Monday, April 22, 2013

ОЮУТНУУД ТОЛЬ БИЧИГ ХИЙЖ БАЙНА



Франц хэлний орчуулагчийн 4-5 ангийн оюутан Я.Уянга, П.Гүнжидмаа нар төгсөлтийн дипломынхоо ажлын хүрээнд “Монголын говийн түгээмэл ан амьтдын зурагт толь бичиг”,  “Хоол хүнсний зарим нэр томъёоны Франц-Монгол толь бичиг”-ийг хийж байгаа аж.
Я. Уянгын хийж буй ан амьтны толь бичиг нь аялал жуулчлал, орчуулагч, багш, амьтан судлаач мэргэжлээр сурч байгаа оюутнууд болон хөтөч тайлбарлагч, жуулчидад зориулсан гэнэ. Түүнчлэн, говь нутгийн ан амьдыг сурталчилах зорилготой ажээ.
 Монгол-Франц-Латин-Англи–Орос хэлний энэ толь бичигт хэл тус бүрээр 51 зүйл амьтны 255 нэршил оруулсан байна. Толь бичигтээ тухайн амьтны зургийг оруулж өгсөнөөрөө онцлогтой юм.
Харин П.Гүнжидмаагийн хийж буй толь бичиг нь хоол хүнстэй холбоотой 500 гаруй үг хэллэг, нэр томъёог багтаажээ. Энэ толь бичиг нь франц хоолны ресторан, цайны газар эрхлэн нээх гэж байгаа болон франц хэлийг судлах хүмүүст зориулагдсан гэнэ.

1 comment: