг болж байна вэ гэж  асуух шаардлагагүй ээ,  энэ тийм ч хэцүү зүйл биш байсан байна, одоо бол би  цаг хэд болж байгааг мэддэг болсон. Цагийн хамгийн урт зүү нь бусад хоёроосоо илүү хурдан явдаг ба нөгөө хоёр зүү нь маш анхааралтай удаан харсан ч хөдөлж байгаа нь бараг л мэдэгдэхгүй байлаа.
Би ээжээсээ: – Урт зүү нь юу заадаг  юм бэ? гэж асуухад – ээж  шар нь шүүрхий байхаар өндөг болгох хугацааг мэдэхэд хэрэг болдог юм гэж хариулав.
7 цаг 32 минут гэхэд ээж бид хоёр хооллохоор  ширээнд суухад өндөг болгох хэрэггүй байсан нь  харамсалтай. Намайг цаг  руугаа байн байн харж хоол идэж байгааг ээж хараад зутан шөл хөрөх нээ гэхэд нь цагийн том зүү хоёр тойроход л би шөлөө халбагдаж дуусгав. 7 цаг 51 минутад ээж өдрийн хоолноос үлдсэн амттай бялууны нэг зүсмийг надад өгсөн бөгөөд 7 цаг 58 минут гэхэд бид хоолоо идэж дуусаад ширээний араас босов. Ээж намайг бага зэрэг тоглуулж,  би цагаа чаг-чаг дуугарахыг нь чихэндээ наан сонсож байлаа.  8.15-д ээж явж унтаарай гэлээ.
Яг л хаа сайгүй сараачиж болох үзэг бэлэглэхэд нь баярласан шиг энэ удаад ч би их баяртай байлаа. Би унтахдаа цагаа бугуйндаа зүүсэн хэвээр байхыг хүссэн ч, ээжийг ингэвэл  цаг чинь эвдэрнэ гэхэд нь  цагаа орны дэргэдэх ширээн дээр, хажуулдаж хэвтэхэд харагдахаар газар тавихад ээж 8 цаг 30 минутад гэрэл унтраалаа.
За ингээд жигтэйхэн сайхан байлаа. Яагаад гэвэл миний цагийн зүү, тоонууд нь харанхуйд гэрэлтэж байв!  Хэрвээ би өндөгний шарыг дутуу болгон чанах хэрэг гарсансан бол  гэрэл асаах шаардлаггүй байх байсан. Би унталгүй байнга л цаг уруугаа хараад хэвтэж байтал манай гэрийн хаалга онгойх чимээ сонсогдлоо. Аав гэртээ ирж байгаа нь тэр. Эмээгийн явуулсан бэлгийг түүнд харуулах болсондоо би маш их баяртай байлаа. Би босож,  цагаа бугуйндаа зүүгээд өрөөнөөсөө гарав.
Шатаар өлмий дээрээ өгсөж байгаа аавыгаа хараад би “Ааваа эмээгийн надад өгсөн гоё цагийг хар даа” гэж хашгиртал аав цочсондоо золтой л шатнаас уначихсангүй. Чшшш, Никола, ээж чинь сэрчихнээ!” гэж аавыг хэлэхэд гэрэл гэнэт асаж, “Ээж нь сэрчихлээ” гээд ээж өрөөнөөсөө гарч ирээд ажил хэргийн зориулалттай оройн хоолноос эргэж ирэх цаг болсон гэж үү гэхэд нь  аав  тэгтлээ ч орой болоогүй байна шүү дээ гэв.
-11 цаг 58 минут болж байна гэж би бахархалтайгаар хэлэв. Учир нь аав, ээждээ туслах би дуртай.
- Ээж чинь бэлэг сайн сонгож чаддаг гэж аав ээжид хэлэв.
- Жаахан хүүхдийн дэргэд  ээжий минь тухай ингэж ярих нь тохиромжгүй гэж ээж тийм ч эелдэг биш байдалтай хэлээд “Орондоо орж, унтаж, амар, хонгор минь” гэлээ.
Би өрөөндөө ороод аав, ээжийн яриаг бага зэрэг чагнаж байгаад 12.14 гэхэд унтлаа. 5 цаг 7 минутад  намайг сэрэхэд үүр цайж  байсан болохоор цагны минь тоонууд гэрэлтэх нь багассан байсан нь харамсалтай байлаа. Хичээлгүй учраас босох гэж төдий л би яарсангүй ч дарга нь  аавыг ажилдаа үргэлж хоцордог гэж гомдол мэдүүлдэгт нь гомддог аавдаа туслаж болох юм байна гэж бодлоо. Би жаахан  азнаад 5 цаг 12 минут гэхэд аав, ээж хоёрын өрөөнд  орж “Аав аа, өдөр болж байна, ажилдаа хоцрох нь байна та” гэж чангаар хэлэв. Аав  ихэд цочсон ч шатнаас унах гэж байсныгаа бодвол арай бага цочирдов. орондоо  байсан болохоор тэрээр унахгүй. Гэхдээ унасан юм шиг л царайлав. Ээж бас сэрээд “Юу болсон бэ?  Яасан бэ? Юу болов? гэлээ.
- Нөгөө цаг. Өглөө болж байгаа юм шиг байна гэж аав хэлэв.
