Tuesday, April 9, 2013


Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулиас уламжлал болгон зохион явуулдаг “Оюутны оролцоо-Хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал дөрөвдүгээр сарын 4-5-нд боллоо. Хурлыг хоёр шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатанд шалгарсан 15 оюутан нэгдсэн хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн юм. 
           
Үүнээс тэргүүн байрт Бизнесийн сургуулийн IV ангийн оюутан Б.Дүйнхэржав шалгарч, хоёрдугаар байрт Хэл, Соёлын Сургуулийн IVангийн оюутан Б.Энхмаа, гуравдугаар байрт Мэдээлэл, Харилцааны Менежментийн Сургуулийн III ангийн оюутан Г.Сайнзаяа нар орлоо. Түүнчлэн, тусгай байрын шагналыг БС-ийн IV ангийн оюутан Г.Отгонцэцэг, МХМС-ийн оюутан Б.Мөнхтуул нар хүртсэн юм. 

            Оюутны эрдэм шинжилгээний ажилд онол практикийн ач холбогдолтой байх, судалгааны бүтэц зохиомж тодорхой байх, товч, чадварлаг илтгэх зэрэг шалгуур тавьсан байв. Үүний дагуу Компьютерийн програм хангамж, сүлжээний тэнхмийн багш, доктор Ш.Бат-Эрдэнэ, Америк, Их Британи хэл, соёлын тэнхмийн эрхлэгч Г.Эрдэнэцэцэг, Европын хэл, соёлын тэнхмийн багш, доктор Д.Цэеэрэгзэн, Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхмийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа, Санхүүгийн онолын тэнхмийн эрхлэгч Д.Энхболд, Аялал жуулчлал, экологийн менежментийн тэнхмийн багш П.Цэрэндаваа нар хурлыг шүүн явууллаа. 

            Эрдэм шинжилгээний хуралд “Монголын Нууц Товчооны англи орчуулгын зарим үг хэллэгт хийсэн ажиглалт” сэдэвт илтгэлээрээ хоёрдугаар байр эзэлсэн Англи хэлний орчуулагч-сэтгүүлчийн ангийн оюутан, Орчуулгын клубын гишүүн Б. Энхмаад болон бусад оюутнууддаа орчуулгын клубын оюутнууд сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна.  

2 comments: