Sunday, May 19, 2019


МУИС-аас зохион байгуулсан орчуулгын уралдаанд оюутнууд Рэй Брадбьюригийн The Lake өгүүллэгийг 60 минутын хугацаанд орчуулж авъяас чадвараа сорьжээ. Энэ уралдаанд тусгай байр эзэлсэн ХИС-ийн оюутан О. Нандинхоролын орчуулгыг та бүхэнд хүргэж байна. 
Нуур
Хөвөлзөх давалгаанд ховсдуулах мэт, эрэг дээрх ээжээсээ, элсэн дээр шаагилдах хүүхдүүдээс, тэнгэрт дүүлэх шувуудаас, бүхэл ертөнцөөс тусгаарлагдлаа. Энэ бүхэн яг л бодол шиг аниргүй ажээ. Яг л бодол шиг... Төд удалгүй өнөөх давалгаа намайг тэнгэрлүү, элсрүү, хүүхдийн цоргих чимээрүү түлхэх шиг болж, гүн аниргүй ховсноосоо буцааж чөлөөлөх нь тэр.
Эрэг дээр эргэн ирэхэд хорвоо ертөнц зөвхөн намайг хүлээсээр өөр дээр нь дахин гишгэтэл царцчихсан мэт нэгэн хэвэндээ харагдах нь сонихон.
Нуурын хөвөөгөөр гүйсээр ээж дээрээ очиход тэрээр хөвөн алчуураар намайг хучаад,
-          Томоотой зогсоод биеэ хатаа гэв.
Нар дулаан элчээрээ ээж гаран дээр минь бөнжигнөх усан дуслуудыг хатааж байхад жиндүүхэн салхи үлээх нь арьс биржийлгэлээ. Хажууд ээж,
-          Хэ, энэ салхийг ээ! Цамцаа бушуухан өмс гэхэд нь би,
-          Арьсаа дахиад жаахан ингээд... гэтэл зандрангуй өнгөөр нэрийг минь дуудав.
Би ч цамцаа өмсөөд түрлэг хэрхэн эргээр наадахыг чимээгүй л хэсэг ажлаа. Эрэг дагуу ердөө зургаахан хүн үзэгдэх нь эргийг эцэс төгсгөлгүй бөгөөд энгүй хоосон мэт санагдуулах ажээ.
Салхи босч эхэлмэгц бөмбөгөөр наадах хүүхдүүд тоглохоо больж харагдлаа. Гунигаар үлээх сэвшээнд нь тэдний баяр хөөр замхран, намар цаг хаяанд ирснийг эрхгүй сануулна. Амьсгалдаг бүхний уушгинд, ажигладаг бүхний харцанд учиргүй хөнгөн гуниг өлгөөд үлдээчихдэг өнөө гайхал есдүгээр сар нь гагцхүү энэ ажээ.
Эрэг дагуу эх захгүй мэт санагдаж асан хөнгөн зуушны мухлагууд хоосорч, тэр л байрандаа өвлийг давахаар эгнэн зогсох нь яг л зугаатай зуны хөгжилтэй амтыг дулаан нарны элчтэй нь цуг алтан шаргал авсанд хийчхээд одоохон оршуулах гэж байгаа мэт харагдна.
Ээлж дараагаараа тэгж л бүгд хаалгаа барьсаар эзэнгүй эрэг дээр элс л ганцаардан үлдэж дээ. Үгүй ядаж зуны саруудад хоногшихоороо л нэг болсон үй олон хүний хөлийн мөрүүдийг зэврүүн салхи нэг л сэвшээ үлээгээд юу ч үлдээлгүй баллан орхичих нь цаанаа л нэг зивүүн. Ердөө Доналд, Делус, Арнольдын нүцгэн хөл, миний теннисийн шаахайн мөр л эрэг дагаж бүдэг үзэгднэ.
Элсний ширхэгүүд газар тэмтчин салхины аясаар өндийлгүй мөлхөж, энүүхэн үзэгдэх морин тойруулганд хашигдсан морьд салхины сэвшээтэй хоршин хаа нэгхэн дуу нэмнэ. Гэвч тэдгээр нь одоог хүртэл гуулин чимэглэлээ гайхуулж, шүд яралзуулан буй нь энэ тойруулга хүүхдийн хөгжилтэй инээдийг үгүйлсээр, эргэлдсээр хэвээрээ хэмээх мэт гуниг төрүүлнэ.
Чухам энэ л бүхнийг ажин зогсохдоо үй түмэн бодлоор эргэцэхдээ толгой дүйрч орхив. Бүгд хичээл сургууль нь эхлэн мөр мөрөө хөөж байхад би л эрэг дээр ээжтэйгээ сүүлийн ганц удаа гээд ирчихсэн зогсож байх. Маргааш намайг Америкыг хөндлөн гулд туулах галт тэрэгний их аян хүлээж буй.
Энэ их ганцаардал дунд хөвөхдөө тэсгэл алдуурч өөрөөсөө хүртэл зугтчихмаар одчихмоор санагдах ажээ.
-          Эргээр жаахан гүймээр байна гэж ээжид хэлэхэд тэр хурдан буцаж ирэхийг, усанд ойртохгүй байхыг санууллаа.
Би гүйж одоход элс газраа эргэлдэж, салхи намайг жингүйдүүлэх мэт байв. Гараа яг л нисэж буй мэт алдлах үес салхи хуруунуудын завсраар багтахгүй мэт... үгүй бүр далавчтай мэт гүйж байлаа. Ээжийн сууж үзэгдэх дүр холдон холдсоор бүүр түүрхэн сүүмэлзэхэд би гав ганцаар хоцорлоо. Арван хоёр настай бяцхан хүү үргэлж л бусдаар хүрээлүүлж дассандаа ч юм уу, ганцаар байх мэдрэмж шинэхэн байлаа.
Эргэн тойрон хүмүүстэй цуг байхад тэд юуг яаж хийхийг, эргээс хол байхыг гээд бүгд л нэг зүйл заан сургаж сануулж байдаг ч ганцаар байх үед харин зөвхөн бодол дангаар ноёлох аж. Ингэж би анх удаа ганцаархнаа үлдээд, ус руу алхаж ороод гэдсээр татах хүртэл явлаа. Өмнө нь энд ганц л нэрийг дуудах гэж, эргэж харахыг ч хүсэхээргүй ардаасаа олон хүн дагуулсаар үргэлж ирдэг байж билээ.
Харин одоо... ус надад биеийг минь хөндлөн хоёр хэсэгт хувааж харуулчхаад жигтэй инээж буй шидтэн мэт санагдав. Усан доорх бие минь хайлж урсаад ч юм уу, аль эсвэл уусаад ч юм уу, хаа нэг тийш ул мөргүй замхарчээ.
Би түүний нэрийг дуудав. Гараад ирэх юм шиг “Tally, Tally” хэмээн дуудлаа. Яасан бэ? Гээд эргэж харан инээх юм шиг дахин дахин дуудлаа.
Хүүхэд байхад чиний дуудах нэрэнд хэн нэгэн заавал хариу өгөх юм шиг мэдрэмж цаанаасаа л төрдөг аж. Магадгүй төсөөлөл бүхэн бодит гэж итгэдэг тийм гэнэн, гэгээн нас хүн бүхэнд л байдаг байх. Тиймдээ ч энэ нь хэний ч буруу бас биш байх.
Би Tally-г хэрхэн тавдугаар сард шаргал үсээ гялтганууланхан, арван хоёрхон настай мөрөн дээр нь нарны туяа эрхлэнхэн усруу явж орсон дүр зургийг нүдэндээ тодоос тод харав. Тэгээд хэрхэн ус аниргүй болохыг, эргийн аврагч хэрхэн усруу шумбан орохыг, Tally-гийн ээж бархиран хашхирахыг бас тэр хэзээ ч эргэж гарч ирээгүйг дахин эргэцүүлж саналаа.
Эргийн аврагч түүнийг уснаас гаргах гэж тэмцэлдсэн боловч булиа том гартаа атгахан хэдэн далайн замагтай гарч ирж билээ. Тэгээд л Tally дахин хэзээ ч сургууль дээр надтай зэргэлдээ суугаагүй, зуны үдшээр гудамжинд надтай бөмбөгөөр наадаж тоглоогүй юм. 
Тэр нууранд дэндүү гүн ороод, нуур түүнийг минь аваад үлдчихэж билээ.
Одоо би зөвхөн тэр л эзгүй, уудам хоосон тэнгэрийн доор, урсгалгүй нуурын хөвөөнд, зах нь үгүй энэ эрэг дээр эцсийн удаа ганцаар түүнийг үгүйлэн зогсож байна. 