- Тийм ээ. 5 цаг 15минут болж байна. Одоо 16 уруу дөхөж байна гэж би хэлэв.
- Сайн байна. Одоо буцаад орондоо ор. Бид сэрчихлээ гэж ээж хэлэв.
Би буцаад унтахаар явсан боловч аав, ээжийг сая нэг юм босох болтол  5. 47, 6.18 , 7. 02  гээд л... 3 удаа эргэж ирэх шаардлагатай байв.
Тэгээд бид өглөөний цайгаа уухаар ширээнд суухад аав ээжид бага зэрэг хурдлаач дээ хонгор мниь кофе уух гэсээр байтал 5 минут боллоо гэхэд нь би  8 гэж хэлэв. Ээж над уруу их сонин харлаа. Тэгээд кофегоо аягалж байхдаа гар нь чичрээд хулдаасан дээр бага зэрэг асгалаа. Ээжийн минь гар нь өвдөөгүй байгаа даа.
Би өдрийн хоолонд цагтаа ирнээ. Орохдоо үүдэн дээр бүртгүүлнэ гэж аав хэлэв. Би ээжээс бүртгүүлэх гэж юу хэлж байгаа юм бэ гэж асуухад, ээж миний хэрэг биш гээд  намайг гарч тогло гэж хэлэв. Анх удаа  хичээлгүй байсандаа би харамсав. Учир  нь найзууд минь цагийг минь үзээсэй гэж би маш их хүсэж байлаа. Сургууль дээр Жоффруа л нэг удаа цагтай ирж байсан юм. Тэр аавынхаа том, тагтай,  гинжтэй цагийг авч ирж байсан. Түүний аавын цаг маш гоё байсан ч ааваасаа зөвшөөрөлгүй авч ирсэнээсээ болоод бөөн асуудалд ороод дахиад лав авч ирээгүй дэг. Тэгээд цагтай нь адил бид түүнтэй дахин уулзахгүй ч байж болохоор Жоффруа ааваараа нэг сайн шийтгүүлсэн гэж бидэнд ярьсан.
- Манай гэрийн дэргэд холгүй  амьдардаг, үргэлж идэж байдаг бүдүүн Алсэстийн гэрлүү би явлаа. Алсэст эртлэн босдог,  яагаад гэвэл өглөөний цайгаа удаан  уудгийг нь би мэдэх юм байна. Алсэст!  Гэрийнхэн  гадаа ирээд гэж би дуудлаа. Надад юу байгааг хараач, гараад ир Алсэст, гэж би хашгирав.  Тэрээр  нэг гартаа боов атгаж, амандаа нэгийг үмхчихсэн гараад ирлээ. Би цагтай болсон  гээд Алсэстийн аманд байгаа боовных нь өндөрт  гараа өргөж үзүүлэв.  Алсэст бяцхан хялайгаад амандахаа зальгиснаа тийм ч гоё биш л юм байна гэв.
-Сайн явж байгаа биз, тахианы өндөг шүүрхий болгох хугацааг заадаг зүүтэй, шөнөдөө гялтганадаг гэж би тайлбарлав.
- Дотроо тэгээд ямар юм бэ дээ гэж Алсэст надаас асуулаа.
Энэ талаар би харин бодож байгаагүй юм байна. “Байж бай” гээд тэр  гэрлүүгээ оров.  Ахиад нэг боов, тонгорго барьсаар Алсэст гарч ирлээ. “Цагаа өг дөө” би хутгаараа онгойлгоод үзье, яахын би мэднэ. Өмнө нь би аавын цагийг онгойлгож байсан юм гэж Алсэст хэлэв. Би түүнд цагаа өгөхөд тэрээр цагаар оролдож эхэллээ. Цагийг минь эвдчих вий дээ гэж би их айгаад “цагийг минь буцааж өг” гэж би түүнд хэлэв. Гэвч Алсэст цагийг минь буцааж өгөлгүй хэлээ гаргаад нээхийг оролдож байлаа. Хүчээр цагаа эргүүлж авах гэсэн боловч Алсэстийн тонгорго нь хурууруу нь гулсахад  Алсэст хашгирч цаг нээгдэж, яг 9.10-д газар уналаа.
Намайг уйлсаар гэртээ ирэхэд, цаг минь 9 цаг 10 минутыг заасаар л байлаа. Цаг минь явахаа больжээ. Ээж намайг тэврээд, аав чинь бүгдийг зохицуулна гэв.
Аавыг өдрийн хоолонд ирэхэд ээж түүнд миний цагийг өглөө. Аав цагны жижигхэн товчлуурыг эргүүлж үзээд ээжрүү нэг хараад, цагруу нэг харж, надруу нэг хараад: Никола цаг чинь засагдахаасаа өнгөрчээ гэв. Явхгүй  ч гэсэн чиний бугуйнд чинь үргэлж гоё харагдана гэлээ. Аав, ээж хоёулаа жигтэйхэн сэтгэл хангалуун байсан болохоор  би ч гэсэн баяртай байлаа. Одоо миний цаг үргэлж 4 цагийг заадаг. 4 цаг  бол сайн цаг,  учир нь энэ үеэр шоколадтай талх иддэг юм. Харин шөнөдөө  тоонууд нь гэрэлтдэг хэвээр. Энэ  бол эмээгийн минь өгсөн үнэхээр сайхан бэлэг юм.

