Monday, April 15, 2013

Оюутнууд шилдэг орчуулагчтай уулзана.


Орчуулгын клубээс орчуулах эрдэмд шимтэгч оюутнууддаа зориулан Орчуулагчдын Эвлэлийн Ерөнхийлөгч, шилдэг орчуулагч О. Чинбаяртай уулзалт зохион байгуулна.

Орчуулгын клубын гишүүн ба сонирхогч бусад оюутан уулзалтанд хүрэлцэн ирж нэрт орчуулагчийн арга туршлагаас сонсож, сонирхсон зүйлээ асууж мэдэх бүрэн боломжтой.  Орчуулагч О. Чинбаяр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МЗЭ-ийн шагналт, Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын орчуулгын төрлийн хошой шагналт манай мэргэжлийн шилдэг орчуулагчдын нэг юм. Тэрээр Дээрхийн гэгээн XIV Далай багш Данзанжамцын есөн боть сургаалийг орчуулан гаргасан бөгөөд тун удахгүй Америкийн нэрт зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик буюу Цагаан Халим” романыг өлгийдөн авах гэж байгаа аж. Манай уншигчид түүнийг Ирландын нэрт зохиолч Жэймс Жойсын “Үлисс” романыг орчуулснаар нь сайн мэдэх байх. Орчуулагч О.Чинбаяр нь 1994 онд ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг уран зохиолын орчуулагч мэргэжлээр төгссөн.

Уулзалт IV/19-ны 15 цагт ХИС-ийн II-503-д болно.

No comments:

Post a Comment