                                                          The Lake  by Ray Bradbury

The wave shut me off from the world, from the birds in the sky, the children on the beach, my mother on the shore. There was a moment of green silence. Then the wave gave me back to the sky, the sand, the children yelling. I came out of the lake and the world was waiting for me, having hardly moved since I went away. I ran up on the beach.
Mama swabbed me with a furry towel. "Stand there and dry," she said. I stood there, watching the sun take away the water beads on my arms. I replaced them with goose-pimples.
"My, there's a wind," said Mama. "Put on your sweater."
"Wait'll I watch my goose-bumps," I said.
"Harold," said Mama. I put the sweater on and watched the waves come up and fall down on the beach. But not clumsily. On purpose, with a green sort of elegance as those waves. Even a drunken man could not collapse with such elegance as those waves. It was September. In the last days when things are getting sad for no reason. The beach was so long and lonely with only about six people on it. The kids quit bouncing the ball because somehow the wind made them sad, too, whistling the way it did, and the kids sat down and felt autumn come along the endless shore.
All of the hot-dog stands were boarded up with strips of golden planking, sealing in all the mustard, onion, meat odors of the long, joyful summer. It was like nailing summer into a series of coffins.
One by one the places slammed their covers down, padlocked their doors, and the wind came and touched the sand, blowing away all of the million footprints of July and August. It got so that now, in September, there was nothing but the mark of my rubber tennis shoes and Donald and Delaus Arnold's feet, down by the water curve.
Sand blew up in curtains on the sidewalks, and the merry-go-round was hidden with canvas, all of the horses frozen in mid-air on their brass poles, showing teeth, galloping on. With only the wind for music, slipping through canvas.
I stood there. Everyone else was in school. I was not. Tomorrow I would be on my way west across the United States on a train. Mom and I had come to the beach for one last brief moment.
There was something about the loneliness that made me want to get away by myself. "Mama, I want to run up the beach aways," I said.
"All right, but hurry back, and don't go near the water." I ran. Sand spun under me and the wind lifted me. You know how it is, running, arms out so you feel veils from your fingers, caused by wind. Like wings. Mama withdrew into the distance, sitting. Soon she was only a brown speck and I was all alone. Being alone is a newness to a twelve-year-old child. He is so used to people about.
The only way he can be alone is in his mind. There are so many real people around, telling children what and how to do, that a boy has to run off down a beach, even if it's only in his head, to get by himself in his own world.
So now I was really alone. I went down to the water and let it cool up to my stomach. Always before, with the crowd, I hadn't dared to look, to come to this spot and search around in the water and a certain name.
But now--- Water is like a magician. Sawing you in half. It feels as if you were cut in two, part of you, the lower part, sugar, melting, dissolving away. Cool water, and once in a while a very elegantly stumbling wave that fell with a flourish of lace.
I called her name. A dozen times I called it.
"Tally! Tally! Oh Tally!"
You really expect answers to your calling when you are young. You feel that whatever you may think can be real. And sometimes maybe that is not so wrong.
I thought of Tally, swimming out into the water last May, with her pigtails trailing, blond. She went laughing, and the sun was on her small twelve-year-old shoulders. I thought of the water settling quiet, of the life guard leaping into it, of Tally's mother screaming, and of how
Tally never came out. . . . .
The life guard tried to persuade her to come out, but she did not. He came back with only bits of water-weed in his big-knuckled fingers, and Tally was gone. She would not sit across from me at school any longer, or chase indoor balls on the brick streets on summer nights.
She had gone too far out, and the lake would not let her return.
And now in the lonely autumn when the sky was huge and the water was huge and the beach was so very long, I had come down for the last time, alone.



Thursday, May 16, 2019

ОУХ-Орчуулагчийн 3-р түвшний оюутан О. Нандинхорол Nature's way нэртэй ийм нэгэн шүлгийг ингэж орчуулжээ. Та бүхэн уншаад санал, шүүмжээ бичээрэй.

Monday, November 26, 2018

Алибаба Жак Ма: Та хэн болохоо өөрөө шийд. Мөрөөдөж суусаар ядууралд нэрвэгдэх үү? Хөдөлмөрлөж явсаар амжилтанд хүрэх үү?

Wednesday, May 2, 2018

Англи хэлний улсын олимпиадын шилдгүүд тодорчээ



МУИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын нийт их, дээд сургуулийн оюутнуудын англи хэлний улсын олимпиад 2018 оны  4 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус олимпиад нь мэргэжлийн болон мэргэжлийн бус ангилалд хоёр үе шаттай явагддаг бөгөөд энэ удаад улсын болон хувийн хэвшлийн 22 их, дээд сургуулийн оюутнууд оролцжээ. Мэргэжлийн ангилалд А.Мөнхзул (МУБИС), Э.Батхишиг (ХИС), Х.Талгат (ХИС) эхний гурван байрыг, Халиун (МУИС-ХУС) тусгай байрыг эзэллээ. 
Хоёр, гуравдугаар байрт шалгарсан Э. Батхишиг, Х. Талгат нар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд суралцдаг бөгөөд Англи хэлний багш-орчуулагчийн ангийн оюутан Х.Талгат тус олимпиадад гурван жил дараалан тэргүүн байруудыг эзэлж англи хэлний мэдлэг чадвараараа манлайллаа.

Э. Батхишиг, Х. Талгат нартаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ХИС-ийн Хэл Соёлын Сургууль,
Англи хэлний тэнхим, 
Орчуулгын клуб

Tuesday, May 1, 2018

Ном бол ертөнцийг харах цонх гэдэг.  Сургамжит өгүүллэг хэдийгээр богино ч бидний амьдралыг өөрчлөх гайхалтай хүч, ухаарал хайрладаг билээ. Тийм сургамжит үлгэр өгүүллэг хэдийг орчуулан та бүхэнд хүргэж байна. ХИС-ийн 4-р курсын оюутан Б.Болорчимэг, Д. Даваасүрэн, Г.Үенч, Ц.Цэндмаа нар орчуулав.



THE BIRD WITH TWO HEADS
Long, long ago, there lived a strange bird in a huge banyan tree. The tree stood beside a river. The strange bird had two heads, but only one stomach.
Once, while the bird was flying high in the sky, he saw an apple shaped fruit lying on the bank of the river. The bird swooped down, picked up the fruit and began to eat it. This was the most delicious fruit the bird had ever eaten.
As the bird had two heads, the other head protested, "I'm your brother head. Why don't you let me also eat this tasty fruit?"
The first head of the bird replied, "Shut up.You know that we've only one stomach. Whichever head eats, the fruit will go to the same stomach. So it doesn't matter as to which head eats it. Moreover, I'm the one who found this fruit. So I've the first right to eat it."
Hearing this, the other head became silent. But this kind of selfishness on the part of the first head pinched him very much. One day, while flying, the other head spotted a tree bearing poisonous fruits. The other head immediately descended upon the tree and plucked a fruit from it.
"Please don't eat this poisonous fruit," cried the first head. "If you eat it, both of us will die, because we've a common stomach to digest it."
"Shut up!" shouted the other head. "Since I've plucked this fruit, I've every right to eat it."
The first head began to weep, but the other head didn't care. He wanted to take revenge. He ate the poisonous fruit. As a result both of them died.



Хоёр толгой, нэг ходоодтой шувуу
Эрт урьдын цагт  голын хажууд том сагалгар модон дээр нэгэн  хачин  жигтэй шувуу амьдран суудаг  байжээ. Тэрхүү хачирхалтай шувуу нь хоёр толгойтой хэрнээ ганц  ходоодтой юмсанжээ. Нэгэн  удаа тэрээр нисэж яваад  голын эрэг дээр алим шиг хэлбэртэй жимс  байхыг  хараад  түүнийг авахаар яаран доош нисэв. Энэ  түүний  идэж байсан хамгийн амттай жимс байсан учир бүгдийг нь идэж орхив.
Ах  толгой  нь  түүнээс: Би чиний ах байтал  яагаад надад амсуулсангүй вэ? хэмээн асуухад,
 Дүү толгой нь : Дуугүй бай, бид хоёр нэг ходоодтой гэдгийг чи сайн мэднэ дээ.  Тиймээс  хэн нь  ч идсэн ялгаагүй нэг л ходоодруу орох учир хэн  идэх нь тийм ч чухал биш тэгээд ч би түүнийг олсон тул  идэх нь зөв хэмээн хариулав .  Ах  толгой нь түүнийг сонсоод ахин ямар нэгэн зүйл хэлсэнгүй. Энэ нь  дүү толгойн аминч үзлийн нэг илрэл юм.  Хэдэн өдрийн дараа  нисэж  яваад ах толгой нь модны дэргэд хортой жимс байхыг хараад авхаар яаран доош нисэв.  
Үүнийг мэдсэн дүү толгой:  Битгий идээч  хэрэв та түүнийг идвэл хоёул тэр дороо л үхнэ шүү дээ.  Бид чинь нэг л ходоодтой  шүү дээ хэмээн өрөвдөлтэйгээр уйлан гуйхад,
 Ах толгой нь:  Дуугүй бай би олсон болохоор идэх нь зөв.  Үүнийг сонсоод дүү толгой нь цурхиран уйлсан боловч ах толгой нь түүнийг огтхон ч тоосонгүй идэж орхив.  Удалгүй  тэд  хоёулаа үхсэн  гэдэг.
Сургамж:  Гэр бүл болон ойр дотны хүмүүс хоорондоо ямар ч тохиолдолд эв найрамдалтай байхыг сургамжилсан байна.