Эх зохиолыг зурган файл болгож орууллаа. Харагдац муу болсон бол уучлаарай.


Monday, March 25, 2013

БИДНИЙ ОДОТ ТУГ
{Америкийн Нэгдсэн Улсын сүлд дуу}
Фрэнсисом Скоттом Ки – гийн 1814 онд бичсэн “Махерни усан боомтын хамгаалалт” гэдэг найраглалаас энэ дууны үгийг авсан байна. Фрэнсисом Скоттом Ки нь 1812 оны дайны үед Балтиморт Британийн усан онгоцнуудыг бут ниргэхийг харж байсан бөгөөд 35 настай залуухан өмгөөлөгч байжээ. Тэрээр яруу найраг сонирхдог, бичдэг нэгэн байсан бөгөөд энэ дайны дараа найраглалаа бичжээ. Анх удаа энэ сүлд дууг Балтиморт дуулсан байна.
Энэ дууны аяыг Британийн нийтээр дуулдаг дууны ая гэж бодсоор олон жил болжээ. Харин бүүр сүүлд 1980 аад онд ая зохиогч нь Жон Стаффорд Смит болохыг эрдэмтэд тогтоосон байна.
Энэ дууг 1889 оноос АНУ –н Усан Цэргийн сүлд дуу болгон албан ёсоор дуулж эхэлжээ. Дараа нь 1916 оноос Цагаан ордонд, харин 1931 оны 3-р сарын 3-нд Конгрессээс АНУ –ын Сүлд дуу болгон зарласан ажээ.
Энэхүү дууны шүлгийг орчуулагч Жамсрандоржийн Оюунцэцэг монгол хэлрүү орчуулсан байна.
The Star-Spangled Banner.  Бидний Одот Туг.
Шүлгийг Фрэнсис Скотт Ки,1814.  Хөгжмийг Жон Стаффорд Смит,1780.
Батлагдсан 1931 оны 3-р сарын 3.

Oh, say, can you see, by the da n’s early light,
What so proudly we hailed at the twilight’s last gleaming?
Whose broad stripes and bright stars, thro’ the perilous fight;
O’er the ramparts we watched, were so gallantly streaming.
And the rockets red glare, the bombs bursting in air,
Gave proof through the night that our flag was still there.
Oh, say, does that star – spangled banner yet wave
O’er the land of the free and the home of the brave?

Тулалдаан дунд, үдшийн гэгээнд мандуулсан
Тугийг, цэнхэр дээрээ ододтой тугийг минь
Улаан цагаан гал мэт алаглан цоргин дэрвэхийг
Ургах нарны туяанд чи харж байгаа биз дээ?
Өнгөрсөн шөнө пуужингийн гэрэлд гялбалзаад
Өөдгүй дайсанд өгсөн бидний бардам хариулт шүү.
Эрх чөлөөт орны эрэлхэг баатруудтай цуг
Эгнэгт хамт намирах болно, бидний одот туг!

