Эх сурвалж: www.greenbough.mn
Монгол хэлний найруулгад “-гд”-ийн илүүдэл хэт газар авч буйг хэвийн үзэгдэл болгон зөнд нь орхимгүй байна. Их зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх нараас аваад бичгийн хэлний боловсролтон нарын зохиол бүтээлээс зөвхөн идэвхгүй хэвийн энэ нөхцөлийг ямар тохиолдолд хэрхэн хэрэглэж байсныг хэрэг болгон үзээд, өнөөгийн элдэв нийтлэлтэй харьцуулбал, олонхоороо эх хэлдээ элэггүй хандаж байгаад даанч харуусмаар...
Санаа тавибал, “-гд”-ийг илүүдүүлэлгүй бичихэд бэрх бус хэмээн сонины мөрөөс авсан хэдэн жишээг залруулан үлгэр болгоё.
Ажлын байр нэмэгдүүлэх
чиглэлээр зохиогдож буй ажил – ажлын байрыг нэмэх зорилгоор зохиож буй ажил;
ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан
ажлын хэсэг-ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг; засвар хийгдсэн байр – засвар хийсэн (засварласан)
байр; хөтөлбөрийн хүрээнд баригдах
орон сууц – хөтөлбөрийн хүрээнд барих орон сууц; зальт этгээдэд хууртагдах- зальт этгээдэд хууртах;
үзэсгэлэн нээгдлээ - үзэсгэлэн
нээлээ; тавигдах шаардлага –
тавих шаардлага; магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль – магадлан итгэмжилсэн их дээд сургууль, цалингаа нэмэгдүүлэх – цалингаа нэмүүлэх; гээгдүүлсэн тул хүчингүйд тооцно уу –
гээсэн тул хүчингүйд тооцно уу; тусгай зөвшөөрлүүд цуцлагдах үндэслэл – тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл; ажил
олгогчдодоо сонгогдсон
хүмүүсийг явуулна – ажил олгогчдын сонгосон хүмүүсийг явуулна; хэрэг бүртгэгдэн шалгагдсан – хэргийг
бүртгэн шалгасан; татвараас чөлөөлөгдөх
өдөр – татвараас чөлөөлөх өдөр; интернетийнхээ хурдыг нэмэгдүүлж болно – интернетийнхээ хурдыг
нэмж болно; захиалга явагдаж
байна – захиалга авч байна, тулгар төр байгуулагдсаны ой – тулгар төр байгуулсны ой гэх мэт.
yarianii helend ch bichgiin helend ch -gd iheer heregledeg yum baina shuu
ReplyDeleteЭнэ мэт монгол хэлний найруулга зүйтэй холбоотой анхааралдаа авахуйц олон зүйл байгаа. нэг бүлэг болгон цувралаар нийтэлбэл олон хүнд хэрэг болох болов уу. Монгол хэлний найруулга зүйг харийн хэлтэй холилдоход орчуулагч нар том үүрэг гүйцэтгэдэг нь үнэн.
ReplyDeleteИдэвхигүй хэв хэрэглэх нь ихээхэн дэлгэрсэн. Энэ нь монгол хэлний бүтэц өөрчлөгдөх шалтгаан болж байгаа тул "ГД"-г хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэйв
ReplyDelete