The bridge

Once upon a time two brothers who lived on adjoining farms fell into conflict. It was the first serious rift in 40 years of farming side by side. They had been sharing machinery, trading a labor and goods as needed without a hitch. Then the long collaboration fell apart. It began with a small misunderstanding and it grew into a major difference which exploded into an exchange of bitter words followed by weeks of silence.  
 One morning there was a knock on elder brother’s door. He opened it to find a man with a carpenter’s toolbox. “I am looking for a few days of work”, he said. “Perhaps you would have a few small jobs here and there. Could I help you?”  “Yes!” said the elder brother. “I do have a job for you. Look across the creek at that farm. That’s my neighbor, in fact, it’s my younger brother and we don’t get along. Last week he dug a wider passage for water into his farm. But he ended up creating a very wide creek in between our farms and I am sure he did it just to annoy me. I want you to build me something so that we don’t have to stand and see each other’s face from across.” The carpenter said “I think I understand the situation. I will be able to do a job that will please you.” The elder brother had to go to town for supplies, so he helped the carpenter get the materials ready and then he was off for the day. The carpenter worked hard all that day measuring, sawing, nailing.     
 At sunset when the elder brother returned, the carpenter had just finished his job. The elder brother’s eyes opened wide and his jaw dropped. It was not what he had even thought of or imagined. It was a bridge stretching from one side of the creek to the other! A fine piece of work, beautiful handrails. And to his surprise, his younger brother across the creek was coming to meet him with a big smile and arms wide open to hug him.
“You are really kind and humble my brother! After all I had done and said to you, you still shown that blood relations can never be broken! I am truly sorry for my behaviour”, the younger brother said as he hugged his elder brother. They turned to see the carpenter hoist his toolbox on his shoulder. “No, wait! Stay a few days. I have a lot of other projects for you,” said the older brother.  “I’d love to stay on”, the carpenter said, “but, I have many more bridges to build!”
Moral: There is no shame in accepting your mistake or forgiving each other. We should be kind and humble. We should try to stay together as a family and not break away from it over the petty arguments.

  
Гүүр
Эрт урьдын цагт нэгэн  ах, дүү тариачин  эвтэй  найртай   амьдран суудаг байжээ.  40 жилийн турш  эвтэй найртай амсхийх завгүй амьдарч тариалангийн  багаж хэрэгсэлээ  бие биедээ хуваалцан  хэрэглэсээр иржээ. Багахан маргаанаас болж үүссэн буруу ойлголцол нь яваандаа  даамжирсаар ах дүүсийн харилцааг таслав.  Нэгэн өглөө ахынд нь  мужааны багаж барьсан залуу гэнэт зочлон ирж,
Гэрийн эзнээс:  Би ажил хайж яваа юм аа. Танд надаар хийлгэх  ажил байгаа юу?  Би өөрийн чадах чинээгээрээ танд туслах болно гэхэд,
Ах нь:  Бололгүй яахав,  надад танд тохирох нэг ажил байгаа шүү. Та тэр тариалангийн хажуудах жижигхэн горхийг харж байна уу? Тэр манай хөрш,  үнэндээ дүүгийнх маань байгаа юм. Бид муудалцачихсан байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт дүү маань тариаланд хүрсэн өргөн шуудуй ухчихсан юм.  Энэ хэт өргөн болчихсон болохоор бид бие биенийдээ очиж чадахгүй байна.  Дүү маань намайг уурлуулах гэж ингэсэн гэдэгт би бат итгэлтэй байна.  Бид хоёрыг эвлэрүүлж тус болох ямар нэгэн зүйл хийж өгөөч гэхэд ,
 Мужаан : -  Миний хийсэн  зүйл  таны сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
 Ах нь   хоол хүнс болохуйц жижиг сажиг материалыг бэлдэхээр хот руу явжээ. Мужаан бүхий л өдрийн турш газрыг нарийн хэмжиж,  хөрөөдөж, хадаж өнгөрөөв.  Нар шингэж, үдшийн бүрий болж ах нь гэртээ ирэхэд өнөөх мужаан хийх ёстой ажлаа бүгдийг нь  хийж дуусгачихсан байв. Түүний  төсөөлж байснаас тэс өөр зүйл байсанд  нүд нь орой дээрээ гарах шахав.  Мужаан  ах, дүү хоёрыг хооронд нь холбосон гоёмсог бариултай , сүрлэг сайхан гүүр барьсан байжээ.  Ах нь гайхшран зогсож  тэрхүү гүүрийг харж байтал өөдөөс нь  нэгэн хүн ирж байхыг харав.  Анхааралтай хартал түүний дүү болох хөрш нь гараа алдлан дэлээд гүүрний нөгөө талаас түүнийг чиглэн гүйн  ирж байлаа.  Миний  танд  хийсэн олон буруу үйлдлүүд, хэлсэн муухай үгнүүдийн оронд  ийм гайхалтай гүүрийг барьж  байдаг та ямар ухаантай юм бэ? хэмээн түүнийг чангаас чанга тэвэрлээ. Тэд гэнэт ухаан орон эргэн харвал өнөөх мужаан  багажны хайрцгаа мөрөндөө үүрсээр явж байна гэнэ.
 Дүү :  Та битгий яваач, дахиад хэдэн өдөр үлдээч? бидэнд таниар хийлгүүлэх  хэдэн ажил байна гэхэд ,
Мужаан : Би та нартай дуртайяа үлдмээр л байна.  Гэхдээ надад барих ёстой маш олон гүүр байгаа болохоор үлдэж чадахгүй нь ээ... гэж гэнэ.
Сургамж:  Алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрөх нь тийм ч ичмээр зүйл биш юм. Харин ч энэрэнгүй, хүлцэнгүй  байж бие биенийгээ уучилдаг байх хэрэгтэй. Бид гэр бүл хэмээх хамгийн аугаа зүйлийнхээ учир утгыг хадгалах ёстой болохоос биш аахар шаахархан асуудлуудаас болж бие биенийхээ сэтгэлийг шархлуулах шаардлаггүй.



Хэзээд чамайг хайрлах үнэнч найз
Кришна бурхан болон Судана нар багын сайн найзууд байжээ. Кришнагийн амьдрал цэцэглэн хөгжиж баян чинээлэг болсон ч Суданагийн хувьд тийм байсангүй. Тэрбээр Брахмэн мужид жижигхэн навсгар байшинд эхнэр хүүхдийн хамт амьдран суудаг байжээ. Судамагийн гуйлга гуйж амьдралаа залгуулан хоногийн бор хоолоо олдог ч энэ нь түүний гэр бүлийг цатгадаггүй байв.  Энэ амьдрал нь хэцүү байсанд  эхнэр нь багийн найз Кришнагаас очиж тусламж гуйхыг хүсэв. Судама тусламж гуйхаас санаа зовж байсан ч хүүхдүүдээ өлсгөх хэцүү байсан учир явахаар болж тэгээд эхнэр нь хөршөөсөө будаа зээлж Кришнагийн дуртай цагаан будааны зууш хийгээд Судамад өгчээ.
Тэрээр Дхарака хотод ирээд алт мөнгөөр бүтээж, эрдэнийн чулуугаар чимэглэсэн хотыг харан урьд хэзээ ч ийм зүйл харж байгаагүй тул алмайран зогслоо.  Ноорхой хувцастай Судамаг ордны дааман хаалган дээр ирэхэд хамгаалагчид  түүнийг үл ойшоосон байдалтай хаалгыг хаан зогсжээ. Тэрээр хамгаалагчдад Кришнагийн багийн найз түүнтэй уулзахаар ирсэн гэдгийг мэдэгдэхийг гуйжээ.  Хамгаалагч түүнийг дорд үзэж байсан ч эзэндээ мэдэгдэл хүргэхээр явлаа. Судамаг ирсэнийг сонсоод Кришна хийж байсан зүйлээ орхиод түүнтэй уулзахаар хөл нүцгэн яаран гүйв. Кришна Судамаг чангаас чанга тэврээд ордондоо урин  дотны анд нөхрөө дайлж гарав. Судама Кришнаг баян чинээлэг амьдарч байгааг хараад түүнд зориулж авчирсан бэлэгээ өгч зүрхэлсэнгүй. Гэвч Кришна түүнийг өөрөөсөө ч илүү сайн мэддэг болохоор түүнээс бэлгээ авахыг хүсжээ. Тэд бага насныхаа хөгжилтэй үеүүдийг дурсан ярьцгааж инээлдэн Судама найзынхаа өгөөмөр сайхан сэтгэлд автаж түүнээс тусламж гуйж чадахгүй байв. Судама гэртээ ирэхэд умгар жижигхэн  гэр нь сүрлэг сайхан орд харш болон хувирч, эхнэр хүүхдүүд нь гоёмсог хээнцэр хувцас өмссөн байхыг хараад, юу ч хэлээгүй байхад юу хэрэгтэй байгааг мэдээд бүхнийг өгсөн Кришна шиг үнэнч найзтайдаа өөрийгөө энэ хорвоогийн хамгийн азтай хүн  болохоо ойлгожээ.
Сургамж: Нөхөрлөлд баян ядуугийн ялгаа байдаггүй. Тэд таныг зовж ядарсан үед туслах  байж байдаг.



Эхийн хайр
Хотын захад нэгэн жижигхэн тосгонд  Ник  хүү ээжтэйгээ амьдран суудаг байжээ.  Ээжийнх нь нэг нүд хараагүй учир ээжээсээ ихэд ичдэг төдийгүй үзэн яддаг байв.  Нэгэн  өдөр ээж нь хүүгийнхээ сургууль дээр очтол хүү ихэд уурлав.  Хүүгийн найзууд түүнээс:  Танай ээж нэг нүдтэй юм уу? гэж асуухад,
Хүү ээжээсээ:  Та яагаад нэг нүдтэй юм бэ?  Таны нэг нүд яагаад байхгүй байгаа юм бэ?  гэж асуухад, ээж нь юу ч хэлсэнгүй.  Ник ээжийгээ үзэн яддаг тул амьдралаас нь  алга болоосой хэмээн боддог байв.  Нэгэн шөнө хүү ус  уухаар  гал тогооны өрөө рүү ороход ээж нь уйлаад сууж байжээ.  Үүнийг хараад хүү хурдан том болж гэрээсээ явахыг улам их хүсэх болов.  Ингээд хүү сайн сурсаар  амжилтанд хүрч,  хотруу ажиллахаар ээжийгээ орхин явлаа.  Хүү шаргуу ажиллаж сайхан  ажилтай, гэр бүлтэй болон аз жаргалтай сайхан амьдарч байв.  Нэгэн өдөр  ээж нь хүүгийндээ ирэхэд хүү нь их л гайхан танихгүй дүр эсгэн: Та хэн бэ?  Манайд юу хийж байгаа юм бэ? гэж асуухад,  
Ээж  нь : Уучлаарай  айл андуурсан байна гээд танихгүй дүр үзүүлэн хаалгыг нь зөөлөн хаахад,
Хүү гэр бүлийнхэндээ ээжийгээ уулзуулахыг төдийлэн сайшаадаггүй тул их л баяртай байв.  Энэ явдлаас хойш  удалгүй тэдний ангийнхан уулзахаар болсон тул хүүг уулзалтанд ирэхийг хүссэн урилга явуулсан байв.  Хүү урилгыг хүлээж аваад хөл нь газар хүрэхгүй баярлан,  удаан уулзалдаагүй ангийнхантайгаа  уулзахаар  сургуульруугаа явж байтал зам дээр хэн нэгэн  байхыг хараад ойртон очиход түүний ээж гартаа цаас барин хэвтэж байв.  Тэрхүү  цаасыг задлахад  түүнд зориулагдсан  захиа  байлаа .  Хүү захиаг нээн уншихад:
 Хайрт  хүү минь,   хэлэлгүй очсонд  уучлаарай, өнгөрсөн жилүүдэд чамтай уулзаагүй болохоор сэтгэл минь бэтгэрч байлаа.  Миний хүү бага  байхдаа осолд орж нэг нүдгүй болсон.  Ээж нь чамайг нэг нүдтэй амьдруулахыг хүсээгүй учир өөрийнхөө нүдийг өгсөн юм шүү.  Хүүгээ энэ  хорвоог ээжийнхээ нүдээр харж  байгаад ээж нь сэтгэл өөдрөг байдаг юм.  Чамайг надад уурлах бүрт  энэ бол миний хүүгийн намайг хайрлах хайр хэмээн бодож, чинийхээ хүүхэд байхдаа ээжийгээ тойрон гүйж тоглодог байсныг үргэлж дурсан санадаг хэмээн бичсэн байхыг  уншаад  хүү цурхиран уйлж ээждээ муухай ханддаг байсандаа өөрийгөө зүхэж, ээж нь түүний төлөө амьдралаа золисон цорын ганц хүн болохыг ухаарчээ.


Хонь гахай хоёр
Нэгэн нартай өдөр хонь бэлчиж яваад тарган гэгчийн гахай олж харжээ.  Тэр гахай мах болохоосоо айж , зугатаасаар хонины бэлчээрт ирж хэвтжээ.  Түүнийг ихэд айн , зовж тарчилж байхыг  малчин хараад, ихэд өрөвдөн  мах нядлагчдаас  худалдаж авч энд авчирчээ.
Хоньчин  яагаад гахайг авч ирснийг , гахай яагаад ийм баясгалантайгаар даган ирснийг хонь ихэд гайхна.
Чи ямар сонин дуугардаг юм бэ? хэмээн  нэгэн дүрсгүй хонь асуун ,  "Манай эзэн бидний үсийг  их ичгэвтэртэйгээр хяргах үед бид  яг л чам  шиг зовлон шаналалыг амсдаг гэхэд,
Гахай : Энэ чинь тийм ч сүртэй зүйл биш л байна шүү дээ. Тэр зөвхөн та нарын ноосийг л авдаг. Харин биднээс махыг минь л хүсдэг юм гэж ээ.
Сургамж- Аюулгүй нөхцөлд зоригтой байх нь тийм ч хэцүү зүйл биш. Тэс өөр орчин нөхцөлтэй зүйлсийг ойлгохоосоо өмнө  бүү шүүмжилж  бай.

Хайрцаг дүүрэн үнсэлт

 Охиноо  хоосон  хайрцаг  чимэглэн  зул  сарын модон дор тавьж байхыг хараад  аав нь загнажээ.  Гэсэн ч охин зул сарын өдрөөр аавдаа зориулан тэрхүү бэлэгээ өгчээ.  Урьд өдөр нь охиноо загнасандаа санаа зовж байсан боловч хайрцаг хоосон байгааг хараад  дүрсхийн уурлаж : “Чи хэн нэгэнд бэлэг өгөхдөө дотор нь ямар нэгэн зүйл хийх ёстой гэдгийг мэдэхгүй гэж  үү?” хэмээн охинруугаа  орилов.
Бяцхан  охины нүдэнд нь нулимс цийлэгнэн  аавруугаа хараад  "Ааваа!  Энэ хайрцаг хоосон биш ээ, дотор нь дүүрэн үнсэлт байгаа юмаа.  Энэ үнсэлтүүд бүгд таных”.  Аав нь үүнийг сонсоод  зүрх нь зүсэгдэх шиг болж охиныхоо бяцхан гараас атгаад гүнээ уучлалт гуйв.  Төд  удалгүй  охин автын осолд орж бурханы оронд очжээ.  Энэ явдлаас хойш аав нь олон жилийн турш хайрцгийг хадгалж онгойлгох бүртээ бяцхан үрийнхээ хайрыг мэдэрч, охиныхоо үнсэж буй дүр зургийг төсөөлөн багахан ч гэсэн сэтгэлээ дэвтээдэг болжээ.
Сургамж:  Энэ дэлхийн хамгийн үнэ цэнэтэй бэлэг  бол хайр юм.

Дэнлүү  барьсан залуу
Эрт урьдын цагт нэгэн жижигхэн тосгон байдаг байжээ. Тэр тосгонд нэгэн хараагүй залуу  амьдардаг юмсанжээ. Тэрээр үдшийн бүрий ноёлж,  харанхуйд  үргэлж дэнлүү барьж явдаг байв. Нэгэн өдөр тэр гадуур хооллочихоод  харьж явтал нутгийн  залуус  доог тохуу хийхээр түүн дээр ирэн :  Хүүе чи чинь бүр таг сохор юу ч харж чадахгүй юм байж юунд ингэж хаа явсан газраа гэрэл чирч явдаг юм бэ? гэхэд,
“Тиймээ,  би сохор юу ч харж чаддаггүй юм. Би гэрэлтэй явдаг учраас бусад хүмүүс намайг харж чаддаг юмаа.  Хэрвээ би гэрэлгүй явдаг байсан бол чи намайг харалгүй  мөргөчихнө шүү дээ. Ийм л учраас би дэнлүү барьж явдаг юм"  хэмээн хариулжээ.
Өнөөх  залуус өөрсдийн гаргасан бүдүүлэг зангаасаа ихэд ичин уучлал гуйж гэнэ.
Сургамж:  Бусдыг шүүмжлэхээсээ өмнө сайтар тунгаах  хэрэгтэй.  Эелдэг зөөлөн байхын тулд бүх зүйлийг өөр өнцөгөөс харж чаддаг байх хэрэгтэй.

Monday, January 15, 2018

“Бид бусдаас өөр шүү, хамаагүй дуурайж болохгүй ээ!”

