Thursday, May 2, 2013

Ховор үгс



эх сурвалж: 

Үгийн өвгөн утгын таяг тулмой 

ААДМАГ хатаасан бяслаг

ААРМАГ хальстай нь талхалсан гурил

АВААЛЬ - анхны дэр нийлсэн эр, эм

АГУУЧ - холч бодолтой, уужим алсын хараатай, өргөн мэдлэгтэй хүн

НАГВАН - бэхний сав

НАЙЖ / НАЙЗ анд бололцсон эмэгтэйчүүд биеэ ийн дуудна

МУУТУУ -олсоор хийсэн цаас

СУУМАЙ - нимгэн гурилтай бууз

СӨӨХИЙ - арьсаар хийсэн бойтог

ООРЦОГ -сондгой, тусгаар тогтсон уул, овоо

ЧАРГАЙ -модны шулуун болоод өндөр ургасныг хэлнэ

ГҮШ / ГҮҮШ - 1, сайн орчуулагч, 2, Бичгийн хүн

ХУВИЛГААН - махан биеэс бурхны дүрд орох

ТААРЦАГ - илэг буюу бөс даавуугаар хийсэн бяцхан сав

ЦАДИГ - хүний түүх

ЧАВГАНЦ - эмэгтэй лам

ХОНШООР - хамрын үзүүр, ХАНШААР - хамрын уг

No comments:

Post a Comment

There was an error in this gadget