On the shore, dimly seen through the mists of the deep,
Where the foe’s haughty host in dread silence reposes,
What is that which the breeze, o’er the towering steep,
As it fitfully blows, now conceals, now discloses?
Now it catches the gleam of the morning’s first beam,
In full glory reflected now shines on the stream:
This the star-spangled banner! O long may it wave
O’er the land of the free and the home of the brave.

Тэртээ эрэгт манан дундаа
Тэрслүү дайснууд хурхирч байхад
Тэдэнд ч бидэнд ч харагдана. Боомтын дээгүүр
Тэнгэрт тулан алдан намирч харагдана.
Үүрийн гэгээ алтан туяагаа өгнө.
Үнэн алдрыг нь сэрүүхэн давалгаа сэлгэнэ.
Эрх чөлөөт оронд эрэлхэг баатруудтай хамт
Эгнэгт хамт намирах болно,бидний одот туг.

And where is that band who so vauntingly swore
That the havoc of war and the battle’s confusion
A home and a country should leave us no more?
Their blood has wiped out their foul footstep’s pollution.
No refuge could save the hireling and slave
From the terror of flight, or the gloom of the grave:
And the star-spangled banner in triumph doth wave
O’er the land of the free and the home of the brave.

Үхсэний сүнс,үхээрийн дайнаар биднийг
Үгээгүй малууд болгоно гэж
Дээрэнгүй амалсан алуурчид одоо хаана байна?
Дээшээ хаясан чулуу толгой дээр нь унажээ.
Хөлсний боолуудад гарах нүх байхгүй.
Хөлдүү булш,газрын гав хүлээж байна.
Эрэлхэг баатруудтай,эрх чөлөөт оронд л
Эгнэгт намирах болно,бидний одот туг.

Oh! Thus be it ever, when freeman shall stand
Between their loved homes and the war’s desolation!
Blest with victory and peace, may the heaven-rescued land
Praise the Power that hath made and preserved us a nation.
Then conquer we must, for our cause it is just,
And this be our motto: “In God is our trust.”
And the star-spangled banner forever shall wave
O’er the land of the free and the home of the.

Дайныг эсэргүүцэн эх нутгаа хамгаалан
Дайчин олон үргэлжид боссоор байх болно.
Ард биднийг тэтгэж,бидэнд хүчийг өгсөн
Ариун бурхан таныг магтан дуулья.
Үнэний төлөө тэмцэгчидийг хувь заяа тэтгэнэ.
“Энэрэлт бурхан минь!” энэ бидний уриа шүү.
Эрх чөлөөт оронд эрэлхэг баатруудтай байхад
Эгнэгт хамт мандах болно,бидний одот туг.

Sunday, March 24, 2013

Орчуулга хийх гэж буй бол...


Эх сурвалж: http://saruul-uhaan.blogspot.com/

Орчуулга хийх ч хэцvv дээ хэцvv. Ємнєх бичлэгтээ хальт дурдсан. Орчуулгын ажлын хэцvvг мэддэггvй хvн их бий дээ. Нэгэн онигоо санаанд орчихлоо. Нэгэн орчуулагч нэгэн том хурлын орчуулгыг хийж. Тэгсэн ярьж байсан хvн нь онигоо ярьж л дээ. Орчуулагч маань мэдээж онигоо орчуулахад хэцvv байж таараа. Тэгээд ингэж хэлсэн гэдэг.

-Яг одоо энэ хvн онигоо ярьж буй тул та бvхэн инээнэ vv гэж л дээ. Танхим дvvрэн инээдэм болсон гэдэг.Иймэрхvv тохиолдол ч их гардаг байхаа. Бас л сэргэлэн толгой байгаа биз.



Ц.Дамдинсүрэн “Шүлгийг орчуулах гэгч үг утгыг орчуулах төдий биш, түүний найруулгын хэв журам ба уран хэл, сэтгэлийг хөдөлгөх чадлыг бүрнээ орчуулах хэрэг юм”


Ц.Дамдинсүрэн  “Монгол хүний уншихад уран сайхны талаар орос эхийг орос хүний уншсанаас доргүй байлгаж чадвал сая шүлгийн уран чадлыг орчуулж чадсан гэж болно” 

Saturday, March 23, 2013

“Миний дайны орос хэлтэй хvн Монголд олон байна. Надаас сайн хvмvvс ч байгаа. Би тэднээс монгол хэлээрээ л илvv. Тийм учраас би сайн орчуулагч”  Зохиолч, орчуулагч Чойжилийн Чимэд