Юм бүхэн өөр өөрийн онцлогтой. Онцгой, өөр байхын үндэс нь газарзүйн байрлал. Жишээлбэл, монголчуудад шарын, монголоос бусад Азийнханд хийн, Европынхонд бадганы шинж голлодог гэнэ. Энэ гурав нь хүний биеийн онцлогийг тодорхойлж, орчин нөхцөл, хоол унд, цаг улирлаас хамааран ихсэж багасдаг. Ийм болоод л хятадууд бөгс, монголчууд хөл, оросууд толгойгоо дулаалдаг. Үүгээр тогтохгүй юу идэж болох, болохгүйг байгаа газар нь өөрөө заагаад өгдөг гэнэ, бас. Үүнийг баталж хоолыг хор биш, эм болгож иддэг япончууд “Газар нутаг дээрээ байгаа хоол ундаа идээд байхад л болно.” гэж ярилцдаг гэнэ.
Ил харагдаж, илт мэдрэгдэх энгийн жишээг арай хүндрүүлж, бодитой харагдаж, өнгө зүс, хэлбэр хэмжээ нь тодордоггүй, харагдаж баригддаггүй, зүгээр л сонсогддог хэл, сэтгэхүйн захын жишээгээр хэлэх гээд үзье.
...Харагдаж, баригдаж, мэдрэгдэж, үнэртэж, амтагдаж л байвал байгаа гэж итгэдэг матери анхдагчууд буюу өрнийнхөн “хийгдсэн хурал, уншигдсан ном” мэтээр ярина. Энэ нь харагдаж, баригдаж, мэдрэгдэж, үнэртэж, амтагдаад байгаа зүйлээ чухалчлаад байгаа хэрэг. Харин аливаа юм ганц ганцаар орших үндэсгүй. Бүгд өөр хоорондоо харилцан нөлөөтэй хэмээх дорнынхонд тэрхүү учир шалтгааныг бий болгосон үйл хөдлөл, түүний эзэн нь чухал. Тийм болоод л “Хэн, юу хэзээ юуг юугаар яаж хийсэн, хэлсэн...” гээд өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн гэсэн гол хоёр гишүүнээр туслах гишүүдээ хоёр талаас нь хашаад байгаа юм. Иймд өрнийнхнийг дуурайж байдал, үйл ажиллагаа, арга хэмжээ, хэмжээ, хугацаа, тэгэлт, ингэлт гэж хүчээр нэршүүлж ярьж болохгүй...
Монгол хүн монголоороо байгаа цагт Монгол улс оршино ч, хөгжинө ч. Тэгэхээр Монгол төрийн бодлого, тулгуур үзэл нь монгол хүнийг монголоор нь байлгахад л байх болов уу. Бодлогоо зөв тодорхойлж, ард олноороо таалуулж чадвал төр түмнээрээ нэг бодолтой болж, төрийн бодлого аяндаа төлөвших бус уу. Энэ бодлогын эхэнд үндэстнийг нэгтгэх хэл соёл эрэмбэлэгдэх нь маргаангүй.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Бид бусдаас өөр шүү, хамаагүй дуурайж болохгүй ээ!” өгүүллийн хэсгээс

Friday, September 8, 2017

АСУУДАЛ ОРЧУУЛАГЧДАА БИШ ТОГТОЛЦООНДОО БАЙГАА

АСУУДАЛ ОРЧУУЛАГЧДАА БИШ ТОГТОЛЦООНДОО БАЙГАА
2017-09-08

Сая Владивостокт болсон том арга хэмжээн дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын орос хэлний орчуулагч залуу том пактласан тухай гадаад дотоодгүй, дээр доргүй шуугиад эхлэлээ. Хөөрхий зүс үл таних тэр залуу руу "гар далайн заналхийлж" хариуцлага тооцоод хөөж явуулахыг сануулагсад ч цөөнгүй байх шиг.
Хэрвээ цаг завтай хүмүүс байвал ерөнхийлөгчийн хэлсэн үгийг давтан сонсоод 3-5 өгүүлбэрийг яг алдаа мадаггүй буцаан хэлэх гэж оролдоод үзээрэй. Бараг л олонх нь чадахгүй болов уу? Эх хэл дээрээ байдал ийм байхад харь хэл рүү бэлдсэн сэдэв өгөгдөөгүй тохиолдолд тийм нарийн улс төр, эдийн засгийн нэр томъёог эвлүүлээд алдаа мадаггүй орчуулна гэдэг хэр баргийн аавын хүүгийн давдаг асуудал биш.
Энд миний олонтоо санаа зовнин өгүүлдэг "Төрийн хэлний" асуудал дахин хөндөгдөж байгаа хэрэг. Угтаа бол төрийн хэмжээний энэ том арга хэмжээнд Монгол улс дэлхий нийтэд өөрийн бодлогыг ойлгуулах сайхан боломж таарсан боловч ямар ч байсан жирийн Орос үзэгчид юу ч ойлгоогүй ээ сүлжээгээр гайхаад байхыг бодоход Путин ерөнхийлөгч ч тоймтой ойлгосон зүйлгүй хоцроо буй за.
Би өөрөө орчуулагч хүн, бусад орчуулагч нарынхаа зовлонг бага сага гадарладаг хүний хувьд энэ удаа орчуулагч залууг өмөөрч, энэ тал дээр үйлчилж байгаа тогтолцоог шүүмжилмээр байна. Ер нь бол ийм асуудал миний бага залуугаас л байнга шахам гардаг нь хааяа нэг арга хэмжээн дээр оролцож байхад ажиглагддаг байсан. Зөвхөн Орос хэлэн дээр төдийгүй манай хятад хэлнийхний хувьд ч тохиолддог асуудал юм. Бусад хэлний орчуулагчдын тухайд ч зовлон бэрхшээл адилхан байдаг байж таарна. Гол нь том арга хэмжээний өмнө сайд дарга нарын үг урьдчилж ирнэ гэж бараг байхгүй. Ирлээ ч цаг тулгаж байгаад ирдэг болохоор хальт гүйлгэж хараад орчуулах тохиолдол олон байдаг.
Миний тодхон санаж байгаагаар Хятадын ерөнхий сайд асан Вэнь Зя Бао даргын айлчлалын үеэр болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр Хятадын ерөнхий сайд чихэвчээ аваад тавьчихаж байж билээ. Энэ нь "Танай орчуулагч болохгүй байна шүү." гэдгийг дотор ухаанаар эвлэгхэн ойлгуулж байгаа хэрэг байж таарна.
Бид ч гэсэн ойр дотны хүрээндээ иймэрхүү асуудал байгааг мэддэг боловч сайндаа шүүмжлэн хэлэлцэхээс цаашгүй юм даа. "Болдбаатар аа, чи намайг бодвол юм хум бичдэг хүн байна. Боломж байвал дээшээ уламжлаач. Саяхан нэг яамны сайдын орчуулгад хэдэн хятад дагаад орсон чинь нэг хөгжилтэй нөхөр орчуулга хийж байх юм. Хүн харахад хурдан түргэн ярина гэж жигтэйхэн. Гэтэл үнэндээ монголын талын сайд "Хоёр талын хүчин чармайлтаар бидний хамтын ажиллагаа урагштай сайхан хөгжиж байна." гээд хэлсэн үгийг "我们好。你们好。我们都是好。" гээд л явчих юм. Арай дэндүү байгаа биз дээ?" хэмээн халаглан өгүүлж билээ. Үүнийг үгчлэх бөгөөс "Бид сайн. Та нар сайн. Бид бүгдээрээ сайн." гэсэн утгатай юм л даа.
Сая төрийн яамдын маш чухал арга хэмжээний орчуулгын материалыг Ханжоуд төгссөн нэг оюутан залуу орчуулсан гээд шууд гүүглдчихсэн над дээр ирснийг би нүдээ аниад өнгөрөөж чадалгүй өөрөө нойр хоолоо хасан байж дахин орчуулаад явуулж билээ. Тэр нэг удаагийн тохиолдол азтай юм гэж бодоход дахин тийм асуудал хичнээн олон гарч байгаа бол гээд бодохоор аймшигтай.
Энэ бүхнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо үйлчилж байгаа төрийн орчуулгын тогтолцоог даруй өөрчилмөөр санагддаг. Орчуулагч нарыг өмнөд хөршийн жишгээр 1,2,3 дугаар зэргийн орчуулагч гэсэн зэрэг олгож мэргэжлийн түвшин тогтоох шалгалтаар уг зэргийг олгож болмоор. Тэр дундаасаа шигшээд "Төрийн орчуулагч", "Гүүш" цол олгосон ч яагаад болохгүй байх билээ? Энэ бол монгол улсад маань урьд өмнө байсан сайхан уламжлал юм л даа. Манай ерөнхийлөгчийн тамгын газар тавхан минутын хугацаанд начин цолны үнэмлэх бичээд олгочихож байгаа харагддаг. Өөрсдийнх нь хамгийн чухал ажил үүрэг байж мэдэх энэ асуудал дээр илүү нухацтай, шуурхай ажиллаасай билээ.
Сүлжээнүүдээр энэ асуудал шинэ ерөнхийлөгчтэй холбогдон гарч ирж байгаа мэт төөрөгдөл яваад байна. Урьд өмнө амь бөхтэй байсаар ирсэн энэ асуудал харин саяын арга хэмжээн дээр илүү олон нийтэд ил тод илэрсэн хэрэг төдийхөн юм.
Ер нь дэлхийн бусад улс орнууд төрийн орчуулгын асуудалдаа онцгой анхаардаг болсныг Трамп, Си Зиньпин нарын уулзалт дээр хоёр талаас хоёр хоёр маш сайн орчуулагч оролцож байснаас төвөггүй ойлгож болно.
Өмнөд хөрш 2 жил тутамд дотоодын 200 их сургуулиас төдий тооны шилдэг оюутнуудыг шалгаруулан 6 сарын англи хэлний маш эрчимтэй бэлтгэл хийлгэдэг. Тэднээсээ 60 хүнийг дахин шигшиж аваад 3 сар сургана. Тэр дундаасаа 6 хүн торойн хоцорсныг гадаад явдлын яамандаа ажиллах эрх олгодог. Тэгээд ч зогсохгүй эдийн засаг, соёл, шинжлэх ухаан хариуцсан дарга нарын орчуулга хийх гэх мэтээр төрөлжүүлэн ажиллуулдаг ажээ.
Тийм сайн бэлтгэгдчихсэн орчуулагч нар байгаа хэр нь төрийн тэргүүн, сайд дарга нарынх нь хэлэх үг 7 хоногийн өмнө бэлэн болоод орчуулагчийн гар дээр ирсэн байх заавар журамтай гэж байгаа. Түүний бичгийн болон аман орчуулгын ур чадварыг тусгай баг шалгаж батагалжуулдаг тухай тэдний нэг төрийн орчуулагчийн бичсэн тэмдэглэлийг уншаад "уйлах шахаж" билээ. Дээр нь хятадын дарга нарын орчуулагчаа ойлгож байгаа, цэгцтэй тод ярьж, хэрэгтэй үед түр зогсолт хийгээд хүлээж байгаа зэрэг нь төрийг төлөөөлж, төрийн хэлээр ярьж байгаа хүний бас л нэг том ур чадвар юм даа. Бодвол дарга нартаа ч гэсэн энэ талын мэдлэг чадвар заадаг байж таарна.
Шинэ ерөнхийлөгч та саяын айлчлалаар ажиглагдсан энэ ноцтой асуудлыг анхааралдаа авч төрийн хэл, тэр дундаа төрийн орчуулгын үйлчилж байгаа одоогийн тогтолцоог боловсронгуй болгох тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсэх байна. Тэгэхдээ мөхөс миний энэ бичлэгтээ дурдсан зарим нэгэн санаа оноог эрхбиш болгоон үзнэ буй за. Харин саяын арга хэмжээнд оролцсон залуу орчуулагчид "арга хэмжээ" авбал урд хөл нь бүдэрсний төлөө хойд хөлийг ташуурдахтай ижил хэрэг болно шүү. Ер нь орчуулагч хүн иймэрхүү арга хэмжээн дээр энэ мэт паактлаж байх нэг бодлын их зүгээр байдаг юм шүү. Миний хувьд нэг хоёроор тогтохгүй мэдэхгүй чадахгүй тохиолдол гарч байсан нь эргээд өдий зэрэгтэй өсөж дэвжихэд гол түлхэц болсон санагддаг юм.
Boldbaatar Dorjsuren's post at fb.

Monday, May 15, 2017

Зээлдмэл нэршил



Нийтлэлч Баабар

Аль ч хэлээр ярьдаг үндэстэн дундачаар 12-15 мянган үгээр хэлэлцдэг гэнэ. Англи хэл хамгийн сайн бүртгэгдсэн баялаг хэл гэгдэх. Тэд хэдэн жилийн өмнө нэг сая дахь үгээ бүртгэн авчээ. Гэхдээ англи хүн өдөр тутамдаа мөнөөх 15 мянган үгээ хэрэглэх болохоос үлдсэн “англи” гэх сая шахам үгээ мэдэх ч үгүй, мэдэх шаардлага ч байхгүй. Арав гаруй жилийн өмнө англи хэлний бүртгэлд “зуд” гэсэн монгол үг орсон боловч үүнийг дундач англи хүн огт мэдэхгүй, хэрэг ч байхгүй. Гэхдээ өргөн уудам талбайд цас ихээр орж тодорхой урт хугацаагаар үргэлжилснээс болж нүүдлээр билчээрэлдэг гэрийн тэжээмэл амьтад өвс олж идэж чадахгүй бөөнөөрөө өлдөх үхэх процессийг илэрхийлсэн тийм нэр томъёо англи байтугай бараг аль ч хэлэнд байдаггүй учир бүртгэл сайтайгаараа англи хэл монгол хэлнээс зээлдэн авч буй хэрэг юм.

Орчин үеийн хүн үүсээд 100-120 мянган жил болсон гэх. Гэвч өнөөгийн аль ч үндэстний сэтгэл санаагаа илэрхийлж чаддаг нарийн төвөгтэй өгүүлбэр бүхий хэл ердөө 15-20 мянган жилийн өмнө буй болжээ. Хүмүүс олон мянган жилийн турш зөвхөн нүдэндээ харагдсан ил зүйлсийг л нэрлэдэг хэмжээний хэлтэй байжээ. Хэл нь олон арван мянган жилийн туршид аажмаар хувьсан дэвшсээр философи илэрхийлэл гаргаж чадахуйц нарийн бүтэцтэй болжээ. Судлаачдын тогтоосноор аль ч хэлэнд өөрийгөө төлөөлөхдөө “м” авиагаар (манай, миний), бусдыг төлөөлөхдөө “т” авиагаар (танай, чи) эхэлсэн үг хэрэглэдэг гээд энэ нь хүн төрлөхтөн эрт дээр үед нэг цэгээс тал тал тийш таран нүүдэлсний илэрхийлэл гэдэг.

Тарж нүүсээр газар зүйн асар уудам талбайд биенээсээ үл хамааран аж төрөхөд хэлүүд бие даан хөгжжээ. Цааш хэл болгон салбарлан төрөл хэлүүд үүсчээ. Өнөөдөр хүн төрлөхтний хэлнээс хамгийн олон яригчтай нь энэтхэг-европ овгийн хэл юм. Энэ нь анх Химлай хавьцаа нутаглах санскрит хэмээх ганц хэлээс түүхийн явцад салбарлан хинди, Персээс эхлээд эртний ба орчин цагийн герег хэл, латин, англи, орос хүртэл үргэлжлэнэ. Эртний ромчууд латин хэлээр ярьдаг байж, өдгөө энэ нь салбарлан роман язгуурын гэх франц, итали, испани, румын гэх мэт тун ойр төрөл хэлүүд болон өргөжжээ.

Монгол хэл нь Алтай овгийн хэлд багтана. Нүүдэлч удамтай алтайчууд хэдэн мянганы турш асар уудам талбайг байлдан дагуулж байсан учир өдгөө алтай овгийн хэлтнүүд Газар дундын тэнгисээс Номхон далай хүртлэх их том нутагт амьдардаг. Түүхийн энэ урт удаан хугацаанд монгол хэл хувьсан өөрчлөгдөж амьд организм мэт өсөн дээшлэхдээ юун түрүүн төрөл садан хэлүүдээсээ асар олон үг зээлдэн хэрэглэжээ. Түрэгээс монгол хэлэнд орж ирсэн: зарлиг, засаг, тамга, отог, туг, таг, сарьдаг, тайга, алаг, тансаг, тамир, таяг, хавх, харш, хашаа, худаг, шорлог, сэмж, хоног, хударга, хуяг, хөг, ирвэс, согоо, марал, тором, хайнаг, хэрэм, шаазгай, аргамаг, хөлөг, молцог, аз, бас, билүү, ертөнц, оточ, солгой, таар, яр, ярга[чин], тоос, хог, бэх (бат бэхийн), хор гэх мэт. Түрэг гэдэг нь өнөөгийн Монгол нутагт амьдарч байсан эртний түрэг угсаатан ба хожим тэндээс салбарлаж азэрбаджан, түрэг, татаар, хархалпаак, узбек, хасаг, хиргис, түркмэн гэх мэт олон үндэстэн салбарлан буй болжээ.

Монголчууд бичиг үсгээ уйгараас авчээ. Уйгар нь согдоос, согд нь армайгаас, армай нь финикүүдээс авсан гэж үздэг. Энэ урсгалаар Уйгар хэлний: аяга, дарь, жад, суварга, тус (тус дэм), хөрш, эрлэг, Герег хэлний: ном,; Согд хэлний: титэм, хурмаст, чавганц гэх мэт үгс орж ирсэн бололтой. Магадгүй тэр үед, эсвэл хожим нь Чингисийн байлдан дагууллын үед Персхэлнээс: байшин, бар, арслан, болор, дуран, дэвтэр, саадаг, сав (сав суулга), шатар, тогос, болд, хүхэр,; Араб хэлнээс: бэрс, цув мэтийн үг зээлдэгдсэн байх. Хэбрай гаралтай гэх болд, архи зэрэг үг персээр дамжсан болов уу.

Хятад нь нүүдэлчдийн хувьд өндөр иргэншилтэй мөнхийн хөрш байсны хувьд тэндээс худалдаа наймаа эд бараа хоол хүнсний нэрс үе үеийн турш орж ирэн өөриймшдөг байв. Хэл судлалын хүрээлэнгийнхэн хятад гаралтай мянга орчим монголжсон үг олж тогтоосон гэх. Хятад хэлнээс: бантан, гоймон, гуанз, мантуу, манжин, ёотон цэс зэрэг хоолны төрөл (байцаа лууван гээд явбал маш олон бий); буу, хувин, хүүдий, гаанс, хямсаа, яндан, шуудай, гулууз, чийдэн, чүдэнз, зуух, сойз, пуужин, пянз, индүү, лаа, шон, лангуу, лонх, лоовууз гэх мэт эд зүйлс; яам, жанжин, мужаан, инжаан шавь, ноён зэрэг захиргаа болон мэргэжлийн; зос, данс, чамин, хонжоо, түнш, дэнчин, зээл, маапаан, сачий зэрэг худалдааны; болон жоом, муур, мэгж, хав, хус, тагна[х], тайван, түүчээ, тэнхим, ханш, шагн[ал], шуу, эрлийз, ямбий, янз, биш, бүү, зэв[рэх] гэх мэт.

Манжийн захиргаанд орсноос хойш болов уу Манж хэлнээс: авга, сэлэм, үрэл, халим, хэргэм, элбэнх, хурандаа, гавал гэх мэт нэршил орж иржээ.

XVI-XVII зуунаас Төвдийн шашин Монголд нэвтэрч улмаар оюун санааны гол хөтөч болсноор санскрит, төвд хэлний маш олон үгс орж ирэн өөриймшлөө. Шашны нарийн ширийн нэршлийг гэлгүй нийтлэг хэрэглэгддэг үгс гэвэл Санскрит (самгардь хэмээн бичгийн хэлээр бас нэрлэх) хэлнээс: цэрэг, самбар, гадил, судар, шарил, ууль, зул, маргад, цамхаг, хясаа цамц, үс, хас, мутар, агаар, сансар, тив, авъяас, хот, амар, аян, буян, бэртэг[чин], заль, сугар, хийд, цааз, шашин, шүлэг гэх мэт; Хинди хэлнээс: тоть; Төвд хэлнээс: бурам, нян, шүгэл, шүр, элээ, янгир, баг, бамбай, гуалин, дарцаг, илд, домбо, хадаг, нярав, сэтэр, цэг, дон, дэглэм, завхр[ал], лазан, хонзон, луйвар, мадаг, маяг, мунаг, мунхр[ах], намба, намтар, нандин, сая(тоо), тартаг, хамхум гэх мэт.

XVII зуунаас хойд талаараа Оростой хиллэх болсон монголчууд тэндээс нэлээд үг зээлжээ. Орос хэлнээс: замаг (бууны), мохоор, овёс, онигоо, оочир, пүрш, хаймар, өшөө, чүд чүд, халтуур, ходоок, шимээсэг, цөлхөөв, харандаа, цүнх, хулиган, хонтоор, бэржээнх гэх мэт. Таваар гэх үг маш эрт орж ирсэн боловч монгол бичгээр “в”-г нь гадаад үгийн “в” тавьснаас болоод үргэлж гадаад үг харагддаг. Харандааг анх Швейцарийн Ашэ хотод хийснээр Ашэгийн үзэг гэсэн “карандаш” монголоор харандаа болжээ. Молко бол монголоор “сүү” гэсэн үг биш, лаазалж өтгөрүүлсэн сүү. Төмөр замын хөндлөн гарцыг пэрээзэр гэдэг нь “переезд” гэсэн орос үг. Монголчууд пилээтгийг (плитка) лавтай 60-70 жил хэрэглэж байгаа ч хүлээн зөвшөөрдөггүй учир ямар ч толинд байдаггүй. 

ХХ зуунд техник технологи, шинжлэх ухааны хүчээр гол төлөв орос хэлээр дамжин маш олон үг монгол хэлний санд орж ирсэн юм. Герег хэлний: антологи, арифметик, барометр, геологи, геометр, диаметр, театр, техник, физик, ион, математик, механик, олимп, симфони; Испанихэлний: парад,  хунт; Итали хэлний: банк, паспорт; Араб хэлний: алгоритм, алгебр, адмирал, альманах, зенит, кофе, карат, тариф, цифр, юбка; алс Америк тивийн Азтэк хэлний: какао, тэкила, томат, шокалад гэх мэт.

Цаашилбал, Латин хэлний: автобус эффект, экватор, цикл, автомобиль, ассистент, бюллетень, индукци, максимум, вакуум, вектор, оптимум, локомотив, реферат, радиус, инфляци, интервал, конспект, сегмент, постулат, субстанц, корпус, декан, дедукци, проект; Герман хэлний: ландшафт, абзац, маршрут, маштаб, лозунг, кноп, лагерь, коструль, канистр, айсбэрг, фартук, шницель, шайб, цайтнот, туфль, рюмк, слесерь, пункт, процент, офицер, официант, шпорот, штанг, шрифт, Холанд хэлний: пиджак, яармаг, манекин; Франц хэлний: билет, кондуктор, ресторан, авангард, шедевр, сорт, лимузин, биде, пинцет, аванс, котлет, барак, азарт, билярд, балет, банкет, пипетк, ампул, атташе бельтаж, трусик, бандаж, гарнир, крем, гуашь, жанр, бокал, жижүүр, тунель, жест, кафе, купе, коньяк, журнал, мансард, пальто, мэр, экипаж, шифр, теннис, тужурк, шанс, шантаж, парашют, соус, портфель, розетк, руль, сюжет, сеанс, рагу; Чех хэлний: пистолет, робот, колгот гээд явж өгнө. Энд зөв бичгийн дүрмийг орос бичлэгээс одоо баримталж байгаа монголчилсон хувилбараар бичив.

1990 оноос нийгэм нээлттэй болсон, гар утас, компютэр, сансар гэх мэт техник технологийн асар хурдацтай дэвшил гарсан зэргээс болж гол төлөв англи гаралтай нэр томъёо шууд орж ирэх боллоо. Бизнис, хуулийн: аутсорсинг, бизнис, брокэр, дилер, дифольт, дистэрбүтэр, лизинг, копирайт, маркэтинг, мэнэжэр, пиар, франчайзэр, холдинг, офшор, продакшн, офис, промоушн, рэгистрэшн; Спортын: бадмингтон, бокс, гоол, нагдаав, кикбокс, накаут, гандбоол, пэйнтбоол, пэнальт, рэкорд, таймаут, рэгби, ринг, плэй-оф; Мэдээлэл, компютэрийнчиглэлийн: апгрэйд, байт, баннэр, бит, блог, вэб, дисктоп,  интэрнэт, лэптоп, линк, микропроцэссор, онлайн, сэрвис, спам, транзистор, файл, софтбэр, хардвэр, хакэр; Физикийн: кварк, лазэр, мазэр, радаар, спин; Өөр бусад: айтсайдар, бакс, бойкот, бүмэранг, жийнс, кастинг, сэкс, лобби, лийдэр, мэйкап, постэр, нау-хау, рэйтинг, скрининг, спикэр, ток-шоу, шоу, шопинг, хот-дог, мак, хит, форвард, фастфүүд гэх мэт. Мөн Япон хэлний: сумо, каратэ, караоки, нинжа, сакэ, судоку, татами, харакири; Солонгос хэлний: кимчи. Эдгээр шинэ үгсийг цаад хэлнийх нь дуудлагаар бичив.

Аль ч хэл гадаад үг зээлдэн авахдаа өөрийн аялага, онцлог, дүрэмдээ тохируулан авч бичигтээ буулгадаг. Мөн өөрийн хэлний төстэй үг рүү ч ойртуулан өөриймшүүлэх нь бий. Сигнал гэдэг үгийг чагнах гэдэгтэй ойртуулан “чагнаал”, амартизатор гэдгийг амрах гэдэгтэй ойртуулан “амаржий” гэх маягтай. Япон хэл заавал эгшиг гийгүүлэгч холилдож явдаг учир ink (бэх -англи)-инку,  badge(тэмдэг-англи)-бажу гэх маягтай. Окэй гэсэн англи үгийг япончууд “окэй машта”, хятадууд “окэй ла” гэдэг нь өөрийн болгож буй хэрэг.

Монголчууд эрт үед ч, өнөө үед ч гадаад үгийг өөриймшүүлэхдээ аялага хэллэгтээ тохируулан хэлэлцдэг: Ажил мэргэжлийн: гачигаар, сэлээсэр, мончоор, гүрүүшиг, сэстраа, саньтаар, жижүүр, хаминдаа; Ахуй амьдралын: лоом, лапаатаг, дүрүүжба, канон[дах], остоол, шкаав, түмбүүшиг, гүүпэр, ботроон, болкоон, чардаак, поорчиг, соосог, поошиг, нийвий, хороом, лээвчиг, бандааш, түрүүсэг, госчоом, жэлээтэг, түжүүрэк, пэрчаатаг, польтоо, хүүрчиг, бажийнк, хээт, пүүз, таавчиг, шэлээп, кээпэг, дараап, пилээтэг, холоотог, зовууд, таваар, арзээтаг, ишнүүр, араажав, таанц, тэлвийз, эсмэтаан, барээнь, хомпоод, бараашиг, галавсай, яавлаг, гулиаш, поончог, пэрэшкий, пяраанаг, күлүүб, пүүшиг, мэрзээвтэр, пийвар, гостроол, горшоонк, битаан, эсэглаад; Цэргийн салбар: эрмээнь, таагчиг, нагаан, халиавар, бянтаав, пульмаат, ниваал, застаав, пийшэг, шинээль; Техниктэй холбоотой: шимээсэг, гачаалк, борной, пэрээс, гүүзүү, ноцоосог, сонсмоол, бүлтүүзэр, рүүль, хааз, хардаан, хорооп, хярлаа, халаапан, зозоор, аржаатар, поржоотор, авьтийрак, моост, гачаалдах, нармаалдах, ганжинсаатар, поомп, хоонс, данхраад, чагнаал, мийл, маниул, хумляатор, шалаанк, ханийстар, бахрийшиг, хаймар, эрзээн, таранбүлүүр, каасчир, тооромсог, шаариг, шалаанз, бикаав, автууз, мийкр; Бусад: соовэст, сэроозны, балтаалах, заяд[ах], микроов гэх мэт эдгээр үгсийг хэллэгээр нь бичихэд ойлгохгүй монгол хүн бараг үгүй болов уу.

Галавсайг хиам, яавлагийг алим, сэстрааг сувилагч гэх мэтээр заримыг нь монгол үгээр орлуулан хэлж тогтсон боловч дээрх ихэнх үг энэ байгаагаараа хэрэглэгддэг. Эдгээр нь яаж ч харсан бүрэн өөриймшсөн монгол үг болсон боловч бид ингэж бичдэггүй. Үүнд юун түрүүн бичиг үсэгт илүү ойр байдаг сэхээтнүүд цаад орос бичлэгийг нь мэддэг учраас ийн бичих нь соёлгүй санагддаг юм уу, ингэж хэрэглэдэг. Гэтэл нэгдүгээрт, орчин цагийн кирил монгол бичиг нь Дамдинсүрэнгийн үсгийн дүрмээр халх аялгад тулгууралдаг юм бол, хоёрдугаарт, манж, санскрит, хятад хэлнээс орж ирсэн үгсийг аялага хэллэгтээ тааруулан бүрэн монголчлон бичиж болж байхад голдуу европ зүгээс зээлдсэн үгийг хэллэгнээсээ өөрөөр бичих нь логик муутай мэт. Тэгээд ч цаад угшил болон хэллэг нь өөр хэлний гаралтай үгийг заавал орос бичлэг хэллэгээр бичдэгийг баримтлах нь утга муутай санагдана. Хайнрих Хайнэ гэсэн герман хүний нэрийг Гейнрих Гейне гэж оросууд шал өөрөөр дуудаж бичдэг нь орос хэлний өөрийнх нь дүрэм билээ. Еэвэн гэхэд ордог “е” бол монгол дуудлага нь “е” болохоос ”э” биш шүү дээ. Орос хэлний дүрмээр “п” авиаг зөөлөн дуудвал “пх” гэж тэмдэглэдэг учир Пхеньян гэж бичдэг. Үүнийг шууд орос бичлэгээр тавьснаас болоод бид П-хх-еэ-нянь хэмээн тун ч төвөгтэй хэлэх болжээ. Уул нь Пэньян л даа. Орос дүрмээр Завхан-ыг “Дзабхан” гэж бичдэг нь өөрсдийн аялага хэллэгт ойртуулж буй хэрэг. Улан-Батор, Урга гээд ийм жишээ ховор бус.

Бусад аль ч хэлний нэгэн адил монгол хэлний өргөн хэрэглэгддэг мөнөөх 12-15 мянган үгийн сангийн лавтай 20-30 хувь нь гарал үүслээр нь хөөвөл гадаад гаралтай. Дээр авсан бүх жишээнд өргөн хэрэглэгддэг нэршлийн заримыг авсан болно. Үүнээс цаашлан лавшруулбал маш олон бий. Дээр нь уул ус, газар зүйн гадаад угшилтай нэрсийг тоочвол бүр ч аймаар юм болно. Хүний нэр нэмбэл…? Гаднаас орж ирж буй хараал, этгээд хэллэг? Энэ бүхэн ичээд байх зүйл биш, ерөөсөө хэл бол амьд учраас хоорондоо үгсээ солилцон зээлдэлцэн баяжиж хөгжиж буй хэрэг. Сүүлийн үед орж ирсэн зээлдмэл үгсийг харилхан гадуурхаж, орноос нь хэн нэгний зохиосон монгол гэгдэх үгээр орлуулахыг шаардах тулгах нь нийтэд ойлгомжгүй. Тухайн үедээ “Геометрийн сурах бичиг”, “Органик химийн сурах бичиг”-ийг бүрэн “монголчилж” катед, тригнометр, паралель, ион, валент гэх мэтийн тогтсон нэршлийг ориг монгол үгээр орлуулан хэвлэж байсан нь хэнд ч ойлгогдохгүй бөөн будилаан тарьж байв. Тухайн хэлэнд юуг яаж хүмүүс өөрснөө тогтон ойлголцдог болохоос хэл шинжээчид, эрдэмтэд, нэрт хүмүүс үүнийг тогтоон буй болгодоггүй нь хэл амьдын баталгаа юм. Хүмүүс яаж ярьж байгааг судлан тогтоогчдыг л хэл шинжээч гэдэг шүү дээ. “Тоортыг монголоор юу гэх вэ” гэхээр нь “Идэхээр бялуурдаг юм бол бялуу гэе” гэж Ренчин гуай хариулснаас өдгөө бялуу болсон гэх. Жижиг юмыг дөрвөдөөр “бицэл” гэдгийг академич Цэрэн “бичил” гэж тэмдэглээд микро- гэсэн үгийг орлуулсан гэх. Иймэрхүү нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн монголчлол байдаг боловч тун ховор. Дээр дурдсан пилээтэг гэсэн үгэнд олон жилийн турш олон мэргэд янз бүрийн нэр санал болгосон боловч пилээтэг пилээтгээрээ л үлдсэн. Нэршил юун түрүүн ярилцагч олноор аяндаа хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм. СПИД гэж ярьж бичдэг байснаа ДОХ болон хувирахад яггүй олон жил шаардсан. Яахаараа ч орос гаралтай палааж харь үг учир “платье” гэж бичих ёстой мөртөө хятад гаралтай “даашинз”, “бошинз” ориг монголд тооцогддогийг ойлгоход бэрх.

Эрдэмтэдийн тооцоолсноор өнөөдөр дэлхийн хүн ам 6 мянга орчим хэлээр ярьдаг ч жилд 50 орчим нь мөхдөг гэнэ. Шинэ Гвинэйн арлын нэг үзүүрт орших 7 сая папуачууд шал өөр 500 орчим хэлээр ярина. Тэд гадаад үг зээлж ярьдагаас хэл нь мөхөөд байгаа юм биш, дэндүү цөөхүүлээ, өөрийн бичиг үсэг үгүй, хорвоогоос тасархай бөглүү нөхцөлд амьдардаг, хоорондоо ойлголцдоггүй учир аль нэг хэлийг дундын болгохоос өөр гарцгүй зэргээс болж нэг л мэдэхэд уг хэлээр ярьж ойлгодог хүнгүй болдог аж. Бразилийн шугуй, Индонез, Филиппиний уулс, Австралийн цөл, Умарт туйлын мөс, Африкийн ширэнгэд ийм байдлаар мөхөж буй хэл олон бий. Зүүн хойд Азид өдгөө 70 орчим хэлээр хэлэлцдэг гэх авч тун удахгүй хятад, орос, япон, монгол, солонгос гэсэн тавхан хэл үлдэнэ гэж судлаачид хэлж байна.

Алив хэл гадагшаа амьд холбоотой байж, тэндээсээ нэршил төдийгүй хэлц, зүйрлэл, санаа зээлдэн авч байж улам баяжин хөгждөг болохоос гадаад үгнээс болж мөхдөггүй. Өнөөдөр хамгийн олон үгийн нөөцтэй баян нь гэгдэн олон улсын харилцааны голлох гүүр болж чадсан англи хэл үүний жишээ юм. Кэльт, вали зэрэг үндэстнүүд амьдардаг Британий арлыг VIII зууны үед герман овгийн саксон, ют, англикан нар эзлэн суурьшжээ. Түүхийн явцад тэд арлын уугуул иргэдээс асар их үг хэллэг зээлснээс гадна хөрш дани, холанд, исланд, франц, испани хэлнээс олон үг өөриймшүүлжээ. Шашины шалтгаанаар маш олон латин үг орж ирэв. Дундад зууны үед хэдийгээр хаад дээдэс нь германаар ярьдаг байсан ч ард түмний дунд англи хэл бүрэн төлөвшин буй болжээ. Британичууд дэлхийд ноёлон газар газрыг эзэлж аялж, жуулчилж, судалж явахдаа энэ хорвоод хүн төрлөхтөн ярьдаг үй олон хэллэг, нэршлийг зоригтойгоор өөриймшүүлжээ. Одоо хамгийн том толь бичиг болох Википэдиа-д испани, япон, хятад, итали хэлээр нэг сая орчим, франц, герман хэлээр хоёр сая орчим толгой үг байгаа бол англиар 5 сая 375 мянга гэж бичсэн байна.

2017.3.25

Эх сурвалж: http://baabar.niitlelch.mn